Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Жирэмсэн эхчүүдийн гар яагаад өвддөг вэ?

syndrom during pregnancyЖирэмсэний сүүлийн болон төрсний дараах үед гар яагаад бадайрч өвддөг вэ? Жирэмсэний сүүлийн хугацаанд болон төрсний дараах үед гар атгаж болохгүй бадайрч өвдөх, өглөө сэрэхэд зовиур нэмэгдсэн байх зэрэг шинж тэмдэгүүд илэрч болдог. Үүнийг сарвууны хөндийн хам шинж гэж нэрлэдэг.

Ямар шалтгаан байдаг вэ? Жирэмсэний хөөнгө үүссэнтэй холбоотойгоор гарын сарвуу хавагнадаг.Энэ үед бугуйгаар дамжин гарын сарвуунд ирдэг мэдрэлийн ширхэгүүд хавагнасан холбогч эдүүдэд дарагддаг. Үүний улмаас гарын сарвуу болон хурууны үзүүр хэсгүүд бадайрах, чимчигнэх, халуу оргих, өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.

Энэ өвдөлтийг яаж багасгах вэ? Төрсний дараагаар хаван бууж арилахад энэ шинж тэмдэг аажимдаа арилна. Хэрэв өвдөлт ихтэй удаан үргэлжлэх хандлагатай байвал эмч кортизон тариагаар хэрэглэхийг санал болгох болно.

Эмчийн зааваргүй ямар нэг эмийн бодис хэрэглэхээс аль болох татгалзаарай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 8 =