Эмэгтэйчүүд|(2014-05-20 10:25)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Жирэмсний хүндрэлийн талаарх ерөнхий ойлголт

Хэдийгээр ихэнх эмэгтэйчүүд жирэмсний хугацаанд эрүүл байгаа ч бага зэргийн таагүй мэдрэмж буюу хүндрэлийн дохио болсон урьдал шинж тэмдгүүдийг мэдэж байснаар өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг ноцтой хүндрэлээс сэргийлж чадах болно. Эдгээр өөр хоорондоо ялгаатай шинж тэмдгүүдэд жирэмсний хугацаанд болон төрсний дараа тохиолдох дотор муухайрах ,хөл бадайрах зэрэг бага зэргийн таагүй мэдрэмжээс эхлээд цус алдалт зэрэг ноцтой шинж тэмдгүүд багтсан байдаг.
Эмэгтэй хүн болгон мөн жирэмслэлт болгон ялгаатай байдаг. Зарим эмэгтэйчүүдэд ямарч асуудал тохиолдож болно. Иймд та жирэмсэний явцад өөрийнхөө биед гарч болох өөрчлөлтөнд анхаарал тавьж бэлтгэлтэй байх хэрэгтэй.Жирэмсний хугацаанд тохиолдож болох зарим хүндрэлийг дурдвал:
• Умайн гаднах жирэмслэлт
• Жирэмсэн үеийн чихрийн шижин
• Гепатит В
• Бэлгийн замын халдварт өвчин
• Листериоз
• Токсоплазмоз
• Шээсний замын халдвар
• Ихэс түрүүлэлт
• Ихэс ховхролт
• Ургийн дистресс
• Преэклампси
• Дутуу төрөлт
• Төрсний дараах сэтгэл гутрал
• Хөхний үрэвсэл (мастит)
• ЗулбалтУмайн гаднах жирэмслэлт
Умайн гаднаж жирэмслэлт гэдэг нь үр тогтсон өндгөн эс умайн хөндийн гадна буюу ихэвчлэн гуурсан хоолойд бэхлэгдэж байрлахыг хэлнэ.
Жирэмсний энэ хүндрэлийн шинж тэмдэгүүдэд:
• Үтрээнээс бор хүрэн өнгийн цус бага хэмжээгээр гарна
• Хэвлийн доод хэсгээр ихэвчлэн нэг талд өвдөлт илэрнэ. Өвдөлтийн хүч цаашид нэмэгдэж шулуун гэдэс рүү тулж өвдөнө.
• Эгэм мөр рүү өвдөлт дамжина
• Толгой эргэнэ,зарим үед ухаан балартаж болно.
• Дотор муухайрч бөөлжинө.
Умайн гаднах жирэмсний үед хөврөл цаашид хөгжиж чаддаггүй тул мэс заслын аргаар авч цус алдалтыг тогтоодог. Эсвэл Метотрексат гэдэг эм хэрэглэж шимэгдүүлэх эмчилгээ хийдэг.

Жирэмсэн үеийн чихрийн шижин
Жирэмсэн үеийн чихрийн шижин нь ихэвчлэн жирэмсний хоёр болон гурав дах гурван сард тохиолддогоороо бие даасан чихрийн шижин өвчнөөс ялгаатай. Энэ үед ам цангах, өлсөх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэгүүд ихэвчлэн илэрдэг.
Жирэмсний энэ төрлийн хүндрэлтэй эмэгтэйчүүд цусны сахарын түвшингээ хянаж байх, хоолны дэглэм барих болон дасгал хийж байх хэрэгтэй байдаг. Жирэмсэн үеийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн болохоосоо өмнө чихрийн шижин өвчтэй байсан эмэгтэйчүүд цусны сахарын түвшинг байнга хянаж шаардлагатай нөхцөлд инсулин эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Гепатит В
Гепатит В вирус бол элэг гэмтээх үндсэн шалтгаануудын нэг болдог. Мөн энэ вирус эхээс урагт халдварлаж чаддаг байна.
Гепатит В ихэвчлэн шинж тэмдэггүй хэлбэрээр явагддаг. Хэрэв илэрвэл дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:
• Хөнгөх хэлбэрийн халууралт
• Толгой өвдөх
• Булчин өвдөх болон амархан ядрах
• Хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах
• Бараан өнгөтэй шээх, өтгөний өнгө цайх
• Аюулхайд хөндүүрлэх
• Арьс болон нүдний цагаан шарлах
• Элэгний хүндрэлүүд
Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл элэгний үйл ажиллагааны шинжилгээ өгөөрэй.

