Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мигрень

        Судасны гаралтай, үечилсэн, толгой таллан лугшиж өвддөг толгойн өвдөлтийг мигрень гэнэ.  Нийт эмэгтэйчүүдийн 15%, эрчүүдийн 6% өвчилдөг. Ихэвчлэн 10-30 /45/ насанд өвчин эхэлдэг. Нас ахих тутам өвчлөх магадлал багасна. Гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр тархины судасны өргөсөл, үрэвслийн идэвхжил, тархины эсүүдийн хэвийн бус үйл ажиллагаатай холбоотой үүсдэг өвдөлт юм.
Гадаад хүчин зүйлд: архи, хурц үнэр, спиртэн төрлийн бүтээгдэхүүн, тамхидалт, тамхины утаа, тод гэрэл, дасгал хөдөлгөөн, чанга дуу шуугиан, биеийн болон сэтгэлзүйн стресс, нойргүй явах, зарим хүнсний бүтээгдэхүүн (шоколад, какоа%, бяслаг, самар, өндөг, улаан лооль, цитрус төрлийн жимс, өөх тос, сонгино,)
Дотоод хүчин зүйлст: гормоны өөрчлөлт /дааврын бэлдмэл хэрэглэх, сарын тэмдэг ирэх үед/. Мөн мигрень нь аутосомын доминант хэлбэрээр эмэгтэйчүүдийг дагнан удамшдаг. Нийт өвчлөгсдийн 70-80% нь гэр бүлийн гишүүд, хамаатан садангуудийнх нь хэн нэгэн нь уг өвчнөөр өвчилсөн байдаг.Мигрений эмнэлзүйн шинж тэмдэг
–    Урьдал шинжүүд – бие сулрах, нойр хүрэх, эвшээх, сэтгэл түгших, цангах, цээс ойр ойрхон хүрэх, нүүр сэлхрэх-    Дохио шинж буюу өвдөлтийн угтвар дохио – нийт өвчлөгсдийн 20%-д тохиолддог. Толгойн өвдөлт эхлэхийн өмнө хэдэн минут, хэдэн цагийн өмнө илэрч болох боловч ихэвчлэн 10-15 минутын өмнө илэрдэг. Дохио шинж харааны өөрчлөлтөөр илрэх нь элбэг байдаг ба үүнд: Скотом – нүдэнд толбо үзэгдэх, гэрэл цахилах,  од гялалзах, хий юм харах, талласан хараагүйдэл, нүд хөдөлгөх булчин саажих

–    Толгойн өвдөлт –  толгой таллан маш хүчтэй өвдөнө, аль болох ганцаар харанхуй газар байхыг эрхэмлэнэ, дагз, хүзүүний чигт өвдөлт дамжина.  Шанааны артери гүрийж, лугшилт мэдрэгдэх, нэг удаагийн өвдөлт 8-12 /72 цаг хүртэл/ үргэлжилнэ.

–    Давхар илрэх шинжүүд – дотор муухайрах (80-90%), бөөлжис зутгах (40-60%), гэрэл гялбах  (80%), чанга дуу чимээнээс түвэгшээх (75-80%), толгой эргэх (70%).

–    Толгой өвдөлтийн хөдлөлийн давтамж янз бүр байдаг. Долоо хоногоос жилийн зайтай тохиолдож болно. Хэрэв толгойн өвдөлт 72 цагаас илүү хугацаагаар зогсолтгүй үргэлжилбэл мигрений статус гэнэ.

Мигрений оношлогоо
–    Бусад мэдрэлийн өвчнөөс ялгаатай нь заавал лаборатои, багажийн шинжилгээ шаардлагагүй. Эмнэлзүйн шинжийг нарийн тодруулснаар онош бүрэн тавигдах боломжтой.

–    Гэхдээ ЭЭГ-д цахилгаан потенциалын хэмийн өөрчлөлт, толгойн рентген зурагт гавлын дотоод даралт ихсэлтийн шинжүүд, КТ-д тархины ховдлын тэгш бус байдал илэрдэг.

–    Толгой өвдөлтийг судлах Европийн нийгэмлэгээс гаргасан Мигрений өвчний оношийн шалгуурт:

o    Өвдөлт толгойн нэг талыг хамрах
o    Өвдөлт лугших шинж чанартай
o    Өвдөлтийн эрчим өвчтөний идэвхийг бууруулах, нэг хэвийн ажил толгойн өвдөлтийг ширүүсгэх
o    Дараах шинжүүд илрэх: огиулах, бөөлжих, гэрэл дуу чимээг үл тэсвэрлэх
o    Өвдөлтийн хөдлөл 4-12 цаг үргэлжлэх
o    Өмнө нь толгойн өвдөлтийн дайралт 5-ас олон тохиолдож байсан
Дохиот мигрений үед:
o    Дохио шинжийн илрэл 60 минутаас бага байх
o    Энэхүү шинжүүд  бүрэн арилж байх
o    Дохио шинж, толгой өвдөлт 2-ын завсрын саруул үе 60 минутаас бага байх
Мигрень өвчний эмчилгээ
Эмчилгээний зорилго мигрений хөдлөлийг дарах, түүний дахилтаас сэргийлэх юм.
Мигрений хөдлөлийг зогсоох зорилгоор өвдөлт намдаах хавсарсан бэлдмэлүүд,  стероидны бус үрэвслийн бэлдмэлүүд зэргийг хэрэглэдэг.
Мигрений хөдлөлийн дахилтаас эмийн бус болон эмийн аргаар сэргийлэх боломжтой. Өвчтөн өөрийн ажил амралтыг зохицуулж, өвчний хөдлөлийг сэдээгч  хүчин зүйлсийг сайтар ажиглан мэдэж, тэдгээрээс татгалзах нь зүйтэй.  Хэрэв өвчин сард 2-3 удаа дахилт өгч байвал эмийн эмчилгээг хийнэ. Үүнд: сэтгэл гутралын эсрэг бэлдмэл,  даралт бууруулах бэлдмэл, сератонины эсрэг бэлдмэл, норадреналины эсрэг бэлдмэлүүдээс сонгон хэрэглэдэг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


7 сэтгэгдэл

  • Сайн байна уу? Мигрень өвчинд фезам эмийг хэрэглэх нь хэр үр дүнтэй вэ?

  • энэ өвчинг эдгээдэг газар монгод байна уу

  • NUUR HALUUN ORGIJ DAGZAAR IH UVDDUG YMAR EM UUH VE ODOO BEZAM UUGAAL BGAA

  • NUUR HALUUN ORGIJ DAGZAAR IH UVDDUG YMAR EM UUH VE ODOO BEZAM UUGAAL BGAA TOLGOI IH UVDUNU YMAR UTAS RUU YRIJ ZUVULGUU AVCH BOLOH BE

Сэтгэгдэл үлдээх



8 + 9 =