Мэдээ, Онцлох, Хавдар|(2014-06-22 09:45)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Солонгосын Хавдрын Улсын Төв Эмнэлэг

KIRAMS

– Солонгосын “Хавдрын Улсын Төв Эмнэлэг” Монголд албан ёсны төлөөлөгчийн газартай боллоо –

Солонгосын Хавдрын Улсын Төв Эмнэлэг нь Солонгос улсын №1 хавдрын мэргэжлийн эмнэлэг бөгөөд Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг хавдар судлал, цөмийн анагаах ухааны төв байгууллага билээ. Манай эмнэлэг нийт 18 хавдрын төвийг ажиллуулж байгаа ба эмчлүүлэгч тус бүрт тохирсон тусгай оношлогоо, эмчилгээ, үйлчилгээг хагас зуун жилийн туршлаган дээрээ үндэслэн өндөр түвшинд хийж үйлчилж байна. Дэлхийд 3хан байдаг цацраг туяан аппаратын нэгийг эзэмшдэг ба монголчуудад зориулсан тусгай хөнгөлөлтийн тогтолцоогоор Монгол иргэдэд чанартай хямд үйлчилгээг үзүүлж байна.

Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Ди Жи Би” ХХК
Холбоо барих утас : 91821616, 317981, 99000440

logoСолонгосын хавдрын төв эмнэлгийн тухай

•    БНСУ-ын №1 хавдрын мэргэжлийн төв эмнэлэг
•    Хавдрын анхат шатны оновчтой оношлогоо
•    Солонгос улсад анх удаа мэсгүй цацраг туяан хагалгааг нэвтрүүлсэн
•   Дэлхийд 3хан байдаг цацраг туяан шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжийн нэгийг эзэмшдэг

Солонгосын хавдрын төв эмнэлэг нь “Цацраг туяан эмчилгээ судалгааны институт” нэрээр 1963 онд анх байгуулагдсан бөгөөд хавдар судлал, цөмийн анагаах ухааны төв байгууллага юм. Дэлхийд үнэлэгдсэн мэргэжлийн эмч нар болон хавдрын нарийн оношилгооны 100 гаруй дэвшилтэт технологийн тусламжтайгаар хавдрын оношлогоо, эмчилгээг үр дүнтэй хийж байна.

Солонгосын хавдрын төв эмнэлгийн зохион байгуулалт

1.    Үзлэг эмчилгээний хэсэг
•    Дотрын тасаг
•    Хоол боловсруулах эрхтний тасаг
•    Амьсгалын замын эрхтний тасаг
•    Цусны хавдрын тасаг
•    Зүрхний тасаг
•    Дотоод шүүрлийн тасаг
•    Бөөрний тасаг
•    Гэмтэл заслын тасаг
•    Гоо сайхны мэсийн тасаг
•    Мэдрэлийн тасаг
•    Эмэгтэйчүүдийн тасаг
•    Хүүхэд, өсвөр насныхны тасаг
•    Чих, хамар, хоолойн тасаг
•    Урологийн тасаг
•    Мэдрэл заслын тасаг
•    Цээжний хөндийн тасаг
•    Гоо заслын тасаг
•    Нүдний тасаг
•    Арьсны тасаг
•    Сэтгэц мэдрэлийн тасаг
•    Шүдний тасаг
•    Дүрс оношлогооны тасаг
•    Мэдээ алдуулах тасаг
•    Цацраг туяа, хавдар судлалын тасаг
•    Лаборатор
•    Эмгэг зүйн тасаг
•    Гэр бүлийн анагаах ухааны тасаг
•    Мэс заслын өрөө
•    Сэхээн амьдруулах тасаг
•    Түргэний тасаг
•    Cyber knife center
•    Хавдрын уламжлалт анагаах тасаг
•    Албан хэрэг хөтлөлтийн тасаг
•    Эмийн жорын тасаг
•    Нөхөн сэргээх тасаг
•    Нэгдсэн оношилгооны төв
•    Халдварт өвчин судлалын тасаг
•    Хүлээн авах
•    Даатгалын хяналтын тасаг
•    Хэрэглэгчдэд зөвлөх тасаг