Бэлгийн замын халдварт өвчин
ДОХ болон бэлгийн замаар дамжих халдвар эхээс урагт дамжиж болдог.
Хэлбэрээсээ хамаарч бэлгийн замын халдварт өвчиний үед олон төрлийн шинж тэмдэг илэрч болно. Тэдгээрээс дурдвал:
• Бэлэг эрхтэний орчимд жижиг цэврүү эсвэл үү гарна.
• Халуурна.
• Амархан ядарна.
• Өвдөлт илэрнэ.
• Үтрээний хэвийн биш ялгадас гарах (шаргал,цуслаг, ногоон, саарал өнгөтэй, зузаан цайвар бижирмэгтэй болон эвгүй үнэртэй гэх мэт)
• Шээхэд хорсож өвдөх.
• Бэлэг эрхтэн орчмоор загатнах.
• Үтрээ халуун оргиж загатнах.
• Хөл болон цавь руу өвдөх, булчихай цочиж хавдах.
• Бэлгийн харьцааны үед өвдөх.
• Мөөгөнөцөрийн халдвараар ойр ойрхон өвдөх
• Арьсны тууралт.

Листериоз
Листериоз бол Listeria monocytogenes гэдэг бактерийн халдвар юм. Энэ нь зөөлөн бяслаг болон хагас боловсоруулсан махан бүтээгдэхүүнд байдаг.
Листериозийн шинж тэмдэгүүдэд:
• Ханиадны үеийнхтэй төстэй халууралт
• Булчин өвдөх
• Чичрүүдэс хүрэх
• Зарим үед суулгалт
• Дотор муухайрах
• Толгойн хүчтэй өвдөлт
• Хүзүү хөших зэрэг орно.
Антибиотик эмчилгээг уг өвчинийг эмчлэх болон ургийг халдвараас сэргийлэх зорилгоор хийдэг.

Токсоплазмоз
Токсоплазмоз бол паразитийн халдвар бөгөөд урагт халдварлаж болдог. Муурын ялгадас, хүрэлцсэн эд зүйлсээс болон паразит агуулсан махыг дутуу болгож идсэний улмаас халдвар авдаг.
Ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хэрэв илэрвэл хөнгөн хэлбэрийн ханиадтай төстэй шинж тэмдэг гардаг.
Хэрэв эх халдвар авсан нь тогтоогдвол ургийн усны шинжилгээ болон хэт авиан шинжилгээ хийнэ.
Ураг халдвар аваагүй байвал эхэд антибиотик эмчилгээ хийх бөгөөд энэ нь нярай хүүхдийн хүнд хэлбэрийн шинж тэмдэгүүдийг намдаахад ач холбогдолтой. Ураг халвар авсан эсвэл халвар авсан байж магадгүй сэжигтэй байвал эхэд нь пириметамин болон сульфадиазин гэсэн хоёр хавсарсан эмийн эмчилгээ хийнэ. Халдвар авсан хүүхдийг төрөхөд нь болон амьдралын эхний нэг жилд дээрх эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийдэг.

