Дотоод шүүрэл|(2014-11-13 12:48)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Чихрийн шижин гэж юу вэ?

Чихрийн шижингийн тухай
Нойр булчирхай хангалттай инсулин даавар боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь өөрийн бие махбодод нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм.
•    Хүний идэж буй хоолны ихэнх нь бие махбодод глюкоз буюу сахар болон хувирч байдаг.
•    Хүний бие хэдэн мянган эсээс тогтдог . Глюкоз нь хүний биеийн бүхий л эд эсүүдэд хэрэгцээт эрч хүч, энергийн эх үүсвэр болдог.
•    Нойр булчирхай нь инсулин дааврыг ялгаруулдаг. Зөвхөн инсулин глюкозыг цуснаас эд эс рүү нэвтрүүлэх үүд хаалгыг нээдэг.
•    Инсулин даавар дутуу ялгарах эсвэл эд эс уг дааврын үйлчлэлд дөжрөлтэй болоход глюкоз эд эсэд нэвтэрч чадалгүй цусанд үлдэж хуримтлагддаг. Эд эс шаардлагатай энергийг авч чадахгүйд хүрдэг.
•    Цусан дахь сахарын хэмжээ хэт их байх нь нүд, зүрх, мэдрэл, бөөрийг гэмтээдэг.Чихрийн шижин өвчний хэлбэрүүд:Чихрийн шижин хэв шинж 1:
Нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас инсулины туйлын дутагдал үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Энэ нь ихэвчлэн бага насанд илэрдэг.

Чихрийн шижин хэвшинж 2:
Чихрийн шижин өвчтэй гэж оношлошдсон хүмүүсийн 90-95 хувьд чихрийн шижин хэвшинж 2 тохиолддог. Биеийн жингийн илүүдэл буюу таргалалт, хөдөлгөөний хомсдолоос инсулины харьцангуй болон туйлын дутагдал үүсэхийг чихрийн шижин хэвшинж 2 гэнэ. Тарган хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин хэвшинж 2-оор 10-20 дахин их өвчилдөг. Зөв зохистой хооллох, өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөнийг хийж хэвших замаар амьдралын хэв маягийг өөрчилснөөр чихрийн шижингийн урьдал байдалтай хүмүүсийг чихрийн шижингээс сэргийлэх боломжтой байдаг.

Авах арга хэмжээ:

•    Цусан дахь сахарын хэмжээг  ойр ойрхон тодорхойлж, эмчид хандан сахарын хэвийн хэмжээг хэрхэн хадагалах талаар ярилцаарай.
•    Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед комоос сэргийлж их хэмжээний чихэргүй шингэн зүйл (ус, цай) уугаарай

Хэрхэн сэргийлэх вэ?

•    Хоол, хөдөлгөөний дэглэм баримтлах
•    Цусан дахь сахарын түвшинг тогтмол нэг хэмжээнд барих
•    Эмээ (инсулин, глюкоз бууруулах эм) өдөр бүр хэрэглэх
•    Хэрэв дээрх арга хэмжээ мавсан хэдий ч цусан дахь сахарын хэмжээ өндөр хэвээр байвал эмчид үзүүлээрэй.
Хэрэв цусан дахь сахарын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ их байвал хэвийн байдалд оруулахын тулд хурдан үйлчилгээтэй инсулиныг нэмэлт тунгаар хэроэглэх ёстой. Эмч глюкозын хэмжээг бууруулах зорилгоор хэрэглэх инсулины хэмжээг тогтоож өгнө.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 13