Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Аддисоны өвчин (Бөөрний дээд булчирхайн анхдагч архаг дутагдал)

adrenal-glandТархины багана хэсэг,өнчин тархи,бөөрний дээд булчирхайн тогтолцооны нэг буюу хэсэг газрын гэмтлээс болж бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын кортикостеройдын ялгарал багассанаар илэрдэг эмгэгийг  бөөрний дээд булчирхайн дутагдал гэнэ.

Ангилал:
Анхдагч: Бөөрнийдээд булчирхайн холтослог давхаргын гэмтэл
Хоёрдогч :Өнчин тархины гэмтлийн улмаас АКТГ-ны ялгарал багассанаас
Гуравдагч: Гипоталамусын гэмтлийн улмаас кортиколиберины ялгарал багасах
Ятрогенный: Удаан хугацаагаар кортикостеройд хяналтгүй хэрэглэх.
Типичный: Хөнгөн-эмчилгээний хоолонд засарна.
Дунд-Даавар орлуулах эмчилгээнд засарна,хүндрэлгүй
Хүнд-Адиссоны кризид орох хандлагатай,даавар байнга хэрэглэнэ.
Атипичный-Нөсөөжилтгүй хэлбэр,минеральный хэлбэр:зөвхөн альдостероны  дутагдал
Бөөрний дээд булчирхайн анхдагч дутагдал хамгийн элбэг тохиолддог ба  бүх тохиолдлын 95%-ийг эзэлнэ.

Шалтгаан:
Аутоиммуны өөрчлөлт
Бөөрний дээд булчирхайн сүрьеэ
Удамшил
Глюкокортикойдыг эмчилгээний журмаар удаан хугацаагаар хэрэглэснээс бөөрний  дээд булчирхайн  холтослог давхаргын үйл ажиллагаа дарангуйлагдах
Жирэмсний хордлого
Амилойдоз
Хавдрын метастаз
Тромбоз
Цус харвалт
Халдвар
Адреналэктоми
Цитостатик эм удаан хугацаагаар хэрэглэснээс бөөрний дээд булчирхай хордож гэмтэх
ДОХ-н үед бөөрний дээд булчирхай некроз болох

Эмгэг жам,эмнэлзүй
Шалтгааны хүчин зүйлсээс гипокортицизм  болно:
•    Кортизолийн дутагдал:АКТГ ихэсч нөсөөжилт явагдана.Хоол боловсруулах замын шүүрэл багасна.Ингэснээр гүйлгэж бөөлжинө,Турж эцнэ.Сэтгэхүй  өөрчлөгдөж депресс-д орно.
•    Альдостероны дутагдал:Натри, хлор  багасна.Ингэснээр гиповолеми болно.Брадикарди буюу зүрхний цохилтын тоо удаашрана.
•    Андрогены дутагдал:Уургийн задрал ихэссэнээр булчингийн хатингаршил,бэлгийн сулрал,сарын тэмдгийн алдагдал болно.

Оношлогоо
Анхдагч гипокортицизмийн үед 17-ОКС бага хэмжээтэй байна.Хоёрдогч гипокортицизмийн үед  17-ОКС цус шээсэнд ихэснэ.Хоногийн шээсээр ялгарч байгаа чөлөөт кортизолыг тодорхойлно.ЦЕШ-гемоглобин,эритроцит ,лейкоцит багасна,эозинофил,лимфоцит,соэ ихэснэ.Дааврын шинжилгээ-шээс цусанд 17-ОКСбуурна,альдостерон буурч,АКТГ ихэснэ.Биохимид-альбумин,глюкоз,натри,хлор,холестерин буурна.Харин глобулин,кали ихэснэ.

Эмчилгээний зарчим
•    Шалтгааны эсрэг эмчилгээ/бөөрний дээд булчирхайн дутагдалд хүргэж байгаа шалтгааныг эмчилнэ./
•    Хоол эмчилгээ/натри,хлороор баялаг,калийг хязгаарласан,илчлэг сайтай амин дэмээр баялаг хоол өгнө./
•    Даавраар орлуулах эмчилгээ/Дунд ба хүнд хэлбэрийн үед хийнэ.Глюкокортикойдыг орлуулж гидрокортизон 12,5-25мг,кортизон ацетат 25 мг,преднизолон5-20 мг,дексаметазон1-2 мг хоногт /
•    Анаболитик эмчилгээ/неробол,ретаболил/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх



9 + = 10