Онцлох, Эмэгтэйчүүд|(2016-08-22 09:10)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Умайн хүзүүний шарх

healthgreenУмай  бол  ерөнхийдөө  булчинлаг эрхтэн ба дотроо хөндийтэй их бие, хүзүү гэсэн 2 хэсгээс тогтоно. Умайн хүзүү  нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн, гадна амсар нь олон давхар хучуур эдээс тогтдог. Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу  хучуур эдийн гэмтэл юм. Шархлаа үүссэн  үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-гоор харагддаггүй.

Үзлэгийн үед умайн хүзүү сувгаа тойроод салст бүрхэвч нь гэмтэн хуурч унасан, улайсан, арчихад цус шүүрэх зэргээр илэрнэ. Мөн бэлгийн харьцааны үед цус гардаг гэсэн зовиуртай байдаг. Зарим тохиолдолд хуурамч шархлаа үүсдэг ба энэ үед умайн хүзүүний сувгийн дотор амсрын нэг давхар хучуур эд гадагшаа түрж олон давхар хучуур эд нь нэг давхар хучуур эдээр солигддог. Умайн хүзүүний шархлааны үед үтрээний хүчиллэг орчины нөлөө болон, гадны бактерийн нөлөөгөөр халдвар авах орчин бүрдэн голомт хүрээгээ тэлж томордог. Умайн хүзүү нь өөрөө мэдрэлийн  судасжилт багатай учир өвдөлт  өгдөггүй ,  иймээс удаан хугацаагаар оношлогдохгүй байж болно.

Шалтгаан

Бэлгийн замын халдвар, өөрөөр хэлбэл цагаан юм ихээр гарах, үтрээний орчин өөрчлөгдөх, бэлгийн замын халдварт өвчнүүд зэрэг орно.

Бэлгийн амьдралд эрт орох, эмэгтэйн бэлэг эрхтний салст бүрхэвч  20 -23 насанд бүрэн хөгжиж  гүйцдэг.
Умайн хүзүүний гэмтэл. Энэ нь төрөлт болон абортын үед умайн хүзүү гэмтэх.
Даавар эмчилгээний болон сарын тэмдгийн  мөчлөгийн  алдагдлыг эмчлэх, өөрөөр хэлбэл удаан хугацаагаар даавар эмчилгээ хийсэн үед
Биеийн дархлаа суларсан үед   гэх зэрэгт шархлаа үүсч болно.

Умайн хүзүүний шархыг удаан хугацаагаар  эмчлүүлэхгүй  байвал умайн хүзүүний хорт хавдарт шилжиж болдог.
Умайн хүзүүний бусад суурь эмгэгүүд:

Эктропион . Энэ нь умайн хүзүүний шархтай төстэй ба ихэвчлэн төрсний дараа үтрээний сувагт умайн хүзүү эргэж гарах (урваж гарах) эмгэг юм.
Лейкоплакия. Умайн хүзүүний хучуур эдийн гуужих эмгэг ба ихэвчлэн вирусын халдварын гаралтай байна.
Полип. Умайн хүзүүний сувгийн ургалт буюу ургацаг гэдэг. Умайн хүзүүний дотор ба гадна амсарт ургацаг үүсч болох ба умайн хүзүүний архаг үрэвсэл, вирусын халдвараас үүснэ. Ургацагыг  заавал авах шаардлагатай.

0d7a2501c841ecdb7e0d3d3680236f4e

Оношлогоо

Умайн хүзүүний шархыг эмчлэхдээ урьдчилан үүсгэгчийг илрүүлэх, шалтгааныг тогтоож үүсгэгчийг эсрэг цогц эмчилгээ хийнэ.Үүнд  эхлээд  дараах  шинжилгээнүүдийг   заавал  өгөх  хэрэгтэй.

Үтрээний наацын шинжилгээ
Ү трээний наацанд бактерлоги шинжилгээ
Цитологи шинжилгээ буюу эсийн шинжилгээ
Цусны шинжилгээ (тэмбүү, дох, вирусын маркер гэх мэт)
Эдийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд авна.

Эмчилгээ

Химийн бодисоор түлж эмчлэх. Тусгай эмийн бодисоор шархыг  түлж эмчилнэ. Шархны талбай бага, гүн биш тохиолдолд эмээр түлж эмчилнэ. Ихэвчлэн сольковагин эмээр түлэх эмчилгээ хийгдэж байна.
Хөлдөөх эмчилгээ. (криодеструкция) Умайн хүзүүний шархыг  шингэн азотоор хөлдөөх замаар эмчилнэ. Энэ аргын үед эрүүл эд, эс бараг гэмтдэггүй.
Лазерокоагуляция. Умайн хүзүүний шархыг бага давтамжтай лазерын туяагаар үйлчилж эмчлэх арга.
Диатермокониация. Энэ нь их хэмжээний шарх үүссэн үед болон умайн хүзүүний бусад эмгэг хавсарсан үед умайн хүзүүг  цахилгаан  тогны тусламжтайгаар түлж эмчлэхээс гадна шархыг тайрч  авах мэс ажилбар юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


25 сэтгэгдэл

  • сайн байна уу надад зөвлөгөө өгөөч. Би саяхан мазокын шинжилгээ өгсөн харин умайн амсар чинь шархалсан цус шүүрч байна гэсэн удвад хорт хавдар болно гэсэн тэгээд эмчилгээ гэсэн нэг удаагийн үрвэслийн эсрэг тариа хийлгэ 10 хоногийн үтрээгээр хийх лаа бичиж өгсөн өөр эмчилгээ эм тариа хийлгэх яг яах учраа олохгүй байнаа .

