Жирэмслэлт|(2015-05-28 11:04)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Зулбалт гэж юу вэ?

zulbaltЖирэмсний 24 долоо хоногоос өмнө гадаад орчинд амьдрах чадваргүй ураг гарч жирэмслэлт төгсөхийг зулбалт гэж нэрлэдэг. Зулбалтыг жирэмсний хугацаанаас хамаарч эрт үеийн болон хожуу үеийн зулбалт гэж ангилдаг.
Нийт жирэмслэлтийн 50 хувь орчим нь зулбалтаар төгсдөг байна. Энэ нилээд ноцтой үзүүлэлт бөгөөд ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө жирэмсэн болсныг мэдэхээс өмнө зулбадаг болохыг судлаачид тогтоожээ. Мөн зулбалтын дийлэнх хэсэг жирэмсний эхний гурван сард тохиоддог. Энэ нь ихэвчлэн үр хөврөлийн гажигтай холбоотой байдаг байна.

Зулбалтын шалтгаан
Зулбалт үүсгэх хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн их тохиолддог шалгаан бол үр хөврөл хромосомын гажигтай болон удамшлын хэвийн биш байдалтай байх юм. Энэ тохиолдолд үр тогтсон цагаас эхлэж хөврөлийн хөгжил хэвийн явагдаж чаддаггүй. Эрт үеийн зулбалт, өсөлтгүй жирэмслэлтийн 50-иас илүү хувь доорх шалгаануудын уламаас үүсдэг. Үүнд:
• Халдварт өвчин ялангуяа бэлгийн замын халдварт өвчин
• Чихрийн шижин
• Умайн хэвийн биш бүтэц
• Умайн фибромиома
• Умайн хүзүүний дутмагшил
• Өдөрт 300 миллиграммаас илүү кафейн хэрэглэх
• Жирэмсний хугацаанд хоол тэжээлийн дутагдалтай байх
• Жирэмсэн эмэгтэйн дархлаа сул байх
• Ихсийн хэвийн биш байдал
• Жирэмсэн үед зарим дааврийн хэмжээ их байх
• Орчны бохирдол
• Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг орно.

Зулбалтын шинж тэмдэгүүд
Хэрэв танд доорх шинж тэмдэгүүд илэрвэл эмчид яаралтай үзүүлж зохих эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ихэвчлэн зулбалтын өмнө зулбахыг завдаж буй шинж тэмдэгүүд урдчилан илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдэгүүд цаашид даамжирвал зулбалтанд хүргэдэг. Умайн булчингийн тонус сулруулах эмчилгээ хийх нь зулбалтаас сэргийлэхэд тустай боловч зарим тохиолдолд эмчилгээний үр дүн гаралгүй зулбалт явагдах нь бий. Зулбалтын үед эмнэлгийн байгууллагад хандаж арга хэмжээ авхуулаагүйгээс хүнд цус алдалт, үжил халдвар зэрэг хүндрэл үүсч улмаар амь насанд аюул тохиолдож болохыг анхаараарай.
Зулбахыг завдаж байгаа болон зулбалт эхлэж байгаа шинж тэмдэгүүдэд :
• Хэвлийгээр хатуурч зангирах
• Ууц нуруу чилж өвдөх
• Умайн базлалт
• Ураг орчмын шингэн гарах (жирэмсний 2 дах гурван сард)
• Үтрээнээс цус гарах (үзэгдэх төдийгээс цус алдалт хүртэл)
Хэрэв жирэмсэн эмэгтэйчүүдэд дээрх шинж тэмдэгүүд илэрвэл цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Жирэмсний эрт үед үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдэх үед үзэгдэх төдий цайвар цуслаг ялгадас гарч болдог. Үүнийг зулбалтын үеийн цус гаралтаас ялгаж оношлох хэрэгтэй. Зулбалтын үед эхэндээ хэвлийн доод хэсгээр хатуурч бага зэрэг цус гарч эхлэдэг. Цаашид умайн базлалтын хүч болон цус гаралтын хэмжээ улам нэмэгддэг.

Эмчилгээ
Ихэнхдээ жирэмсний эрт үеийн бүрэн зулбалтын үед эмчилгээ хийх шаардлага гардаггүй. Хэрэв цус их хэмжээтэй үргэлжлэн гарах эсвэл халдварын шинж тэмдэг илэрвэл умайн хөндийг багажаар цэвэрлэж умайд байгаа хөврөлийн эд ихэс зэргийг гаргах хэрэгтэй болдог. Үүний дараагаар умайн агшилт сайжруулах болон антибиотик эмчилгээ хийнэ. Өөрөө зулбасан мөн умайн хөндийг багажаар цэвэрлүүлсэн аль нь ч бай хэт авиан шинжилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай.
Хэрэв өмнө нь зулбаж байсан бол эмч танд хэт авиан шинжилгээ, гистерскопи, умайн дотор хананы эдийн шинжилгээ зэрэг шинжилгээ хийлгэж шалтгааныг тогтоохыг зөвлөх болно.

