Хавдар|(2014-09-24 14:12)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Улаан хоолойн хавдар

Улаан хоолойн үндсэн үүрэг юу вэ?
•    УХ 25-30 см урттай, булчинлаг давхрагаас бүтсэн хөндий хэлбэртэй ходоодтой холбогддог.
•    Гол үүрэг нь хана нь булчинлаг давхрагатай учраас хоолыг ходоод руу  дамжуулна.
Улаан хоолойн хавдар гэж юу вэ?
Улаан хоолойн хучуур эдийн болон булчирхайлаг эсийн замбараагүй ургалтаас үүсэлтэй хорт хавдарыг улаан хоолойн өмөн гэнэ.
Улаан хоолойн хавдарын хэлбэрүүд?
Улаан хоолойн хавдар нь 2 хэлбэртэй.
•    хучуур эсийн гаралтай болон аденокарцинома
•    (булчирхайлаг эс)гэж 2 хуваана.
Хучуур эсийн гаралтай  хавдар нь УХ-н дотор салст давхаргын дээд дунд хэсэгт тохиолдоно.
Улаан хоолойн хавдарын хэлбэрүүд:
Дунд хэсэгт 40-70%, доод хэсэгт 25-40% дээд хэсэгт тохиолдох нь ховор.
Ургалтын хэлбэрээр нь:
•    Зангилаат хэлбэр
•    Нэвчмэл хэлбэр
•    Холимог хэлбэр
Эрсдэлт хүчин зүйлс:
•    Хучуур эдийн гаралтай хавдар
•    Архи, тамхи,
•    Амны хөндийн эрүүл ахуй
•    Human papilloma virus-н халдвар
•    Хеликобактеритай байх
•    Ахалази
•    Жимс, ногоо, цайр, рибоплавин, витамин А,Е,С-н дутагдал
•    Дивертикул
•    Хүчил шүлтэнд түлэгдэх
(Plummer-Vinsion syndrome)
•    Tylosis palmaris, plantaris
алга, улны тилоз
•    Хэт халуун хоол, унд
•    Adenocarcinoma
•    Барретын өвчин (30-60%)
•    Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин
•    TP53, erb-b2 онкогенийн мутац
•    Таргалалт  (50%)
•    Удамшил
Эмнэлзүйн:
•    Хоол тээглэж горойх
•    Залгихад өвдөх
•    Амнаас эхүүн үмхий үнэр гарах
•    Шүлс их гоожих
•    Хоолоороо буцаж гулгих,
•    огих
•    Хоол идэхтэй холбоогүйгээр цээжээр өвдөх,юмаар дараад байгаа юм шиг болох
•    Хоолой сөөх
•    Ханиах
•    Халуу оргих
•    Бөөлжих
•    Хоолны шингэц муудах
•    Зогьсох
•    Турах
•    Ядрах
•    Анеми
•    Гиперкальциеми
Улаан хоолойн хавдарын үе шатыг тодорхойлох?
•    Үндсэн шалгуур нь хавдарын хэлбэр, хавдарын хаашаа тархсан байхаас хамаарна.
•    Хавдарын үе шатыг тодорхойл- сноор тухайн өвчтөний цаашдын тавиланг тодорхойлоход ач холбогдолтой.
•    Хавдарын үе шатыг TNM-н системээр тодорхойлно.Т нь хавдарын хэмжээ, байрлал.N-хавдар нь эргэн тойрны лимфийн булчирхай руу хэрхэн тархсан. М-хавдар нь аль нэг эрхтэн систем рүү тархсан уу гэдгийг тодорхойлно.
•    Эмчилгээ нь хавдарын үе шатаас хамаарна.

Оношлогоо:
•    Рентген
•    Эндоскопи
•    Ларингоскопи
•    Бронхоскопи
•    Комьпютер томографи
•    Эндосонографи
•    Positron emission tomography scan
•    Magnetic resonance imaging (MRI)
•    Эндоскопи,биопси

Эмчилгээ:
•    Хавдарын  үе шатаас хамаарна.
•    Нэгээс хэд хэдэн төрлийн эмчилгээ шаардлагатай
•    Хими
•    Мэс засал
•    Туяа
•    Фотодинамик эмчилгээ
•    Эндоскопийн тусламжтайгаар УХ-г тэлэх
•    Хөнгөвчлөх эмчилгээ

