Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Целлюлит

cellyulit_27462Целлюлит нь арьсан доорх өөхөн бөмбөлөгүүд томорч, тэдгээрийн дунд хүний биеэс гадагшилж байх ёстой ус ба хортой бодисууд гацсанаар үүсдэг. Энэ асуудал ганц гадаад үзэмжид нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч хор уршигтай. Бодисын солилцоо, цусны эргэлтэд саад учруулдаг тул целлюлитийг бага дээр нь эмчлэх шаардлагатай. Биеийн тамираар эрчимтэй хичээллэдэг хүүхнүүд ч мөн адил энэ асуудлаас мултарч  чаддаггүй.

Целлюлит нь ихэнхдээ өгзөг, гуя, хэвлийн хэсгээр үүсдэг. Целлюлит нэг ёсондоо гоо сайхны асуудал болохоос биш хэтэрхий хүнд өвчлөлийн, өвчний төрөл биш гэдгийг эмч нар баталдаг. Гуя, хэвлийн хэсгийн арьсийг хооронд нь шахахад жижиг жижиг товгор, лемоны хальсийг шахаж байгаа юм шиг зөөлөн товгорууд илэрч байвал целлюлиттэй болж байгаагийн шинж юм.

Целлюлит үүсэх гол шалтгаан

-Буруу хооллолт чихэрлэг хүнс, илчлэг ихтэй хоол ба амттан байнга идэх

-Архи, тамхи ихээр хэрэглэх, тэр тусмаа шар айраг

-Стресс, ядаргаа

-Суугаа, хөдөлгөөнгүй байдал
Хоолны буруу дэглэм, таргалалт, хөдөлгөөний дутагдал, жирэмслэлт болон төрсөн эхчүүдэд целлюлит үүсдэг гэдгийг бүсгүйчүүд маань сайн мэдэх байх. Туранхай эмэгтэйчүүдэд целлюлит үүсдэггүй гэдэг бол худлаа. Учир нь целлюлит хүний арьсны бүтэц онцлогоос мөн хамаардаг учраас тарган, туранхай гэж “ ялгахгүй” шүү.

Целлюлит удамшлынх гэж байдаг учраас ээж тань целлюлиттэй бол танд ч мөн целлюлит үүсэх магадлал өндөр. Гэхдээ сайхан мэдээ гэвэл Ази бүсгүйчүүд барууныхныг бодвол целлюлиттэй байх нь бага байдаг.

Жирэмслэлт болон насны онцлогоос хамааран үүссэн целлюлитийг эс тооцвол түүнээс бусад таргалах, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос үүдсэн целлюлитийн эсрэг та “тэмцэж” чадна.

Таны хянаж чадах эрсдлүүд: 
• Нүүрс усны хэт нарийн дэглэм
• Биеийн илүүдэл жин болон хэт таргалалт
• Хөдөлгөөнгүй сулбагар байдал
• Шингэний дутагдал буюу цэвэр ус уухгүй байх зэрэг бол таны хувьд хялбархаан шийдчих асуудлууд шүү дээ.

Целлюлитийн эсрэг тосыг 6 сарын туршид хэрэглэсэн бүсгүйчүүд арьс толийж, илүү хатуу чанга болж байгааг баталж байна. Целлюлитийн эсрэг тос хэрэглэснээр урьдчилан сэргийлж байна гэсэн үг юм.

Целлюлитийн гол эмчилгээ

1.Дасгал: Хөнгөн төрлийн целлюлитийг арилгах хамгийн тохиромжтой дасгал бол усанд сэлэлт. Усанд сэлснээр биеэ эрүүл чийрэг болгож, бялдаржуулж, арьсаа чанга толигор болгохоос гадна ядаргаа болон стрессээс сална

2.Гоо сайхан эмчилгээ-Целлюлит арилгах зориулалттай  аппаратуудаар эмчлүүлэх

3.Гоо сайхны мэс засал-Липосакц буюу  өөх соруулах гоо сайхны мэс засалд орж болно. Гэхдээ ийм төрлийн мэс засал целлюлит болон илүүдэл жингийн ноцтой асуудалтай бүсгүйчүүдэд л тохиромжтой.

Эмчилгээг эхлэхийн өмнө гоо сайхны эмчээс заавал зөвлөгөө авах ёстой. Целлюлитийн шалтгаан маш өргөн хүрээтэй болохоор эмчилгээг зөвхөн тухайн хүний биеийн онцлогт тохируулан хийдэг.

Худал: Арьсаа борлуулснаар целлюлитээс хамгаална гэдэг нь худал. Бор арьсанд үүссэн целлюлит мэдэгддэггүй учраас хүмүүс арьсаа борлуулах, арьс борлуулах аппарат ашигладаг. Харин ч эсрэгээрээ арьс борлуулах аппарат ашиглан арьсийг борлуулснаар илүү нимгэн, эмзэг болгодог. Харин оронд нь гоо сайхны массаж, мэс заслын бус тэжээлийн витаминаар дусал, тариа хийлгэх, лазерийн аргаар арьсанд тэжээл өгч, хатуу чанга болгох зэрэг аргууд үр дүнтэй байдаг гэнэ шүү.

Эмийн ургамлаас гаргаж авсан тос илүү үр дүнтэй. Гэрийн хошоонгор, яргуйн тос гэх мэт байгалийн гаралтай биеийн тос илүү үр дүнтэй.

Шүршүүрт орохдоо гуужуулагч саван байнга ашиглах, уснаас гарсны дараагаар биеийн тос байнга түрхэж занших нь гэрийн нөхцөлд целлюлитээс урьдчилан сэргийлэх нэг арга болдог. Хамгийн гол нь арьсаа хатуу чанга байлгахын тулд дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт мөн дээрээс нь хэвлий, өгзөг, гуя хэсэгтээ ургамлын найрлагатай целлюлитийн эсрэг эсхүл биеийн тос байнга түрхэхээ бүү мартаарай.

goomaral.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + 5 =