Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Заг хүйтэн (Gonorrhoeae)

zag-huitenШээс бэлгийн замын эрхтэнүүдийн цилиндр бүхий салст эпителийг гэмтээж бэлгийн замаар халдварладаг өвөрмөц гонококкоор  ( NEISSERIA GONORRHAE ) үүсгэгддэг халдварт өвчнийг Заг хүйтэн гэнэ.

Шалтгаан
Гонорея нь Neisseria gonococc-р үүсгэгддэг. 1879 онд Альберт Нейссер өвчтэй хүүхдийн нүдний салстаас гарсан идээнээс гоноккокыг илрүүлж энэ тухай бичсэнээр ийнхүү түүний нэрээр нэрлэжээ..1882 онд Лейстков, Лёффлер нар анх бүтцийг нь тогтоосон. Эртний Вавилон ,Ассир, Грекчүүд ч гэсэн Гонерейн эмнэл зүйн илрэлийг гаргаж байжээ.1885 онд Бумм этиологи болон ач холбогдлыг нь баталжээ. Гонококкын халдвар нь заримдаа үргүйдэлтэй эмэгтэйд аарцгийн хөндийн эрхтэний халдвараар илэрч болно.Мөн тархмалаар үүсгэгч нь пельвиоперитонит, менингит, артрит, эндокардит, септицемид хүргэдэг.
  Үүсгэгч нь:
1. Капсултай, хөдөлгөөнгүй, грамм сөрөг диплококк .
2. Диплококкын дундаж хэмжээ нь 1.25-1.6 мкм урт,0.7-0.9 мкм өргөн.
3. Полиморфизм шинж чанартай маш жижиг эсвэл том хуруу хэлбэртэй эсүүдтэй.
4. Метилийн хөх, брилиантын ногоон гэх мэт аналины будгаар сайн будагддаг.
5. Хос хосоороо байрладаг шош хэлбэртэй гаднаас нь харахад кофены үрийг санагдуулна.
6. Хүнхэр хэсгээрээ бие биерүүгээ харсан нэг бүрхүүлтэй.
7. Лейкоцит эсийн дотор амьдрах, үржих чадвартай.
8. Амьдрах тохиромжтой нөхцөл нь 36.5-37.8с +40с-д 3-5 цаг, +40-/+/41с-д үржил нь зогсоно.
-20-/-/76с-д удаан хугацаагаар хадгалагдана. Чийглэг орчинд амьдрах чадвар өндөр, хүний биеийн гадна амьдрах чадваргүй. Нарны туяанд шууд үхнэ. Зарим овог нь пенициллиназыг гаргадагаас пенициллин түүний төрлийн эмэнд их тэсвэртэй. Пенициллиний үйлчлэлээр L хэлбэрийг үүсгэдэг. Химийн бодисийн үйлчлэлээр шинж чанар нь хурдан өөрчлөгддөг.
9. 30 гаруй ауксотип-д хуваагддаг.Хамгийн гол ач холбогдолтой системт халдварыг үүсгэгч нь AHU юм.
Бүтцийн шинж чанар:
Аэроб ба хемоорганотроф. Өсөж үржих таатай нөхцөл нь: рН=7.2-7.4, 37сын дулаан, цусны ийлдэс,асцити ческий шингэн, нативны уураг /Маклеодын агар/ нэмсэн тэжээллэг орчин юм. Биохимийн шинж чанар нь тогтмол байдаггүй.
Электрон микроскопт: Гадна бүрхүүл нь 6 давхар , Цитоплазамын 3 давхар мембранаас тогтоно.Гадуураа мукополисахаридаас тогтсон микро капсултай, үүн дээр олон тооны пилүүд “цэлмэн”  байдаг.
Пили нь 7-8 нм диаметртэй.ДНХ-ийн утаслаг агуулсан, уургийн нарийн  татаас юм. Энэ нь хромсомын бус генетикийн мэдээллийг дамжуулах, хоруу чанар, гадаад орчны тэсвэржилт, гонококкийн эд эсэд бэхлэгдэх үүргийг гүйцэтгэнэ.Пили нь 1 ба 2 төрлийн гонококкд байх ба 3 ба 4р төрлийнхөд байдаггүй. Диплококк нь үндсэн уургийн бодис ба хүчиллэг бодис тимонуклейновая кислота, альбумоз, липопротейдээс тогтоно. Гонококк нь эндотоксин ялгаруулдаг. Эндотоксин нь уураг ба липополисахарид, мукополисахаридаас тогтох бөгөөд липидийн хэсэг нь хоруу чанартай, полисахаридын хэсэг нь антегин шинж чанартай.
Гонококк нь зөвхөн хүчиллэг глюкозыг задалдаг. Гонококкын өөрчлөгдсөн хэлбэр нь заримдаа нэг ч нүүрс усыг ферментлэдэггүй, харин каталаз, цитохромоксидаза-г нийлэгжүүлдэг. Протеолик шинжгүй. Аммиак, сероводорода, индол үүсгэдэггүй. Цусанд гемолиз үүсгэхгүй. Сүү, желатин, төмс нэмсэн орчинд ургадаггүй. 24 цагийн дараа эсийн хананд протейн 2 агуулсан орчинд булингартай өнгөгүй колони үүсдэг. Мөн тэгш гадаргуутай 1-3 мм диаметртэй шүүдрийн дусал мэт дугуй тунгалаг колони үүсдэг. РСК ба РА-ын үр дүнгээр 4 төрөлд хуваадаг ч зарим судлаачид 3 ба 5 төрөлд хуваадаг. Эдгээр типүүд нь биохимийн хувьд онцын ялгаагүй, харин өсөлт нь хоруу чанараараа ялгаатай. Р+ , Р++ төрлийн жижиг колони үүсгэгч гонококк нь пили-г нөхцөлдүүлдэг. Р- их хоруу шинж чанартай бөгөөд пилигийн хэмжээ нь их байдаг. Удаан хугацааны дараа охин колони үүсч болно. Хатуу нөхцөлд Р+ , Р++ колониос үүссэн бактери нь капсулаар бүрхэгдсэн байдаг. Селектив орчинд тэдний хоруу чанар ихэсдэг. Селектив бус нөхцөлд штаммын хоруу чанар буурч пилийн бүтэц алдагдан, колонийн хэмжээ ихэсдэг. Өөрөөр хэлбэл Р- төрөлд шилждэг.
Антигений бүтэц:
Neisseria gonorrhаe-н антигений бүтэц бага судлагдсан. Олон төрлийн охин популляцийн үед антигений бүтэц нь өөрчлөгддөг. Орчны нөхцлийн өөрчлөлтөөр гонококкын зарим Аг –опсонины- тодорхойлогддог. Үндсэн антигений ачааллыг детерминант пили ба уургийн гадаргуу, иммунокомпотент эсүүд зөөж байдаг. Дархлалын урвалын идэвхжилийн бууралт нь антигений бүтцийг өөрчлөх механизмыг бүрдүүлдэг. Антигены детерминант үүсэхийг зогсоож өөрчлөх гол үүргийг фазын вариаци гүйцэтгэнэ. Шинэ детерминант үүсэх үеийн Аг бүтцийн өөрчлөлтөнд антигены вариаци гол үүрэгтэй. Эдгээр  генүүд нь регуляторын ген нь үүссэн. ДНХ-ын хуулбартай нэгдсэнээс регулятор шинж чанартай болдог.
