Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Уушгины артерийн нарийсал

01Энэ гажгийн үед баруун ховдлоос шахагдсан хураагуур судасны цус бага эргэлтээр урсах замд саад тохиолдоно. Зүрхний бусад гажигтай хааяа хамт байна. Уушигны артерийн нарийслын үед голцуу хавхлагийн нарийсал байна. Нарийслын үед хавхлагын захаар нь наалдас үүсдэг.Уушигны артерийн нарийслын үед:
•    Амьсгаадах эхнээсээ байдаг
•    Зүрх орчмоор өвдөх хожуу илэрдэг
•    Зүрх дэлсдэг
•    Толгой эргэх, өвдөх
•    Гарын хурууны үзүүр, хацар, чих, уруул хөхрөх
•    Заримдаа зүрх орчим цээж нь овойдог
•    Элэгний судас лугших нь мэдэгдэнэ
•    Өвчүүний зүүн 2-3-р хавирганы завсар дарж үзэхэд зүрхний чичэрхийлсэн доргио мэдэгдэнэ. Хэрэв чагнавал агшилтын тод шуугиан зүүн талын 2-3-р хавирганы завсраар сонсогдоно. Энэ шуугиан хааяа 4-р хавирганы орчимд сонсогдоноӨвчтөн их ядрамтгай, заримдаа судасны лугшилт сулран нүүр цайж, хүйтэн хөлс гарна. Дээрхи шинжүүдээс мэдэгдвэл эмчид үзүүлж шаардлагатай бол мэс засал хийлгэдэг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



7 + 1 =