Шээсний замын халдвар
Шээсний замын халдварыг эмчлэхгүй архагшуулвал өгсөх замаар дамжин бөөрийг өвчлүүлдэг.Мөн дутуу төрөлтийн шалтгаан болж болдог.
Шээсний замын халдварын шинж тэмдэгүүдэд:
• Шээх үед хорсож өвдөх
• Хэвлийн доод хэсгээр болон ууц нуруугаар өвдөх
• Чичрүүдэс хүрэх
• Халуурах
• Хөлрөх
• Дотор муухайрах , бөөлжих
• Олон ойрхон шээх, шээс задгайрах
• Шээс хурц үнэртэй болох
• Шээсний хэмжээ өөрчлөгдөх
• Шээсэнд цус болон идээ гарах
• Бэлгийх харьцааны үед өвдөх
Энэ хэлбэрийн жирэмсний хүндрэлийг шээсний шинжилгээгээр илрүүлж оношлодог. Шээсний замын халдварын үндсэн эмчилгээ нь антибиотик бөгөөд ихэвчлэн амоксциллин, нитрофуран болон цефалоспориноор 3-7 хоногийн курс эмчилгээ хийдэг.

Ихэс түрүүлэлт
Ихэс умайн хүзүүг хэсэгчлэн болон бүрэн таглаж байрласныг ихэс түрүүлэлт гэнэ.
Энэ хүндрэлийн үндсэн шинж тэмдэг нь жирэмсний хоёр болон гурав дах гурван сард өвдөлтгүйгээр үтрээнээс цус гарах явдал юм. Мөн зарим хүнд ямар нэгэн шинж тэмдэггүйгээр байж болно.
Ихэс түрүүлэлт нь ихэвчэн жирэмсний 20 долоо хоног орчимд хэт авиан шинжилгээгээр бүрэн оношлогддог. Энэ үед ямар нэгэн зовиургүй байсан ч биеийн хүчний ачааллаас чөлөөлөх хэвтрийн дэглэм сахих болон бэлгийн харьцааг хориглох зэрэг дэглэм барих зайлшгүй шаардлагатай. Хэрэв цус гарвал яаралтай эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Цус гаралт зогсож эх болон ургийн байдал тогтвортой байвал ургийг гадаад орчинд амьдрах чадвартай болох хүртэл онцгой хяналтанд жирэмслэлтийг үргэлжлүүлнэ. Харин цус үргэлжлэн гарч байх эсвэл дутуу төрөх үйл ажиллагаа эхлэсэн бол яаралтай журмаар кесар мэс засал хийж төрөлтийг шийднэ.

Ихэс ховхролт
Хэвийн байрласан ихэс хүүхэд төрөхөөс өмнө умайн хананаас салж ховхрох жирэмсний хүндрэлийг ихэс ховхролт гэнэ.
Ихэс ховхолтын шинж тэмдэгүүдэд:
• Жирэмсний хоёр дах хагаст үтрээнээс цус гарах
• Хэвлийгээр базлах
• Хэвлийн өвдөлт
• Умай хатуурах зэрэг орно.
Хэрэв бага хэмжээний ховхролт байвал хэсэг хугацааны дараа цус гаралт зогсоно. Хөнгөн хэлбэрийн үед хэврийн дэглэм барьж онцгой хяналтанд байлгана. Хүнд хэлбэрийн ховхолтын үед төрөлтийг яаралтай шийдэх шаардлагатай болдог.

Ургийн дистресс
Хэрэв жирэмсний 26 дах долоо хоногоос хойш таны хүүхдийн хөдөлгөөн хоногт 10 аас цөөн хөдлөж байвал эмчид хандаарай. Учир нь ургийн дистрессийн шинж тэмдэг байж болзошгүй.
Ургийн дистрессийг оношлоход дараах аргуудыг хэрэглэнэ. Үүнд:
• Nonstress test (NST). Урагийн зүрхний цохилт эхийн байдал болон хэт авиан шинжилгээний үед хэрхэн хариу урвал үзүүлж байгаа байдлыг хэмжинэ.
• Contraction stress test. Энэ аргыг ихэвчлэн Nonstress test өөрчлөлттэй байгаа тохиолдолд хэрэглэдэг. Питоцин хэрэглэж умайн булчинг цочроож ургийн зүрхний цохилт умайн базлалтанд ямар хариу урвал үзүүлж байгааг илрүүлдэг.
• Biophysical profile (BPP). Энэ нь Nonstress test болон ургийн хөдөлгөөн, амьсгалах хөдөлгөөн, булчингийн тонус болон ураг орчмын шингэний хэмжээ зэрэгт үндэслэн ургийн байдалд үнэлгээ өгөх арга юм.
Эмчилгээний арга нь дээрх шинжилгээнүүдийн хариунаас хамаарна.

