Онцлох, Ярилцлага|(2015-08-14 11:46)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Н.Цогбадрах: Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажилласнаар хүн амын тарваган тахлын халдвараас сэргийлэх, мэдлэг хандлага нэмэгдсэн

directorХэдийгээр тарвага агнахыг хориглосон байгаа ч  намрын цагт нууцаар агнах нь эрс ихэсдэг энэ үед ЗӨСҮТ-өөс хэрэгжүүлж буй ажлууд болон тарваган тахлын халдвараас хэрхэн сэргийлэх талаар Анагаах Ухааны доктор, ЗӨСҮТ-ийн Захирал Н.Цогбадрахтай ярилцлаа.


Намар болохоор тарваган тахал идэвхждэг гэдэг. Үүнтэй холбогдуулж манай оронд тарваган тахлын тархалт хэр байна вэ, Аль аймагт зонхилдог вэ?
Монгол орны нутаг дэвсгэрийн 17 аймгийн 132 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомттой. 2009-2014 оны Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай, Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байсан.
Тарваган тахлын хүний өвчлөл 2015 оны байдлаар Ховд аймгийн Булганд гарсан Баянхонгор аймгийн Баянхонгор, Галуут суманд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 4 тохиолдол тус бүр бүртгэгдэж эмнэл зүй шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн шинжилгээний дүнгээр 2 тохиолдолын сэжигтэй оношийг үгүйсгэж 1 тохиолдол батлагдсан. Харин Баянхонгор аймгийн Галуут суманд гарсан тохиолдлын сэжигтэй оношийг баталгаажуулахаар лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
Батлагдсан 1 тохиолдол Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Бумбатын Харцагат” гэдэг оршин суудаг 14 настай, эрэгтэй тарваган тахал өвчнөөр өвчилж нас барсан. Голомтод нийт I хавьтал 74, II хавьтал 171 хүнийг илрүүлэн хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан. Уг голомтонд Эрсдийн түргэвчилсэн үнэлгээ 3 удаа холбогдох эмч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн. Үйл явдлын дэлгэрэнгүй мэдээлэл, хариу арга хэмжээний байдал, нөөц хангалтын үр дүнд үндэслэн магадлалын болон үр дагаврын түвшинг үнэлэхэд дунд зэргийн эрсдэлтэй гэж дүгнэсэн. Голомтонд нэмж хүн өвчлөөгүй тул сумын онцгой байдлын комисс хуралдаж, хөл хориог 2015 оны 07-р сарын 27-ны өдөр цуцалсан.


Энэ үед ЗӨСҮТөв хэр ачаалалтай ажиллаж байна вэ?
Ачаалалтай ажиллаж байна. Улсын хэмжээнд 2015 оны 08дугаар сарын 07-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 530 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Яаралтай дуудлагыг өвчин тус бүрээрангилж үзвэл: 84(15.8%)галзуу өвчний эрсдэлд өртсөн, 437(82.4%)хачигт халдвар, 7(1.3%)-ийг боом , 2 (0.3%) -ийг тарваган тахлын хүний өвчний тохиолдлын дуудлага эзэлж  байна. Он гарсаар 31 удаа, мэрэгч амьтны дуудлага хүлээн авсан. Төвийн захирлын 2014 оны А/80 тоот тушаалын дагуу алсын болон хот орчмын сэжигтэй мэрэгчийн дуудлаганд 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс, 2015 оны 08 дугаар сарын 13-ны хүртэлх хугацаанд 6 дүүргийн хэмжээнд 31 удаа амьтны дуудлаганд үйлчилж, нийт 45 хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТөвийн лабораторид шинжилэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй болно.
Сорьц материалыг СХДүүргийн нутаг дэвсгэрээс 12, БГДүүрэг 5 (үүнээс худалдаа, үйлчилгээний ТОСА төвөөс 2 сорьц материал), СБДүүрэг 2, ЧД 1, БЗДүүрэг 8, ХУДүүрэг 3 дуудлага тус тус эзэлж байна. Сорьц материалуудыг ЗӨСҮТөвийн лабораторид тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгчийг илрүүлэх шинжилгээнд хамруулж, баталгаат шинжилгээний хариуг холбогдох байгууллага, албан тушаалтанд албан тоотоор хүргүүлсэн.


