Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хөхний хорт хавдар

Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл хавдар бөгөөд хорт хавдарын улмаас нас баралтын дийлэнх нь хувийг эзэлж байна. Ойролцоогоор жилд 180000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөхний хорт хавдраар хавдраар өвчилж 40000 гаруй хүн нас барж байна. Хөхний хорт хавдар нь 44-50 насны хоорондох эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна. Хөхний хорт хавдартай болсноос хойш өвчлөгсөдийн 60% орчим нь 5 жил амьд байх ба эрт илрүүлсэн тохиолдолд энэ тоо 80% болж өсдөг байна.

Хөхний хорт хавдар нь хөхний эдээс үүсэх хавдар бөгөөд цөөхөн хэвийн бус эсүүдээс үүсч улмаар хэвийн бус ургалттай загварыг бий болгодог.
Хөх нь өөхөн эд, булчирхайлаг эд болон холбогч эдээс тогтдог. Хөх нь хэд хэдэн хэлтэнд хуваагдах ба хэлтэнгүүд нь хэлтэнцэрүүдэд хуваагдаж сүүний булчирхайгаар төгсдөг. Эдгээр олон жижиг сүүний булчирхайгаас жижиг сувганцарууд гарч хоорондоо нийлсээр хөхний толгой дээр төгсдөг.
1. Хөхний хорт хавдарын 80% орчим нь эдгээр сувганцаруудад тохиолддог бөгөөд энэ хэлбэрийг сувганцарын хавдар гэдэг.
2. Хавдар хэлтэнцэрээс үүсч байвал хэлтэнцэрийн хавдар гэх ба энэ хэлбэрийн хавдар 10-15%-г эзэлнэ.
3. Үлдэх хэсэг нь дараах төрлийн хорт хавдарууд байна. Үүнд: inflammatory breast cancer, medullary cancer, phyllodes tumor, angiosarcoma, mucinous (colloid) carcinoma, mixed tumors, and a type of cancer involving the nipple termed Paget’s disease.

Хөхний хорт хавдарын шалтгаан
Хөхний хорт хавдар бүхий олон эмэгтэйчүүдэд нас болон хүйснээс илүүтэй эрсдэлт хүчин зүйл байдаггүй.
Хөхний хорт хавдарын шалтгаан
1. Хүйс бол хамгийн том эрсдэлт хүчин зүйл бөгөөд эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар илүүтэй өвчилдөг.
2. Өөр нэг эрсдэлт хүчин зүйл бол нас юм. Хөхний хорт хавдар нь ямар ч насанд тохиолдож болох боловч түүгээр өвчлөх магадлал нас ахих тусам нэмэгддэг байна. Судалгаагаар 30 настай эмэгтэйчүүдэд дараагийн 10 жилд хөхний хавдраар өвчлөх магадлал 1/280 байдаг бол энэ харьцаа 40 насанд 1/70, 50 насанд 1/40, 60 насанд 1/30 болж нэмэгддэг байна.
3. Америкт хийсэн судалгаагаар цагаан арьст эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх магадлал Америкийн Африк эмэгтэйчүүдээс ялимгүй илүү байдаг ажээ.
4. Тухайн эмэгтэйн амьдралын түүхэнд нэг хөхөнд 3-4 зангилаа бүхий хавдартай байсан нь хөхний хорт хавдар үүсэхэд чухал эрсдэлт хүчин зүйл болдог ба ийм тохиолдолд нөгөө хөхөнд эсвэл тухайн хөхний өөр байрлалд шинэ хорт хавдар үүсдэг байна. Энэ тохиолдолд эрсдэлт хүчин зүйл нь шинэ хавдарыг үүсгэх ба энэ нь эхний хавдарын дахилт биш байдаг.

