Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Цөс угаах арга

2013062011tЦөсөө угаах. Цөсийг угааснаар цөс гадагшлах замыг цэвэрлэн, цөсний ялгаралуулалтыг идэвхжин цөөсний хүүдий сулардаг. Цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон цөсний хүүдийн хана үрэвсэхээс сэргийлнэ. Ихэвчлэн цөс сунах, өтгөрөх тохиолдол их байдаг ба энэ нь цөсний өвчлөлийн эхний үе шат юм. Цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой. Юуны түрүүнд хэвлий эход харуулж цөсний чулуутай эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв чулуутай бол угааж болохгүй.

Цөсийг ходоодны гуурс ашиглан, эсвэл гуурсгүйгээр угааж болно. Гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой байдгаар нь гуурсгүйгээр буюу “сохроор” угаах гэсэн арга нь өргөн хэрэглэгддэг.Цөсөө угаах:
Өглөөд 1-2 стакан халаасан рашаан, цөс хөөх ургамлын ханд, эсвэл хүхэр хүчлийн магнезийн нунтгийг өлөн элгэн дээрээ уугаад баруун талдаа бүлээн жин тавин цаг хагас орчим хэвтэж амарна. Ингэсний дараа ногоовтор өнгөтэй өтгөн гарвал угаалт амжилттай болж, цөс гадагшилсныг заана.
Цөс угаах нь дотоод эрхтний үйл ажиллагаа болон нүүрний арьс өнгөлөг байхад маш сайн нөлөөлдөг байна.
– Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй (зөвхөн шингэн юм ууна).
– Дараа нь баруун хажуугаар харан хөлөө хагас нугалан хэвтэнэ.
– Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь. Бүлээн жингээ байнга халуун байлгах шаардлагатай.
Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй. Цөсийг сард 2-3 удаа угаавал илүү үр дүнтэй.
Хэчнээн удаа угаахыг зөвхөн эмч заах ёстойг анхаарна уу.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


6 сэтгэгдэл

  • сайнуу? миний цөс өтгөн хана нь зузаан байна гэсэн. ээзгийний шүүс ууж байгаа хэр үр дүнтэй бол зөвөлгөө өгөөч??

  • 2 sard 1 uda ugaah n sn gj yarigdah bolsn suuliin uied..

  • hi bambain ovchnii emchilgee helj ogooch.emuud bolon ulamjlalt emchilgee bna uu?

Сэтгэгдэл үлдээх



5 + 6 =