Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хавдрын суурь өвчин

14322368_1638963643061593_8701691543795089589_n
Элэгний үрэвсэлийн суурин дээр хорт хавдар үүсэх нь элбэг. Элэгний эсийн гаралтай хорт хавдрын 80% нь элэгний хатуурлын суурин дээр үүсдэг. Элэгний өвчин маш олон янз. Элэгний үрэвсэлтэй үед элэгний хорт хавдраар өвчлөх магадлал олон зуу дахин өсдөг. Элэгний хатуурлын суурин дээр элэгний хорт хавдар үүсдэг.
Вирусын гепатит А
Вирусын гепатит А өнөөдөр гэдэсний халдвар, ундны усаар дамжиж өвчилдөг. Бохир гараар дамжиж халдварладаг. Бие засаад гараа угаадаггүй, жорлонд тамхи татдаг хүмүүст элбэг тохиолддог. 1950-1960 онуудад Монголд маш элбэг тархсан, сургуулийн дотуур байранд хүүхдүүд хүнд бохир нөхцөлд амьдарч байсан.

В вирусын гепатит
42 нм жижиг диаметртэй маш нарийн бүтэцтэй ДНК агуулсан вирус бүрхүүл нь гадаргуугийн антигенээс бүтсэн байдаг. Тусгай тест системээр танигддаг. Энэ вирус хүн төрлөхтөнд агуу их хор хөнөөлтэй юм. Жил бүр хурц архаг гепатит В вирусээс болж 1 сая гаруй хүн энэ гариг дээр нас барж байна. Элэгний анхдагч рак үүсгэгч нэг шалтгаан бол элэгний хатуурал үүсгэгч шалтгаан юм. ДЭМБ-ын мэдээгээр нэг жил бүр элэгний циррозоор 2 сая орчим хүн нас бардаг. Ялангуяа вирусын гепатит хурдан явцтай цахилгаан хэлбэр гэдэг нь бүр аюултай /0.5-1%/ тохиолдоно. В вирус гадна орчинд маш их тэсвэртэй, эмнэлэгт багаж төхөөрөмж, цус юүлэх үед халдварлана. Мөн нүүр гарын алчуур, хамрын алчуур, шээсний саваар халдварлана. Цусанд нь антител байхгүй ямарч хүн вирусын гепатитаар өвчлөж болно. Нууц үе нь 6 сар байж болно. В гедатитаар эмнэлэгийн ажилтнууд их өвдөнө. Шприц багаж нэг удаа хэрэглэх болсон нь түүний гаралтыг их бууруулсан. Орчин үеийн урьдчилан сэргийлэх тарилгын улмаас хавдар 30 дахин буурсан. Вирус халдварлах байгалийн болон зохиомол гэсэн хоёр зам байна.


Байгалийн:
– Арьс гэмтсэн, шалбархай зэргээс, хүнээс хүнд сахлын хутга, нүүр гарын алчуур, шээсний сав
– Вирустэй эхээс нярайд, бэлгийн замаар
Зохиомол:
– Эмнэлэгийн газруудад цус юүлэх, тариа хийх, плазма дурандах гэх мэт.
– Наркозын бодис ноо сайхны мэс засал гэх мэт.

С вирусын гепатит
“Чимээгүй хөнөөгч ” шинж тэмдэггүй явагддаг. Удаавтар явцтай, үхэл өндөр. С вирусын халдвар өнөөдөр дэлхий дахинд өргөн тархсан В вирустай адил тал олон бий. С гепатитын халдвар авахад организмд вируст эсрэг биет үүсч эхэлдэг. РНК тодорхойлох нь чухал байдаг. В,С вирус хоёулаа байх тохиолдол бий. Энэ нь өвчний явцыг улам хүндрүүлдэг. В,С вирус цусаар халварлана, бас бэлгийн замаар дамжих боломжтой гэж үздэг. С вирус организмийн хавдрын эсрэг чадварыг бууруулдаг.


Дельта вирусын халдвар
1977 онд элэгний үрэвсэлтэй өвчтөний цуснаас дельта антиген илрүүлсэн. В вирустай холбоотой организмд үржинэ. В, Дельта хоёр хоорондоо нягт холбоотой. Бие махбодь энэ хоёр вирустэй тэмцэхэд хэцүү. В,Д вирусын халдварыг эмнэлэгийн нөхцөлд авч болно. Дельта вирусын халдвар авахад бусад вирусын адил шинж тэмдэг ажиглагдана. В вирустэй өвчтөнд нилээд хүндэвтэр явцтай байдаг. Эхний үед бие сулрах, дотор муухай болох, бөөлжих, хэвлийгээр өвдөх зэрэг хордогын шинж өгнө. Шарлалт нилээд удаан үргэлжлэнэ. Элэг нилээд хэмжээгээр томроно. Тэгээд архаг хэлбэрт шилжинэ.
……………………..үргэлжлэл бий

“Шагдарсүрэн” эмнэлэг



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


2 сэтгэгдэл

  • B вирустай хатууралтай хүн хаана хандвал зүгээр вэ эмчилгээ байгаа юу

  • sain bn uu bi elegnii siroztoi b,d birustei geseen odoonoos dotor muuhaarch ydraad booljood bgaa odoo yh ge miniih anhan shat yum bn yaj hundruulehgui bh be

Сэтгэгдэл үлдээх



4 + = 7