БЗХӨ|(2014-09-22 10:12)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Архаг заг хүйтэн/хроническая гонорея/

Цочмог хэлбэрийн заг хүйтэн өвчинг эмчлээгүй, дутуу, буруу эмчилсэн тохиолдолд архаг заг хүйтэн өвчин үүсдэг. Энэ үед шээсний сүвээр ялгардаг үрэвслийн идээрхэг шингэн харьцангуй багасдаг. Архи уух, бэлгийн харьцаанд орсоны дараа сэдрэлт /дахилт/ өгдөг.Шээсний сүвийн хажуугийн сувгийн үрэвсэл, төмсөгний дайврын үрэвсэл, үрийн цулцангын үрэвсэл, шулуун гэдэсний үрэвсэл зэрэг олон хүндрэл өгдөг.
Энэ өвчнийг оношлохдоо: Бичил харуулын шинжилгээ хийн нянг тэжээлт орчинд өсгөвөрлөх шаардлагатай. Уг өвчинг трихомониазын гаралтай шээсний сүвний үрэвсэл, нянгийн гаралтай шээсний сүвний үрэвсэл зэргээс ялгах хэрэгтэй.
Эмчилгээ: Цочмог, цочмогдуу заг хүйтэнд антибиотик эмчилгээ хийх ба архаг балархай, хүндэрсэн хэлбэрт эхлээд дархлал заслын болон сэдрээх эмчилгээ, цус солих гоно вакцин, сүүн эмчилгээ, дараа нь антибиотик хэсэг газрын болон физик эмчилгээг хийнэ. Заримдаа 2-3 эмийг хавсарган хэрэглэж болдог. 2 сараас удаан өвчилсөнг архаг гэнэ.Бензилпеницллиныг 600,000 нэгжээр эхлээд цаашид 400,000 нэгжээр 3 цаг тутамд булчинд тарих ба цочмог, цочмогдуу хэлбэрт 4 сая нэгж, архаг балархай хэлбэрт 4-7 сая нэгж хийнэ. Прокайн бензилпеницллин цочмог хэлбэрт 4,8 сая МЕ нэг удаа, архаг хэлбэрт хоногт энэ тунгаар 1 удаа, 7 хоногт булчинд тарина. Эритромициныг эхний 2 өдөр 0,4 гр-аар 5 удаа ууна. Нэг мөчлөгийн тун цочмог голдуу хэлбэрт 5 хоног, балархай архаг хэлбэрт 8 хоног тарина.Цебруксин цочмог хэлбэртэй 250 мг булчинд 1 удаа спектиномицин шинэ хэлбэрт 2,0 гр-аар 1 удаа, архаг хэлбэрт 2,0 гр-аар хоногт 2 удаа 7 хоног булчинд тарина. Котримоксазол 480 гр, 4 шамалаар 12 цагаар 2 өдөр ууна. Эсвэл 480 гр-ыг 8 цагаар 2 хоног ууна./Эхнэр, нөхөр шинжилгээнд хамт очно./
Хэсэг газрын эмчилгээ: Азот хүчлийн мөнгөний 0,5%-ийн уусмалаар арчих, марганцын 0,1%-ийн уусмалаар шээсний сүв угаах эмчилгээ хийнэ.
Сэдрээх эмчилгээ: Сүүн эмчилгээг архаг хэлбэрт хэрэглэнэ. Үнээний шинэ саасан сүүг 15 минут буцалгаад хөргөж өрмийг нь ариутгасан сүүгээр цоолж шприцэнд соруулан эхлээд 2мл булчинд тарьж цаашид 1 хоног өнжөөд 2мл-ээр нэмэгдүүлэн булчинд тарина. Нэг удаагийн хамгийн их тун нь 10мл.
Хэсэг газрын эмчилгээ: Халуун бигнүүр, бичил бургуй, лааны тосон бигнүүр, хэт өндөр давтамжтай цахилгаан талбайгаар эмчлэх /УВЧ/. Эмчилгээ дууссанаас хойш 7-10 хоногийн дараа дахин шинжилгээ өгч үр дүнг тооцно. 3 хоног дараалан дараалан шинжилж нян илрээгүй үед, 2 сарын дараа ахин шинжлүүлэхэд нян илрэхгүй бол эдгэрсэнд тооцно. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай бол нэг удаа хэрэглээд эдгээх эм бий.
Хүндрэл: Заг хүйтэн өвчин нь түрүү булчирхайн үрэвсэл болж хүндрэх нь элбэг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


27 сэтгэгдэл

  • Эрэгтэйчүүдийн онцлог эрхтэн системд санаа зовсон асуудал байвал манайд хандаарай. Манай facebook хуудасанд орж эрүүл мэндийн мэдлэгээ нэмээрэй. таалагдвал like дарж нэгдээд, бусаддаа хуваалцаарай. холбоо барих утас-96646409
    https://www.facebook.com/eregteichuudiinEmneleg?

  • Yamar em heregleh ve

  • ямар эм бэ? тодорохой бичнэ үү?

  • ямар эм хаанаас авах вэ? тодорхой бичнэ үү?