Генетикийн шалтгаан
Хөхний хорт хавдарыг илрүүлэхэд гэр бүлийн түүхийг дэлгэрэнгүй цуглуулах нь чухал. Үүнд ээж, аавын талын хамаатнууд чухал. Хамаатны хэн нэг нь залуу насандаа хөхний хорт хавдараар өвчилж байсан, хоёр талын хөх хоёулаа хавдартай байсан, тухайн өвчтөн нь ойрын хамаатан байх зэрэг нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнд ээж, эгч, охин дүү зэрэг нэгдүгээр эгнээний хамаатнууд чухал бөгөөд эдгээр хүмүүс хөхний хорт хавдартай байх нь тухайн хүнд хөхний хорт хавдарыг сэжиглэхэд чухал. Зарим тохиолдолд эмээ, авга эгч зэрэг хоёрдугаар эгнээний хамаатнууд хөхний хорт хавдартай байх нь хөхний хорт хавдартай болох магадлалыг нэмэгдүүлдэг.
Эрэгтэйчүүдэд тэдний ойрын хамаатан эмэгтэй хөхний хорт хавдартай байх нь энэхүү өвчнөөр өвчлөх магадлалыг мөн нэмэгдүүлдэг байна. Хамаатнууд дунд хоёр талын хөхний хорт хавдартай байх, өндгөвчний хорт хавдартай байх нь эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Хөхний хорт хавдарын үеийн генийн байрлал их сонирхолтой байдаг. Хөхний хорт хавдарын 5-10% нь мутаци болон солигдолоос болсон төрөлхийн байх ба эдгээр мутаци бүхий тодорхой генүүд гэр бүлд дамжсан байдаг.

1. BRCA1 болон BRCA2 гэсэн хэвийн биш генүүдийг удмаасаа авч төрсөн эмэгтэй хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл их байхын зэрэгцээ дээрх ген бүхий эмэгтэйчүүдэд өндгөвчний хорт хавдар үүсэх магадлал их байдаг. BRCA1 ген бүхий эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар эрт насанд үүсдэг байна.
2. Эдгээр генийг тодорхойлох нь үнэтэй байдаг тиймээс сонирхсон хүн өөрийн өрхийн эмчтэй зөвлөлдөж тест хийх хэрэгтэй.

Гормоны шалтгаан

Гормоны нөлөө хөхний хорт хавдар үүсэхийг зохицуулж байдаг.
1. Эмэгтэйчүүдэд сарын тэмдэг эрт ирэх (11 нас буюу түүнээс өмнө) цэвэршилт хожуу явагдах (55 нас түүнээс хойш) зэрэг нь ховор тохиолдолд хөхний хорт хавдар үүсэх өндөр эрсдэл болдог. Үүний эсрэгээр анхны сарын тэмдэг хожуу ирэх, цэвэршилт эрт явагдах нь хөхний хорт хавдараас сэргийлдэг байна.
2. 30 наснаас өмнө хүүхэдтэй болох нь хөхний хорт хавдраас сэргийлэх нэг сэргийлэлт болдог байхад огт хүүхэдгүй байх нь хөхний хорт хавдараас өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
3. Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн томоохон судалгаагаар цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд эстроген, прогестроны хэдэн жилийн хосолсон нөлөө нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үеийн гормон эмчилгээ хийхдээ эрсдэлээс сэргийлж тэдний өрхийн эмчтэй нь зөвлөх хэрэгтэй.

Амьдралын хэв маяг ба хооллолтын шалтгаан

Хөхний хорт хавдар илүүдэл жинтэй, тарган хүмүүс бүхий оронд түгээмэл тархалттай байдаг ба ялангуяа цэвэршилт явагдсан эмэгтэйчүүдэд илүү тод ажиглагддаг.
1. Хөхний хорт хавдар үүсэхэд орчин нөхцөл генетикээс илүү нөлөөтэй байдаг. Жишээ нь: Япон эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байдаг ба тэд Америкт ирсэний дараа энэхүү эрсдэл нэмэгддэг байна.
2. Зарим судлаачид илүүдэл жинтэй болон жин багатай эмэгтэйчүүдийг харьцуулж үзээд хөхний хорт хавдрын хувь ялгаатай байгааг илрүүлжээ.

