Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэл гутрал

Ерөнхий
Сэтгэл гутрал нь тайван тогтвортой нөхцөл байдлаас идэвхигүй, эмзэг ,сул дорой байдал руу шилжих сэтгэцийн үйл явц юм. Хэн нэгнийг сэтгэл гутралтай гэж оношлохын өмнө хэсэг хугацааны туршид тодорхой шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй.
Сэтгэл гутралын үед гуниглах, гутрах, сэтгэлээр унах, түгшүүрлэх, сэтгэл тавгүйтэх зэрэг илрэл бүхий сэтгэлийн сөрөг хөдлөл үүсдэг. Сэтгэл гутралын үед бодол санаа, үг яриа, үйлдлийн хурд удааширна.
Тvр зуурын сэтгэл унал, сэтгэл санаагаар унах эмгэг хоёрыг ялган салгах хэрэгтэй. Эхнийх нь ямар нэгэн сэтгэл зvйн гэмтэл авсны дараагаар vзvvлж буй бие мамхбодийн урвал ба богино хугацаанд явагдаж өөрөө аяндаа эдгэрдэг.
Харин эмгэг нь хvчтэй сэтгэл зvйн цочрол стресс -ийн дараа, дотоод шалтгаантай (төв мэдрэлийн систем гэмтэх)  холбоотой vvсдэг.ШалтгаанСэтгэл гутрал   буюу депресс олон янзын илрэлтэй байдаг. Энэ байдал нь тухайн хvний төв мэдрэлийн системийн тогтвортой байдал, тvvний зан чанараас хамаардаг.
Депресст орох ихэнх шалтгаан нь богино хугацаанд маш хvчтэй цочрол өгсөн сэтгэл зvйн гэмтлvvд ( ойр дотны хvнээ алдах, vхлээс айх, өвчин эмгэг тусах), эсвэл тодорхой хугацааны туршид хуримтлагдсан сэтгэлийн дарамтууд байж болдог. Мөн улиралын өөрчлөлтөөс тэр дундаа Намрын сүүлч, өвлийн эхэн үеэр сэтгэл гутралд их ордог гэсэн судалгаа байдаг гэжээ.
Шинж тэмдэгЗарим тохиолдолд сэтгэл гутрал нь нvvрний зовиураар илэрнэ. Энэ vед шvд, эрvvний vе, хэл, залгиур, гурвалсан мэдрэл -ийн өвдөлттэй ижил өвдөлтvvд vvснэ. Хэл хуурайшин мэдээгvй болох, заримдаа хэлэн дээр үс ургасан мэт санагдана. Өвдөлтvvд нь маш хvчтэй байдаг тул өвчтөн заримдаа өвчлөөгvй шүдээ хvртэл авч өгөхийг гуйдаг. Хачирхалтай нь дээрх vйлдлийг хийхэд өвдөлт нь тvр зуур л намддаг.
Хэвлийн хам шинж ( синдром) нь хэвлий орчмоор өвдөх, хvнд оргих, халуун хvйтэн оргих зэрэг шинжээр илэрнэ. Энэ байдлыг  дотор муухай оргих, гэдэс түгжрэх, гүйлгэх, хоолны дуршил буурах зэрэг шинжvvд дагалдаж болно.
Биеийн ерөнхий байдал шөнө муудаж, өглөө болон өдрийн хоёрдугаар хагаст дээрддэг. Заримдаа дээрх зовиуруудтай хvн эмнэлэгт мухар олгой, холецистит, хоолны хордлого гэсэн оноштойгоор хvргэгдэн ирдэг. Гэвч эмийн болон мэс заслын эмчилгээ vр дvнгvй байдаг.
Толгойн өвдөлт хэлбэрийн депресс.  Өвдөж байгаа хэсэг нь тодорхойгүй, өглөө болон шөнийн цагаар өвдөнө. Ингэх үед толгой өвдөх -дөө төмөр цагирагаар ороож буй мэт, хорсож төөнөх, юм гvйгээд байгаа мэт ирвэгнэх мэдрэмж төрvvлдэг. Өвчин намдаах эмvvд нөлөөлдөггvй. Дээрх өвдөлтийг ихэвчлэн мигрень, мэдрэл судасны  дистонитой андуурдаг. Vvний vр дvнд олон жилийн эмчилгээ нь ач холбогдолгvй болдог.
Заримдаа депресс нь үе мөч, булчингийн өвчин, невралги, радикулит маягаар илэрч болно. Дээрх маягийн илрэлийг артралги гэж нэрлэдэг. Рентген шинжилгээ хийж vзэхэд гэмтсэн мэдрэл, үе мөч байдаггvй.
Сэтгэл гутрал нь нойргүйдлээр илрэх тохиолдолд, нойрны талын өөрчлөлтөөс өөр ямар нэг шинж илрэхгүй. Өвчтөн өглөө эрт сэрж, дутуу амарсан шинжтэй байна. Хамгийн идэвхитэй цаг нь 12 цаг байдаг бөгөөд тvvнээс хойш маш их ядарсан мэдрэмж төрж аяга халуун цай, кофегvйгээр ажлаа vргэлжлvvлж чадахгvй юм шиг санагддаг. Орой болоход их яадарч сульддаг боловч шөнө дунд болохоос нааш унтаж чаддаггvй.
Фоби буюу янз бүрийн айдас хэлбэрийн депресс. Энэ нь хамгийн их дэлгэрсэн сэтгэл гутралын далд хэлбэр юм. Vvр шөнийн цагаар ямар нэг юмнаас айх байдлаар илрэнэ. Ихэвчлэн vхэх, зүрх зогсох, ДОХ, зүрхний шигдээс, бусад аймшигт өвчнөөс айх айдсууд байна. Өвчтөн айхын зэрэгцээ өөрийнх нь айдас ор vндэсгvй болохыг мэдэж байдаг.
Сэтгэл гутралын эхний шатууд бэлгийн талын өөрчлөлтvvдээр илэрдэг. Энэ vед хөвчрөл сулрана. Дур тавих нь удаан болно. Бэлгийн хvчтэй цочрол авахыг хvснэ. Хэвийн бэлгийн амьдрал таашаал авчрахаа болино.
Хамгийн аюултай сэтгэл гутралын далд хэлбэр нь мансуурах бодист дон -тох явдал юм. Мансууруулах бодис, хар тамхи, архи нь богино хугацаанд сэтгэл санаа дээшлvvлж байгаа мэт хуурамч мэдрэмж төрvvлдэг бөгөөд маш хурдан дадал vvсгэдэг. Өвчтөн хэдэн хоногоос аваад хэдэн сараар архидан согтуурдаг. Мансууруулах бодис, архи хэрэглэхээс татгалзуулахад сэтгэл гутрал нь улам хурцдаж, амиа хорлох, өөрийгөө буруутгах тарчлаасан бодлууд зовоож эхлэдэг. Мөн сэтгэл гутралын далд хэлбэрийн бусад шинж тэмдгvvд гарч ирж болно.

