Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Сексийн сонирхолтой мэдээлэл

Хүний амьдралын хувь төөрөг од эрхэсийн тохиолтой нягт холбоотой болохыг шинжлэх ухаан нэгэнт баталжээ. Эрт дээр цагаас тэнгэр шинжин од гаригсийн хөдөлгөөнөөр он цагийн хуанли, хүний амьдралын зураг төөргийг нэгд нэгэнгүй гаргасаар ирсэн билээ. Тэгээд ч монголчууд төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг гэж ярилцдаг.
Хэрэв дөнгөж танилцсан бүсгүй  залуугаасаа ямар ордынх вэ гэж асууж байвал өнөөдөр гайхах хүн гарахгүй нь лав. Хариуг нь сонсоод нүдээ сүүмийлгээд амандаа тооцоолоод эхлэхэд ч гайхах зүйлгүй. Ямар янзын залуутай танилцав аа гээд л зан аашийг нь мэдээд авъя гэх нь тодорхой… Зурхайнаас өөр сонин зүйл мэдэж болох аж.Сексийн сонирхол бас л зурхайнаас хамаатай гэнэ шүү!

  • Хонь

(21.03-20.04)
Хонины ордны эмэгтэй, эрэгтэйчүүдийн сэрлийн цэг нь нүүр, царай, толгойд байдаг. Хонинынхон духаа илүүлэх дуртай (хонь эвэртэй байдаг шүү дээ!). Бас тэдний үсийг илж, уруулыг нь зөөлөн хазан шимэхэд маш их дуртай байдаг. Хагас аньсан нүдийг нь үнсэхэд энэ ордныхны нуруугаар цахилгаан гүйх мэт мэдрэмж төрдөг. Сахалтай эрийн үнсэлт хонины эмэгтэйг “галзууруулдаг” бол эрчүүдийнх нь уруулд гараа зөөлөн хүргэвэл тэднийг “ухаан алдуулдаг” ажээ.

  • Үхэр

(21.04-21.05)
Үхрийнхний сэрлийн бүс нь хүзүү. Хуруугаараа зулайнаас нь эхлэн ягуухан доошлуулан иллэг хийгээд үз… Үхрийнхэн яаралгүй, бодит байдлыг илүүд үздэг гэдгийг марталгүй бүү яар. Дараа нь “хяналтын буудлагаа” тачаангүй үнсэлтээр эсвэл зөөлөн эелдэг хазалтаар хүзүүнд хийгээд л тэднийг буулгаад авдаг гэнэ.

  • Ихрүүд

(21.05-21.06)
Хамгийн мэдрэмжтэй цэгүүд нь гарт тухайлбал, алганаас суга хүртэл байдаг. Шинэхэн танилцсан ихрийн бүсгүйг “уруу татах” гэвэл  гарыг нь “боловсноор” үнсээд мэндэлчихэд дараа нь нууцхан газарт арай ойр цэгүүдэд нь үнсэх боломж ойртоно доо! Ихрийн эрчүүд хуруугаа нэг бүрчлэн хөхүүлэх дуртай. Энэ оддын эр, эм бүгд ялгаагүй алгандаа үнсүүлэх тун дуртай гэнэ. Гарыг нь алганаас суга хүртэл долоовол тэдний таашаалын оргилдоо хүрдэг аж.

  • Мэлхий

(22.06-23.07)
Мэлхийнхний хамгийн эмзэгхэн газрууд нь чээж, хөх. Тэдний хөхний толгойд хэлээ хүргэхэд хамгийн их сэрлийг тэдэнд өгдөг аж. Хөхийг нь зөөлөн илээд үе үе товчийг нь чимхэхэд тэд маш их тааламжтай байдаг. Тэдний бас нэг онцлог нь үнсэлцэх дуртай. Тэд зөвхөн үнсэлцээд л дур тавьж магадгүй. Аман секс тэдний дээдийн жаргал болдог ажээ.

  • Арслан

(24.07-23.08)
Арслангийнхан үйл явдал өрнөх орчинг чухалчилдаг. Тиймээс эхлээд угаалгын өрөөгөөр нь дамжих хэрэгтэй. Арслангийн биеийг улайтал нь угаагаад өг. Арслангийн ордын эр нь ч эм нь ч нуруундаа сэрлийн бүстэй. Нурууг нь угаад эхлэхэд тэд цуг ваннад орьё гэж тун ч удалгүй “уруу татаад” эхлэнэ дээ. Арслангийн залуутай загас наадуулж байхдаа нурууг нь зөөлнөөр самардаад үз. Үүнээс илүү таашаал түүнд үгүй. Бүсгүйг тачаангүй “эмэгчин арслан” болгоход жирийн бийрээр нурууг нь “зураглахад” л хангалттай.