Архи хэрэглэх нь хөхний хорт хавдар үүсгэх зүй ёсны шалтгаан болдог. Архийг хэдий чинээ их хэрэглэнэ хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна. Тухайн эмэгтэй өдөрт 2-5 удаа архины төрлийн ундаа хэрэглэх нь хэрэглэдэггүй эмэгтэйтэй харьцуулахад хөхний хорт хавдар үүсэх эрсдэл 0,5-1-ээр нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл архи хэрэглэх тоолонд эрсдэл бага багаар нэмэгдэнэ гэсэн үг.
Судлаачид тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэж үздэг. Гэхдээ судлаачид хэдий хэмжээний хөдөлгөөн хийх нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдагийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгээс хийсэн нэгэн судалгаанд долоо хоногт 1цаг 15минутаас – 2цаг 30минут идэвхтэй алхах нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг 18%-иар бууруулдаг гэжээ.

Хөхний бусад эмгэг
1. Хөхний фиброцистик хувирал түгээмэл тохиолддог. Фиброцистик хувиралын үед хөхөнд нягт зангилаархаг эд бий болох бөгөөд ялангуяа сарын тэмдэгийн өмнө ихэсдэг. Гэвч энэхүү өөрчлөлт нь хөхний хорт хавдарт шилждэггүй байна.
2. Зарим төрлийн хөхний эмгэгийн үед эдийн шинжилгээнд пролифератив эсвэл гиперплазийн шинж илрдэг бөгөөд эдгээр нь тохиромжтой нөхцөл бүрдсэн үед хөхний хорт хавдарт шилжиж болдог.

Хүрээлэн буй орчны нөлөө
Удаан хугацаагаар цацраг эмчилгээ хийлгэх нь хөхний хорт хавдраар өвчлөх боломжийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл: Ходжкиний өвчний улмаас 30 наснаасаа өмнө биеийнхээ дээд хэсэгт туяа эмчилгээ хийлгэж байсан хүмүүст хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл жирийн хүн амаас илүү их байдаг.

Хөхний хавдрын шинж тэмдэг
Хөхний хорт хавдар нь эрт үедээ шинж тэмдэггүй, ихэвчлэн ямар нэг зовиургүй байдаг. Ихэнх хөхний хорт хавдар шинж тэмдэггүйгээр бүрэлдэж бий болсон байх ба энэхүү хэвийн бус өөрчлөлтийг маммографи болон зангилаархаг зүйлийг тэмтрэх хоёрын аль нэгнээр илрүүлнэ.
Суганы хонхор болон өвчүүний дээгүүр иймэрхүү зангилаархаг зүйл тэмтрэгдэх нь хөхний хорт хавдрын шинж биш ч байж болно. Илүү боломжтой шинж тэмдэг нь хөхнөөс ямар нэг зүйл ялгарах, хөхний толгой эргэх, хөхөн дээгүүрх арьсны байдал өөрчлөгдөх зэрэг юм.
1. Хөхөнд бий болсон ихэнх зангилаа нь хавдрынх биш байдаг. Хэдий тийм ч бүх л зангилааг эмчээр үнэлүүлэх хэрэгтэй.
2. Хөхнөөс ямар нэг зүйл ялгарах нь түгээмэл боловч цөөхөн тохиолдолд хөхний хорт хавдарын шинж байдаг. Ялгарч буй зүйл нь зөвхөн нэг хөхнөөс эсвэл цусархаг байвал харьцангуйгаар хөхний хорт хавдар байх боломжтой. Тиймээс иймэрхүү тохиолдол бүрийг үнэлүүлж байх нь зүйтэй.
3. Хөхний толгой эргэх нь хэвийн хөхөнд түгээмэл тохиолдох хувилбар боловч энэ нь хөхний хорт хавдарын шинэ үүсгэвэр байж болно.
4. Хөхөн дээрх арьс нь улайх, бүтэц нь өөрчлөгдөх, үрчийх атираа нугалаа үүсэх зэргээр өөрчлөгдөж болно. Эдгээр өөрчлөлт нь голдуу арьсны эмгэгтэй холбоотой байх боловч заримдаа хөхний хорт хавдартай холбоотой байж болно.

