Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Шулуун гэдэснээс цус алдах үед авах арга хэмжээ

7Өөрөө өөртөө гэрээр үзүүлэх тусламж:
Хэрвээ ОО өрөөний суултууран дээр чин бага ч гэсэн цусны судлуудтай өтгөн гарч байгаа эсвэл шулуун гэдэснээс бага хэмжээний цус алдаж байгаа бол энэ магадгүй шулуун гэдэсний цус алдалт эсвэл гэмтэл болон бусад шалтгаантай байж болно. Гэрээр арга хэмжээ авахдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй.Түр зуур гэрээр эмчилгээ хийсэн ч гэсэн заавал мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
Шулуун гэдэсний цус алдалтыг тогтоох олон төрлийн лаа байдаг.Эмийн жоргүйгээр олгох лааг худалдан авч хэрэглэж болох ч 1 долоо хоног эмчилгээ үргэлжлүүлэхэд шинж тэмдэг буурахгүй түүнчлэн 40с дээш настай бол зайлшүй мэргэжлийн эмчид үзүүлж тусламж авах нь нэн чухал юм.
Гэрийн нөхцөлд шулуун гэдэсний цус алдалтын үед үзүүлэх тусламжууд:
–  Өдөрт 8-10 аяга ус уух
– Өдөр бүр хошногоны ариун цэврийг сахиж усанд орох
-Хүнд хүчир ажил хийхгүй байх
–  Хоолны дэглэм баримтлах Ж/нь: хар чавга их идэх
–  Суултууран дээр удаан суухгүй байх
Гэмтсэн үрэвссэн хэсэг газартай мөстэй хүйтэн жин тавих нь өвдөлтийг бууруулна.
Эмнэлгийн нөхцөлд эмчлэх нь:
Хэрэв цус алдалтанд хайхрамжгүйгээр хандвал бие мах бодид олон талын сөрөг нөлөөг үзүүлдэг.

Юун түрүүнд бие мах бодийн хүчилтөрөгчийн хангамжийг хянаж үзээд шингэн сэлбэх үү? цус сэлбэх үү? Зэрэг эмчилгээний тактикаа боловсруулдаг.
Дараагийн эмчилгээ нь ямар эмгэгийг сэжиглэж байгаагаас хамаарна.Ерөнхий мэс заслын өвчин үү?хоол боловсруулах талын эмгэг үү? эсвэл бүдүүн гэдэсний мэс заслын өвчин үү гэх мэт  нарийвчлан үзэж оношлож шийдвэрлэнэ.
Цус алдалт зогсохгүй эргэлдэх цусны хэмжээ багассаар байвал амь насанд ч хүрч болох аюултай тул эмч нарийн  хяналтанд эмчилнэ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 4 = 6