  • сайн уу дээрх хүнд зөвлөхөд Мария эмнэлэг дээр оч 10-р хороололд байдаг

  • Torsonii daraa uzuulsen chini sharhtai baisan yag uzuulj emchluuleh be

  • Ehneesee l Sain emnelegt, sain emchid l ochij uzuulehgui bol zarim gazar ni emch nar ni muu, buruu zuruu onosh tavina, zarim gazar ni uzleg emchilgeenii apparat heregsel muutai bdag ni hunii tsag zaviig ursen, ediin zasagt hohiroltoi bhiimoo.

  • mariya emneleg hudlaa shu emegteichuudee. bieeree uzuulsen hun bna

  • mariya emnelegt uzuulsen hun bna u, unetei um bna le, emchilgee ni her bdag bol ?

  • Snuu bi jil daraalan 2 udaa torson aygui ih sharhtai ulsiin bolon huwiin emneleg.r ywj uzsen oligtoi ur fun ogoogui geriin nohtsold ulamjlalt argaar emchleh bolomj bnuu

  • Хөлдөөх эмчилгээ хийлгэхэд жирэмслэх магадлал багасдаг юмуу? . Би жил гарны өмнө үрэвсэлтэй байна гээд хөлдөөх эмчилгээ хийлгэсэн тэрний дараа 8сар орчим ярина уугаад 4сараас болиод 2дах хүүхдээ төрүүлхээр шийдсэн одоог хүртэл жирэмсэн болдгүй ээ. Хөлдөөх эмчилгээг хүмүүс муугаар ярих юмаа.

  • За ёстой уучлаарай. Тэр Мария эмнэлэг рүү л битгий зүглээрэй гэж хэлье. Үнэхээр худлаа мөнгөний төлөө газар, тэгээд орчуулагчид нь худлаа орчуулж, бөөн будлиан үүсгэдэг. Тэгээд ч ямар эрхээ аваагүй байж үйл ажиллагаа явуулсан байсан. Манайд бүртгүүлээгүй эмээр эмчилж байсан. Би мөнгөө дэмий цацаад л үлдсэн. Харин сүүлд мэдээгээр асуудалтай гэдэг нь яригдаж байсан.

  • mariy emneleg estoi hudlaa emneleg shuu buun mungunii tuluu shunal ni hetersen hyatad mongolchuud ajildag umaa savnii urgatsag buyu polipiin talaar medeelel uguuch huuhnuudee

  • mariya emneleg eswtoi hudlaa emneleg shuu mungunii tuuu uy ch hiihees butsahgui hyatad mongol balai avgaichuud niileed hudal onosh tavij hudal emchilgee bichij ugdug demii emneleg shuu tsag zav munguu bitgii garzdaarai huuhnuudee savnii urgatsg buyu polipiin talaar sanalaa huvaaltsaach manaihaan

  • Sainuu medex xvn bnu savnaas eswel vtereenes xii ygd gardag ym bolo

  • Bi mariya emneleg deer 3 zeregtei ochood emchluulj bga mes ajilbart orson, 2 say gariu tugrug bolson. Bodit ur dung n sariin daraa bichye.Ug n uilchilgee saitai gazar shig sanagdsan

  • bi mariya deer. mechluulj bga sariin daraa ur dung bichnee

  • Mariya emneleg estoi hudlaa shu

  • Bi 5jiliin omno sharhtai bna gd xawdar sudlal deer leepeer sharxiig oolj tairax emchilgee xiilgesen tgsen chini sayhan uzuulsen chini sharx daxisan bna gex ym odoo tgd yaran emchilgee xiixgui 6sariin daraa irj esiin shinjilgee og gd bx ym buhel buten 6sar gaigui bgaa sanaa zowood bx ym sharxtai bj bgd buren togs emchluulsen hun bwal zowlogoo ogooch gereer emchilex arga bdg ymuu

  • Bi 5jiliin omno sharhtai bna gd xawdar sudlal deer leepeer sharxiig oolj tairax emchilgee xiilgesen tgsen chini sayhan uzuulsen chini sharx daxisan bna gex ym odoo tgd yaran emchilgee xiixgui 6sariin daraa irj esiin shinjilgee og gd bx ym buhel buten 6sar gaigui bgaa sanaa zowood bx ym sharxtai bj bgd buren togs emchluulsen hun bwal zowlogoo ogooch gereer emchilex arga bdg ymuu

