Мэдээ, Онцлох|(2014-10-16 09:11)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Солонгост хийлгэдэг байсан хүүхдийн зүрхний хагалгааг Монголдоо хийлгэх боломжтой боллоо

Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс хоёр тэрбумыг нь “Хүүхдийн зүрхний оношлогоо, эмчилгээний тасаг”-т хөрөнгө оруулж, тохижуулжээ. Ингэснээр тус тасаг өнөөдөр нээлтээ хийлээ.

Хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх энэ лаборатори Азид долоо дахь нь болж суурилагдсан юм. Зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Герман улсын Siemens пүүсээс авчээ.

Хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх энэ лаборатори Азид 7 дахь нь болж суурилагдсан юм. Зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Герман улсын Siemens пүүсээс авчээ. – See more at: http://zasag.mn/news/view/7142#sthash.ZxXMrjwI.dpuf

Зүрхийг судсаар эмчлэх эл төхөөрөмжөөр одоогоор 11 хүүхэд эмчилснээс зургаа нь бүрэн эдгэрсэн байна.

Шинэ лабаритори нээгдсэнээр өмнө нь зөвхөн гадны эмч нарын баг ирэхэд л хийдэг байсан хүүхдийн зүрхний эмгэгийн нарийвчилсан оношлогоо, судсан дотуурх хагалгааг Монголын эмч мэргэжилтнүүд эх орондоо бие даан хийх боломжтой болж байна.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар хэлэхдээ “Өнөөдөр миний хувьд их баяртай өдөр тохиож байна. 2007-2008 онд “Туул ротари” клубийн Ерөнхийлөгч байхдаа 26 хүүхдийг Солонгост зүрхний хагалгаа хийлгэж байлаа. “Туул ротари”-ийнхан нийтдээ 300 орчим хүүхдийг зүрхний хагалгаанд оруулж эрүүл болгосон байдаг. Өнөөдөр бид Монголдоо энэ хагалгааг хийж чаддаг боллоо” гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

1 + = 2