Олон нийтийг хамарсан тарваган тахлаас сэргийлэх ямар ажлууд хийгдэж байна вэ?
Түүнчлэн тарваган тахлын дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2002 оны 165 тоот тушаалын дагуу 7 дугаар сарын 3 дахь долоо хоног буюу 2015 оны 7 дугаар сарын 15-аас 8 дугаар сарын 1-ны хооронд зохион байгууллаа. Нийслэлийн 9 дүүрэг, 17 аймгийн хүн амд 30.000 хүн тун вакциныг зүү тариурын хамт хуваарилан тарааж, 25217 хүн дархлаажуулалтанд хамрагдсан.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагатай шуурхай хамтарч ажиллан үнэн зөв мэдээллийг хүргэж ажилласан. Тухайлбал цахим хуудсанд тарваган тахлаас сэргийлэх сэрэмжлүүлэг 13 удаа, 5 төрлийн сонинд 7 удаа, 1 радиод 5 удаа, телевизид 10 удаа ярилцлага өгч хүн амын халдвараас сэргийлэх, мэдлэг хандлага нэмэгдсэн.
“Нэг эрүүл мэнд” ажиллагааны хүрээнд ЭМСЯ, ЗӨСҮТ, МЭҮГ, Өвөрхангай аймгийн ЗӨСТ хамтран Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Төвийн бүсийн зоонозын халдварт өвчний үед эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгуулж халдвараас эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар дадлага сургалт хийсэн. Тус дадлага сургалтанд Өвөрхангай аймгийн ЭМГ, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Засгийн газгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтэнүүд, Хэнтий, Баянхонгор, Архангай, Сэлэнгэ, Нийслэлийн ЗӨСТөвүүдийн удирдлага, аймгийн холбогдох агентлагуудын мэргэжилтнүүд зэрэг нийт 132 албан хаагчид оролцсон.
Мөн сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааны дүн, хүний өвчлөлийн байдал болон тарваган тахал өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зөвлөмжийг Нийслэл болон 21 аймгийн ЭМГ, ЗӨСТ, нэгдсэн эмнэлгүүдэд хүргэж мэргэжил арга зүйгээр хангаж ирлээ.
2015 оны 08-р сарын 7-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОХУ-ын “Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төв”-үүд хамтран “Зоонозын өвчний тархвар судлал, биотехнологи, микробиологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд Балаханов С.В,профессор, Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, “Сибирь дахь тарваган тахлын байгалийн голомтын өнөөгийн байдал” зэрэг чиглэлээр эрдэмтэд илтгэл тавьж манай улсад төдийгүй олон улсад анхаарал татаж байгаа асуудлуудыг хэлэлцэж цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.


Иргэд тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд яавал зохилтой вэ?
Халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах, 18 хүртэлх насны хүүхдүүд тарваган тахал өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүддээ тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар сэрэмжлүүлэхийг зөвлөж байна. Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн, халдвар авсан байж болзошгүй тохиолдолд өөрсдөө эмчлэх оролдлого хийх, эмнэлэгт хожуу хандах, халдвар авсан шалтгаанаа нуух зэрэг сөрөг хандлагаас өвчний явц, тавилан хүндэрч, зөв оношлох, эмчлэхэд сөргөөр нөлөөлөхөөс гадна богино хугацаанд олон хүнийг эрсдэлд оруулах аюултай үйлдэл юм
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд: иргэд тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан- Бүүрэг- Амьтан”гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг. 7-9-р сард тарваганы тарга тэвээрэг, арьс үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдогтул өвчтэй, халдвартай тарвага, бусад мэрэгч амьтад болон тарваган тахлын нянг агуулсан бөөс, бүүрэголширч, байгалийн голомтоос халдвар тархах аюул, эрсдэл эрс нэмэгддэг.
Зун, намрын улиралд хууль зөрчиж, тарвага агнах, ялангуяа нохойгоор,хавх, урихаар агнах, мах, түүхий эдийг зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх зэрэг сөрөг үйлдлүүд давтагдсаар байна. Тарвага агнах, өвчих, нойтон арьсаар оролдох, ичээ нүх ухах, нүх дошны дэргэд суух үед бөөс, бүүргэнд хазуулах эрсдэл үүснэ. Тарваганы хүн мах, нойр булчирхай, элэг, цөс, давсаг гэх мэт түүхий эдийг боловсруулалгүй идэх, залгих байдлаар эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь халдвар авах, өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.


Т.Далай



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх



+ 5 = 10