Uncategorized|(2016-10-13 09:03)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Зүрхний хэм алдагдах

Wiki_Heart_Antomy_Ties_van_BrusselЗүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Ерөнхий
Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдол -уудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.
Зүрхний хэмийн алдагдал буюу аритми гэдэг нь зүрхний хэсгүүдийн агшилтын дараалал, хэмнэл, давтамж алдагдахыг хэлдэг. Үхэлд хүргэдэг зүрхний эмгэгийн дотроос зүрхний хэм алдагдах буюу аритми нь 10-15% эзэлдэг ажээ.
Шалтгаан
Эрүүл хүн ихээр идэх, өтгөн хатах, бариу хувцас өмсөх, шавьж хорхойнд хазуулах, зарим эм бэлдмэл хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээс үүдэн аритми үүсэх нь бий. Мөн түүнчлэн чихрийн шижин өвчний үед, ялангуяа таргалалт, даралт ихэсэх өвчинтэй хосолсон үед үүсэх эрсдэл ихтэй байдаг.
Гэхдээ сарын тэмдгийн өмнөх хам шинж зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэй байх нь бий.

Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөри аритмигээр өвдөх магадлал өндөртэй болох нь ч бий. Мөн зүрхний мэс заслын дараах хүндрэл ч байж болно. Ингээд ч зогсохгүй дараахь эмгэгийн үед шинж тэмдэг байдлаар илэрдэг, Үүнд:

• Даралт ихсэх өвчин
• Зүрхний гажиг, зүрхний дутагдал, зүрхний цусан хангамж хомсдох өвчин
• Хоёр хавтаст хавхлагын унжилт
• Бамбай булчирхай н өвчин ба бусад дааврын алдагдалтай өвчнүүд.

Явц
Зүрх нь өөрийн тусгай дамжуулагч системийн тусламжтайгаар үйл ажиллагааныхаа хэвийн байдлыг хангаж байдаг. Энэхүү тусгай дамжуулагч систем нь зүрхний булчинг хоорондоо нягт зохицолдолгоотойгоор агших ажлыг удирдаж байдаг цахилгаан импульсийг боловсруулан дамжуулдаг тусгай эсүүдээс бүрдэнэ.
Зүрхний агшуулж эхлүүлдэг дохио нь зүрхний баруун тосгуурт байх синусын зангилаа наас (хэм жолоодогч) үүснэ. Зүрхийг хэвийн үед минутанд 60-90 удаагийн давтамжтайгаар цохилохыг эсэхийг энэ зангилаа хариуцаж байдаг. Дараа нь энэ дохио нь бусад тосгуурт хүрч агшилт үүсгээд ховдлуудад хүрнэ. Энэ системийн алдагдал зүрхний хэмнэлийн алдагдлыг үүсгэнэ.
Ямар хэсэгт алдагдал үүсснээс хамаарч хэмнэлийн алдагдлыг тосгуурын ба ховдлын гэж хуваана. Хэрэв зүрхний цохилт минутанд 90-ээс дээш байвал зүрх дэлсэх буюу тахикарди гэнэ. Зүрхний агшилтын тоо биеийн хүчний болон сэтгэл санааны ачааллын үед (энэ бол зүрхний хэвийн хариу үйлдэл юм) ихсэнэ. Биеийн халуун ихсэх үед зүрх мөн л дэлсэнэ. Биеийн халуун 1 хэмээр нэмэгдэхэд зүрхний агшилтын тоо 10 цохилтоор нэмэгддэг. Зүрх дэлсэх нь зүрхний олон өвчний үед ажиглагддаг шинж ч гэлээ нөгөө талаас хүний хувийн онцлогтой холбоотой хэвийн үеийн шинж ч байж болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


8 сэтгэгдэл

  • sain bnuu uushig zurh 2 n dundah sudas buglursun gen tegeed amisgaadaad hem aldagdaad bdgiin bi odoo 29 nastai emegte hun ene her ayuultai uvchin be bi tsaashdaa yah bol

  • Sain bnuu zurhnii hem aldaltiig buren emchleh ymar arga bdiin bol mongold ene hem aLdaltiig emchildeg uu ? Haana ymar une hanshtai bdag ym bol medeelel ogch tus bolooch

  • Sain bn uu huuhdiin zurhnii tsohilt minutand hed bdg ve

  • Sain bn uu zurh huchte hurdn tsohilohiig yj boliulah ve

  • zurhnii hem aldagdaad bna yaahav yaaj emchleh ve

  • Sain bna uu manai huuhed odoo sar garantai tegeed joohon uiluulchxaar zurh ne delseed bh yumaa eniig yaj emchildeg yu bee duur 250 hurdeg

  • sainu mini zurh haaya hem alddag ym zarimdaa ogloo serehed 40 tsohih ene ued ymar em uuhuu

Сэтгэгдэл үлдээх



2 + 1 =