Оношлогоо

Депрессийг оношлоход ямар нэг багаж болон лабораторын шинжилгээ хийдэггvй болохоор хялбар санагдаж болно. Гэтэл сэтгэл гутрал нь сонгодог хэлбэрээр бус далд хэлбэрээр явагдаж болно. Жинхэнэ онош тавиулах хvртлээ олон жил болдог. Учир нь өөр бусад өвчинтэй андуурагддаг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


7 сэтгэгдэл

  • Sain b,a uu deer shinj temteguud nadad ilereed buh ym utaggui hiisen buh ymnaas taashaal avahaa blaa. urd ni durtai bsan zuils ch taalagdahgui yu ch hiisen taalagdahgui neeh sonin bolchih ym. bi yag ene setgel gutral gedeg uvchin tussan ym shig b,a haana habdah be

  • setgetsiin eruul mendiin undesni tovd esvel setgel zuiched handah heregtei de

  • odoo l uuriiguu setgel gutrald orood zovj yavaagaa medej avlaa.

  • Яг хаана хандах вээв
    Надад депресс болон неврос аль аль нь байх шиг байна. Төрсөн нялх биетэй байхдаа хадам ээжээ хашгирч орилоход нь айгаад сав хөөрсөн юм. Одоо 8 жил өнгөрч байгаа. Байнгын айдас түгшүүртэй, хаана хандахаа мэдэхгүй нөхөртөө уураа гаргаж явсаар одоо зан аашийн хувьд ч, амьдралд хандах хандлага ч бүхэлдээ хэцүү болсон. Маш амархан өвдөж, ядардаг, мартамхай болсон.
    Тэр эмнэлэгийг Шархад гэдэг утгаар нь очиж үйлчлүүлэхээс санаа зовоод байдаг юм.

  • Яг хаана хандах вээ
    Надад депресс болон неврос аль аль нь байх шиг байна. Төрсөн нялх биетэй байхдаа хадам ээжээ хашгирч орилоход нь айгаад сав хөөрсөн юм. Одоо 8 жил өнгөрч байгаа. Байнгын айдас түгшүүртэй, хаана хандахаа мэдэхгүй нөхөртөө уураа гаргаж явсаар одоо зан аашийн хувьд ч, амьдралд хандах хандлага ч бүхэлдээ хэцүү болсон. Маш амархан өвдөж, ядардаг, мартамхай болсон.
    Тэр эмнэлэгийг Шархад гэдэг утгаар нь очиж үйлчлүүлэхээс санаа зовоод байдаг юм.

    • Torood haraal idsen eejees bolj ih ydarsan bainga uglechihne zaawal oortoogo zuirlene ooroo bas medreliin ovchtein bj

  • СКАЙ Сэтгэл гутралаас 67-73 хувь гаргадаг. http://www.slideshare.net/tserendorjdorjgotov/6773-68045279

Сэтгэгдэл үлдээх



3 + 9 =