2.    Сургалт дадлагын хэсэг
•    Хэвтэн эмчлүүлэх тасаг
•    Амбулторын тасаг
•    Тусгай хэвтэн эмчлүүлэх тасаг
3.    Сувилах хэсэг
•    Хэвтэн эмчлүүлэх тасаг
•    Амбулторын тасаг
•    Тусгай хэвтэн эмчлүүлэх тасаг
4.    Эмнэлгийн захиргааны хэсэг
•    QI баг
5.    Эмнэлгийн төлөвлөгөө зохицуулалтын хэсэг
•    Эмнэлгийн төлөвлөгөөний баг
•    Нэгдсэн оношилгооны төв
6.    Гадаад эмчилгээний хамтын ажиллагааны хэсэг
•    Эмчилгээний хамтын ажиллагааны баг
•    Олон улсын эмчилгээний төв
7.    Клиник туршилтын төв

Хорт хавдрын төв

50 гаруй жилийн турш хуримтлуулсан хорт хавдрын эмчилгээний туршлага чадвараар Бамбай булчирхайн төв, Хөхний хорт хавдрын төв зэрэг эмэгтэйчүүдийн төрлийн хорт хавдрын төвийг багтаасан нийт 18 хавдрын төвийг ажиллуулж байгаа бөгөөд эмчлүүлэгч тус бүрт тохируулсан тусгай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

w2

Хавдрын эс нь маш хурдан хуваагддаг учир цацрагийн үйлчлэлд маш эмзэг байдаг. Энэ шинж чанарыг ашиглан хавдрын эсийг устгах, тархалтыг зогсоох эмчилгээг хийж байгаа бөгөөд эмчилгээний үр дүн нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хагалгаа хийлгэх боломжгүй хүнд шатанд орсон хавдрыг цацраг туяан эмчилгээгээр эмчилдэг бөгөөд хавдрын төрлөөс хамааран 100% хүртэл эмчлэгдэх боломжтой юм. Тус эмнэлэг нь цацраг туяан оношилгоо, эмчилгээг өндөр түвшинд хийдгээрээ Солонгос улсад төдийгүй дэлхийд тэргүүлдэг эмнэлэг юм.

Солонгосын хавдрын төв эмнэлгийн дэвшилтэт технологиуд

petPET(Positron Emission Tomography)

Солонгосын хавдрын төв эмнэлгийн PET төв нь 1997 онд анх ажиллаж эхэлсэн бөгөөд өчүүхэн жижиг хавдрыг ч олж илрүүлдэгээрээ хорт хавдрын анхан шатны оношилгооны салбарт шинэ үүд хаалгыг нээсэн төхөөрөмж юм. Солонгосын хавдрын төв эмнэлэг нь 2003 онд Солонгос улсад анх удаа PET/CT-г ажиллуулж эхлэн, 2009 онд PET/MRI системийг нэвтрүүлэн цөмийн анагаах ухааны салбар болон цацраг туяан эрдэм шинжилгээний салбарт шинэ оношилгооны аргыг нээн илрүүлээд байна.
PET/CT нь компьютер томограф(CT)-ийн чадварлаг амьд дүрс бичлэг дээр PET-ийн дүрсийг нэгтгэн маш нарийн нарийвчлалтай оношилдог төхөөрөмж бөгөөд анхан шатны хорт хавдар болон хорт хавдрын үсэрхийлэл зэргийг дэлгэрэнгүй оновчтой оношилдог цөмийн оношилгооны төхөөрөмж юм.