Хэзээ эмнэлгийн тусламж эрэх вэ?
Хөхний хавдар нь сар жилээр үүсч хөгждөг. Хэрвээ тодорхойлогдох юм бол маш түргэн эмчилгээ хийлгэх хийлгэх хэрэгтэй бөгөөд хэрвээ их талбайг хамарвал эмчлэхэд хүндрэлтэй болно. Та дараах шинж илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандаарай.
1. Ямар нэгэн хатуу, зангилаархаг зүйл хөхөнд мэдрэгдвэл
2. Өвчүү болон суганд бий болсон зангилаархаг зүйл 2 долоо хоногоос өмнө арилахгүй байгаа тохиолдолд
3. Хөхний толгойноос ямар нэг зүйл ялгарах
4. Хөхний толгой эргэх, хөхөн дээрх арьсанд өөрчлөлт бий болох

Хөхөн дээрх арьс нь улайх, хавдах нь хөхний халдварын улмаас бий болж болно.
1. Ийм үед та өөрийн өрхийн эмчил 24 цагийн дотор үзүүлэх хэрэгтэй бөгөөд учир нь халдварын эмчилгээг яаралтай хийх хэрэгтэй байдаг.
2. Хэрвээ улайх, хавдах, хөх чинь хүчтэй өвдвөл яаралтай аль ойрхон яаралтай тусламжийн төвд хандах хэрэгтэй.
Хэрвээ таны маммограммд хэвийн бус өөрчлөлт илэрвэл өөрийн өрхийн эмчид үзүүлж нэмэлт шинжилгээг төлөвлөх хэрэгтэй.

Шинжилгээний аргууд
Хөхний хорт хавдарын оношлогоо нь хэдэн үе шаттай явагдах ба хөхийг шалгахаас эхэлж дараа нь маммограф, ЭХО, MRI, эцэст нь хөхний эдийн шинжилгээ хийдэг. Эдийн шинжилгээгээр хөхний хорт хавдарын шийдвэрлэх оношийг тавьдаг.

Хөхийг шалгах
1. Хөхний бүрэн үзлгээр хөхийг харж ажиглан, хөх, суга, өвчүүний орчмыг сайтар тэмтэрч үзнэ.
2. Шалгах явцад эмч тань зангилаархаг зүйлийг тэмтрэх юм уу хатуу нягт зүйл мэдэрч болно

Маммограмм
1. Маммограмм гэдэг нь хөхний рентген зураг авах аргыг хэлдэг бөгөөд энэ аргын тусламжтайгаар хөхөнд бий болсон зангилаархаг зүйлийн гарал үүслийг мэдэх боломжтой. Маммограммаар мөн эрт үеийн хорт хавдарыг хянах боломжтой.
2. Маммограммийн тусламжтайгаар хөхөнд байгаа зангилаархаг зүйл хөхний хорт хавдар мөн эсэхийг тогтоох боломжтой боловч 100% найдвартай арга биш юм. Маммограммаар хөхний хорт хавдарын 10-15%-ийг оношлолгүй алдах тохиолдол бий.
3. False-positive маммограмм нь малигнизаци болсон үгүйг тогтоох зорилгоор эдийн шинжилгээ хийх үндэслэл болдог.
4. False-negative маммограмм нь хэвийн байгааг үзүүлэх ба хэзээ хавдар бий болох боломжтойг харуулна.
5. Маммограмм нь ганцаараа зангилааг үнэлэхэд хангалттай биш юм. Тиймээс танай өрхийн эмч магадгүй нэмэлт шинжилгээ төлөвлөж болно.
6. Бүх хөхөн дэхь зангилааг аюулгүй болохыг нь бүрэн оношлохын тулд эдийн шинжилгээ хийх хэрэгтэй.

