Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Салхин цэцэг өвчний үед ямар арга хэмжээ авах вэ

Херпес вирусээр үүсгэгддэг, ихэвчлэн хүүхдүүдэд зонхилон тохиолддог, цэврүүт тууралтаар илэрдэг халдварт өвчин.
Херпес вирусийн дэд бүлэгт хамрагдах а дэд бүлгийн вирусээр үүсгэгдэнэ.
Тархвар судлал:
Салхин цэцгийн халдварын 90% нь 13 хүртэлх насны хүүхдүүдэд,  10% нь 15 –аас дээш наснхыханд тохиолдоно. Хэрэв жирэмсэн эмэгтэй төрөхөөсөө 4-5 хоногийн
өмнө, эсвэл төрснөөс хойш 48 цагийн дотор салхин цэцгийн халдвар авсан тохиолдолд нийт төрсөн хүүхдийн 17% нь өвчилж, 30% -ийн нас баралттай байдаг.Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд  ургийн гаж хөгжил үүсэх талтай.  Өвчлөл өвөл намрын улиралд элбэг. Өвчилсний дараа үүсэх дархлаа тогтвортой буюу байнгийн дархлаа үүснэ.
Халдварын эх уурхай:
Салхин цэцэг болон херпесийн халдвараар өвчилсөн өвчтөнүүд. Халдвар авснаас хойш хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарсны дараа 5 хоног өнгөртөл халдвар тараах аюултай. Вирус дэгдэмхий шинж чанартай учраас өвчтэй хүүхэдтэй хамт байсан, урьд нь өвчлөөгүй хүүхдүүдэд, хүмүүст халдвар дамжина. Өөрөөр хэлбэл халдвар агаар дуслын замаар халдварлана.
Эмнэлзүй:
Өвчний нууц хугацаа буюу халдвар анх авснаас 11-21 хоногийн дараа хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрч эхэлнэ.
Эхний 1-2 хоногт цочмогоор 38-39 градус хүртэл халуурч, бие сульдаж, ядарч, хоолонд дургүй болж болно.Хүүхэд цочромтгой, уур уцаартай, аль эсвэл унжгар ноомой болдог. Түүнээс гадна бага насны хүүхдэд ходоод гэдэсний замын хямрал давхар явагдаж болно. Эдгээр шинж тэмдэгүүд авчний хүндийн зэргээс хамаарч тод бүдэг ямарч байдлаар илрэх боломжтой./хордлогын шинж/. Эдгээртэй зэрэгцэн эсвэл дараа нь толбот, гүвдрүүт, цэврүүт тууралтууд гарч эхлэхэд дээрхи шинж тэмдгүүд аяндаа арилж бүдгэрдэг. Эхлээд толбон тууралт гарч байгаад гүвдрүүн тууралт болно.  Улмаар дотроо шингэн агуулсан, эргэн тойрон улаан хүрээтэй, арьсанд нэвчдэс үүсэгүй, гялтганасан өнгөтэй, голдоо хүйс мэт хонхорхойтой, тэмтрэхэд зөөлөн,  янз бүрийн хэмжээтэй  цэврүү болон хувирах боловч заавал бүгд цэврүүнд шилжих албагүй. Цэврүү нь 2-3 хоногийн дараа тавшина. Харин тав 5-6 хоногийн дараа унаж эдгэрнэ. Тууралт биеийн бүх хэсгээр, мөн бусад эрхтэн тогтолцооны салст бүрхүүлээр гарна. Тууралт нэмэгдэх тутам халууралт ихэсдэг. Хамгийн гол нь тууралтыг маажиж, ямар нэгэн байдлаар шархлуулсны улмаас бактерийн халдвараар өвчлөх боломжтой.
Эмнэлзүйн хэлбэрүүд:
•  Хөнгөн – халуун хэвийн болон бага зэрэг өндөр, хордлогын шинжүүд бүдэг, гүвдрүүт тууралт давамгайлсан, цөөн тооны цэврүүт тууралттай.
•   Дунд – халууралт дундзэрэг, хордлого тод,  цэврүүт тууралт давамгайлсан,
•  Хүнд – Өндөр халуурна, хордлого хүчтэй илэрнэ, цэврүүт тууралтууд гарна, идээт цусархаг тууралтууд мөн гарна. Амьсгал, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, нүдний эмгэг, нянгийн халдвар хавсрана.
•  Балархай – халдвар авсны дараа гамма голбулин хийлгэсэн тохиолдолд өвчин хөнгөн явцтай илэрнэ. Цөөн тооны гүвдрүүт тууралт, ганц нэг цэврүүт тууралт үзэгдэнэ.
•  Тархмал – Нярай хүүхдэд, эсвэл дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд энэ хэлбэрээр өвчин явагдана. Халууралт, хордлогын шинжээс гадна дотор эрхтэнүүд гэмтдэг учраас нэн аюултай.
•  Цусархаг хэлбэр: Хүнд явцтай, ерөнхий хордлогын хамшинж  хүчтэй илэрч, өндөр халуурна. Цусархаг шингэн агуулсан цэврүүт тууралт, цусархаг тууралт хавсран гарна.  Мөн хамраас цус гарах, цустай ханиах зэрэг цусархагшлын шинжүүд илэрч болно.
• Үхжилт хэлбэр: ховор тохиолддог, хүнд явцтай. Тууралтын эргэн тойрон арьсанд гүн нэвчдэстэй,  тууралтын тав унахад гүн шарх үүсдэг. Аьсны гүн давхарга, холбогчэд, булчин хүртэл гэмтэж болно. Нас баралт өндөртэй.
•  Том цэврүүт хэлбэр: цэврүүний хэмжээ 2-3 см хүртэл хэмжээтэй байдаг онцлогтой. Амархан хагарч арьсанд өнгөц шархлаа үүссэнээс нянгийн халдвараар хүндрэх нь элбэг.Хүндрэл:
салхин цэцэгийн вирусээр үүсгэгдсэн менингит, менингоэнцефалит, нүдний эвэрлэгийн үрэвсэл, нарийн гэдэсний үрэвсэл, амьсгалын дээд, доод замын үрэвсэлт өвчнүүд, нянгийн гаралтай үрэвслүүдээр хүндэрнэ.
Оношлогоо:
Эмнэлзүйн шинж тэмдэг, өвчтөний асуумжийг үндэслэн уг өвчний эгэл хэлбэрүүдийг оношлоход хялбар боловч гаж эмнэлзүйн хэлбэрүүдийг оношлоход түвэгтэй.
Цусны ерөнхий шинжилгээ: вирусын халдвар, үрэвслийн шинжтодорхойлогдоно.
Иммунологи: вирусын эсрэг үүссэн эсрэг бие тодорхойлогдоно.
Шаардлагатай тохиолдолд вирус судлалын шинжилгээ хийнэ.
Эмчилгээ:
•   Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.
•   Өвчний явцаас хамааран хэвтрийн дэглэмийг тохируулна.
• Өвчтөй хүүхдийг тусад нь тусгаарлана. Өрөө тасалгаанд агаар салхи сайн оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, хувийн ариун цэвэр сайн сахиулна.
•   Эмийн эмчилгээнд:

