Uncategorized|(2015-02-03 10:23)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Галзуу өвчин

rabiesГалзуу гэж галзуу өвчтэй, галзуугийн сэжигтэй мал, амьтнаас хүнд  дамжин мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг  зоонозын халдварт өвчин юм . Галзуу өвчнийг үүсгэгч нь вирүс.
Галзуу өвчний эх уурхай нь галзуугаар өвчилсөн үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, нохой, муур, үхэр, хониноос халдвар авах нь элбэг байдаг.
Галзуу хүнд халдахдаа галзуу өвчтэй мал, амьтанд уруулж, ноцуулсан үед шүлсээр дамжин халдвар авдаг.
Ихэнх улс оронд 5-14 насны хүүхэд илүүтэй өвчилдөг. Энэ насны хүүхдүүд нохой, мууртай тоглох,  хавьтал болох нь их  байдагтай хобоотой.
Галзуугийн вирүс хүний биед  үүссэн янз бүрийн шарх, гэмтсэн арьс салст бүрхэвчээр шүлсний хамт орж, мэдрэлийн ширхэгээр өгсөх  замаар тархана.
Галзуугийн  вирүс нь мэдрэлийн судлыг даган төв мэдрэлийн тогтолцоонд хүрч уураг, тархины бөөмийг гэмтээснээр залгиурын болон амьсгалын   булчингууд гэмтэж янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг үхэлд хүргэдэг халдварт өвчин.
Амьтанд хазуулж, уруулдснаас хойш   нууц үе нь 14 хоногоос хэдэн сар үргэлжилдэг ба  галзуугийн шинж тэмдэг нь 3 үе шатаар явагддаг.
Үүнд өвчний урьдал үе нь 12 цагаас 3 хоног хүртэл үргэлжилж өвчтөн цочромтгой, айж эмээсэн байдалтай, харанхуйд байх дуртай, нойр хоолонд муу, хоолой болон эрээн булчингаар өвдөх, халуурах, чичрүүдэс хүрэх, ууц нуруугаар өвдөх, гар хөл эрвэгнэх,  үе үе мэдээ алдах,  бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Уруулсан хэсэгт өвдөх,  загатнах,  мэдрэлийн судал дагаж улайх,  хараа,  сонсголын  эрхтэний  мэдрэхүй ихсэх,  сэтгэл санааны тавгүй байдал үүсэх,  чих шугих,  зүрх дэлсэх,  хэм алдагдах, өвтөний хөдөлгөөн өөрчлөгдөх зэрэг шинжүүд илрэхээс гадна, зарим тохиолдолд  угтал үегүйгээр сэрлийн үе эхэлнэ.
Өвчний  ид үед  өвчтөн их цочромтгой болох залгиурын булчингийн агшилт өгч эхэлснээс хойш уух дургүй  болж  залгиж чадахгүй, ус, гэрэл,  салхины  хөдөлгөөнөөс айх шинжүүд  илрэхээс гадна амьсгалын булчин саажиж  ухаан санаа алдагдана,  бөөлжис цутгах, бөөлжих,  хөлрөлт нэмэгдэх,  гар салганаж чичрэх, амьсгал өнгөц  болж царай хөхөрч нүд гөлрөнө,  хүүхэн хараа өргөсөн өвчтөн байнга сэрлийн байдалтай болно. Өвчтөн дэмийрнэ, чихэнд хий юм сонсогдоно,  амнаас нь унжралдсан шүлс гоожиж шүлсээ залгих чадваргүй болж маш хүнд байдалд орно.
Саажилтын үед үе мөч, нүүр толгой, амьсгалын булчингууд саажиж таталт өгч ухаан балартаж  уснаас айх, гэрлээс айх, салхинаас айх, дуу шуугианаас айх, шинжүүд  улам гүнзгүйрч,  давсагны булчин сажиснаас шээс гарахгүй,  өвчтөний бие махбодь хуурайшиж,   нүдээ анихгүй, хөдөлгөөнгүй болж,  маш их хөлөрч сэрлийн байдлаас дарангуйллын байдалтай  болж  комд орж нас барна.
Эмчилгээ:  Эрчимт эмчилгээний тасагт ганцаарангийн тусгаарлаж  шинж тэмдгийн эмчилгээ хийх ба  нэгэнт  галзуугаар  өвчилсөн  тохиолдолд  өвөрмөц эмчилгээ байхгүй тул  өвчлөхгүй  байх урьдчилан сэргийлэх аргыг  мэдэх хэрэгтэй.
Галзуугаар  өвчилсөн  өвчтөнтэй ажиллаж байгаа эмч,  сувилагч нар тарваган тахлын 2  дугаар зэргийн өмсгөлтэй  ажиллана. Өвчтөнөөс ялгарч байгаа шүлсийг байнга халдваргүйжүүлнэ. Хамгийн гол нь галзуугаас урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг зөвлөж байна.
Урьдчилан сэргийлэх талаар:
1.Галзуугийн сэжигтэй  ба  өвчтэй  мал, амьтдад  /чоно, нохой,  муур/- д  хазуулсан,  уруулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн  болон тэдгээрийн шүлсээр бохирлогдсон  эд зүйлсэд  хүрэх,  арьс салстыг  гэмтээж  шарх авах,  галзуугийн сэжигтэй болон  галзуугаар үхсэн  малын арьс шир  өвчсөн,  мах эвдсэн,  түүхий эдэд хүрсэн,  арьс салстын бүрэн бүтэн байдал  алдагдсан  даруйдаа цаг алдалгүй галзуугийн  эсрэг  эмчилгээний  вакцин, ийлдсийг яаралтай тариулах  шаардлагатай.  Галзуугийн эсрэг  вакцин тариулаагүй тохиолдолд галзуугаар  өвчилж  үхэх аюултай. Вакциныг бүрэн тунгаар нь таслалгүй хийлгэх ёстой  тэхгүй бол галзуугаар өвчлөх болно.
2. Тэр  даруйдаа  шархыг  савантай усаар угаах,  фурациллин, спирт, иодоор халдваргүйжүүлж  эмчид  хандах
3.Галзуугийн сэжигтэй  мал, амьтанд ажиглалт хийж байгаа хүмүүс халад, хормогч,  бээлий,,нүдний шил,  амны хаалт  хэрэглэх ёстой
4.Золбин нохойд хазуулсан,  уруулсан, шүлсдүүлсэн хүмүүс заавал вакцин хийлгэх хэрэгтэй
5.Гэрийн тэжээвэр нохой  хүн  урсан  тохиолдолд 10 хоног нохойгоо   уяж хяналтанд байлгаж  галзуугийн  сэжиг  илэрвэл  мал эмнэлэгт мэдэгдэх  хэрэгтэй

Халдвартын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр,
Клиникийн профессор  Г.Оюун


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 13