Uncategorized|(2014-08-28 10:25)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хоолоор жингээ бууруулах хөтөлбөр

55555555555555555555555Хоолны тэмдэглэл хөтлөнө. Тэмдэглэлд хүнс, хоолны хэрэглээ, зөвлөмж хэмжээнээс хэдэн нэгжийг идсэн, хооллолтын байдалд сэтгэл ханамжтай байгаа эсэх зэргийг бүртгэнэ.1. Хооллох загвараа тодорхойлохЗарим хүмүүс  ядарсан, сэтгэл хөдөлсөн, сэтгэл гутарсан, сэтгэл дундуур үедээ хэтрүүлэн иддэг. Өдөр бүр хэрэглэсэн илчлэгийг ойролцоогоор тооцоолон бодож, өдөрт хэрэглэх илчлэгийн хэмжээг гаргана.2. Зөв дадалтай болоход туслах санамжууд

Жингээ хэт хурдан буулгаж болохгүй. Хэрэв та буруу хооллодог дадлаа аажим, бага багаар өөрчилвөл таны жингээ бууруулах хөтөлбөр удаан хугацаанд илүү үр дүнтэй байх болно.

Хоол -ыг бага хэмжээгээр, тайван, удаан идвэл хэт их идэхээс зайлсхийж чадна. Хэрэв та уурласан, тайван бус үедээ хэтрүүлэн идэх хандлагатай бол хоол идэхийн оронд хөгжилтэй сайхан үйл  явдлаа бодохыг хичээгээрэй.

Хэрэв та хааяа хэтрүүлэн иддэг бол сэтгэл зовох хэрэггүй. Харин энэ дадлаа ухаалгаар өөрчлөх хэрэгтэй.

3. Дасгал, хөдөлгөөн

Биеийн жингээ бууруулах хөтөлбөрт усанд сэлэх, бүжиглэх, явган явах гэх зэрэг байнгийн дасгал, хөдөлгөөнийг оруулдаг. Хооллох дадлаа өөрчилөхдөө дасгал хөдөлгөөнийг хавсаргавал илүү үр  дүнтэй. Дасгалгүй, дан ганц хоол эмчилгээний үед бодисын үндсэн солилцоонд онц өөрчлөлт гарахгүй.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 6 =