Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Нүдний даралт ихсэх өвчин

nudnii daralt

Нүдний даралт үүсэх шалтгаан:

Глаукомыг үүсгэдэг шалтгаан нь зонхиолон дотоод шүүрлийн булчирхай болон төв мэдрэлийн үйл ажиллагааны хямрал болно. Үүнээс гадна сэтгэл санааны шаналгаа нөлөөлнө. Иймд глауком нь зөвхөн нүдний өвчин төдийгүй бүх бие махбодын өвчин юм. Зарим үед нүд чинэрч өвдөх, хараа бүдгэрэх, лаа чийдэнгийн гэрэл солонго татан харагдах ба нүдээ арчихад арилахгүй байна. Нүдний дотоод даралт ихсэх тутам дээрх байдал байнгын болж хараа муудан харах талбай багасна.

Өөр нэг хэлбэр нь нүдний дотоод даралт гэнэт буюу аажмаар ихсэх байдлаар илэрнэ.

Нүдний даралтын шинж тэмдэг:

Нүдний дотоод даралт гэнэт ихсэхэд нүдний уг руу маш хүчтэй өвдөхөөс гадна шанаа, дух, шүд рүү дамжин өвдөнө. Мөн дотор муухайрах, огиулах, бөөлжүүлэх шинж илэрч болно. Нүдний зовхи хавагнаж, алим, зовхины салст бүрхүүл хөөн судсууд нь өргөсч, эвэрлэг бүрхүүл хэвийн байдлаа алдаж бүдэгрэн, хүүхэн хараа өргөсч гэрэлд цочрохоо болино. Нүдийг дарж үзэхэд маш хатуу болсоноор барахгүй хараа нь эрс муудсан байна.

Глаукомын энгийн хэлбэрийн үед нүдний өмнөд хэсэгт өөрчлөлтгүй байдаг. Зарим үед нүдний дотоод даралт ялимгүй ихсэх буюу тогтворгүй байх шинж илэрнэ. Зарим хүмүүст хараа бага зэрэг муудхаас өөр онцын зовиур мэдэгдэхгүй учир эмчид хожуу үзүүлэх явдал байдаг.

Мэдрэлийн тогтолцоо, нүдний дотоод даралтын хэмжээнээс нь хамаарч хүн бүрд өвөрмөц эмчилгээ шаардагдана. Глауком өвчтэй хүний зөвхөн нүдийг эмчлэхээс гадна бусад эрхтний үйл ажиллагаанд хяналт тавих болдог. Глауком өвчтэй хүмүүс аль болох тайван байх, хэт ядрахгүйг хичээх хэрэгтэй.

Тамхи татах, аагтай цай, кофе, ялангуяа архи уухыг цээрлэвэл зохионо. Өдөрт уух шингэнийг 4-5 аягаар бага болгоно. Хоолондоо цагаан идээ, ногоо зонхилон хэрэглэвэл тохиромжтой. Өндөр дэртэй унтах нь сайн. Харанхуй бүрэнхийд удаан ажилласнаас нүдний хүүхэн хараа өргөсөж цаашид даралт ихэсдэгийг анхаарвал зохионо. Ер нь өвчтэй хүн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу зохих эмчилгээг тасралтгүй нарийн дэглэмтэй хийлгэх нь энэ осолтой өвчний үед удаан хугацаанд хараагаа муудуулахгүй байхын үндэс болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 1 = 9