1.Капсул: Капсулыг будалт болон электрон микроскопийн тусламжтай тодорхойлдог.
In vivo капсул үүсэхэд организмын резистентность шинж чанар, хими физикийн хүчин зүйл нөлөөлдөг.
In vitro капсул үүсэхэд эхний ээлжинд тэжээллэг орчны чанар ба бүтцийн байдал нөлөөлдөг.
Капсул нь эстэй бат бөх холбогддоггүй. Химийн бүтэц нь бүрэн судлагдаагүй. Зөвхөн иммуногенный шинж нь тодорхойлогдсон. Капсул нь антифагоцитарный шинж чанартай.
2. Пили нь: уургийн субъединиц ба сахарын үлдэгдэл, фосфорын хүчлийн гинжин хэлхээнээс тогтдог. Субъединиц нэгдлийн дарааллын алдагдал нь антигений in vivo ба in vitro-г өөрчилдөг. Пилийн бүтцийн генетик вариабельность нь антителийн үйлчлэлээр эпитель эсэд гонококкын шахалт ба бэхлэлтийг хангадаг. Эсийн задралууд субстратад бэхлэгдэхээс гадна халдварын нөхцлийг бүрдүүлдэг.
3. Липополисахарид нь А липид, төв бөөм (антигены детерминант) болох олигосахаридаас тогтоно. Хүрээлэн байгаа орчин, микроорганизмын төрлөөс хамаарч бөөмийн бүтэц өөрчлөгөдөж болно. Липополисахарид нь Neisseria gonorrhoe-н хүчтэй дархлааны шинж чанарыг үүсгэдэг. Үлдсэн пул-антитель гонококкын нэвтрэлтэнд синтез өгөхөд Ig болон өвөрмөц липополисахарид бий болдог бөгөөд бактерицид шинжийг үүсгэдэг.
4. Эсийн бүрхүүлийн уураг : Энэ нь хүчтэй иммуноген шинж чанартай. Бүтэц нь 16 антигены серотипд хуваагддаг. Гонококкын гадна мембран 3 үеэс тогтоно. Үүнд протейн 1, 2, 3 (бүх уургийн 66%-ийг эзэлнэ.) ба липополисахарид орно. Эсийн ханын уурагт антитель комплемент байхад бактерицид чанар нь илэрдэг.
-Протейн 1 салст бүрхүүлийн бактерицид факторыг тогтворжуулж бактерийн инвазив шинж чанарыг хангахаас гадна энэ шинж чанар нь системт халдварыг үүсгэдэг. Мөн гонококк эсэд нэвтрэх нөхцлийг бүрдүүлнэ.
-Протейн 2 нь булингартай протейн эсвэл ора-протейн (Opacity) хэмээх тусгаарлагдсан уургийн фракцыг үүсгэдэг. Үүнийг гонококкын анхдагч вирулент фактор гэнэ. Эдгээр нь эпителийг бэхжүүлэхээс гадна фагоцитарный урвалыг дарангуйлдаг. Протейн 2 нь дархлалын эсийг саатуулах үүрэгтэй.
-Протейн 3 нь гонококкын эсэд бэхлэгдэх шинж чанарыг бүрдүүлнэ. Протейны вариабелность, ген дэх детерминант кодчилол нь бактерийн антигены вариацийн өндөр давтамжыг тодорхойлдог.
Халдварлах зам
1. БЭЛГИЙН замаар: – Гонококк гадаад орчны нөлөөнд их тэсвэр муутай, хүний бие махбодиос өөр орчинд амьдрах чадвараа алддаг учраас халдвар үндсэндээ бэлгийн хавьтлаар өвчтэй хүнээс эрүүл хүнд дамждаг.
2. АХУЙН замаар: -Ховор тохиолдолд заг хүйтэн өвчин бэлгийн бус замаар тухайн ялгадас нь хатаагүй байгаа бохирлогдсон бие угаах зүлгүүр, алчуур, хөтөвч, ор дэрний цагаан хэрэглэл, мөн заг хүтэнтэй эцэг эх хүүхдэдээ гонококкоор бохирлогдсон гараараа халдаах зэргээр дамжин халдварлана.
3. ТӨРӨХ замаар: -төрөх замаар заг хүйтэн өвчтэй эх амаржих үед хүүхдийн нүдний салст бүрхэвчинд гонококк орж өвчлүүлдэг.
Ангилал
-Өвчнийг явцаар нь:
1.    Шинэ (халдвар авсанаас хойш 2 сар хүртэл үргэлжилнэ)
– Цочмог
– Цочмогдуу
– Балархай
2.    Архаг (2 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн. Өвчин бүдэгдүү явцтай өглөө шээхэд шээсний сүвээс дусал идээ гардаг)
3.    Шинж тэмдэггүй (Субъектив зовиургүй. Балархай ба огт шинж тэмдэггүй явагддаг )
-Ямар эрхтэнг хамарснаар нь:
1.    Шээс  бэлгийн замын доод хэсгийг хурцаар үрэвсүүлсэн.
2.    Шээс  бэлгийн замын дээд хэсгийг архагаар үрэвсүүлсэн.
3.    Нүдний салстыг үрэвсүүлсэн.
-Нас хүйсний байдлаар нь:
1.    Эрэгтэй гонорея
2.    Эмэгтэй гонорея
3.    Хүүхдийн гонорея
-Халдварлах замаар нь
1.    Бэлгийн зам
2.    Ахуйн зам
3.    Төрөх зам
Гонококийн Халдварын  ангилал
1.    Шээс  бэлгийн замын хүндрэлгүй гонококийн халдвар
2.    Шээс  бэлгийн замын хүндрэлтнэй гонококийн халдвар
3.    Шээс  бэлгийн замын болон бага аарцгийн эрхтэний гонококийн бус халдвар
Эмгэг жам
Neisseria gonorrhea нь хүнд бэлгийн замаар халдварлаад бэлэг эрхтний салстын цилиндр эпителд холбогддог. Ингэхдээ гонококк нь гадаргуу дээрээ агуулагдах пилийн (протейн 1) амин хүчлийн дарааллаараа цилиндр эпителийн цэлмэн (ворсинк) дээр бэхлэгдэнэ. Пилийн амин хүчлийн дараалал нь цилиндр эпителийн эсийн хананы уураглаг бодисын амин хүчлийн дараалалтай ойролцоо байдаг. Протейн 2-ын тусламжтай эс дотор нэвтрэн орж эсийг гэмтээнэ. Эс гэмтсэнээр эсэд үрэвслийн процесс явагдана.
Үрэвслийн процесс:
–  Альтерацийн үе.
Гэмтээгч хүчин зүйлийн нөлөөгөөр эсийн лизосомоос хүчиллэг гидролаза ялгарч зэргэлдээх эсүүдээ гэмтээнэ. Эд эсийн задралын үр дүнд эсийн мембраны липидийн хэт исэлдэлтийг өдөөгч хүчин зүйл үүсч улмаар хэвийн эсийн мембраны липидийн  чөлөөт радикалын гинжин урвалаар исэлдүүлж олон тооны бичил суваг үүсгэн нэвчимхий шинж чанарыг нэмэгдүүлж эс хөөж хавагнана.Альтерацийн үр дүнд үрэвслийн медиаторууд болон биологийн идэвхит бодис үүснэ. Эдгээр медиаторууд нь хөөмөл эс, базофил, нейтрофил, тромбоцит зэрэг эсүүдээс ялгарна.
