Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Чоно хөрвөс (urticaria)

Чонон хөрвөс гэдэг нь бэлцрүүт тууралтаар илэрдэг ,харшлын шалтгаант арьс, салстын өвчин юм.Дэлхийн нийт хүн амын 15-20 хувь нь чонон хөрвөс өвчнөөр өвчилсөн гэж үздэг.Ямар ч насны хүмүүс өвчилж  болох боловч ,залуу насны хүмүүс ихэвчлэн өвчилдөг.Чонон хөрвөс өвчний архаг хэлбэр нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.Шалтгаан ба эмгэг жам
Хурц чонон хөрвөс өвчний 40 хувийг амьсгалын замын халдвар,9 хувийг аспирин болон бусад эмүүд эзэлж байгаа нь тогтоогджээ.Харин архаг чонон хөрвөсийн үед HLA DR48,HLA-DRB453,HLA-DQ8 зэрэг антигенууд ихэссэн байдаг.Эдгээр өөрчлөлтийн ёуурин дээр физикийн хүчин зүйлүүд,стресс эм ба химийн бодисуудын нөлөөгөөр үрэвсэл явагддаг.Уг өвчний эмгэг жам IgE-ээс гадна тарган эс чухал нөлөөтэй.Төрөл бүрийн  судасны хемотаксис хүчин зүйлүүд,фермент,цитокины нөлөөгөөр тарган эс идэвхиждэг.Тарган эс идэвхижснээс  түүний мөхлөггүйжилт явагдаж,түүнээс гистамин болон бусад биологийн идэвхит бодис ялгарна.Гистамины рецептор цочроход арьсны судаснууд өөрчлөгдөнө.Тарган эсээс гадна хавсаргын идэвхижил,арахидоны солилцооны хямрал нь өвчни йэмгэг жамд нөлөөлнө.Эдгээр нь зөвтхөн арьс төдийгүй бусад эрхтэн тогтолцоог хамарч болно.

Ангилал
Шалтгаан ба эмгэг жамаар нь дархлалын болон дархлалын бус замаар үүссэн чонон хөрвөс гэнэ.Эмгэг жамд оролцож буй гол механизмаар нь хавсаргаар,тарган эсээр нөхцөлдсөн,арахидоны солилцоо алдагдснаас үүссэн чонон хөрвөс буюу квинкийн хурц хаван гэж ангилна.Мөн даралтын,чичиргээний ,хүйтний,нарны,холинерг,адренерг,дулааны,дасгалтай холбоотой,анафилаксийн,усны,хавьтлын,аутоиммуны,идиопатик чонон хөрвөс гэж ангилна.Гэр бүлийн гишүүд нь гуурсан хоолойн багтраа,ринит,экземээр өвчилж байсан гэсэн хүмүүсийн чонон хөрвөс тохиолдох нь элбэг.Арьсан дээр тогтмол даралт үйлчилснээр 0,5-6 цагийн дараа өнгөтэй арьсны гүн хэсэгт өвдөлттэй хаван үүсдэг.Үүнийг даралтын улмаас үүссэн чонон хөрвөс гэнэ.Ийм өвчтөнд халуурах, үе мөчөөр өвдөх,улаан эсийн тунах хурд ихсэх,лейкоцит ихсэх шинжүүд хавсарна.

Эмнэлзүй
Чоно хөрвөсийн үед арьснаас дээш өргөгдсөн,хязгаарлагдмал,ягаан өнгөтэй загатнаа бүхий бэлцрүүт тууралт үүснэ.Энэ үед үүссэн тууралтууд нь  маш их загатнаатай байх бөгөөд цаашид цайвар ягаан өнгөтэй болдог.Туурлтууд нь арьсан дээр биеийн аль ч хэсэгт гэнэт гарч,24-48 цагийн дотор арилж ул мөргүй эдгэрнэ.Үрэвсэл,уруул,хэл,зөөлөн тагнайн сал стыг хамарч болно.Харин амьсгалын зам,залгиур хоолойн салтстыг хамарсан бол амьсгалахад түвэгтэй болж ,ханиалган,амьсгал боогдоход хүрнэ.Хурц чонон хөрвөсийн нэг өвөрмөц хэлбэр бол Квинкийн хурц хаван юм.Энэ үед цайвар хаьан голдуу нүүрэнд ,мөчдийн нэг хэсэгт гарч,загатналүйгээр хэд хоног тогтвортой үргэлжилнэ.Харин бэлцрүүт тууралт тодорхойгүй хугацааны дараа  олон удаа давтан гарна.Эдгээр  дахилтууд нь 6-8 долоо хоногийн дотор үргэлжилбэл хурц,түүнээс удаан үргэлжилвэл архаг чонон хөрвөс гэнэ.Толгой өвдөх нойрмоглох,дотор муухайрах,гүйлгэх,үе мөчөөр өвдөх,хоолой сөөх,бачуурах,амьсгал давхцаж богиносох нь Квинкийн хурц хавангийн үед илэрдэг ерөнхий шинжүүд юм.

