Uncategorized|(2014-07-03 16:30)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Бие халаалт

indexБие халаалт нь хүний биеийг тухайн дасгал хөдөлгөөн хийж гүйцэтгэхэд бэлтгэдэг бөгөөд зөв хийж гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн дасгалыг хийж гүйцэтгэх явцад бэртэж гэмтэх аливаа  эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой.Бие халаалтын явцад булчингууд нь тайван үеэс илүү их эрчимтэй хөдөлгөөнүүдийг хийх  боломжтой болдог бөгөөд хүний биеийн физиологийн үйл  ажиллагааг тайван байдлаас дасгал хийх үед зохицон шилжих нөхцлийг бүрдүүлдэг юм. Дасгал хийх явцад идэвхтэй ажиллаж байгаа булчингуудын цусан хангамж ердийн үеийнхээс нэмэгддэг.  Түүнээс гадна бие халаалтын явцад үе хоорондын шингэн нь жигд тархаж, үений завсарын зайг хадгалж өгдөг байна. Ингэснээрээ дасгалын явцад бэртэж гэмтэхээс хамгаалдаг.

Төгсгөл хэсэг нь бие халаалтын хэсэгтэй адил чухал үүрэгтэй байдаг. Бие махбод нь дасгал хөдөлгөөн хийсний дараа аажмаар зугуухан тайван үеийн байдалдаа шилжих ёстой. Үүний тулд дасгал  хийж дуусаад шууд зогсолгүйгээр, зүрхний үйл ажиллагаагаа хэвийн байдалд шилжих хүртэл хөнгөн хэлбэрийн дасгал хөдөлгөөнөөр аажим үргэлжлүүлэн хийж дасгалыг дуусгана. Төгсгөл хэсгийн  үргэлжлэх хугацаа 5 -10 минут байхад хангалттай.

Хэвийн шинжүүд

Дунд зэргийн эрчимтэй дасгал хийж байх үед дараах шинжүүд илэрч болно. Үүнд:

  • Амьсгал гаргах ба авахад зарим өөрчлөлт илрэх боловч ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр харилцан ярилцах чадвартай байна. Амьсгал бачуурах, цээжээр өвдөх зэрэг шинж илрэх ёсгүй.

  • Дасгалын үед ямар нэгэн өвдөлтийг мэдрэх, эсвэл хэтэрхий их хүчээр хийж болохгүй.

  • Зарим тохиолдолд гар хөл ядрах шинж тэмдэг илэрч болох боловч ямар нэгэн өвдөлт мэдрэгдэх ёсгүй.

Нийтлэг эрсдэлүүд

Дасгалын явцад тулгуур эрхтэн гэмтэх тохиолдол цөөнгүй байдаг тул түүнээс байнга сэргийлнэ. Бэртэж гэмтэхээс зайлсхийх зорилгоор, дасгал хөдөлгөөнийг хийж эхлэхдээ ачаалал багатай хөнгөн  хэлбэрийн хөдөлгөөнөөр аажмаар эхлэх бөгөөд дасгалын эрчим ба ачааллыг бие махбодын хариу урвалд тохируулан зугуухан нэмэгдүүлж зохих түвшинд хүргэнэ. Дасгал хийж эхлэхийн өмнө  мэргэжлийн эмчид үзүүлэн эрүүл мэндийн байдлаа үнэлүүлж, үе мөчний өвчин, ясны сийрэгжилт зэрэг аливаа эмгэгтэй эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрэв танд үе мөчний  өвчин, ясны сийрэгжилт зэрэг эмгэг илэрсэн тохиолдолд явган алхах дасгал илүү тохиромжтой.

Эрүүл мэндийн үзлэг, дүгнэлт

Ямар нэгэн зүрх судасны өвчтэй хүмүүс дасгал хийж эхлэхийнхээ өмнө мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой. Түүнээс гадна 40-өөс дээш насны эрэгтэйчүүд, 50-аас дээш насны  эмэгтэйчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Доор дурьдсан эрсдэл бүхий хүмүүсийн хувьд тохиромжтой дасгалын хөтөлбөр боловсруулах, зөв зохистой  хяналт-шинжилгээ хийх шаардлагын улмаас нарийн мэргэжилийн эмчид үзүүлж эмнэлгийн дүгнэлт гаргуулсан байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + 1 =