1. Судас идэвхит амин (Серотонин, гистамин)
-Гистамин нь үрэвслийн голомтод хамгийн түрүүнд ялгардаг медиатор юм. Энэ 2 ялгарснаар заг хүйтний эмнэл зүйд загатнах шинж тэмдэг илэрдэг.
2. Лизосомийн протеаз (хүчиллэг ба саармаг гидролаза)
-Хүчиллэг нь үрэвслийн голомтод pH-ийг бууруулж хүчиллэг протеазын идэвхийг нэмэгдүүлнэ.
-Саармаг нь моноцит болон макрофагийн залигалтыг идэвхижүүлнэ.
3. Катионы уургууд судасны нэвчимхий шинж чанарыг нэмэгдүүлнэ. Нейтрофилийн хемотаксисыг дэмжинэ мөн эозинофил болон нейтрофилийн хөдөлгөөнийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Бактерийн эндотоксин, дархан бүрдэл, химийн хор болон физик хүчин зүйлээс цитокин ялгарна.
4. Өсөлтийн хүчин зүйл үүснэ. Үүнд хавсаргын систем, кининий систем идэвхжинэ. Хавсрага идэвхжиснээр С3а, С5а нь гистамин ялгаруулах, простогландин болон ликотриен ялгаруулна. С5а-г хемокин гэх ба моноцит, нейтрофил, базофилийн хемотаксисийг дэмждэг. Кининий систем нь судасны ханыг агшаах үйлчилгээ үзүүлдэг.
•    Эксудацийн үе
Үрэвслийн голомт дахь цусны эргэлт ба альтерацийн үр дүнд үрэвслийн медиаторийн үйлчлэлээр үүснэ. Энэ үед:
1. Артериолуудын түр нарийсал
2. Артериолууд өргөсч артерийн цусан дүүрэлт болох
3. Венийн застой ба венийн цус дүүрэлт явагдана.
Артериол капиллярын дотоод гидростатик даралт нэмэгдсэнээр цусны уураг багатай шингэн хэсэг судасны ханын нэвчимхий шинж чанар ихссэнээр  судаснаас гадагшилна. Цусны сийвэн гадагшилан цус өтгөрч урсгал нь удааширснаас эритроцит болон лейкоцитүүд судаснаас гаран үрэвслийн голомтод нүүдэллэн очино. Лейкоцитүүд бактерийг залгих процесс 6-н үе шатаар явагдана.
1. Лейкоцит захын байрлалд шилжих
Цус сийвэнгээ алдсанаас судасны голоор урсах лейкоцит судасны захруу шилжин эпителрүү ойртдог.
2. Адгезийн процесс
Захын байрлалд шилжсэн лейкоцитүүд судасны идэвхижсэн эндотел эсээс өвөрмөц холбогч молекул (LFA-1, MAC-1, P150) ялгарснаар эндотелтэй холбогдоно.
3. Иммиграци
Лейкоцитүүд судасны ханаар нэвтрэн гарч судас орчмын эдэд очих үйл явцыг иммиграци гэнэ.
4. Хемотаксисын процесс
Хемотаксисыг өдөөгч хүчин зүйлийн үйлчлэлээр лейкоцитүүд судаснаас гарч үрэвслийн голомтод нүүдэллэн очих үйл явц юм.
5. Фагоцитозын процесс
Лейкоцитүүд нь үрэвслийн голомтод нүүдэллэн очиж бичил биетэн болон бие махбодод хэрэггүй бүтцийг залгин боловсруулж ялгаруулна. Энэ үйл явц нь 3үе шатаас бүрдэнэ.
а. Таньж довтлох үе
Гоноккок нь гадны биет учир хавсаргын С3b компонент lgG гадуур нь хучиж лейкоцит  таних нөхцөлийг бүрдүүлнэ.Ийнхүү опсонинжсэн хэсгүүдийг таньж өөрийн гадаргуу дээр байрлах өвөрмөц рецептортой холбоно.
в. Залгих үе
Лейкоцитод холбогдсон гоноккок нь лейкоцит дотор сонгомолоор амьдарч үржих чадвартай тул энэ үед фагоцитозын замаар эсэд орно.
с. Боловсруулж устгах үе
Энэ үед лейкоцитын лизосом фагосомд ойртож ферментээ ялгаруулан задлах ёстой байтал гоноккокоос ялгарах липополисахаридын нөлөөгөөр лизосомыг дарангуйлж эс дотор амьдрах нөхцөлөө бүрдүүлж өсөж үрждэг.
Гэхдээ лейкоцитын хамгаалах урвалын дүнд лизосомоос ялгарах ферментын нөлөөгөөр доторх агууламжтайгаа хамт гадагшилна.Заг хүйтний үед эдгээр нь шээсны сүвд агуулагдах бөгөөд бие засах болон эрекцийн үед идээт ялгадас гарна.
Идээт ялгадаст цусны миграцлагдсан нейтрофил, үхсэн эд эс болон лимфоцит , плазмын эсүүд агуулагдана.Мөн гонококк өөрөө агуулагдана. Энэ идээт ялгадас нь хэвийн хөвчрөөгүй эр бэлэг эрхтэний шээсний сүвийн нарийсал болох хуниасуудад /лакунад/ агуулагдах ба эрекцийн үед тал хувь нь үрийн шинггэнтэй гадагшилж, бусад хэсэг нь хүчтэй агшилтын дараа сорогдох хуулиар түрүү булчирхайн сфинктерыг давж өсгөх халдварыг үүсгэнэ.Эмнэл зүй
Субъектив:    –    Шээсний сүвээр загатгаж эвгүй оргих
4.    Шээхээс өмнө, шээхэд болон шээсний дараа өвдөлт өгнө.
5.    Шээс ойр ойрхон хүрнэ.
6.    Шээсний дараа дахин шээмээр санагдах
Объектив:     –    Шээсний сүвийн гадна амсар улайж хавагнах
7.    Шээсний сүв, умайн хүзүүгээр идээт,салсархаг, ногоовтор туяатай   ялгадас гарах
8.    Тэмтрэхэд шээсний сүвийн амсрын арьс халуун оргих бага зэрэг хөндүүрлэх
9.    Архаг үрэвслийн үед өглөө идээрхэг ногоовтор ялгадас гарна.
Шинэ хэлбэр: хурц явцтай үед- Бэлэг эрхтний толгой, шээсний
сүвний амсар улайж хавагнасан, шээсний сүвээр их хэмжээний  ногоон
идээ гарна.
Хурцавтар үед: Өвчний шинж тэмдэг үрэвслийн хурц явцыг бодвол багавтар, салсархаг идээрхэг ялгадастай, шээсний сүвний гадна амсарын үрэвсэл бага зэрэг, субьектив зовиур бараг байхгүй, бага зэрэг загатнаж, эвгүй оргино.
Балархай үед: Өвчний шйнж тэмдэг бүдэг ба бараг байхгүй. Ялгадас нь голдуу өглөө шээхэд салсархаг идээрхэг байна. Субьектив зовиургүй.
