Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Өнчин тархины өвчнүүд

unchin tarhiХүний дотор эрхтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллан хэвийн өсч, хөгжин  улмаар үр удмаа үлдээхэд нь дотоод шүүрлийн эрхтэнүүд нь даавар нэртэй  тусгай бодис ялгаруулж байдаг. Дотоод шүүрлийн эрхтэнүүд дотроос хамгийн чухал нь өнчин тархи нэртэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай нь тархины “турк эмээл” гэж нэрлэгддэг хэсэгт байрладаг.Өнчин тархи нь тусгай даавруудын тусламжтайгаар бусад дотоод шүүрлийн  булчирхайн үйл ажиллагааг хянан зохицуулж байдаг. Жишээлэхэд, өнчин
тархины ялгаруулдаг тиреотроп даавар нь бамбай булчирхайн үйл ажиллагаа зохицуулна. Өнчин тархины дааврууд нь өндгөвчний үйл ажиллагааг хангаж, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулна. Өнчин тархи нь бусад булчирхайн үйл
ажиллагааг зохицуулаад зогсохгүй өөрөө өсөлтийн даавар зэргийг ялгаруулж байдаг.

Ерөнхий

Өнчин тархины дааврын дутагдал ба илүүдэл нь олон төрлийн өвчинд үүсгэдэг.

Үүнд:

– Гипопитуитаризм. Өнчин тархины бүх дааврын дутагдлын үед үүснэ.

– Хэт томролт, хэт өсөлт, одой. Өсөлтийн дааврын хямралын үед үүснэ.

– Гиперпролактинеми. Пролактин дааврын илүүдлийн үед үүснэ.

– Иценко-Кушингын хам шинж. Адреноткортикотроп дааврын илүүдлийн (АКТГ) үед үүснэ.

– Чихрийн биш шижин. АД дааврын дутагдлын үед үүснэ.  Даавар нь харааны төвгөрт ялгарах ба дараа нь өнчин тархинд орж, тэндээсээ цусанд ялгарна.

Шалтгаан

Юуны өмнө өнчин тархи нь тархины төвд оршдог, тархины нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнчин тархины дээгүүр харааны мэдрэл, хажуу талаар нь том судсууд ба нүд хөдөлгөгч мэдрэлүүд явж өнгөрдөг. Улмаар өнчин тархины дааврын илүүдлийн шалтгаан нь ихэнх тохиолдолд өнчин тархины өөрийнх нь хавдар буюу аденома байдаг. Энэ үед хавдрын эсүүдийн ялгаруулж байгаа даавруудын түвшин ихэсч, харин бусад даавруудын ялгарал буурч болно. Цаашид хавдар буюу аденома томорсноор ойролцоох
харааны мэдрэл, судас ба тархийг дарах аюултай. Иймд өнчин тархины аденомтой бараг бүх хүмүүсийн толгой нь ихээр өвддөг бөгөөд харааны хямралтай байх нь ч цөөнгүй. Өнчин тархины үйл ажиллагааны дутагдлын шалтгаан нь цусан ханагамжын хямрал, цус харвалт, өнчин тархины төрөлхийн дутуу хөгжил, тархины бүрхүүлийн үрэвсэл ба тархины үрэвсэл, өнчин тархи хавдраар дарагдах, гавал-тархины гэмтэл, мөн түүнчлэн зарим эм, туяа ба мэс ажилбар байна.

Оношлогоо

Өнчин тархины өвчнийг дотоод шүүрлийн эмч үздэг. Орчин үеийн шинжилгээний аргууд нь өнчин тархины хамгийн хэцүү өвчнийг ч эрт үед нь оношлох боломжтой болгосон. Оношлогоонд ихэвчлэн цусны дааврын шинжилгээ, (тиролиберинтэй сорил, синактентэй сорил), тархины компьютери томографи, тархины соронзон цуурайт томографи зэргийг хэрэглэдэг.

Эмчилгээ

Өнчин тархины өвчний эмчилгээ нь хоёр чиглэлтэй явагддаг. Нэгд нь, цусан дахь дааврын хэмжээг хэвийн болгох. Хоёрт нь аденомын буюу хавдартай үед тархины бүтэц ба ойролцоох эд эсээ шахахыг багасгах. Өнчин тархины дааврын дутагдлын үед дааврын орлуулах эмчилгээ хийнэ. Ийм эмчилгээг насан туршид нь хийнэ. Өнчин тархины хавдар хортой байх нь туйлын ховор бөгөөд тохиолдсон нөхцөлд эмчилгээ нь тун ярвигтай байдаг. Өнчин тархины хавдрын эмчилгээнд дараахи аргуудыг хавсарч ашиглана

– Эмийн эмчилгээ,

– Мэс заслын эмчилгээ – Хавдрыг авах

– Орчин үеийн үр дүнтэй, харьцангуй ауюлгүй арга бол туяа эмчилгээний арга юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 9 = 18