Эрүүл амьдрал|(2015-02-23 11:35)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эболагаас илүү аюултай таван төрлийн нян

аруун Африкт Эбола вирусаар нас барсан хүний тоо өссөөр байна.  Хүн төрөлхтөний сэтгэл хирдхийлгэсэн уг өвчний төлөв байдлын зэрэгцээ үүнээс илүү их аюул тарьж болох нян байдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Өнөөдөр хэдийгээр тэдгээр нянгаар халдварлаж нас барсан хүний тоо харьцангуй бага байгаа ч цаг нь ирвэл Эболагаас илүү хурдтай тарах аюул байдаг аж.

1. Галзуугийн нян

Сүүлийн 100 жилд галзуугийн нянгийн аюул харьцангуй багассан, тухайлбал амьтны шүлсээр дамжин халдварладаг  уг өвчнөөр АНУ-д жилдээ хоёр хүн нас бардаг болохыг тус улсын халдварт өвчинд хяналт тавих төвийн албан ёсны мэдээлэлд дурьджээ. Галзуугийн нянгийн эсрэг маш хүчтэй, үр дүнтэй вакцин хэрэглэдэг болсон хэдий ч сарьсан багваахай зэрэг жижиг амьтанд хазуулсан хүн өвчин авна чинээ боддогүй учраас халдварт өвчин тархах боломж өргөжидөг. Галзуу өвчний халдвар авсан тохиолдолд бусад халдаварт нянгуудыг бодвол нас баралт хамгийн өндөр байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан мэдээллээр, Африк, Ази тивд уг өвчнөөр жил бүр 55 мянган хүн нас бардаг байна.

Фото

Галзуугийн нян

2. Дархлал хомсдлын нян

Дархлал хомсдолын нянгийн халдвараас шалтгаалан нас барсан хүний  тоо сүүлийн жилүүүдэд цөөрсөн хэдий ч 2012 онд дэлхий дахинд 1,6 сая хүн ДОХ өвчнөөр нас барсан аж. ДЭМБ-ийн мэдээллээр бол 1981 онд уг өвчний нянг анх нээсэн цагаас хойш өнөөдөр нийт 36 сая хүн нас барсан байдаг. Харин ДОХ-ын халдвар авсан хүмүүс ретровирусын эсрэг эмчилгээний үр дүнд өнөөдөр урьдынхаасаа урт наслах  болсон. 1997 оны оргил үеийг бодвол халдвар тархах нөхцөл багассан хэдий ч уг өвчнөөс салах арга зам өнөөдөр олдоогүй л байна.

Фото

Хүний дархлал хомсдолын нян

3. Ханиад

Ханиад, томууг хүмүүс ямар ч аюулгүй өвчин мэт ойлгодог бол жил бүр уг өвчнөөр анс барж байгаа хүний тоо Эбола нянгийн халдварт өвчнөөс ч илүү байдаг. АНУ-д гэхэд жилд 3- 49 мянган хүн уг өвчнөөр нас бардаг болохыг Америкийн Халдварт өвчинд хяналт тавих Үндэсний төвийн мэдээлэл харуулж байна. Ханиад томуугийн нянгууд дотроос А (H3N2) нян хамгийн аюултай А (Н1N1) нян, В бүлгийн нянгийн өвчлөлийг бодвол нас баралтын тоо хоёр дахин илүү байдаг аж. Харин ДЭМБ-ын албан мэдээллээр бол дэлхийд өнөөдөр  жил бүр 250-500 мянган хүн ханиад томуугийн улмаас нас бардаг аж. Гэвч ханиад өвчнөөр нас баралтын түвшин догуур байдагт тайвшралгүй жил тутмын ванцинжуулалт хийлгэж байхыг эмч нар зөвлөдөг аж. Гэхдээ ханиадны эсрэг вакцин, А болон В нянгийн эсрэг дархлааг дээшлүүлдэг хэрнээ генетикийн өөрчлөлтөөр хувирсан бусад төрлийн ханиадны нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Хамгийн сүүлд «гахайны ханиад» буюу H1N1 нянгийн халдварт өвчлөлөөр 2009-2010 онд 151- 575 мянган хүн дэлхий дахинд амиа алдсан байна.

Фото

Ханиадны нян

4. Шумуулаас халдварлах нян

Шумуулын хазалтаар халдварладаг денге чичрэг болон Баруун Нил мөрний чичрэг, шар чичрэг өвчний улмаас дэлхий дахинд нийтдээ 50 мянган хүн нас бардаг. Тэрчлэн шумуулаар халдварладаг нян биш,  паразитаар өдөөгддөг маляриа (Намгийн чичрэг) өвчнөөр жилдээ 600 хүн нас бардаг бөгөөд дэлхийн нийт хүн амын 40% буюу ойролцоогоор 2,5 тэрбум хүн шумуулаас халдварлах өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байдаг байна. Зөвхөн Денге чичрэгээр гэхэд жилдээ 22 мянган хүн нас бардаг бол шар чичрэгээр бол бүр их, ДЭМБ-ын тоо баримтаар 30 мянган хүн нас бардаг аж. Мөн Баруун Нилийн чичрэг өвчнөөр 1999 онд гэхэд зөвхөн АНУ-д 1200 хүн өвчилж нас барсан байна.

Фото

Денге чичрэгийн нян

5. Гэдэсний хижиг өвчний нян

Гэдэсний хижиг өвчнөөр энэ тэргүүнд бага насны хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр байдаг. АНУ-ын халдварт өвчний тархалт, эрүүл мэндийн хяналтын үндэсний төвийн албан мэдээллээр, дэлхий нийтэд жилдээ гэдэсний өвчний 111 сая тохиолдолд хижиг өвчний нянгаар өдөөгдсөн байдаг байна. Гэдэсний өвчнөөр тав хүртэлхи насны хүүхдүүд илүүтэй өвчилдөг бол нас барсан тохиолдолд 82 хувь нь хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд ногддог аж. Энэ зэрэгцээ жилд 440 мянган хүүхэд гэдэсний өвчин, суулгалт, шингэн алдалтаар нас эцэслэдэг тоо баримт байдаг аж.

Фото

Хижиг өвчний нян



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + 7 =