Мэдээ|(2017-01-06 10:29)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


D витамин худалдаалахыг хоригложээ

vitamin-dФранцын Эрүүл мэндийн яамнаас тус улсын эмийн “Crinex” компанид үйлдвэрлэсэн “Uvesterol D” буюу шингэн D витаминыг хэрэглэсэн дөнгөж төрсөн нярай хүүхдийн амьсгал нь боогдож нас барсантай холбогдуулан түр хугацаагаар тус бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглож буйгаа мэдэгдлээ.

Францад ерөнхийдөө “Uvesterol D”-r D витамины дутагдалтай төрсөн хүүхдүүдэд аманд нь дусаах хэлбэрээр хэрэглэдэг байна. Гэвч өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 21-нд 10 хоногтой нярай уг вакцинаас үүдэн амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Нярайн аманд вакдиныг дусаасны дараа амьсгал нь боогдож, улмаас нас барсан байна. Харин шинжилгээ хийхэд, нярайн үхлийн шалтгаан нь “Uvesterol D”-г залгисантай холбоотой байх магадлалтай гэсэн дүн гарчээ. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тус витаминыг тодорхойгүй хугацаагаар худалдан борлуулахыг хориглолоо.

Францын Эрүүл мэндийн сайд Марисол Турайне “Хамгийн гол эрсдэл нь D витаминдаа бус, хэрэглэх аргад нь л байгаа юм” гэдгийг тодотгожээ. “Uves­terol D”-г гадаадын өөр улс оронд худалдан борлуулдаггүй аж.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 5 =