Преэклампси
Жирэмсний үед артерийн даралт өндөр байх нь преэклампси буюу хожуу үеийн хордлоготой холбоотой. Энэ хүндрэл ихэвчлэн жирэмсний 20 долоо хоногийн дараагаас илэрдэг.
Преэклампсийн шинж тэмдэгүүдэд:
• Цусны даралт өндөр байх
• Шээсээр уураг гарах
• Нүүр болон гар хавагнах
• Биеийн жин хурдан нэмэгдэх
• Нүд бүрэлзэх
• Толгой хүчтэй өвдөх
• Толгой эргэх
• Аюулхай орчимд өвдөх.
Эмч преэклампсиг артерийн даралт, шээсний шинжилгээ, болон биеийн бодит үзлэг дээр үндэслэн оношлодог.
Энэ хүндрэлийн үндсэн эмчилгээ бол магадгүй хүүхдэд сөрөг нөлөөтэй байсан ч төрөлтийг шийдэх явдал юм. Хэрэв төрөх хугацаа болосон болох хөнгөн хэлбэрийн преэклампси байвал төрлөгийг сэдээж төрөх замаар төрүүлж болно. Гэхдээ энэ тохиолдолд эмч бусад байдлуудыг харгалзан үзэж шийдвэр гаргана гэдгийг санаарай.

Дутуу төрөлт
Эрт буюу дутуу төрөлт гэж жирэмсний 24 өөс 37 долоо хоногийн хооронд төрөлт явагдаж хугацаа гүйцээгүй дутуу хүүхэд төрөхийг хэлнэ.
Энэ хүндрэлийн үед дараах шинж тэмдэгүүд гардаг:
• Базлалт
• Хэвлийгээр хатуурах
• Ууц нуруугаар болон хэвлийн доод хэсгээр өвдөх
• Үтрээний ялгадасны хэмжээ болон өнгө өөрчлөгдөх
• Аарцгаар байнга болон тасалдсан даралт үзүүлэх
Эмч умайн базлалт болон умайн хүзүүний нээгдэлтийг үндэслэн дутуу төрөлт эхлэсэн эсэхийг оношлоно.

Төрсний дараах сэтгэл гутрал
Төрсний дараах сэтгэл гутрал бол ноцтой асуудал бөгөөд эмчилгээ болон хяналт чухал шаардлагатай хүндрэл юм.
Төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдэгүүдэд:
• Уйтгар гунигийн байдал тод илэрнэ, өөрийгөө буруутгах, цөхрөх, сэтгэл түгших, цочимхой болох зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.
• Өөрийн хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахгүй болно.
• Хоолны дуршил өөрчлөгдөнө.
• Өөрийгөө болон хүүхдээ гэмтээж болзошгүй .
• Хоёр долоо хоногоос удаан үргэлжлэж ёсгүй.
Төрсний дараах сэтгэл гутралыг сэтгэл гутралын эсрэг эмийн эмчилгээ, психотерапи, дэмжлэг үзүүлэх бүлэгийн дэмжлэг зэргийн оролцоотойгоор бүрэн эмчилж болно.