-Архаг хэлбэр: Өвчлөөд 2 сараас дээш үргэлжилсэн үе юм. Халдвар авснаас хойшхи хугацаануудад өвчний явц бүдэгдүү байна. Өглөө шээсний сүвний амсар хоорондо наалдсан, шээхэд шээсний сүвээс салсархаг идээт ялгадас гарна.
Шинж   тэмдэггүй   хэлбэр:   Субьектив   зовиургүй,   шинж   тэмдэггүй явагдана.
Эрэгтэйн гонорея
Эрчүүдэд халдварлан орох хаалга нь юуны түрүүнд шээсний сүвний суваг
байдаг. Эхний 2 цагт хувийн аргаар түүнийг устгаж болно. Гонококк нь эхний үед эрхтэний амсар дээр үржих ба цаашдаа маш хурдан хуваагдан үржиж эрхтний гүнд нэвтрэнэ. Эрэгтэйд тухайн өвчин нь  уретрит хэлбэрээр тохиолдоно. Клиникт урд болон арын уретритаас ялгадас гарна.
-Шээсний сүвийн өмнөд хэсгийн шинэ хурц гонорея-Нууц үе 3-5 хоног шээсний сүвийн гадна амсар орчмоор загатнах ба халуу оргино, хавагнана, шээсний сүвийг шахах үед салсархаг идээ ялгарна. 1-2 өдрийн дараа өвчний шинж тэмдэг огцом нэмэгдэнэ. Бэлэг эрхтэний толгой хөөж хавагнана. Шээсний сүв нэвчдэстэй ,тэмтрэхэд эмзэглэлтэй байдаг.Өвчтөн шээсний сүв өвдөж байна, эрекцийн үед өвдөлт илэрч байна гэж зовиурлана.
-Шээсний сүвийн арын хэсгийн шинэ хурц заг хүйтэн—Зарим тохиолдолд гонококкын халдварын процесс шээс дамжуулах сувгийн арын хэсэгт шилжих болно. Энэ организмын эсэргүүцэл буурах, архи дарс хэрэглэх, буруу эмчилгээний   / уретроскопи, катетеризаци / дүнд бий болно.Ар хэсгийн уретрит явагдаж байвал өвчин хүндэрч байгааг илтгэнэ.Энэ үед дараах шинж тэмдэг гарна. Үүнд:
а. Ойр ойрхон шээмээр санагдах (цаг болгон, өвчний хүнд үед15-20мин тутамд)
в .Шээсний төгсгөлд дусал цус гарах (гематури)
с. Эрекцийн үед үрийн шингэн цустай гарах
д. Шээс булингартай болох.
-Шээсний сүвийн шинэ хурцавтар заг хүйтэн – Хурц үеийн заг хүйтэнтэй ижил шинж тэмдэг гарах боловч илрэл нь арай сул байдаг.
-Шээсний сүвийн далд шинэ заг хүйтэн – Бага зэрэг субъектив шинж илэрнэ. Шээсний сүв загатнаж эвгүй оргих ба ялгадас гарч болно.
Архаг заг хүйтэн – Хурц болон хурцавтар заг хүйтний үрэвсэл намдсаны дараа үүснэ. Архаг хэлбэрт шилжхэд дараах шалтгаан нөлөөлнө.
Үүнд:
1.    Нерациональный эмчилгээ, эмчилгээ тасрах, өөрөө өөрийгөө эмчлэх
2.    Эмчилгээний дэглэм алдагдах .( архи уух, хоололтын дэглэм алдагдах, бэлгийн харьцаа)
3.    Шээс дамжуулах сувгийн гаж хөгжил
4.    Шээс бэлгийн замын халдварт өртөх.( Гоноккок ба хламид, микоплазмын, трихомниаз, вирусын)
5.    Бусад архаг өвчинтэй байх.( чихрийн шижин, туберкулёз, анеми, алкогол
6.
Эрэгтэй заг хүйтний хүндрэл:
–  Баланопостит: Баланит энэ нь тээрхийн дотор талын ханын үрэвсэл. Постит тээрхийн арьсны дотор ялтсын үрэвсэл. Энэ 2-оос үүсдэг.
– Фимоз: Тээрхийн дотор хана гадна бэлэг эрхтэн нилэнхүйдээ хавагнаж томрох. Бэлэг эрхтний захын хэсэг үрэвсэж үүний улмаас бэлэг эрхтэн  хавдаж, томорч татагдан ил гарч фимоз үүснэ. Бэлэг эрхтний захын хэсэг томорч үрэвссэнээс бэлэг эрхтний толгойг хавчин парафимоз (хүзүүгээрээ боох ) болно.
– Лимфангит: Бэлэг эрхтний лимфийн судсанд гонококк нэвтэрснээс үрэвсэж лимфангит үүснэ. өвчтөний шээсний сүвд хавдар үүсч, арьс нь улайж хавагнадаг. Биеийн температур ихсэж, дагжин чичирнэ.
– Кавернит: Шээсний сүвийн дагавар булчирхайд халдвар орсноос үүснэ. өвчтөний бэлэг эрхтэн эрекцийн үед өвдөх шинж илэрнэ.
Бэлэг эрхтний дагавар булчирхайд нягт зангилаа тэмтрэгдэнэ  Хурц үед өвдөлт нэмэгдэж, бэлэг эрхтэн эрекцийн үед мурийж шээж чадахгүй болно.
– Колликулит: шээсний сүвийн арын хэсэгт шинж тэмдэг илэрдэг. Шээсний сүвээс бага зэрэг ялгадас гарч, шээс хүрнэ,.Зөвхөн уретроскопийн шинжилгээгээр илрүүлдэг.
– Стриктуры уретры: Энэ үед шээсний сүв нарийсна. Энэ үеийн гол шинж тэмдэг нь шээхэд хүндрэлтэй болж шээс бага багаар ялгарч байгаад сүүлдээ гархаа болино.
– Эпидидимит: Төмсөгний дайвар булчирхайн үрэвсэл нь их ховор тохиолддог. Үр дамжуулах сувгаар болон шээсний сүвээр гонококк нэвтэрснээс үүсдэг Эхний үед цавь орчим өвдөлттэй болно.
Өвчтөн халуурч, толгой өвдөж, бие нь суларна. Улмаар дайвар булчирхай томорч хатууран өвчтэй болно. Цаашдаа дайврын үрэвслээс азосперми болон үргүйдэл үүснэ.Эмэгтэй гонорея:
Онцлог:
1.    Шинж тэмдэггүй (Өндгөвчний үйл ажиллагаа буурсантай холбоотой)
2.    Холимог халдвар орох (Гонорея-трихомонад,гонорея-микоппазм)
3.    Хэд хэдэн эрхтэн халдварлагдсан байна.
Бэлэг эрхтний доод хэсгийг хамарсан гонорея:
1.    Уретрит-Шээсний сүвийн үрэвсэл
2.    Вестибулит-Үтрээний үүдэвчийн үрэвсэл
3.    Бартолинит-Үтрээний үүдэвчийн том булчирхайн үрэвсэл
4.    Цервицит-Умайн хүзүүний сувгийн үрэвсэл
5.    Эндоцервицит-Умайн хүзүүний үрэвсэл Бэлэг эрхтний дээд хэсгийг хамарсан гонорея:
1.    Эндометрит-Умайн салст бүрхүүлийн үрэвсэл
2.    Сальпингит-Умайн гуурсны үрэвсэл
А/катаральный сальпингит
Б/идээт сальпингит