  • Вирусын эсрэг Видарабин, Лейкинферон, Ацикловирыг тариа болон шахмал хэлбэрээр эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
  • Өвчтөний шинж тэмдэг, хордлого тайлах, биеийн байдлыг зүгшрүүлэх зорилгоор  нэмэлт эмэн эмчилгээг эмчин зааврын дагуу хэрэглэнэ.
  • Арьс салстад гарсан тууралтат бриллиантын ногоон, метилийн хөх спиртэн уусмал, борын хүчлийн уусмал, фурациллин, шингэн марганцийн уусмал зэргийг тууралтын байршил, хэмжээнээс хамаарч эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэлт:
•    12 сар болон түүнээс дээш насныхан VARIVAX хэмээх амьд вакцин хийлгэх боломжтой
•  Гэхдээ дархлал суларсан, дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэдэг өвчтөн, жирэмсэн эхчүүдэд хэрэглэж болохгүй.
•    Салхин цэцэг туссан хүүхэд, өвчтөнтэй хамт байсан тохиолдолд хүүхдийг 10-12 хоног хянана.

 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


18 сэтгэгдэл

  • minii biy deeguur garsan salhin tstsegnuud aimar zagtnaad bna odoo yah ve emchee

  • hi salhin tsetseg tusan xuuhdiig usand oruulj boldog yum uu

  • salhin tsetseg hun bur zaawl tusdag yu7muu

  • Huhuul hun tusval nyaraid huhnii suugeer haldah u?

  • Сайн байэа уу? Миний охин 2,7 настай. Салхин цэцгийн өвчний хөнгөн хэлбэрээр өвчилөөд байна. Тууралт багатай, биеийн хэм нь бага зэрэг өндөр, хоол ундандаа сайн байх юм. Гэтэл хүмүүс сайн тууруулахгүй юм бол муу, дахин өвчлөх магадлалтай гэх юм. Энэ хэр зэрэг үнэн үү

  • snu manai xuuxed 4nastai salxin tsetseg dusaad 2 xonoj bga tuuraltand ni xox mitlin turxej dotroosoo groprinosin uuj bga ene ymar ur duntei em be zowlooch

  • sain bnuu? 30tai hun salhin tsetsegeer ovdood, bie tolgoi buh heseg bituu tuuralttai, hooloi n honduur, odoohondoo haluungui bgaa. 4-5honogiin omno aman dotor tsagaan zuil garsniig toohgui yavaad 2honogiin omno biyeer tsoohon tsevruut tuuralt garsan. tuunige harshil gj bodood usand orsonoos bied nelenhuidee tarhsan.
    yuun deer anhaarah ve?

  • сайну

  • Snuu salhin tsetsegiin sorvi yasj arilgh ve gun gun olon sorivtai pls help me

  • Asuusan asuultand hariulah amid amitan bdag yumyy vgvi yumyy?

  • Shal teneg yum hen ch hariulahgvi baahan asuult

  • Salhin tsetsegtsen huuhdiig usand oruulj boldog umuu urhiin emch bno geh umaa

  • Эзэнгүй хариугүй улсаас мөнгө шомбодож байгуулаад л эзэнгүй хаясан сайт мэт санагдахаар сайт байна даа

  • aman dotor garah uu

Сэтгэгдэл үлдээх



+ 3 = 4