Мэс засал|(2014-08-29 09:37)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хатиг /Furuncul/

Тодорхойлолт:
Стафилококкийн гаралтай арьсны гүн идээт, хурц, үхжилт үрэвсэл бөгөөд үсний уут, түүний амсар орчны эд , түүнийг тойрсон тосны булчирхайг гэмтээж, үсийг нийтэд нь хамарсан гүнзгий зангилаат үүсэл ба алга, улнаас бусад биеийн бүх хэсэгт гардаг гүн фолликулит юм.
•    Бэлгийн бойжилтийн үе, бие ядрах , чихрийн шижин, хөлсний булчирхай бөглөрөх зэрэг үед элбэг тохиолдоно
•    Ихэвчлэн нүүр, шилэн хүзүү, өгзөг, хамрын нүх, чихний гадна сувагт элбэг тохиолдоно
•    Олон хатиг нэгэн зэрэг гарвал хатигшил буюу фурункулёз гэнэ
Ангилал:
Хатиг арьсны гүн давхрааг хамарч явагддаг учраас 4 үе шатаар явагдана:
1.    Боловсрох
2.    Бамбалзах
3.    Шархлах
4.    Сорвижих
Эмнэлзүй:
•    Маш хөндүүр овгор хатуурал шовойж улайна.
•    Халуурч чичрүүдэс хүрнэ.
•     Эхлээд жижигхэн буурцган чинээ, дараа нь томрон самрын хэмжээтэй, мөн түүнээс ч томорч болно.
Оношлогоо:
•    Эмнэлзүй
•    Бодит үзлэг
•    Лабораторид: алтлаг стафилакокк
Эмчилгээ:
•    Хүйтэн жин тавьж, оролдохгүй хүлээнэ. Идээ хуралдах үед доорхи арга хэмжээг авна.
•    УВЧ – ээр 3-5 удаа шарна
•    Антибиотик эмчилгээ
•    1% – ийн лидокайны тусламжтай хэсгийн мэдээгүйжүүлэлт хийж, 0.5-1 см зүслэг хийж идээт хөндийг антисептик  уусмалаар цэвэрлэн бооно.
•    Шингэн сайн уулгана. 2-3 л-ийг.
•    Амин дэмийн эмчилгээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + = 5