Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Үрийн шингэний шинжилгээ буюу спермограмм

Ерөнхий

Спермограмм гэдэг үрийн шингэнд шинжилгээ хийхийн хэлнэ. Энэ нь эр бэлгийн эсийн чадварыг тодорхойлох дээр тулгуурладаг. Үрийн шингэний физик, химийн болон эсийн найрлагыг тодорхойлохоос гадна эр бэлгийн эсийн тоог гаргадаг.Шаардлага

Спермограмм нь эрэгтэй хүний үр тогтоох чадварыг илтгэхээс гадна шээсний замын өвчнийг оношлоход ашигладаг маш чухал шинжилгээний арга юм. Энэ шинжилгээ нь хурдан, энгийн бөгөөд хямд байдаг ч онош тавихад хангалтгүй байх нь цөөнгүй.

Уншилт

Спемограммаар тодорхойлогдсон өгөгдлүүдтэй танилцахдаа эмч нь дараах үзүүлэлтүүдийг анхаардаг, үүнд:

үрийн шингэний эзлэхүүн. Хэвийн үед энэ хэмжээ нь 3-5 мл буюу 1 цайны халбаг хэртэй байдаг. Ялгарч байгаа үрийн шингэний хэмжээ багасах нь төмсөр, бэлгийн эсүүдийн үйл ажиллагаа багассаныг илтгэдэг. Үргүйдлийн шинж байж болзошгүй.
1 мл үрийн шингэн дэх эр бэлгийн эс -ийн тоо. Спермограмм энэ үзүүлэлт нь хэвийн үед 1 мл –т 60-120 сая/мл байдаг. Тоо нь эр бэлгийн эсийн тоо цөөрөхийг олигозоосперми, үрийн шингэн эр бэлгийн эс огт байхгүй байхыг азоосперми гэдэг.
эр бэлгийн эсийн хөдлөх чадвар. Хэвийн үед спермграммаар эр бэлгийн эсүүдийн 60-70% нь идэвхтэй хөдөлгөөнтэй, 10-15% нь сул хөдөлгөөнтэй, 20-25% нь хөдөлгөөнгүй байдаг. Амьд эр бэлгийн эс 70-80%, амьгүй эр бэлгийн эс 20%, эмгэг эр бэлгийн эс 20% байхыг хэвийн гэж үздэг. Үрийн шингэнд хөдөлгөөнгүй эр бэлгийн эсийн эзлэх хувь ихсэхийг некрсперми гэдэг. Энэ нь эрэгтэй хүний бэлэг эрхтэнтэй холбоотой өвчин, эсвэл үргүйдэл -ийн шинж байж болох талтай.
үрийн шингэний өнгө. Үрийн шингэн нь ямар нэг хольцгүй сүүн цагаан байх ёстой.
спермограмм нь хэвийн үед үрийн шингэнд гадны ямар нэг хольцгүй байх ёстой. Үрийн шингэнд цус /гемосперми/, бичил орны нян, бактер, цусны цагаан эс /10-аас олон/, улаан эс, өнгөн харьсны эс /2-3-аас илүү/ зэрэг нь илрэх нь шээсний замын өвчний шинж тэмдэг байж болзшгүй.
эдгээрээс гадна спермограмм нь зууралдамтгай чанар /зөвшөөрөгдсөн хэмжээ 0-5мм/, хүчил шүлтийн тэнцвэр рН /7,2-7,4/, шингэрэх хугацаа /20-30 минут/, ядрамтгай байдал /цагийн дотор хөдөлгөөнтэй эр бэлгийн эсүүдийн тоо 10%, 50 цагийн дараа 40% буурахыг хэвийн гэж үзнэ/, эр бэлгийн эсийн хөдөлгөөний хурд /3мм/мин/ гэх мэтийн олон үзүүлэлтүүдийн талаарх өгөгдлүүдийг тодорхойлдог.

Спермограммын үр дүн нь ийнхүү маш олон үзүүлэлттэй тул тэдгээрийг үндэслэн онош тавих боломж нь зөвхөн мэргэжлийн эмчид байна. Иймд энэ шинжилгээний үр дүнг үндэслэн өөрөө өөртөө онош тавих гэх нь цагаа дэмий үрж, өөрийгөө зовоохоос өөр дүн өгөх нь юу л бол.

Анхаарах зүйл

Үрийн шингэний шинжилгээ өгч, зөв үр дүнд гаргахын тулд зарим шаардлагыг дагах ёстой байдаг. Үүнд:

3-4 хоног секс, гар хангалга хийхгүй байх
Архи, пиво, айраг гэх мэтийн бүх төрлийн согтууруулах ундаа уухгүй байх
Саунд, халуун устай ваннд сууж болохгүй. Усанд орох шаардлагатай бол шүршүүрт орох хэрэгтэй.

Шинжилгээ зориулалтын эмнэлэгийн лабораторид ирж, гар хангалга хийх замаар өгөх нь зохистой гэж үздэг. Ингэхдээ бэлгэвч ашиглахгүй байх нь зөв. Учир нь эр бэлгийн эс нь латекс болон бэлгэвчинд шингээсэн байдаг бусад бодисын нөлөөгөөр хөдлөх чадвараа алддаг. Ингэснээрээ шинжилгээний үр дүн ч буруу гарна. Гэрийн нөхцөлд өгөхөөр шийдсэн бол үрийн шингэнд нарны шууд гэрэл, хэт хөрөхөөс хамгаалах хэрэгтэй. Ялгарч байгаа үрийн шингэнийг бүгдийг нь авахыг хичээ. Үрийн шингэний хэсгийг алдах нь мөн л шинжилгээний үр дүнд тааруу нөлөөлнө. Оношийг зөв тавихын тулд энэ шинжилгээг 2-3 удаа өгөх хэрэгтэй байдаг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


6 сэтгэгдэл

  • Маш хэрэгтэй мэдээлэл бн миний үрийн шингэн гадагшлах явцад өндөг хэлбэртэй өнггүй бөөрөнхий зүйлс ажиглагддаг олон хоног хурьцал үйлдээгүй байж байгаад гарсан шингэн дотор л до энэ юу юм бол оо

  • энэ шинжилгээг хэдэээр өгдөг вэ?

  • шинжилгээ өгөх үнэ тарф нь хэд вэ

  • тэр эс гээд бга юмыг нь яаж хөдөлж бгаг нь харуулхуу сонирхолтой бнаа ххэ

  • Үрийн шингэн маань шар өнгөтэй бн яахуу?

  • хаан өгөх вэ хаяг нь байвал хэлж өгөөч

Сэтгэгдэл үлдээх



9 + 3 =