Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Бэлгийн зан үйл

Бэлгийн зан үйл нь бэлгийн харьцаанд орох сонирхол, дур хүсэл, хурьцах хэмээх гурван үйл явдлын нэгдэлд тулгуурлан бий болно.
1.    Бэлгийн харьцаанд орох сонирхол гэдэг нь хурьцах хэрэгцээний субектив илрэл юм. Энэ илрэл эсрэг хүйснийхээ хүнийг бэлгийн зан үйлээ хэрэгжүүлэх хэрэгцээний зорилгоор сонирхох үйл явцаар илрэнэ.
2.    Бэлгийн дур хүсэл нь бэлгийн харьцаанд орох сонирхол хэрэгцээнд үндэслэн түүнийгээ хэрэгжүүлэх үйл явцад хөтлөн оруулах сэдэл тэмүүлэлээр илрэнэ. Бэлгийн зан үйлийн сонирхол , бэлгийн дур хүсэл хэмээх сэтгэцийн үйл ажиллагаа нь амьдралд хайр сэтгэл хэмээх ойлголтоор тод томруун илэрдэг. Хайр сэтгэл гэдэг нь эсрэг хүйсийн хоёр хүн нэг нь нөгөөдөө татагдан биологи-нийгмийн амин чухал хэрэгцээгээ хангах сэтгэцийн нарийн нийлмэл үйл ажиллагаа болно. Үүний үндсэн дээр бэлгийн зан үйлийн гурван шат болох хурьцах үйл ажиллагаа хийгдэнэ.
Хурьцах үйл нь оршил, өрнөл, тайлал хэмээх 3 шаттай явагдана. Ихэнх судлаачид 4 шаттай гэж үздэг. Жишээлбэл оршил, өрнөл , туйл , тайлал гэж. Эрдэмтэн W. Mosters
V. Sohnson хурьцах үе шатыг сэрлийн үе, өрнөл үе, тайлал үе, эргэх хөгжлийн үе гэж хуваасан. Мөн оросын эрдэмтэн Г.С. Васильченко хурьцалын үеийг дараах үе шаттай хүйснээс хамаарах онцлогтойгоор авч үзсэн. Үүнд:
Эрэгтэйд: 1-р үе- Мэдрэл шингэний үе
2-р үе- Сэтгэлзүйн бэлтгэлийн үе
3-р үе- Хурьцах үе
4-р үе- Дур ханах үе
•    Мэдрэл шингэний үе: эрэгтэйчүүдэд бэлгийн сэрэл дур хүсэл бий болох үйл явц бие мах бодийн мэдрэл шингэний тохируулгатай холбоотой. Бэлгийн сэрэл дур хүсэл бий болгох мэдээллийг хүлээн авч буй үед дааврын нөлөөгөөр бэлгийн сэрэл дур хүсэл бий болох.
•     Сэтгэлзүйн бэлтгэлийн үе: бэлгийн сэрэл дур хүсэл оргилдоо хүрч улмаар хурьцахад бэлэн болно.
•    Хурьцах үе: хөвчирсөн бэлэг эрхтнийг эмэгтэйн үтрээнд оруулж нааш цааш нь бүлэх маягийн хөдөлгөөн хийх үйл явц болно. Энэ үйл явц нэгээс гурван минут үргэлжлэх бөгөөд үрийн шингэн цацагдаж 4-р үе болох ханалтаар төгсдөг.
Эмэгтэйд: Сэтгэлзүйн бэлтгэлийн үе
Мэдэрхүйн өдөөгдөх үе
Шүүрлийн үе
Дур ханах үе
•    Сэтгэлзүйн бэлтгэлийн үе: сэтгэл зүйн таашаал бий болж хурьцах хүсэл төрж, түүнийгээ мэдрэгжүүлэх шийдвэр гаргана.
•    Мэдрэхүйн өдөөгдөх үе: мэдрэл шингэний тохируулгын идэвхижлийн үндсэн дээр гижигийн цэгүүдийн сэрлийг улам өдөөлгөх хүсэл төрнө.
•    Шүүрлийн үе: 1, 2-р үеийн идэвхижлийн улмаас умайн хүзүү, үтрээнээс шингэн ялгарч, чийглэгдсэн хэлүү хөвчирч хурьцхад бэлэн болно.