  • эмч нараас асууж хянуулж бж гаргаж бгаач ээ, иргэдэд буруу мэдээлэл түгээх хэрэггүй ш дээ

  • ямар эм байдын бэ ганц эм уугаад эдгэдэг гэж үнэн юмуу энэ мэдээллийг оруулсан эмчтэй холбогдмоор байна яаж холбоо барих вэ

  • сайн байна уу надад туслаач БЗХӨ-г үнэгүй шинжилгээ авч эмчилдэг газар байдаг юм уу хаана хандах вэ хөдөөний оюутан юмаа эрэгтэй

  • сайн бнуу би энэ өвчинг тусаад нэлээн удсан бололтой мэддэггүй яваад бсан юм эхний удаад тариаг нь авч хийлгэсэн л дээ гэхдээ дэглэм алдчихсан юмаа.Тэгээд дараагийн удаа хийлгээд ахиад хүндрүүлчихсэн.Найзуудаасаа асуухад тариаг нь тариад л зүгээр болчихсон гэсэн.Одоо гонорея тусаад 4 сар болж байна одоо тарийг нь тариулвал яах бол? Аа бас нөгөө идээ шг юм нь бараг гарахгүй бга тгээд жоохон юм гараад бх юм.БЗХӨ үнэгүй зөвлөгөө шинжилгээ авдаг газар бдаг юм боловуу? ахиж тариа хийлгэх бодолтой бна дээрээс нь эм уух ёстой юу яах бол? бүр хүндэрчихсэн..

  • Болороод гэж хэлэхэд ганц тариа биш дээ 6 хоног эмчилгэээнд яввдаг юм блээ өдөрт 3 дусал 4 5тариа эдр хийлгэсэн дан ганц бэлгийн замаар ч биш хөнжил даавуу дүрсик суултуураар халддаг юм блээ

  • Сүүгээр тарих гэдгийг тодруулж өгөөч

  • Ямар нэртэй тариа хийлгэх вэ архаг байж магадгүй идээ гарахгүй гэхдээ хүндүүрлээд байх юм

  • Дэлхийн эрүүл мэндийн байгуулгын зөвлөмжийн дагуу дараах эмчилгээ хийнэ.

    Хүндрэлгүй заг хүйтэн өвчний үед:

    Цефтриаксон – 250 мг 1 удаа булчинд тарих эсвэл

    Цефиксин – 400 мг 1 удаа уух эсвэл

    Офлоксацин – 400 мг 1 удаа уух эсвэл

    Цифрофлоксацин – 500 мг 1 удаа уух эсвэл

    Левофлоксацин – 250 мг 1 удаа уух эсвэл

    Спектиномицин – 2 гр 1 удаа булчинд тарих

    Бэлгийн хавьтагчийг заавал эмчлэх шаардлагатай.

    Share

  • sn bnu emchee antibiotekeer emchilj blno gsn bn , helikobakterin 3 lsan em helipak uuval emchlegdene gsn uguu

  • Баярлалаа мэдээлэл авчихлаа

  • Emni une niit hed boldog ym be

  • Emni une niit hed boldog ym be

  • Bi tusaad barag 2jil shahyy bolchiloo mash ih unertei utgun nogoon idee garad bnaa yarltai emchluulmeer baina iim hundersen tohioldold her hugatsaand haana yaj emchluuleh be tuslaach emegtei

  • Bi bas ene owchiniig tusaad 2jil garan boljiin gxdeee shinjilgee ogoxoor ynz ynz garxima exleed shinjilgee ogoxod moogontsor gj bsi daraa ni axiad shinjilge ogoxd trixmonad gj bsan tged sayxan 11sard ogoxd zag xuiten gexi xaan yaaj sain todruulax we medex xvn bnu xelj ogch tuslaach guijin emegtei

  • Bi bas ene owchiniig tusaad 2jil garan boljiin gxdeee shinjilgee ogoxoor ynz ynz garxima exleed shinjilgee ogoxod moogontsor gj bsi daraa ni axiad shinjilge ogoxd trixmonad gj bsan tged sayxan 11sard ogoxd zag xuiten gexi xaan yaaj sain todruulax we medex xvn bnu xelj ogch tuslaach guijin emegtei

  • сн уу манай нохор 18 жилийн омно авсан гэсэн гэтэл тэр нь саяхан дахин илэрлээ ийм удаан бдаг юм уу

  • ene urwaliin shinjilgeeg n uguhduu zaawal umnuh udur n alcoholnii turliin esvel haluun nogootoi hool idsen bh ystoi yumuu tgj bichsen bn uur siteuudad????? medeh hun bnuu

  • 3dah udaaga tusaad taria hiilgesnees 4 5 sar bolsnii daraa zugr arhi uugaal udalguu sedreed hundreed bhin ug ni belgewchtei hawitald orsiin . Suulde bur utgun garhaa boliloo tugjreed bhin. Ene uwchintei holbootoi yu

  • 3dah udaaga tusaad taria hiilgesnees 4 5 sar bolsnii daraa zugr arhi uugaal udalguu sedreed hundreed bhin odo 8 sar engej yawjiin ug ni belgewchtei hawitald orsiin . Suulde bur utgun garhaa boliloo tugjreed bhin. Ene uwchintei holbootoi yu

  • сайн байна уу? элэгний цирозтой хүнд хамгийн тохирох эмчилгээ нь аль нь вэ? хариу хүсье?

  • Анх тусаж байгаа хүмүүс Крин гээд тариаг тариулчих 😉

Сэтгэгдэл үлдээх



8 + 9 =