ЭХО
1. ЭХО нь хөхөнд олон давтан үүсдэг зангилааг үнэлэхэд ашиглана.
2. Хэт авианы тусламжтай хөхний доторх зургийг авдаг.
3. ЭХО-оор шингэн агуулсан цэвруу байна уу эсвэл цуллаг зүйл байна уу гэдгийг тогтооно. Хавдар нь ихэвчлэн цул байх ба олонх цэврүү нь аюулгүй байдаг.
4. ЭХО-г эдийн шинжилгээ хийх, шингэнг соруулахад зуучлах зорилгоор хэрэглэнэ.

MRI
1. MRI нь нэмэлт мэдээлэл олох боломж олгохоос гадна ЭХО болон маммографийн шинжилгээгээр илрүүлсэн зүйлийг тодруулж өгдөг.
2. MRI шинжилгээ нь хавдрын оношлогоонд заалтгүй байдаг ч ямар нэгэн онцгой шалтгааны улмаас хийгдэж болдог.

Эдийн шинжилгээ
1. Хөхний хорт хавдрыг найдвартайгаар оношлох хамгийн гол арга нь хөхний эдээс дээж авч шинжлэх. Эдийн шинжилгээнд хөхний эдээс маш багыг авч, түүнийг эмгэг судлаач шинжилж, хавдар байгаа эсэхийг тодруулна.
2. Нарийн зүүгээр тогтоц бүхий байрлал руу хатгалт хийж хэсэг эсийг соруулж аван эмгэг судлаачид шинжлүүлдэг. Энэхүү арга нь шингэнээр дүүргэгдсэн масс болон хавдар төст зүйлийг ялгахад түгээмэл ашиглагддаг.
3. Голдоо зүүтэй эдийн шинжилгээний үед тусгай зүүгээр эдээс багахан хэсгийг авч шинжилдэг. Ихэвчлэн ЭХО болон маммограммын хяналтанд зүүгээ сэжигтэй талбай руу чиглүүлдэг.
4. Хэрэв эдийн шинжилгээгээр хорт хавдар оношлогдвол энэхүү эдэд гормоны тест хийх бөгөөд хавдарын эс нь гадаргуудаа эстроген, прогестрон холбох рецептортой байна. Ерөнхийдөө хавдрын эсэд дээрх рецептор хэдий их байна төдий чинээ гормон эмчилгээнд мэдрэг байдаг. Үүнээс гадна бусад тест (жишээ нь: HER-2/neu рецепторыг хэмжих) байх ба энэ нь хавдарын эмчилгээний төрлийг сонгоход тусалдаг. Энэ нь хавдарын эсрэг өндөр үр дүнтэй байдаг.