В/пиосальпинкс
Г/гидросальпинкс
Д/аднекстумор
3.    Сальпингоофорит
4.    Пельвиоперитонит
Уретрит:Шээсний сүвээр загатнаж,шээхэд өвчтэй болж цаашдаа салст бүрхүүл гэмтэж салсархаг өнгөгүй шингэн ялгардаг.Уретроскопи хийхэд шээс ялгаруулах сувгийн салст бүрхүүлд зөөлөн нэвчдэст өөрчлөлт илэрдэг.
Парауретрит: нь уретриттэй хавсарч явагддаг.Үрэвслийн процесс шээсний цоргийн амсрын улайлтаар тодорхойлогддог.Салсархаг идээ дусал дуслаар ялгардаг. Ялгадаст гонококк агуулагдана.
Вестибулит:Клиторын бүс дэх жижиг булчирхай бэлгийн бага уруулын атираан дотор,үтрээний үүдэвчийн булцууны завсрын хэсэгт үтрээний үүдэвчийн нүх ба булцуунд гонореян процесс явагдсаны улмаас вестибулит үүсдэг. Энэ үед үтрээний үүдэвчийн салст бүрхүүл улайж хавагнаж салсархаг идээ ялгадасаар бүрхэгдэнэ.
Бартолинит:Энэ үед үтрээний үүдэвчийн том булчирхайн цоргийн гарах хэсгийн цилиндр эпитель эсүүдэд гонококкууд үрждэг.Гэмтсэн цоргоны төв хэсэгт хар улаан цэгтэй,вандуйны хэлбэртэй.улайралттай тав үүсдэг.Цоргын гарах хэсгийн амсраас үрэвссэн үүдэвчийн том булчирхай хүртэл тэмтрэхэд булингартай салсархаг дуслууд ялгарч байдаг.Цоргийн гарах хэсгийг хаавал эмгэг шүүрлээр дүүрсэн янз бүрийн хэмжээтэй өвчин эмзэглэлтэй киста үүсдэг.Үүссэн киста нь үтрээний үүдэвч рүү чиглэж хавддаг.Заримдаа үрэвслийн процесс нь эргэн тойрныхоо эд эсийг хамарч үтрээний хажуу руу байрласан эмзэглэлтэй нэвчдэсийг үүсгэдэг. Үрэвссэн булчирхайн эргэн тойронд хаван,улайлт,өвдөлт үүсдэг.Гонококк хламидын халдвар хавсарсан үед бартолинитын хүнд хэлбэр үүсдэг.
Цервицит ба эндоцервицит:Эмэгтэй хүнд хамгийн их дэлгэрсэн гонококкын халдвар юм.Өвчтөний умайн хузүүний сувгаас салсархаг идээ ялгадас гардаг.Толь тавьж харахад умайн хүзүүнд “Красного венчика” хэлбэртэй шалбархай улайлт хаван ажиглагдана. Архаг эндоцервицит болвол клиник шинж тэмдэг болон хэсэг газрын үрэвслийн шинж тэмдэг илэрдэггүй.
Эндометрит:Хурц ба архаг хэлбэрээр явагдана.Хурц хэлбэрийн үед биеийн халуун ихэсч, лейкоцитоз ажиглагдана.Хэвлийн доод хэсэг рүү унжирч өвдөх нь ихэсч сарын тэмдэгийн үргэлжлэх хугацаа өөрчлөгдөнө.Умайн хүзүүний сувгаас салсархаг идээ ба цусархаг ялгадас ялгардаг.Умай нь тестоватой консистенций болон ихэсч,өвчин эмзэглэлтэй болдог.Архаг үрэвслийн үед өвчтөнд дээрх зовиурууд илрэхгүй.Харин бэлгийн харьцаанд орох физик ачааллын үед хэвлийгээр унжирч өвдөнө сарын тэмдгийн цикль өөрчлөгдөнө.Энэ үед умай томорч хатуурдаг.
Сальпингит: Доорх хэлбэрүүдтэй байдаг. Катаральный сальпингит,идээт сальпингит, пиосальлинкс,гидросальпинкс,аднекстумор.
Катаральный сальпингит:-ийн үед умайн гуурсны салст бүрхүүл гэмтдэг. Үүнд: гипереми салст бүрхүүл хавагнах умерренная секреци болдог.Тэмтрэх үзлэгээр умайн гуурс жигд өргөсч хавагнасан байдалтай байдаг.Умайн гуурсан дотор серозлог идээт шингэн хуримтлагдах ба наалданги / спайки/ үүсдэг.
Идээт сальпингит Умайн гуурсны булчингийн давхарга ба подсерозный давхаргад үрэвслийн нэвчдэс нэвтэрч түүний ханыг өргөсүүлж нягтруулдаг.Гуурсны нугалаасуудад үрэвсэл идэвхтэй явагдан гуурсны хана тэлэгдэн шүүрэл ялгаралтанд саад учирна.Идээт сальпингит нь цаашдаа идээ агуулсан
гидросальлинкс , пиосальпинкс болж хүндэрдэг.Идээ нь умайн гуурсаар дамжин аарцгийн хөндий рүү орж болно.Ингэснээр гонотоксины нөлөөгөөр фибрин ихээр агуулсан транссудат ялгардаг.Умайн гуурс өндгөвч умай гэдэсний гогцоонууд сальникын хооронд наалданги үүсч эрхтнүүд нь өөр хоорондоо ялгарахгүйгээр конгломератной хавдар үүсдэг.Үүнийг аднекстумор гэнэ.Сальпингит нь
1.   Хурцавтар
2.    Вяло
3.    Шинж тэмдэггүй хэлбэрээр явагдана.
Хэвлийгээр шархирч өвдөх дотор мушгирч өвдөх сарын тэмдэгийн хугацаа ихсэх шинж тэмдэгүүд илэрдэг,
Сальпингоофорит: Хэвлийгээр доошоо шархирч өвдөх, ууц нуруугаар шархирч өвдөх,гэдэсний хананд ачаалал өгдөг, 38-39 С хүртэл халуурч чичирч дагждаг.
Сальпингоофоритын улмаас үргүйдэлт үүсэх, умайн гаднах жирэмслэлт болно.
Пельвиоперитонит: Хэвлийн гялтангийн халдварын үед умайн гуурсны үрэвсэл гялтан руу үрэвсэх пиосальпинкс , пиовариум ,умайн гуурсны лимфийн судаснаас шингэн хэвлийн гялтан руу нэвчих уед үүснэ.Өвчний эхний үе шатанд сальлингиттэй адилхан шинж тэмдэгүүд илэрдэг.
Өвчтөн тайван биш цочромхой болох, ууц нуруугаар шархирч өвдөх хэвлийгээр доошоо унжирч өвдөх метеоризм өтгөн хатах, бөөлжих бөөлжис цутгах зэрэг шинж тэмдэгүүд илэрч 38 – 40  С хүртэл халуурдаг. Хэвлийд Шёткин Блюмбергийн шинж тэмдэгүүд илэрдэг Бимануаль шинжилгээний үед үтрээний арын хүнхрээ умайн урд ба дээд байх выпотыг тодорхойлно.Идээт выпот нь зэргэлдээх эрхтнүүдээ/шулуун гэдэс давсаг үтрээ халхалдаг Пельвиоперитонитын улмаас анхдагч, хоёрдогч үргүйдэл үүсдэг.
Хүүхдийн гонорея