Хэзээ дахин жирэмсэлж болох вэ?
Зулбасны дараах нэг сарын хугацаанд эмэгэй хүний бие хэвийн байдалдаа эргэж ордог. Мэргэжлийн эмч нар биений юмны мөчлөг хэвийн болтол хүлээхийг зөвлөдөг.
Дараагийн жирэмслэлтийг төлөвлөхөөс өмнө эмчид үзүүлж зохих шинжилгээнүүдийг хийлгэж зулбалт үүсгэсэн байж болох шалтгааныг тодруулан эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Зулбалтаас болж тухайн эмэгтэй болон гэр бүлийнхэн нь сэтгэл зүйн цочролд ордог учир хэвийн байдалд ортол тодорхой хэмжээний хугацаа зайлшгүй шаардагддаг.
Зулбалт бол хүүхэдтэй болохыг хүссэн хосуудын хамгийн гунигтай үе байдаг. Гэвч ихэнх эмэгтэйчүүд дараагийн удаа амжилттай жирэмслэж үр хүүхэдтэй болдог.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


11 сэтгэгдэл

  • Sain bainuu? Bi sariin omno vrewsel ihteigees bolj zulbaj hvsej bsan mopoodloo aldsan. Hapin onoodop vzehed test maani 2 zupaastai garch iplee hapin yg ene ved ineeh eswrl uilahaa medehgvi bolchihloo. Uchip ni bi eniigee medelgvi 2 3n honogiin tursh ymdvvjin uuchihsan. Sariin temdeg ipehgvi bolohoop ni shawharga ni sain garaagvi bh gj bodood uuchihsan odoo aij ehellee ymar vr dvntei bh bol?

  • Sn bnuu ?
    bi dongoj say zulbachih shig bolloo bi odoo yaah weee? ehes ee yaah we?

  • taiwan baih heregtei. bas turuh eostoi bol yachij baisan turnu turuh eosgvi tengeriin hvvhdvvdiig myanga toilood argadsan ch tengerlvvgee ywaad l ugdug… hewlii deeree uilaad garsan hvvhdee heseg hugatsaanii daraa amisgaagvi bolohiig medreh shig aimshig ene horwood bhgvi.. ter l ved umnu ni hiij bsan gem nvgel bolood uuriin uil laigiinhaan tuluusiig heterhii tom tulsunuu uhaarsan… obort l bitgii hiilgvvleerei ohidooo…

  • Bi ochigdoros ehled doosho tsus garad hewliiger mn bazar he owdod bhar ni emleg ortol shinjilge hj uzey gd hiilgesen gtl onoodor hariu awhad zulbalt mon bn dairu emchulgee hiihgui buren zulbalt ywagdaj duustal harznaj bgad dara doloo honogos emchilge hiine gh ym onoodor buren zulbasan bololtoi biy zasad archihad zurag nom setguules harch bsn yg tm jhn ur mn tsaasand naaldad garad irsen bi yaraltai emleg ywah shaardalagatai yu eswel emchin helsener doloon honog huleh yostoi yu nadad uneher hetsuu bn dongoj 3doloo honogtoi bsn ym nadad tuslach

  • bi hvvhdee shonin 1tsagaas zulbachihlaa doroos tsus ih garaad baih yma ingeed 9tsag bolj baina yahbe?emneleg oroh gsn chini aigaad baina odoo yahbe?nadad tuslah hvn bna uu?

  • ilvv todorhoi urgiin talaas ni ch ter ehiin talaas ch ter delgerengvi ogmoor bn

  • Сайн байна уу би энэ сарын 24 нд зулбасан гэхдээ одоо болтол цус алдаад бас хэвлийгээр хатгуулаад байхын энэ хэвийн үү

  • Сайн байна уу Би өмнө нь зулбаж бсан зулбасанаас 4 сарын дараа буюу 5 сард жирэмсардболсон одоогоор 1 сартай бөгөөд базалж өвдөөд нуруу хөшөөд өтгөн цагаан юм гараад заримдаа өнгөтэй гараад байна. Яах ёстй вэ? Зөвөлгөө өгнө үү?

  • Sn bnuu zulbahad uudag em gj bga yuu

  • Sain baina uu 2sar garantai yma dongoj say doshoo nogoon ongotei ym gard bhrni datad awchn chin tsus gard bna yaah ve ene zulbalt uu nadad zowolgoo ogooch

  • сайн байна уу би 2 хоногийн өмнө зулбачихсан юмаа одоо хэзээ ахиж жирэмсэн болох боломжтой вэ?

Сэтгэгдэл үлдээх



1 + 9 =