Хөхний хорт хавдрын эмчилгээ
Хорт хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал юм. Ямар төрлийн мэс засал хийх нь тодорхой хүчин зүйлээс хамаарна, эдгээр нь хавдрын хэмжээ, байрлал, хавдрын төрөл, тухайн хүний эрүүл мэндийн байдал болон эмчлүүлэгчийн хүсэлтийг харгалзан үзэх хэрэгтэй. Хөхийг тайрах мэс засал илүү боломжтой.
Хавдарын үе шатыг мэс заслын мэдээлэл болон бусад шинжилгээнд үндэслэн тогтооно. Үе шат, ангилалыг хавдарын хэмжээ, ургалтын байдалд харгалзан тогтоох ба үүнд үндэслэн эмчилгээний үр дүн тавиланг тогтооно.
Мэс заслын мэдээлэл болон шинжилгээнүүдийн тусламжтайгаар хөхний хорт хавдрыг үе шат болгодог.
1. Хавдрын үе шатыг тогтоохдоо хавдрын хэмжээ болон хөхний аль талбайг хамарсан, хэдэн тунгалагийн булчирхайд үсэрхийлсэн, хавдар биеийн өөр хэсэгт метастаз болсон эсэхийг харгалзана.
2. Хавдар бусад эд рүү тархсан бол инвазив буюу нэвчилтэт хавдар гэдэг. Харин бусад эд рүү тархаагүй бол нонинвазив буюу нэвчээгүй хавдар гэж нэрлэдэг. Carcinoma in situ бол нэвчээгүй хавдарын хэлбэр юм.

Хөхний хорт хавдарыг үе шатаар 0-4 хүртэл хувааж үзнэ.
– 0 шат. Энэ нь нонинвазив буюу нэвчилтэт бус хавдар бөгөөд тунгалагийн зангилаа болон биеийн бусад хэсгээс тархаагүй байдаг. Энэ үе шат нь хөхний хорт хавдарын харьцангуй гайгүй үе шат юм.
– 1 шат. Хавдрын хэмжээ 2 см-ээс бага диаметртэй, хөхөөр тархаагүй байдаг
– 2 шат. Хавдрын хэмжээ нь жижиг хэвээрээ бөгөөд суганы тунгалагийн зангилаагаар тархсан эсвэл хэмжээ нь томорсон харин тунгалагийн зангилаагаар тархаагүй байдаг.
– 3 шат. Хавдар 5см-ээс том хэмжээтэй болсон бөгөөд тунгалагийн булчирхайг гүнзгий хамарсан
– 4 шат. Энэ үед хавдрын хэмжээ харгалзахгүй, харин хавдар нь биеийн бусад хэсэгт тархсан байдаг. Энэ үед хавдар тавилан муутай байна.

Эмнэлэгийн эмчилгээ
Ихэнх эмэгтэйчүүдэд мэс заслаас гадна цацраг эмчилгээ, мөн хими эмчилгээ эсвэл дааврын эмчилгээг нэмэлтээр хийдэг. Ямар нэмэлт эмчилгээ хийгдэх нь хөхний хавдрын үе шат, хэлбэр, бэлэн байгаа гормоны эсвэл HER-2/neu рецепторын хэмжээ, тухайн хүний эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаална.
Цацраг эмчилгээ нь мэс заслын дараа үлдсэн байж болох хавдрын эсийг устгах зориулалттай хийгддэг эмчилгээ.
1. Цацраг нь зөвхөн хэсэг газрын эмчилгээ бөгөөд зөвхөн хавдрын эсэд үйлчилдэг.
2. Цацраг эмчилгээг ихэвчлэн долоо хоногт 5 удаа, 5-6 долоо хоногийн турш хийдэг. Нэг удаагийн эмчилгээ нь хэдхэн минут л үргэлжилдэг.
3. Энэ эмчилгээ нь өвдөлтгүй, сөрөг нөлөө багатай байдаг. Зарим тохиолдолд арьсыг цочроох нөлөө үзүүлнэ.