•    Дур ханах үе: хурьцахуйн өрнөл үе туйлдаа хүрч бие мэнэрэн тавирч их хүсэл биелж жаргал эдлэх үеийг дур ханахуй гэнэ. Дур ханахуй нь бие хөвчирч, сэрэхүй дээд цэгтээ хүрч дараа нь булчин сулран бие тавирах үйлээр илэрнэ.
Дур ханах мэдрэмж эрэгтэйд 10-15 хором, эмэгтэйд 20-30 хором үргэлжилнэ. Эрэгтэйд дур ханах мэдрэмж нь үрийн шингэн цацагдан гарах үйл явцаар илэрдэг бөгөөд дур ханахыг мэддэггүй эрэгтэй хүн гэж байдаггүй. Ихэнх эмэгтэйчүүд дур ханалт орь дуу тавих, бие нь хөвчрөн чичрэх, хамаг бие нь халуун оргих, гинших, уйлах, ёолох, өөрийн эрхгүй бөгсөн биеээ бөмбөгнүүлэн хөдөлгөх.
Бэлгийн харицааны түншээ чанга тэврэх, базах гэх мэт үйлээр илэрдэг. Дур ханахуй бол хурьцахуйн хамгийн амттай үе бөгөөд бүхийл бие мах бодийг хамарсан эерэг стресс учир эрүүлжүүлэх залуужхын эх сурвалж хэмээн үздэг.
Хүний амьдралын салшгүй хэсэг болох бэлгийн зан үйлийг хэд хэдэн чухал үүрэгтэй хэмээн судлаачид үзэж байна. Үүнд:
–    Биологийн хэрэгцээгээ хангах
–    Үр хүүхэдтэй болох хүслээ хангах
–    Эротик мэдрэмжийн жаргал цэнгэл эдлүүлэх
–    Амьдралын ханиа сонгох
–    Эхнэр нөхөрийн харьцааг бататгах
–    Ганцаардмал байдлаас гарах
–    Хүн өөрийгөө бусдад харуулах хэрэгсэл болох
Бэлгийн зан үйл нь хүний ухамсарт үйл бүрэлдэн тогтох үйл явцтай уялдаатай дараах үе шатаар хөгждөг.
Эрэгтэйд:
A.    Өөрөө ухамсартайгаар ойлгож эхлэх үе: эрэгтэй эмэгтэй хүүхэд хоорондоо ялгаатай байгаагаа ойлгож ухаарах үе
B.    Дэврүүн сэтгэлийн үе: ихээхэн сэтгэл хөдлөл бүхий эротик, фантастик мэдрэмж бий болно. Энэ нь улмаар дурлалын мэдрэмж хөгжих үндэс болно.
C.    Гиперсексуаль үе: энэ үе шилжилтийн сүүл үе болон бэлгийн бойжилтийн эхэн үетэй давхцах бөгөөд бэлгийн дур хүслийг биологийн хэрэгцээ мэдэрхүйц ихсэж энэ нь нийгмийн ёс зүйгээр хязгаарлагдмал байдалд орно.
D.    Бэлгийн ухамсар бүрэлдэх үе: бэлгийн зан үйлээ жолоодох чадвартай болно.
Эмэгтэйд: бэлгйн зан үйл бүрэлдэх  эхний 2 үе шат эрэгтэйтээ адилхан боловч өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тухайлбал эмэгтэй хүүхэд эх болох зөн билгээрээ хүүхэд өлгийдөж тоглоно. Хөвгүүдэй харьцуулхад романтик үе нь удаан, эротик илрэл бага байдаг.
Гуравдугаар үе нь бэлгийн дур хүсэл сэдээгдэх үе: энэ үед бэлгийн зан үйлийн ухамсар бүрэн хөгжиж төлөвшинө. Бэлгийн зан үйлийн ухамсар бүрэн төлөвшиж, бэлгийн дур хүсэл төгөлдөржих үе эмэгтэйд 22наснаас, эрэгтэйд 20 наснаас тус тус эхлэж эмэгтэйд 26-28 насандаа дээд цэгт хүрч, (эрэгтэйд 30 нас ) 45-50 нас хүртэл харьцангуй тогтвортой байдаг. Харин эрэгтэйчүүдэд бэлгийн дур хүсэл 60-70 нас хүртэл долгион маягын хэлбэлзэлтэй байдаг байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



5 + = 10