Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга

2012 онд манай улсад 17,761 хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Эдгээр нь  янз бүрийн шалтгаантайгаар хорвоог орхисон бөгөөд үүнээс 16,923 нь ямар нэгэн өвчний улмаас нас барсан байна. Жамаараа нас эцэслэхээс гадна ямар нэгэн өвчин, гэмтэл, ослоос шалтгаалан нас барж байгаа хүний тоо өнгөрсөн оноос 204 хүнээр багассан ч өвчний улмаас нас барагсдын зонхилох шалтгаан нь зүрх судасны өвчин хэвээр байсаар байгаа юм.

zurh

– Зүрх судасны өвчнөөр 2012 онд гэхэд 5939 хүн нас баржээ –
Энэ төрлийн өвчинд артерийн даралт ихсэх, зүрхний архаг дутмагшил, зүрхний шигдээс буюу миокардын инфаркт зэрэг өвчнүүд хамаарч байна.
Дэлхийд энэ төрлийн өвчнөөр нас барах хүний тоо хавдрын дараа ордог бол Монгол улсад хавдрын өмнө орж байгаа юм.
Зүрх судасны өвчин сүүлийн үед залуужиж байгаа нь уг өвчний шалтгаан нь олон янз байдагтай холбоотой. Үүнд:
• Нас
• Хорт зуршил
• Буруу хооллолт
• Хөдөлгөөний хомсдол
• Халдвар зэрэг шалтгаануудыг мэргэжлийн байгууллага тодорхойлж байна.
Инфографикаас харвал:

ХҮН АМЫН НАС БАРАЛТЫН ЗОНХИЛОХ ШАЛТГААН

untitledд

Зүрх, судасны өвчлөл

Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
Хүйс, удамшил зэрэг эрсдлийн зарим хүчин зүйлээс зайлсхийх боломжгүй ч бусдыг нь арилгах боломжтой юм.
1. Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг гойд анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм.
2. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох. Өөрийн боломж бололцоонд тааруулан хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Заавал гүйх шаардлагагүй бөгөөд өдөртөө эрүүл агаарт хагас цагаас багагүй хугацаагаар зугаалахад хангалттай.
3. Тамхинаас гарах. Тамхи татдаггүй бол идэвхгүй тамхи таталттай тэмцэх.
4. Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Биеийн жинг /кг/ хуваах нь өндрийн /метр/ квадратад хуваана. Энэ үзүүлэлт 18,5 – 25 -ын хооронд гарч байвал таны жин хэвийн гэсэн үг.
5. Хоолондоо амьтны гаралтай өөх тос, холестерин агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 10