PET/MRI нь PET/CT төхөөрөмж дээр MRI-ийг нэг түвшинд байрлуулан ээлж дараалалтайгаар ажиллуулан дүрсийг нийлүүлэн оношилдог төхөөрөмж бөгөөд Солонгос улсад хамгийн анх удаа Korea Cancer Center эмнэлэгт суурилуулан ашиглаж байна.

 pet1

rapid arc

Rapid Arc

Солонгосын хавдрын төв эмнэлгийн Rapid Arc төв нь 2009 оноос эхлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд цацраг туяан эмчилгээний салбарт гүйцэгдэшгүй амжилтыг үзүүлж байгаа шинэ дэвшилтэт технологи юм.
Rapid Arc-ын цацраг туяан эмчилгээ нь тархины хорт хавдар, хамар хоолойн хавдар, уушигны хорт хавдар, хоол боловсруулах эрхтний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, нуруу нугасны хорт хавдар зэрэг төрөл бүрийн хавдрын эмчилгээнд үр дүнтэй бөгөөд, бусад цацраг туяан эмчилгээтэй харьцуулвал эмчилгээний хугацаа богино, эмчилгээний зардал мөн адил бага, эмчилгээний дараах өвчин зовлон байхгүй зэрэг давуу талуудтай юм.

cyber knife1Cyber Knife
Солонгосын хавдрын төв эмнэлгийн Cyber Knife төв нь 2002 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3,000 гаруй клиник эмчилгээг хийгээд байна. Манай эмнэлэг дэлхийд анх удаа Cyber Knife-ийн эмчилгээг хэрэглээ болгон ашиглаж, маш олон хорт хавдрын эмчилгээ хийсэн бөгөөд энэхүү эмчилгээний талаар олон улсын нэрт эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэн дэлхийд энэхүү эмчилгээг таниулсан гэх мэт маш өндөр амжилтаараа дэлхийг гайхагдаж байна.

Cyber Knife гэдэг нь мэс ашиглахгүйгээр цацраг туяаг ашиглан хавдрыг авдаг мэс арга юм. Эмчилгээний робот нь үл мэдэгдэм нарийн цацраг туяагаар хавдрын бүх талаас олон зуун удаагийн давтамжтайгаар шарж хавдрын эсүүдийг устгадаг бөгөөд эрүүл хэсэгт нөлөөлөх цацраг туяан нөлөөллийг багасган хорт хавдрын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэгээрээ давуу талтай. Тархины хорт хавдар, тархины судасны өвчлөл гэх мэт 2 тархины хавдраас гадна элэг, уушиг,  нойр булчирхай, түрүү булчирхай болон сээр нуруунд үүссэн хавдрыг аюулгүй, оновчтой, үр дүнтэй эмчлэх боломжтой. Хагалгаа хийх боломжгүй томорсон хавдрыг эмчилэхэд тохиромтой дэвшилтэт технологи юм.

Хөгжилтэй орнууд нь нийт хорт хавдрын 50 орчим хувийг эмчилдэг үр дүнтэй байдаг бол Солонгос улсын хувьд 60 орчим хувийг эмчилдэгээрээ дэлхийд тэргүүлж байна. Тиймээс энэ улсын хүн амын өвчлөл, нас баралт өдрөөс өдөрт буурч байгаа үзүүлэлттай байгаа билээ.
Солонгосын хавдрын төв эмнэлэг нь хорт хавдар гэдэг үхэл дагуулсан аймшигт өвнөөр өвчилсөн хүмүүсийн зөвхөн өвчнийг эмчлээд зогсохгүй сэтгэлийг хүртэл эмчлэхийн тулд бүхий л хүчээрээ хүчин зүтгэж байгаа бөгөөд үүний үр дүн ч олон хүнд амьдрал, цаг хугацаа, баяр хөөр бэлэглэж байна. Мөн түүнчлэн оношилооний төхөөрөмжөөр Солонгос улсдаа төдийгүй дэлхийд гайхагдсан шинэ технологийг ашигладаг нь олон олон хүнийг өвчин зовлонгоос урьдчилан сэргийлэхэд маш том үүрэг гүйцэтгэж байна.

Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Ди Жи Би” ХХК
Холбоо барих утас : 91821616, 317981, 99000440



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



3 + = 7