Хими эмчилгээ
Хими эмчилгээнд хавдрын эсүүдийг устгаж, тэдгээрийн өсөлтийг дарангуйлдаг эмийг оруулна. Хөхний хавдарт 3 төрлийн хими эмчилгээний стратеги хэрэглэгддэг.
1. Adjuvant хими эмчилгээ нь мэс засал болон туяа эмчилгээний дараа хөхний хавдарыг бүрэн анагаахад чиглэсэн эмчилгээ юм. Энэ нь хавдарыг дахихаас сэргийлдэг.
2. Мэс заслын өмнөх хими эмчилгээ. Энэ нь хавдрын том эсүүдийг агшаах, мөн хавдрын голомтоосоо холдсон, хол байрласан хавдрын эсийг устгахал чиглэсэн эмчилгээ. Ингэснээр мэс засал эмчилгээний боломж дээшлэх төдийгүй хавдарыг бүрэн зайлуулахад тустай байдаг.
3. Therapeutic хими эмчилгээ нь хөхний хорт хавдар бүхий эмэгтэйчүүдэд хийгддэг хэвшсэн эмчилгээ бөгөөд хөхний хавдрыг хязгаарлаж, тархахаас сэргийлдэг.
– Ихэнх хими эмчилгээний бэлдмэлүүд нь 4-р эгнээний эмүүд байдаг ба зарим нь харин үрэл эмүүд байдаг.
– Хими эмчилгээг ихэвчлэн курсээр хийнэ. Курс бүр тогтоох эмчилгээгээр эхэлж хэдэн өдрөөс долоо хоног үргэлжлэх ба дараа нь 7 хоног нөхөх эмчилгээ хийнэ. Хөхний хорт хавдартай ихэнх хүмүүст хамгийн багаар 2 курс эмчилгээ хийх ба ихэвчлэн 4 курс эмчилгээ хийнэ. Тест хийж хими эмчилгээний үр дүнг үздэг.
– Хими эмчилгээний сөрөг тал нь тухайн хэрэглэж байгаа эмнээсээ хамаардаг. Ихэнх эмүүд хэрэглэх үед үс унах, хоолны дуршил алдагдах, огиулах, бөөлжих, ядрах, цусны эс цөөрөх шинж илэрдэг. Цусны эсүүд багадсаны улмаас халдварт өртөмхий болж, цус амархан гоожиж, амархан ядрах зэрэг шинж илэрдэг. Эмнэлэгийн мэргэжилтнүүд эмчилгээг сайжруулж гаж нөлөөг аль болох арилгахыг хичээх хэрэгтэй.

Гормон эмчилгээг хэрэглэж болох ба учир нь хөхний хавдар нь дааврын өөрчлөлтөнд мэдрэг (ялангуяа эстроген, прогестроны рецептор хангалттай байгаа бол) байдаг. Энэ нь дахилтаас сэргийлэх, мөн үлдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.
1. Зарим тохиолдолд эмэгтэйн өөрийнх нь дааврыг эмийн туслажтай дарангуйлж, хэрэгтэй дааврыг уулгах нь ашигтай байдаг. 2. Цэвэршилтийн өмнөх үед байгаа эмэгтэйчүүдэд өндгөвчний дааврын үйлчилгээг арилгах нь үр дүнтэй байдаг. Энэ зорилгоор өндгөвчний эстроген үйлдвэрлэх чадварт блок тавьж, эсвэл өндгөвчийг мэс заслын аргаар авах, туяагаар шарах аргыг хэрэглэнэ.

