Uncategorized|(2016-08-18 11:21)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Жирэмслэлтээс хамгаалах Арьсан доорх суулгац буюу имплантант, Норплант

Ерөнхий

Жирэмслэлтээс хамгаалах олон арга байдаг. Эдгээрээс хамгийн сүүлд нэвтрээд байгаа нь арьсан доорх сулгац буюу жирэмслэлтээс хамгаалах имплантант суулгах арга юм. Жирэмслэтээс хамгаалах хэрэгсэл болгож арьсан доор суулгадаг тусгай жижиг уутанцар буюу капсулуудыг арьсан доорх суулгацууд/имплантант гэж нэрлэнэ.
Эдгээр уутанцар буюу капсулуудад агуулагддаг гормон нь уутанцарын ханыг нэвтлэн цаг хугацааны хувьд жигд хэмжээгээр цусанд нэвчих замаар жирэмслэлт үүсэхээс сэргийлэх механизмыг эхлүүлж байдаг. Норплант, Левоногестрел гэсэн нэрээр худалдаанд гардаг.

Явц

Суулгацын ханыг нэвтлэн цусанд орж ирж байгаа дааврууд нь өндөгөн эсийн гадагшлалтыг удаашруулж, савны хүзүүвчний шингэнийг эр бэлгийн эс умайд нэвтрэх боломжгүй болтол нь өтгөрүүлэх нөлөө үзүүлдэг.
Мөчлөгийн 7 дахь өдрөөс хэтрүүлэлгүйгээр мөр, эсвэл шууны дотор талд 6-ширхэг норплант буюу жирэмслэлтээс сэргийлэх арьсан доор сулгацыг дэвүүр хэлбэртэйгээр суулгаж өгнө. Ингэхэд 24 цагийн дараанаас эхлэн жирэмслэлтээс сэргийлэх үйлчилгээг үзүүлж эхэлнэ.
Арьсан доор суулгах явц нь 5-10 минут үргэлжилдэг бөгөөд онц өвдөлт зовиургүй явагддаг. Хугацаа Норплант нь жирэмслэлтээс хамгаалах магадлал 5 жилийн турш 99 хувь болохоор маш өндөр найдвартайд тоогцддог. Норплант-2 нь 3 жилийн турш мөн адил 99 хувийн магадлалтай хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж чаддаг.
Арьсан доор суулгаснаас 3 сарын дараа эмчид үзүүлж, үүнээс хойш жил болгон заавал эмчид үзүүлэн хянуулж байх ёстой. Суулгац хийсний дараах хэд хоногт усаар норгохоос хамгаална.

Хэрэглэхэд анхаарах зүйлс

Нүдний хараа богино хугацаанд эрс муудах, цаашид зургаан сарын турш хөдөлгөөнгүй байх заалттай хагалгаанд орох, судасны хана нь цаашид бөглөрөх аюултайгаар өрөвсөх, судас нөжрөлтөнд бөглөрөх, элэгний хурц эмгэгийн шинж тэмдэг, мигрень буюу толгой таллаж өвдөхтэй төстэй өвдөлт зэрэг үед уутанцар буюу капсулыг нэн даруй буцаан гаргаж авна.
Цаашид зургаан сар түүнээс их хугацаатайгаар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай хагалгаанд орох шаардлагатай үед хагалгаа хийхээс 6 долоо хоногийн өмнөөс капсулуудыг авна.
Ариун цэврийн горим сахиж чадаагүй, суулгах явцад алдаа гаргасан үед суулгацын орчимд үрэвсэл үүсэж болзошгүй.
Элэгний хурц болон архаг эмгэгийн үед 8-12 долоо хоног тутамд элэгний сорьц авч хяналт тавьж байх шаардлагатай.
Барбитурат, рифампицин, карбамазепин, дифенин зэргийн бэлдмэлүүдтэй хэрэглэх үед норплантын үр ашигтай байдал буурдаг.

Сөрөг нөлөө

Сарын тэмдэгийн мөчлөг өөрчлөгдөх. Өөрөөр хэлбэл сарын тэмдэг тогтмол бус ирдэг болох, эсвэл сарын тэмдэг ирэхээ зогсох, ирэхдээ урт хугацаатай ирдэг болох, гадагшлах зүйлсийн хэмжээ багасах зэрэг шинж тэмдэг нь арьсан доорх суулгац хэрэглэсэн нийт эмэгтэйчүүдийн 30 хувьд нь эхний гурван сард илэрдэг бол 20 хувьд нь анхны нэг жилийн сүүлээр илэрдэг байна.
Гирсутизм буюу уруул, эрүүнд сахал ургах зэргээр эрэгтэй хүний маягаар үс ургах.
Заримдаа бэлгийн дүр хүсэл буурах, өөрөө аяндаа алга болдог буюу транзитор киста үүсэх, толгой өвдөх, сэтгэл гутралд орох, дотор муухайрах, жин нэмэх.
Цөөн цохилдолд батга гарах, арьс үрэвсэл, үс унах, судас бөглөрөх,

Цээрлэх буюу хэрэглэхийг хориглох тохиолдлууд

Дараах тохиолдлуудад арьсан жирэмснээс хамгаалах арьсан доорх суулгац хэрэглэхийг цээрлэнэ Үүнд:
Жирэмслэлт, элэгний үрэвслийн биш эмгэг, жирэмсэн нь тогтоогдох, элэгний хурц эмгэг, Дубин Жонсоны хам шинж, Роторын хам шинж, саран хэлбэрт эсийн дутагдал, хөхний хорт хавдар, герпесийн вирусээс үүдэлтэй арьсны тууралт, цусны нөжрөлтөөс үүсэлтэй судасны бөглөрөлт, шалтгаан нь тогтоогдоогүй цус алдалт, өөх тосны солилцооны илэрхий алдагдал.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + 5 =