Эмчилгээ
Шалтгааны эсрэг эмчилгээг хийнэ.Гистамины эсрэг бэлдмэлүүдийн хэрэглэнэ.Эхлээд нэг бэлдмэлийг бага  тунгаар хэрэглэн,цаашид тунг ихэсгэж болно.Бусад эмчилгээнд доксепин,тербутамин,циклоспорин,плазмаферез,преднизон,эпинефрин,даназол зэрэг орно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


17 сэтгэгдэл

  • Bi aris ovchni emnelegt 10honog hewtsen yma Emnelgese garsan udrus gadur yvahar nvvr hvzvvger garad zagatnad bhin yahu Yaj bvren edgeeh we Hvn gada garahgv gej bhgv bolhor hetsv ya

  • namaig iim owchtoi gsn sarin omno l zuger bsn genet l ingchle arisni owchin sudlald uzuuleed 10 honog hewtsen ogson em tosiig ni hereglej bga onts noloo alga l ni ub-d uzuulj zowolgoo awad hyanaltand ni orj boloh emneleh yu bdag yum bol helj ogch tuslaach https://www.facebook.com/TheEmpireInMyMind

  • Sain baina u allergy med geed tumur zamiin bogd ariin baruun tald harshiliin emeneleg bdag yum bna bi bas chonon horvos tusaad 2 honogiin omno ochij uzuulj onoshluulsan 2 dahi odoroo ochij dusal hiilgej 3 n turliin em neg toson turhleg heregej bna 2 dahi odoriin baidlaar zoviur arilj bna tuuralt budgeren zagatnaagui bolj bna butlren edgedeggui ovchin gej duulsan hoolni dehlem mash sain barimtlah heregtei yum gesen shuu.

  • Miniih nileen udaan baij baigaad ooroo edgersen.

  • Гадаадад бгаа хүн ямар арга хэмжээ авах вэ? Эмнэлэг орохоор онош тодорхойлно гээд өчнөөн мөнгө цаг үрэхиймаа. Туслаарай хүмүүсээ

  • Сайн байна уу би бас ийм өвчтэй аймар хэцүү идэж уух юм хязгаартай. Янз бүрийн баяр болвол бүр айгаад юм идэж ч чадахгүй. Миний асуух гээд байгаа юм гэвэл ийм өвчих төгс эдгэрдэгүү л гэх гээд байгааа юм. Зөндөө эм ууна тариа дусал хийлгэнэ хэсэг хугацаанд намжаад тэгээд дахиад эхэлнэ. Яах вэ надад туслаач. Ардын эм ургамал бор арга гэж байхгүй юу

  • сайн уу маш сайн бүтээгдэхүүн байна шүү холбоо барих хаягаа үлдээгээрэй https://www.facebook.com/jugderjuug хаягаар адд хийгээд чат

  • Хувцсаа угаачхаад хатаалгүй өмсчихсөн чинь 3 цагийн дараагаас л юм туураад эхэллээ энэ өвчин мөн үү

  • Cain baina uu. Bi bs iim owchtei ymaa olon jiliin omno neg udaa garaad dahij garaagvi. Tgsen odoo bs dahid garchihlaa. Daarhaar bs hviten zvild hvrheer hviten usand garaa dvrheer garaad bhiin ulaigaad zahtnaad. Yaaj emchileh we? Odoohondoo холорфинамин uugaad bgaa. Ogloo uuhaar ggvi bjiigad oroi dahial garaad bhiin yaah we hariu ogch tuslaach

  • Cain baina uu. Bi bs iim owchtei ymaa olon jiliin omno neg udaa garaad dahij garaagvi. Tgsen odoo bs dahid garchihlaa. Daarhaar bs hviten zvild hvrheer hviten usand garaa dvrheer garaad bhiin ulaigaad zahtnaad. Yaaj emchileh we? Odoohondoo холорфинамин uugaad bgaa. Ogloo uuhaar ggvi bjiigad oroi dahial garaad bhiin yaah we hariu ogch tuslaach

  • sain bn uu arisan deer ulaan tuuralt gard tegd aimar zagtnaad bhin

  • sainu ymar em tos hereglvvl deer bna ve helj ogch tus bolooch manai ohin tusaad oroi blohoor bier ni tuuraad zagatnaad ih hetsvv bna

  • mash goy zovologoo bn. bayarlalaa

  • mash goy zovologoo bn. bayarlalaa
    tanai sait-d

  • энэ үнэхээр зовиуртай өючин юмаа. өчнөөн эм ууж, тариа хийлгэлээ.зүгээр болдоггүй ээ. эдгэсэн хүн байвал туслаач

Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 10