Мэс засал
Мэс засал нь хөхний хорт хавдар гэж оншлогдсоны дараах хамгийн эхэнд хийх алхам юм. Ямар мэс засал хийх нь хавдрын хэлбэр, хэмжээ, өвчтөний биеийн байдал дээр гэж үзсэнээс хамаарна.
1. Lumpectomy. Энэ нь хавдрын зангилааг орчных нь эрүүл эдтэй цуг авах аргыг хэлнэ. Энэ нь бүрэн төгс эмчилгээ болохгүй бөгөөд бусад эмчилгээ болох туяа эмчилгээ, хими эмчилгээ эсвэл гормон эмчилгээтэй хавсарсан тохиолдолд үр дүнтэй байна.
2. Үүнийг хийх үедээ суганы тунгалагийн булчирхайд хавдар тархсан эсэхийг үнэлэх хэрэгтэй. Энэ зорилгоор хамгийн ойр буй тунгалагийн зангилаанаас сэргийлэх биопси авдаг.
3. Мэс засалч Lumpectomy хийх явцдаа зарим тунгалагийн булчирхайгаас сэргийлэх биопси авна. Ингэхийн тулд хавдар буй орон зайд будагч бодисыг тарих бөгөөд энэ үед тунгалагийн булчирхай руу явсан зам гардаг. Хүрч болох эхний булчирхайгаас сэргийлэх биопси авах хэрэгтэй. Энэ булчирхай нь хавдар үсэрхийлсэн эсэхийг тогтоох биопсийн шинжилгээнд маш чухал.
4. Хэрэв сэргийлэх биопси эерэг гарвал мэс засалч суга орчмын бүх тунгалагийн булчирхайг авах хэрэгтэй болно.
5. Энгийн мастэктоми. Энэ нь хөхийг бүтнээр нь авдаг. Хэрвээ хавдар бусад эд рүү тархсан бол энэ мэс засал нь бүрэн төгс эмчилгээ биш. Энэ нь нэвчилтэт бус хавдар болон DCIS-ийн эмчилгээнд хэрэглэгддэг.
6. Modified radical mastectomy. Энэ нь хөх болон суганы тунгалагийн булчирхайг авах мэс засал бөгөөд харин цээжний булчинг авдаггүй. Мөн нэмэлтээр хими болон дааврын эмчилгээ нь санал болгогддог ч хавдар нь тархаагүй тохиолдолд ганц энэ мэс заслаар эмчилж болно.
7. Radical mastectomy нь хөх, доор нь буй цээжний ханын булчин мөн суганы тунгалагийн булчирхайг 3ууланг нь мэсзаслаар авдаг.

Урьдчилан сэргийлэлт
Хөхний хавдрыг үүсгэх гол хүчин зүйл нас, хүйс, удамшил байдаг. Эдгээрийг хүн өөрчилж чадахгүй ч эрт үед нь оношилсноор хөхний хорт хавдрын улмаас нас баралтыг бууруулж чадна. Ингэхдээ хөхөө өөрөө шалгах, хөхний үзлэг хийлгэх болон маммографийн шинжилгээ хийлгэнэ.

Хөхөө өөрөө шалгах нь хямд бөгөөд амархан арга юм. Сар болгон шалгах нь их ая тустай.
1. Сарын тэмдэг нь тогтмол ирдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн тохиромжтой хугацаа нь сарын тэмдэг ирсэний дараа байна.
2. Сарын тэмдэг ирдэггүй болон ихээхэн тогтворгүй эмэгтэйчүүдийн хувьд сарын аль нэг өдрийг сонгон авна.
3. Хөхөө яаж шалгах талаарх зөвлөгөөг таны өрхийн эмч болон дурын хавдар судлалын байгууллага танд зааж өгөх болно.

Клиникийн шалгалт: Америкийн Хавдарын Нийгэмлэгээс 20 наснаас эхлэн 3 жил тутамд 1 удаа, 40 наснаас хойш жил бүр клиникийн шалгалт хийхийг зөвлөдөг.

Маммограммыг 40 наснаас эхлэн 1-2 жилд нэг удаа тогтомол хийлгэх хэрэгтэй ба хөхний хорт хавдар үүсэх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд маммограммын хяналтыг үүнээс 10 жилийн өмнөөс эхлэх нь хөхний хорт хавдар үүсэхийг бууруулна

Эх сурвалж: imedinfo.org



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


4 сэтгэгдэл

  • маш их мэдээлэл авлаа. хагалгааны бичлэг байвал үзэх хүсэлтэй байна.

  • ХСҮТ-Н АЛТАН ГАРТ ЭМЧ НАРТАА БАЯРЛАЖ ЯВДАГ ШҮҮ, УЛАМ САЙН АЖИЛЛААРАЙ. Төр засгаас хавдрын эмч нараа маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй юм.

Сэтгэгдэл үлдээх



8 + = 12