  • Охин

(24.08-21.09)
Охидын ордны бүсгүйчүүдийн хөхнөөс нуудгай хүртэл бүх орон зай сэрлийн бүс нь… Охиныхон хэл, үс, гараар илүүлэхэд ихээхэн дуртай. Хумсаараа тэр хэсгийг нь дээрээс доош “зурахад” л тэд сэрэл шууд авдаг гэнэ. Бүр цаашлаад бүлээн усаар гэдэс орчмоор нь “савандаж угаахад” тэд “амиа алдана”. Дашрамд дурдахад ариун цэвэр энэ ордын амин сүнс нь. Тэгэхлээр эхлээд шүршүүрээр дамжаад дараа нь тоглоомоо эхлээрэй.

  • Жинлүүр

(22.09-23.10)
Жинлүүрийнхний хамгийн мэдрэмжтэй газар нь өгзөг. Жинлүүрийн эмэгтэйчүүд өгзгийг нь илэн таалах, тоглон алгадах, чимхэхэд их дуртай. Тэд үүнээс л сексийн сэрэлд хүрдэг ажээ. Харин эрчүүдийн тэр хэсэгт нь эмэгтэйн хөх хүрвэл дээдийн жаргал нь болдог юм байх.

  • Хилэнц

(24.10-22.11)
Ордуудын дундаас хамгийн sexy нь хилэнц болой. Мэдээж тэдний бэлэг эрхтэн нь хамгийн их сэрлийн бүс. Гараараа түүнд нь зөөлөн хүрээд авахад энэ ордын эрэгтэйчүүд шууд л “сексийн маньяк” болон хувирна. Хилэнцийн эмэгтэйн хөлд хөлөө тохоход л тэдний сэрэл бадраад ирдэг гэнэ шүү…

  • Нум

(23.11-21.12)
Нумын ордыныхны толгойг эргүүлье гэвэл тэдэнд (эрд нь ч эмд нь ч) хөлд нь иллэг хийгээд өгөхөд зорилгодоо хүрэхэд ойртоно доо. Бүлээсгэсэн тосоор иллэгээ хий. Өгцөгт нь эргэлдсэн хөдөлгөөнөөр иллэг хийх нь тэдэнд таатай байдаг гэнэ. Шагайд нь босоо чиглэлээр иллэгээ хийдэг. Хөлийн дотор хэсэгтээ тэд үнсүүлэх дуртай.  Эмэгтэйчүүдийн үс нь тэдний сэрлийн бүсэд хамаарна. Үсээр нь тоглож байхад тэд муужгай шиг наалдан янаглаад эхлэх ажгуу.

  • Матар

(22.12-19.01)
Матрын эрчүүд өдөр бүр л “хатныхаа” хөхөөр шүргүүлж байх дуртай. Эмэгтэй матрын хүйс болон өвдөгнөөс доош үнсэхэд тэд дээд цэгтээ хүртэл “буцалдаг” гэнэ. Эр эмгүй л нурууныхаа доод хэсэгт илүүлэх дуртай болой.

  • Бумба

(20.01-19.02)
Санамсаргүйгээр тэдний хөлийн шагайнаас өсгийг нь хүртэл илээд үз дээ. Бумбынхан маш баяртай л байх болно. Эмэгтэй нь хөлөөрөө чамайг бүслээд та хоёр зогсоо байрлалаар загас наадуулсан тэр шөнө үхэн үхтэл дурсагдсаар  байх болно.

  • Загас

(20.02-20.03)
Хэрэв таны бүсгүй загас бол “зорилго” чинь түүний хөлийн өсгий ул нь болой. Хатагтай загасхан өсгийгөө илүүлж, хөлийнхөө хуруунуудыг үнсүүлэх дуртай. Тачаалдаж байх үедээ өсгийг нь хазаад авахад дурлалын оргилдоо хүрнэ. Харин ноён загас гуай өвдөлтэй ташаалыг илүүд үзэн хазуулж, хумсаар маажуулах дуртай ажээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



5 + 3 =