Нэг cap хүрж байгаа хүүхдэд восходящый гонорея тохиолдоно. (Эндометрит, Сальпингит,Пельвиоперитонит).Охидуудад дараах байдлаар тохиолдоно.Уретрит, Вестибулит, Бартолинит, Кольпит.Эндоцервицит.
Гонококк нь цилиндр эпителээс гадна олон давхар хавтгай хучуур эдийг гэмтээдэг. Охидод гонореян шинж тэмдэг нь биеийн ерөнхий байдал үүсгэгчийн эмгэг төрөгч чанараас хамаарна.Хүүхдэд гонотоксины нөлөөгөөр эхлээд төв мэдрэлийн систем гэмтэнэ.
Нойргүйдэх цочромтгой болох хоолны дуршил буурах халуун нэмэгдэх, цаашдаа анагенитальный хэсэгт халуун оргих,загатнах,халуун улам ихсэх шинж тэмдэг гарна.Дизурия болно.
Шинэ хурц гонорея: Бэлгийн бага уруул,үтрээ,үтрээний салст бүрхэвч.шээсний сүв, шулуун гэдэсний доод хэсгийг хамардаг. Клитор,хярзан,бэлгийн их уруул хавагнаж диффузный гипереми үүсдэг.Үтрээнээс идээ гарч,их бага уруулд хатсан тав үүсгэнэ. Гименальный кольцо нь өргөсч улайдаг.Вульвыгийн салст бүрхэвчинд эрози харагдана.Цавины лимфийн зангилаа өргөсч өвдөлттэй болно.Шинэ гонореяг вагино-скопийн тусламжтай шинжилнэ.Вагиноскопигаар үтрээний салст бүрхүүлийн хаван, улайралт ,үтрээний хүнхрээ,умайн хүзүүний улайлтыг шинжилнэ.Охидын гонореян нэг гол шинж тэмдэг нь шээсний сүв шулуун гэдэс,нүд,хамрын салст бүрхэвчинд гонорея нөлөөлнө.Хүүхдэд гонореян артрит болон миозит тохиолдохгүй.
Хурц гонореян вульвовагинит:-ын үед охидод шээсний сүвийг үрэвслийн процесс ихээр хамардаг.Шээсний сүвийн урд ба дунд хэсэг ихээр өртдөг.Энэ үед шээсний сүвийн нүх томорч уруул нь хавдаж томорсон байдаг. Шээсний сүвийн доод хананд идээ хуралдсан байх бөгөөд дарахад идээ нь гадагшилна.Шээс гарахгүй болно. Үтрээнээс гарч буй идээт салсархаг зүйл нь гуя хярзангийн арьсыг цочроосоноос арьс нь зулгарч шулуун гэдсийг халдварлуулна.
Гонорейный проктит: нь шулуун гэдэсний бага хэмжээний талбайд /3-4 см проксимальный сфинктер/ тархдаг.Хошногоны нугалаас нь хавагнаж улайсан,гүн цууралт үүсч идээт ялгадас гарч байдаг.Цервикальный каналаас идээ гарч байдаг.
Эндоцервицит:-ын давтамж нь хүүхдийн өсөлт ба биеийн ерөнхий байдлаас ихээхэн хамаарна.Ихэвчлэн 3-7 настай охидод тохиолдоно.Үүнээс гадна голомтот архаг халдвартай /очаговый хроническый инфөкций/ болон туберкулезный интоксикацитай охидод тохиолдоно.
Архаг гонорея: Өсвөр насны охидод архаг гонорея нь бартолинит,скеннит,эндоцерцит байдлаар тохиолдоно.Архаг гонореян үед бэлгийн их бага уруулуудад онцын өөрчлөлт байдаггүй ч заримдаа бага уруулын дотор гадаргууд голомтот улайралт явагдаж пастозный болсон байдаг.Бартолины болон лрауретральный булчирхай, скенновы  халдварын шинж тэмдэг бараг илэрдэггүй.Архаг гонорея нь голдуу шээсний сүвийг хамарч байдаг.Дизурия огт илрэхгүй байж болно эсвэл бага зэрэг илэрнэ.
Арын наалдац ба гимены хуниасны саст бүрхэвч хавагнаж улайсан байдаг ба энэ нь их хэмжээний идээт шүүрэл хуримтлагдсан байдагтай холбоотой.
Вагиноскопи хийхэд үтрээний хүнхрээнд тодорхой хэмжээний идээ байгаа нь ажиглагдана.
Үтрээнд гранулезный вагинит хэлбэрээр хөхлөгийн пролисрераци ажиглагддаг.Үүнийг слизистая малина гэнэ.Умайн хүзүүний үтрээний хэсэг нь цайсан хөхөрсөн.заримдаа доод хэсгээрээ хөөнгө шархлаа үүссэн байдаг.
Архаг гонореяный эндоцервицит:Энэ өвчнөөр өвдсөн сул биетэй охидод дотоод хөөмий болон умайн хөндийд цервикальный каналын нугалаас нь байхгүй болно.Сарын тэмдэг нь ирж буй охидод өгсөх замаар гонорея халдаж аарцаг болон хэвлийн дайвруудыг гэмтээдэг.Энэ үед биеийн байдал муудаж,халуун ихсэн ходоод унжирч өвдөнө.
Оношлогоо
1.   Анамнез
2.   Субьектив обьектив шинж
3.   Лаборатори шинжилгээ
– Бактериоскоп : (наалдац авч граммаар будах)
– Бактериологи: (Тайер, Мартини орчинд өсгөвөрлөөд түүнээс наалдац бэлтгэж харах)
– Томпсоны сорил: -2 стаканы сорил эхний шилэнд булингартай байвал өмнөд уретрит, 2-ууланд нь булингартай бол бүх хэсгийг хамарсан уретрит байгаагийн шинж.
-Серологийн арга: -Үүнд БОРДЕ ЖАНГУ-ын хариу урвалыг ашигладаг.Энэ нь гонококкийн халдварыг илрүүлэх зорилготой ба Заг хүйтэн гэж оношлоход гол ач холбогдолтой.
-Иммунофлюоресцентийн арга- – энэ нь гонококкыг таних хамгийн өндөр үр дүнтэй арга юм. үүнд 1 %-н спиртийн уусмал болон эозина ашиглаж илрүүлнэ. Гол өвөрмөц онцлог нь гонококкыг бичил нянгаас ялгах ба голдуу эмэгтэй хүнд хэрэглэнэ.
-иммуноферментийн анализ : энэ нь шээсэнд хийдэг арга ба өвчтөний матералд gonozyme болон ИФА бүхий бүрдэл тестийг дүрж тодорхойлно. Энэ нь 95-100% тодорхойлогдох ба голдуу эрэгтэй хүнд хэрэглэнэ.
–  Молекул биологийн арга: ҮҮнд РSR-ийг ашигладаг ба эмэгтэйд шээсний болон эндоцервикальный замд гонококк хламид байгааг тодорхойлно. Энэ нь 98.6-94,2%, харин эрэгтэйд уретральный замд гонококкийг илрүүлдэг. Энэ нь 88.5-92.5%тодорхойлох магадлалтай.
– Мөн дархлааны ферментүүдийг шинжлэх
4.   Багажийн шинжилгээ – Уретроскопи
– УретрографиХүндрэл
