Uncategorized|(2016-12-21 09:00)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Зүрхний цус дутмагших өвчин

20Зvрхний өөрийг нь тэжээгч судас нарийссанаас, зvрхний цусан хангамж дутагдан, vvнээс vvдэн гарах өвчин юм.

Аливаа эрхтний цусан хангамж багассанаас тухайн эрхтний vйл ажиллагаа буурдаг. Өөрөөр хэлбэл, зvрхний цусан хангамж дутагдахад, зvрхний гол vйл ажиллагаа болох- цусыг амин чухал эрхтнvvдэд тараах vйл ажиллагаа доголдоно гэсэн vг.Дээрхи өвчний шалтгаан нь 90-97%-ийн тохиолдолд зvрхний титмэн судасны хатуурал байдаг.Зvрхний цус дутмагших өвчин vvсэхэд, цусан дахь холестериний хэмжээ ихсэх, өөрөөр хэлбэл, амьтны гаралтай өөх, тос илvvтэй хэрэглэх,цусны даралт ихдэх, тамхи идэвхитэй болон идэвхигvй татах, хөдөлгөөн багасах, таргалах, чихрийн шижингээр өвдөх, ажлын ачаалал хэт их байх, байнгын стресстэй орчинд ажиллах, удамшлын зарим нэг хандлага нөлөөлөх жишээтэй.

Хvнд дээрхи халгаат хvчин зvйлээс 3-4 нь байвал, зvрхний цус дутмагших өвчнөөр өвдөх магадлал 2-3 дахин өсдөг байна.

Дээрхи өвчнөөр өвдөхөд ямар зовиур илрэх вэ? гэвэл, зvрх орчмоор өвдөх, өвдөлт нь өөрийн гэсэн онцлогтой, тухайлбал, өвчvvний араар хорсч, базалж буй мэт болох, энэ нь ажлын ачаалал, сэтгэл санааны тавгvй байдлаас хамаарах хандлагатай байх, зvvн мөр, дал, хvзvv рvv дамжин vргэлжлэн өвддөг онцлогтой. Мөн дотор цухалдах, зvрх дэлсэх, амьсгаадах, айдас төрж, бие тавгvйтэх зэрэг шаналгаа илэрдэг байна..

Өвдөхгvй байхын тулд: Хvн бvр амьдралынхаа хэв маягийг зөв зохион байгуулах, өөртөө таарсан ачаалал бvхий ажлыг хийх, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих, амьтны гаралтай өөх, тос /ялангуяа хонины мах/, чихэрлэг зvйл бага хэрэглэх, тамхи татахгvй байх, хэрэв татдаг бол цаг алдалгvй гарах, сэтгэл санааны дарамтаас биеэ зайлуулж чаддаг байх, спортын ямар нэг төрлөөр нас, биений онцлогт тохируулан хичээллэх, өөрийнхөө нас, бие, хийж буй ажлын онцлогт хоолныхоо илчлэгийг тааруулж байх, хэрэв цусны даралт болон чихрийн шижин өвчнөөр өвчилсөн бол эмчийн хяналтанд байнга эмчлvvлэх хэрэгтэй.

Хэрэв, зvрхний цус дутмагших өвчнөөр нэгэнт өвчилсөн нь тогтоогдвол, дотор, зvрх судасны эмчид хандан, оношийг тодруулан, тууштай эмчлvvлэх хэрэгтэй. Дээр дурьдагдсан өвчин vvсэхэд нөлөөлөх хvчин зvйлvvдээс өөрт тань байвал, цаг алдалгvй салах, өвчнийг ялан дийлэх сэтгэл санааны итгэл vнэмшил, тэвчээртэй байх хэрэгтэй.

 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



6 + = 10