Хөхний халдвар
Хөхний халдвар мастит болон бусад хүндрэлүүдтэй хавсарч илэрч болно. Хөхний халдварын шинж тэмдэгүүдэд:
• Хөх хатуурч зангирах
• Халууралт болон ханиад төст шинж тэмдэгүүд
• Хөхнөөс шаргал өнгийн зүйл гарах
• Хөх халуу оргиж хүрэхэд халуун байна
• Сүү идээ эсвэл цустай гарч болно
• Үрэвсэл үүссэн хэсэгт улайна.
Эдгээр шинж тэмдэгүүд гэнэт хүнд хэлбэрээр илэрч болно. Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлнэ шаардлагтай бол антибиотик эмчилгээ эхлэх хэрэгтэй.
Дээрх шинж тэмдэгүүдийг хөнгөвлөх аргуудад:
• Жин тавих
• Үрэвсэл үүссэн орчинд массаж хийж (хуруунуудаараа тойрог хөдөлгөөн хийж хөхний толгой руу чиглэлтэй иллэг хийнэ)
• Үрэвсэл үүссэн талыг хүүхдэд хөхүүлж болохгүй
• Сайн амрах
• Таарсан чанга биш хувцас өмсөх зэрэг орно.

Шинж тэмдэг илэрдэггүй жирэмсний хүндрэл
Жирэмсний зарим хүндрэлүүдэд тодорхой шинж тэмдэг байдаггүй. Энэхүү шинж тэмдэг илэрдэггүй хүндрэлд:
• Сртептококк В группийн халдвар тээгч
• Анеми буюу цус багадалт ордог.
Сртептококк В групп халдвар тээгч
Стрептококк В бүлэгийн бактерүүд насанд хүрсэн хүмүүст өвчин үүсгэх нь харьцангуй ховор тохиолддог. Эдгээр бактерууд хоол боловсруулах замд бусад өвчин үүсгэдэггүй бактеруудтай хамт амьдарч байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 10-30 хувийн үтрээ болон шулуун гэдэснээс энэ бүлгийн бактерууд илэрдэг байна. Гэвч Сртептококк В группийн бактерууд хүүхэд төрөх үед түүнд халдаж уушгины хатгаа, тархи болон түүний орчны эдийн үрэвсэл, цусны халдвар зэрэг ноцтой хүндрэлүүд үүсгэдэг байна.
Иймд жирэмсний 35аас 37 долоо хоногт энэ бүлгийн бактерийг илрүүлэх шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ нь маш энгийн бөгөөд үтрээ болон шулуун гэдэснээс арчдас авч лабораторт илгээж шинжилдэг. Хэрэв тухайн эмэгтэй халдвартай болох нь тогтоогдвол үед судсаар антибиотик эмчилгээ хийж хүүхдийг халдвар авахаас хамгаална.

Цус багадалт
Цусанд байх төмрийн хэмжээ бага байх буюу улаан эсийн тоо цөөн байхыг цус багадалт гэж нэрлэдэг. Төмөр бол цусны улаан эсийн үндсэн хэсэг болох гемоглобиний бүтцэнд ордог. Мөн төмөр таны болон таны хүүхдийн цусны бүтцэнд орохоос гадна яс болон шүдний хөгжилд шаардлагатай байдаг.
Ихэнх эмэгтэйчүүдэд цус багадалтын шинж тэмдэг илэрдэггүй. Харин амархан ядрах, үс хумс хугарамхай болох зэрэг шинжүүд ажиглагддаг байна. Эмч танд цус багадалтын шинж байгаа эсэхийг шалгаж жирэмсэний үеүүдэд цусны шинжилгээг давтан хийлгэдэг. Хэрэв танд цус багадалт байвал төмрийн бэлдмэл өдөрт нэгээс хоёр удаа уух хэрэгтэй.
Төмөр агуулсан хүнс хэрэглэснээр дээрх хүндрэлээс сэргийлэхэд тус болж чадна. Төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүнд:
• Үзэм
• Цэцэгт байцаа
• Ногоон навчит хүнсний ногоо
• Үр тарианы бүтээгдэхүүн,бүхэл үртэй талх
• Төмрөөр баяжуулсан бүтээгдэхүүн зэрэг орно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


1 сэтгэгдэл

  • sain bn uu? bi odoo 7n sartai xewliiger bnga xatuurad bx ymaa yutai xolbootoi we?

Сэтгэгдэл үлдээх



6 + 1 =