1.  Баланит                     6.   Парауретрит         11.И Морганит
2.   Баланопостит         7.   Простатит
3.   Фимоз                       8. Эпидидимит
4.   Тизонит                     9.Үргүйдэл
5.   Куперит                     10.  Литтрейт
Эмчилгээ
1. ЭМИЙН БУС ЭМЧИЛГЭЭ
–   Орчин:
–    Үйлчлүүлэгчийн байх өрөө тасалгаа цэвэр , эмх цэгцтэй, дуу чимээ багатай байх
–    Өрөөний дулаан +18-+21 хэм, чийглэг нь 60% байна.
–   Өрөөнд агааржуулалт өглөө оройд хийх, кварцыг өдөрт 2 удаа 30 минутаар асааж байх
–   Өрөөнд өдөр бүр 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх ба ариутгалын бодис тогтмол хэрэглэх
–  Хоол:
– Заг хүйтэн  өвчний эмчилгээ нь нянгийн эсрэг антибиотикуудыг хавсран хэрэглэдэг тул ходоод гэдэсний үйл ажиллагааг цочроох, үрэвсэл үүсгэх гаж нөлөөнүүд бий болох талтай. Иймд эмчилгээг хоолны зөв дэглэмтэй хослуулан хэрэглэх нь чухал байдаг.
– Заг хүйтэн өвчтэй хүн амин дэмээр баялаг, шим тэжээлтэй хоол идэж байх хэрэгтэй.
– Өдөрт 2-2.5 литр шингэн ус уух
Хориглох зүйл:
– Халуун ногоотой хоол
– Гаазтай ундаа
– Архи болон согтууруулах ундаа / Пиво, айраг, дарс /
– Нянгийн эсрэг эмчилгээ хийж дуустал өвчтөн бэлгийн хавьталд орохыг тэвчих2. ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ
1.  Шалтгааны эсрэг антибиотик.
– Цефтриаксон 250 мг в/м. 1 удаа
– Офлоксацин 400 мг уухаар -1 удаа
– Ципрофлоксацин 500 мг в/в-хоногт 2 удаа 7 хоног
– Спектиномицин 2,0 г эрзгтэйд, 4 г эмэгтэйд, хоногт 2 удаа 7 хоног
– Цефуроксим 1,5 г в/м 1 удаа
– Ломефлоксацин 400 мг 1 удаа уух
– Пефлоксацин 600 мг нэг удаа уух
– Норфлоксацин 800 мг 1 удаа уух
2.Хламидын эсрэг эмчилгээг мөн хавсарч хийнэ.
-Доксициклин 100мг  эсвэл
-Эритромицин 800 мг эсвэл
-Рокситромицин 150 мг эсвэл
-Азитромицин 1 гр
-Мөн Гентомицин 80 мгаар 12 цагийн зайтай тарих
3.Пенициллинд мэдрэг гонококкоор үүссэн нь гарцаагүй нотлогдсон үед
-Амоксициллин 3гр
-Мөн Прокайн пенициллин   3гр
-Пробеницид 1гр уух
-Хавсарч Доксициклин 100 мг хоногт 2 удаа уух
4.Хүндрэлийг эмчлэх: Архаг,Түрүү булчирхай,Үрийн цулцан,Төмсөгний дайвар  үеийн заг хүйтний үед:
-Цефтриаксон 250 мг_аар хоногт 1 удаа  эсвэл
-Ципрофлоксацин 500 мг_аар хоногт 1 удаа
Хавсарч:
-Доксициклин 100 мг хоногт 2 удаа хийх
-Хавсарсан эмчилгээг 3_5 хоног үргэлжлүүлэх буюу сайжрал өгмөгц зөвхөн Доксициклинийг 21 хоног уух
5.Заг хүйтэний түгээмэл халдварын үед:
-Цефтриаксон 1гр судсаар 24 цаг тутамд тарих.Эмчилгээг антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсны үндсэн дээр нарийн мэрэгшсэн эмчийн зөвөлгөөний дагуу үргэлжлүүлэх
-Архаг заг хүйтний үед эхлээд суурь эмчилгээ болох өвөрмөц ба өвөрмөц бус дархлааг сайжруулах эмчилгээг хийсний дараа түүний суурин дээр  антибиотик эмчилгээг хийвэл үр дүн сайн.6.  Эмчилгээний хяналт (хугацаа 3 cap)
– Ердийн шинжилгээ.
– Сэдээлттэй шинжилгээ -химийн сэдээлт (Мөнгөний нитратын 1-2%-ийн уусмал)
–    биологийн сэдээлт (Гоновакцин)
–    дулааны сэдээлт (шарлага)
–    физиологийн сэдээлт (сарын тэмдгээр)
a.    механик сэдээлт тавигдсан байх
Эдгэрснийг шалгах шалгах шалгуур
1. Онош зөв
2. Эмчилгээ зөв хийгдсэн байх
-Заг хүйтэнтэй хүний эмчилгээ дууссанаас 7-10 хоногийн дараа эдгэрэлтийг тогтооно. Заг хүйтний эдгэрэлтийг эмнэлзүй, нян илрүүлэх, нян ургуулах шинжилгээний тусламжтайгаар тодорхойлно. Ялгадас гарахаа больсон ,үүсгэгч олдоогүйгээр эрүүл болсон гэж үзэх үндэсгүй. Сэдээлтийн аргуудйг нууц голомтоос халдварыг илрүүлэх ба эдгэрэлтийг тогтоох зорилгоор ашигладаг.Эмэгтэйчүүдэд сэдээлтийг сарын тэмдэг дууссаны дараахан хийнэ.Сэдээлт хийснээс хойш 24,48,72, цагийн дараа гарч байгаа зүйлсээс ,ялгадас байхгүй үед сүвнээс хусаж авч шинжилнэ.
-Эрэгтэйчүүдэд сэдээлтийн дараа авсан шинжилгээгээр үүсгэгч илрэхгүй байвал 1 сарын дараа дахин шинжилж илрэхгүй тохиолдолд эдгэрсэн гэж тооцно.
b.    Эмэгтэйчүүдэд хавсарсан сэдээлтийн дараа гонококк олдохгүй бол дараагийн сарын тэмдэг ирэх үед дахин сэдээлт хийж 24,48,72 цагийн дараа шинжилнэ.Ийнхүү 2 удаагийн сарын тэмдгийн үед шинжлэхэд эмнэлзүй ,лабораторийн шинжилгээгээр гонококк илрэхгүй байвал эдгэрсэн гэж тооцно.
Сургуулийн өмнөх насны охидыг эмчилгээ дууссаны дараа 10 хоногийн зайтай  3 удаа сэдээлтийн шинжилгээ хийж  дараа нь эрүүл байвал эдгэрсэн
c.    гэж үзэж цэцэрлэг яслид нь явуулна.
–  Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
– БЗХӨ хүнийг эрт илрүүлж  ,оношлож ,бүрэн эмчлэх
–   Бэлгийн хавьтагчийг эрт илрүүлж, эмчлэх нь халдвар тархахаас сэргийлнэ
–  Хүн амд ялангуяа нөхөн үржихүйн насны залуу хүмүүст БЗХӨний талаар эрүүл мэндийн боловсрол олгох нь
–   Өвчтөний хэрэглэсэн бүх зүйлийг зааврын дагуу халдваргүйжүүлнэ.
–  Байнгын бэлгэвч хэрэглэж сурах 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


