Uncategorized|(2016-02-27 16:43)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


АНУ жирэмсэн эмэгтэйчүүдийг Риогийн Олимпийн наадамд очихгүй байхыг зөвлөв

 

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс баасан гарагт анх удаа Зика вирустай холбоотой мэдээлэл хийлээ. Энэ оны найм болон есдүгээр сард  Бразил улсын Рио де Жанейрод болох Олимпийн зуны наадам болон Паралимпийн наадамд очихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөсөн байна.

Мөн эмэгтэйчүүдэд хэрэв  хамтрагч нь Олимпийн наадамд оролцох бол жирэмсэн болохоос урьдчилан сэргийлж, болгоомжтой хандахыг зөвлөжээ. Шумуулаар дамжин халдварладаг Зика вирус бэлгийн замаар халдварлах тохиолдол ихэсч байгаа юм.

Зуны Олимпийн наадмыг дэлхийн өнцөг булан бүрээс 400 мянган жуулчин зорьж ирнэ гэсэн тооцоо байгаа бөгөөд наадам болтол таван сар байгаа тул Бразил улсын засгийн газраас тус вирусын эрсдэлийг бууруулахын тулд шумуулны эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа билээ.

Зика вирус нь жирэмсэн эмэгтэйгээс урагт халдварлах замаар толгой хэт жижгэрэх гажгийг үүсгэж буй бөгөөд Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн сүүлийн судалгаагаар, гадны оронд зорчоод ирсэн есөн эмэгтэйн нэг нь микроцефаль гажиг бүхий хүүхэд төрүүлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



6 + 9 =