•    Хавдарын 0 үе шат
мэс засал
•    Хавдарын I үе шат
мэс засал
хими эмчилгээ + туяа эмчилгээ
•    Хавдарын II үе шат
мэс засал
хими эмчилгээ + туяа эмчилгээ
•    Хавдарын III үе шат
Хими эмчилгээ +туяа эмчилгээ
Мэс засал.
•    Хавдарын IV үе шат
•    Ойролцоогоор 50% нь метастаз өгдөг учраас хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай байдаг.
•    Туяа
•    Intraluminal brachytherapy (dysphagia)
•    Electrocoagulation.
•    Хими эмчилгээ
Урьдчилан сэргийлэлт:
•    Улаан хоолойн архаг үрэвслийг төгс эмчилэх
•    Ходоодны архаг үрэвсэл болон шархлааг эмчилж эдгээх
•    Улаан хоолойг гэмтээх цус гаргах шарх үүсэхээс хамгаалж байх
•    Архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх
•    Хоолны дэглэм баримтлах. Хэт халуун болон хэт хүйтэн хоол хэрэглэхгүй байх
•    Жижиг ястай загас болон хатаасан давсалсан мах борцыг болгоомжтой хэрэглэх
•    Жимс ногоогоор баялаг олон төрлийн хоол хэрэглэх
•    Цууны хүчил бусад хүчлүүдийг хүүхдээс хол байрлуулж хадгалах
•    Суурь өвчнүүд (Ходоод, улаан хоолойн сөргөө, барретийн улаан хоолой, ахалази, дивертикул)-ийг эрт оношилж эмчлэх
•    H.pylori-н халдвар, ходоодны атрофийг оношилж эмчлэх



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


12 сэтгэгдэл

  • Сайн байнуу яг ямар эм уувал зүгээр бол хүмүүсээс асууж үзэхэд Америкын нэг эм байдаг гэх юм нэрийг нь мэддэг бол туслаач хүмүүсээ

  • Sain bnu

  • Ta buhneesee asuuh zuil bnaa. Medeelel ogch tuslaach. ( хоолойн дээр ургасан полип ) hooloi hoyor sar hertei soogood emchid uzuulsen hooloin deer polyp urgasan bna gej onshilson yum. Ene hooloin deer urgasan polyp tsaashid biend hortoi yu hort hawdar boloh magadlal bga yu geed delgerengui medeelel ogch tuslaach.

  • улаан хоолой 3газарт шархаалаатай гэж гарсан тэгээд хааяадаа цусаар бойлжоод байна хоолой нь горийгоод юм идэж болохгүй яавал дээр вэ зөвлөгөө өгөөч

  • Улаан хоолой маань 3 шархтай бна гэнэ яаж юугаар эмчилвэл сайн бэ

  • 82настай эмээ минь улаан хоолойн хавдартай. Биеийн байдал: өөрөө босч явж байга, хоол идэж байгаа, бусад эрхтэн нь сайн. Эмчилгээ авах найдлагатай хаана ямар эмчид хандах вэ? Хариу хэлж туслана уу? 99831298, 80312996

  • Sain baitsgaana uu nadad neg zoviur bgaa yumaa odoo barag 3n jil bolj bna hooloind yum teegelchihsen yum shig torood bas baga zereg tseej horsdog yum idej uuhad zoviur bhgui uvduhgui hernee yum torood bdag hooloigoo 2 ch udaa duranduulsan todorhoi yum helehgui yumaa ene talaar meddeg hun baival zuvluguu ugch tuslaach

  • Sain bn uu emee ni odoo gaigui yu haana ymar emchilgee hiilegsen be manai emee 76tai

  • Сайн байна уу уулайн хоолойн хагалгаанд орсиймаа хоол ундны талаар зөвлөгөө авах гэсиймаа

  • Ээж минь.ходоодны хорт хавдараар хагалгаанд орсон юм.хоол идэх чадваргүй.бөөлжиж гаргаад.өтгөн гарахаа байсан.нүдэн дээр минь зовж байхаар эцэсиийн найдвар тээн оруулсан боловч. хавдар авах боломжгүй газар авсан учираас хөнгөвчлөх хагалгаа хийлэгсэн .одоо юунд найдахаа мэдэхгүй бн.ээжтэйгээ хамт хөгширмөөр байна.эдгээж тус болох зүйл байвал хэлж өгч тус болооч

  • 26 Nastai emegtei bn .hool idehed zugerr bolovch hoollosni dara hevtsen ued goroogod bnaaa. BAS hehreh medremj torood hehruuleh geheer hehrehgui hiiger duured bhiimoo. BUR sanaa zovchirhloo .zaluu humuus ulaan hooloin havdar tusssan tohioldol her bdg vee

  • Hool idheer us uuhaar entr goriigood hehrvvlmeer bolood zowiurtai bhima ym zalgihaar daraa n hooloid ym teeglegdeed ch bgamshg

Сэтгэгдэл үлдээх



4 + 6 =