23 сэтгэгдэл

  • emchilgeenii ued belgiin haritsaand opolguigeer uriin shingen gadagshluulsan bol yah ve?

  • sain bainuu nadad tuslamj heregtei bainaa bi zag hviten tei gedege meded 2 sar shahu bolj bn. bi naiz bvsgvitei bid 2 jil bolson.getel yag heden sarin omn bi naiz ohino oor hvntei uulzla gd bi uuranda nzudtaiga yawj bgd neg hvvhentei haritsand orchihson ternees awsan bh gj bodoj bn .bi odo americd baidag ired udagvi yawhasa omn emchlvvli ged neg taria 3 honog em uusanch yawn gd naiz bvsgviiteige hariltsand orchihson bi hen handaha medehgvi bainaa. nadad zowlogo ogooch

  • sain bnuu? bi sar garangiin umnu hun huuhentei hamgaalaltgui haritsaand opood zag huiten tusjihsan ymaa. tegeed huviin emnelegt ochij uzuuled 2 udaa sudas taria hiilgej 7 honog em uusan bolov h edgeegui, tegeheer ulsiin emnelegt ochood 1 udaa bugs taria hiilgeed 5 honog em uusan ch eroosoo edgeegui, ugluu bosohoop sheesnii suvnees baga zereg edee garjihsan bdag. dahiad ulsiin emneleg deer ochood emchid uzuulehed gam bariagui bn gd 2 em bichej ugsun. /bi ug ni arhi, pivo, gaztai undaa haluun nogoo ogt heregleegui. belgiin haritsaand opoogui/. ter 2 emiig ni negiig ni 5 honog nuguug ni 7 honog uusan. odoo edee garahaa bolison bolovch baruun taluun tumsug hatgaj uvduud bas buur uvduud bh ym. yawal deer ve? haana handwal zugeer bol.

  • бэлгийн харицаанд ороогүй бол зүгээр

  • Sn bnu bi ugn say shinjilge ogd emchilge hiilgsench vr dvnte boloogvi ajilas hamarhuu hariu ogore

  • Sain bnuu?minii emchilgee duusaad 2honoj bn.ilerch bgaa shinj temdeg alga.zaawal 7-10 honog honoj baij edgersen gedg n medegdeh uu? Unuudr bi belgiin hawitald orolgui gar hangalga hiichihsen,ene n emchilgeend nuluuluh uu? Hariu???

  • Эмчээ уг нь заг хүйтэн өвчин тусаад удаагүй юма тэгэхээр яг аль эм тариа нь гсэн үг үү хэлж өгч туслаач

  • ямар тариа хэргэлдэг юм бэ нэрийг өгч тус болооч

  • Tercef gdg emiig 1udaa hiihed emlgdh vv

  • tercef gdg em her vr dvnt we

  • Sain bn uu? Yg eñe bishsen shig emchilgee hiideg gazar bval helj tuslaach

  • Yg ene bichsenii daguu emchilgee hiideg gazar bwal helj tuslaach.

  • Yg ene daguu emchilgee hiideg gazar bn uu

  • hi nad neg asuudal tulgaraad bnaa minii beleg erhtenii shamarhai aris horsoj ulaigaad horsood bna sheehed zooviur ygyi idee yum garaagyi ilereed hoer honoj bna
    bi odoogoor tyrii bulchihai buurnii emchilgeehiilgej baigaa Doxacyllin ibuproffen 5nok furadonin bolon vitaprost laa hereglej bgaa edgerees bolj muuguntsurduh bolomjtoi yu hariu ugch tuslaach

  • hi nad neg asuudal tulgaraad bnaa minii beleg erhtenii shamarhai aris horsoj ulaigaad horsood bna sheehed zooviur ygyi idee yum garaagyi ilereed hoer honoj bna
    bi odoogoor tyrii bulchihai buurnii emchilgeehiilgej baigaa Doxacyllin ibuproffen 5nok furadonin bolon vitaprost laa hereglej bgaa edgerees bolj muuguntsurduh bolomjtoi yu hariu ugch tuslaach

  • сайнуу

  • Би нуруу өвдөж халуурсан архаг болсон юм шиг бна одоо үргүй болчихсон гэсэн үг үү одоо би яах энэ өвчны талаар ямар ч ойлголтгүй явсандаа үнэхээр харамсаж бна

  • надад туслаачдээ гуйя

    • Грамм диплококк гэж заг хүйтэн мөнүү хэлээд өгөөч гуйя

  • Грамм диплококк гэж заг хүйтэн мөнүү хэлээд өгөөч гуйя

  • Help me

Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 9