Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Үтрээний үрэвслээс хэрхэн сэргийлэх вэ?

32_928ed2299413ec51bb8232c2b515bc7c5b33179cҮтрээний үрэвслийн үүсгэх шалтгаан

– Бэлгийн замын ариун цэврийг сахихгүй байх

– Бэлгийн олон хавьтагчийг солих, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох

– Дур мэдэн, зааврын дагуу бус антибиотик хэрэглэх

– Бэлгийн харьцааны дараа үтрээг угааж, жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэх

– Дааврын нөлөөгөөр үтрээний орчин өөрчлөгдөх /ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолдоно/

– БЗХӨ-ийг буруу, дутуу эмчлэх

– Механик болон химийн хүчин зүйлээс, тухайлбал: үтрээний цацлага хийлгэх, үтрээний дотуур угаалга хийлгэх

Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд

– Үтрээний ялгадас эхлэх

– Ялгадсын өнгө, үнэр үүсгэгчээс хамааран өөр байна. /ногоон, шар, бижирмэгтэй, хөөсөрхөг, эвгүй үнэртэй/

– Үтрээний салст хөөж улайх

– Загатнах

– Зарим үед бэлгийн харьцааны үед өвдөх

– Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд та даруй нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж, шинжилгээ, эмчилгээг хийлгэвэл архагших, улмаар хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна.

– Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд нь зарим үед бэлгийн замын халдваруудтай төстэй байдаг бөгөөд олон шалтгаанаар үүсдэг учир ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх

– Гадна бэлэг эрхтнийг өдөр бүр бүлээн гоожуур усаар угааж, ариун цэврийг сахих. Саван нь үтрээний хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг учраас бэлэг эрхтнээ угаахдаас саван хэрэглэхгүй байх нь зүйтэй. Усанд орсны дараа гадна бэлэг эрхтний хавиар саван болон шампуны үлдэгдэл үлдээхгүй байхыг анхаарах

– Дотуур угаалга хийхээс зайлсхийх, үтрээний шүршигч хэрэглэхгүй байх

– БЗХӨ-өөс сэргийлэх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох үедээ бэлгэвч хэрэглэх

– Агаар саадгүй нэвтрэх боломжтой даавуун дотоож, унтлагын хувцас хэрэглэх

– Биеийн алчуурыг хүнтэй солихгүй байх

– Нойтон, чийгтэй хувцас өмсөхөөс зайлсхийх

– Хүндээр болон хөнгөнөөр бие зассаны дараа гадна бэлэг эрхтнээ угааж, зөөлөн арчих

– Антибиотикийг эмчийн дагуу хэрэглэснээр үтрээний үрэвсэлт өвчнөөс сэргийлж чадна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


18 сэтгэгдэл

  • сайн байна уу? би нэг юм асуух гэсэн юм. мазокоор БЗХӨ илэрдэг юм болов уу хэлээд өгөх хүн байна уу?

  • Сайн байна уу.Би нэг зүйл тодруулах гэсэн юмаа.Бараг жилийн өмнө миний үтрээнээс цагаан өнгийн шингэвтэр юм бага багаар гарж эхэлсэн одоо хүртэл багаар гарж байгаа.Миний юм загатнаж зовиурладаггүй бас юм гараагүй зүгээр л шингэн юм гардаг.Энэ халдварладаггүй биз дээ.Заавал хэлээд өгөөч.

  • Ehnii hvnd helehed mozokoor бзхө medegdehgvi zaawal tsusnii shinjilgee ugdug ghde бзхө tussan tohioldold mozokin shinjilgee muu gardag tiimes emch nemelt shinjilgee hiilgehiig zuwuldug

  • Daraagiin hvnd helehed emegtei hvnii vtreenees baga zergiin tsagaan ym gardag harin vnergvi unguggvi bdg tiim tohioldold sanaa zowoh zvil bhgvi vnertei ungutei bwal zaawal shinjilgee uguh estoi herew chi sanaa zowj bga bol zvgeer tsusnii shinjilgee uguud vzej bolno shv de haldwartiin emnelegt tsusnii shinjilgee vngvi awch onshilj ugdug

  • Emegtei hund bzho her hurdan edgedg ym be.

  • bayrlalaa

  • Dosho shar nohon ongin vnertei ym garad bxin ene orowsol v bzxo ymu yaj medex v ymar shinjilge ogox we zowloch

  • Dosho nogon ym garad tsawni dexen tald darxar xatu narixan ym bga n medregded tishege xatgulj owdod bxin doros darxar owdolt n ix ene yu ym bol xelj ogoch

  • Сайн байна уу? Би сая эхо д харуулсан чинь 5долоо хоногтой жирэмсэн тэгээд үтрээнд fibroids(mongoloor meom ym shig bn)гэдэг юм ургачихсан байна гэсэн. Энийг авхуулж болдог уу? Юунаас болж үүсдэг вэ? Хүүхэд төрүүлэхэд аюултай юу? Эсвэл хүүхдээ авхуулбал зүгээр үү? Авхуулвал ямар хор уршигтай, дахиж жирэмсэн болох уу гэдгийг хэл өгөөч. Энэ талаар ямар ч мэдээлэл мэддэггүй ээ. Хэлж өгөөч. Баярлалаа.

  • сайн байна уу надад яг ийм шинж тэмдэг илрээд байгаа юм аа яаж эдгээх болмжтой вэ хэлу өгөөч

  • dosho ewgvi vnert nogoowtor zvil garaad baih yum yah est we

  • hi bi neg ym asuuh gesen ym daraa hariulaad tabival sain l bna .bi er utreegeeree dur tabij yzeegui tegsen hirnee heluugeeree l tabidag yaj utreegee tabidag boloh be 2 huuhed gargasan odoo sex hiih ymar ch sonirholgyi bson bna.38 nastai

  • sain bn uu

  • Sn bna u neg yum asuumaar bna. Utreenii urevsel haldvarlana gej bh uu

  • Utreenii urevsel haldvarladaguu. Emchilgee hiilgeed sar orchim bolood shinjilgee ugsun chin dahiad urevseltei bna gehiin.

  • Ene humuus ih um asuusan bh um .getel eruusuu hariu bhgui ene Emch .mn sait ih MUU uma.Eruusuu emegteichuuddee hariulsan hariult uguhgui uma.

  • yamarch yum garahgui buguud aygui ewgui unerteed bgiin uur zowiur bhgui hariu awii

Сэтгэгдэл үлдээх



4 + = 7