    • Ямар сонин юм бэ тээ. Би ч бас иймэрхүү асуудалтай толгой эргээд, төөрч булилаад л явж байна. Ямартай ч хувийн эмнэлэгт эдийн, эсийн, бактерологийн шинжилгээ өгсөн, хариу нь хараахан гараагүй. Интернэтээр судлаад Оюунбилэг гэдэг эмчийн буюу Оби эмнэлгийг сонгож хандсан нь энэ. Оби эмнэлгийн талаар сэтгэгдэл олж унших гэтэл бараг л алга. Давхар Хавдар судлалаар бас явъя гэтэл 13а маягт нэхээд, тэр нь олддоггүй ээ. Хавдар биш ургацаг тул шинжилгээний хариунуудыг чинь харж бгаад эх нялхас руу л илгээж магадгүй юм гэнэ. Минийх 5-6жилийн өмнө, анхны төрөлтийн дараа улайлттай болсон бсан. Бүлтэн эмчийн зөвлөснөөр төлөвлөгөөт буюу 2дахь хүүхдээ төрүүлчихээд тэдний эмнэлгээр түлүүлж эмчлүүлээд ок болсон бсан. Тухайн үед эсийн шинжилгээгээр элдэв юм гараагүй. Гэвч дахиад жилийн дараа 3дахиа төрчихөөд, асуудалгүй бна аа гэгдэж явсаар, хамгийн сүүлд хагас жилийн өмнө ч асуудалгүй гэгдэж байснаа саяхан л ийм онош сонслоо. Оби эмнэлэг Хавдар, гэхдээ хоргүй бх магадлал өндбр харагдаж бна гэсэн. Дүүргийн хавдрын эмч болохоор, хавдар биш ургацаг. Тиймд ХСҮТ рүү илгээхгүй. Амэгтэйчүүдийн эмчээрээ Эх нялхас руу илгээгдвэл илгээгд л гэчихсэн. Эмэгтэйчүүдийн эмч нь болохоор шинжилгээний хариуг харж бж яахаа шийдье гээд гацаачихсан. Чамд зөвлөхөд, Оби руу очиход илүүдэхгүй байх аа. Над шиг асуудалтай болоогүй дээрээ эртхэн арга хэмжээ авсугай. Оби ямартай ч үнэтэй л гэгдэх юм. Эхогоор хараагүй, үтрээ дурандаж, дээрх гурван шинжилгээг аваад 190мянга. Ургацгаа авхуулахад 4-5удаа очно, 5-6зуу болох бх гэсэн.

  • Өө дээр би дутуу биччихжээ. Анх улайлттай болоход эмчлүүлж бна гэж хувь хувьсгалын эмнэлгүүдэд зөндөө цаг хугацаа, бас зөгдөө мөнгө үрсний эцэст улайлт маань шархлаа болоод, эцэст нь Бүлтэн эмчийн эмнэлэгт Энхтайван эмчээр цахилгаанаар түлүүлсэн. Улсын эмнэлэг Солковагини бил үү, багагүй үнэтэй хүчлээр түлж байна гээд л явуулаад б сан, тэр л тун буруу алхам болсон үү. Туршлагагүй залуу эмч, нэг бүр нь гучаад мянгын үнэтэй тр хүчлээс хэчнээнийг ч авхуулж түрхэв, үр дүн нь тэр шүү дээ!!! Хувийн амнэлгүүд нь болохоор хөхүүл гэж зөөлөн эм бичиж өгсөөр, дийлдэхээ байхаар нь антибиотикоор нүдээд алсаан алсан. Хувийн бас хэдэн ч эмнэлэгт очив, нэг үзүүлэхэд л шинжилгээ знтртэйгээ 100гаруй мянга, кк. Улайх шархоах төдийд гаднаасаа бол цахилгаанаар түлэх нь л найдвартай нам эдгэдэг юм бналээ шүү! Харин дотроос нь бас нам хийж, оргүй арилгаж магадгүй вирус нтрийг нь илрүүлж чадаагүй юм болов уу даа гэж бодож сууна.

  • Manai ulsiin eruul mendiin salbar uneher iim muu yumuu umain huzuunii sharj uuseh shaltgaan n virus teriig emchlehgui bol darhlaa sularsan ued dahin2 uwchin n sederdeg tsaashlaad hort hawdar uusdeg. Papilloma virusees vaktsinjuulaltaar l salj boldog bzdee getel teriig n manai hed muulsaar bgad vaktsinjuulalt yvuulahgui gargachihsan bdag. Vaktsiniig eserguutsdeg uls manihaas uur barag bhku bh

  • Sain bnuu bienii ym irexeer yg turuxiin uwdult shig uwduud bxiin ene yuniix ym bloo.

  • Bi ayg umain hvzvvnii sharahlaanii emchilgee hiilgeed hevtej bn

  • haana yamr emnlgt hewtj bga we emchilgeenihe tuhai todrhoi medelel higech

  • Sn bnu bi jiremsn yma odoo 2sarta 7honogiin omnoos vtreenees maani vnertei tsagaan ym garaad tern bas hiin bomblogtei garaad bga haya hewliiger bazalj owdodbh yma yachihsan ym boloo bayrlaa hariult ogno vv

Сэтгэгдэл үлдээх



6 + = 13