Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Цөс угаах арга

TsusUgaahДам буюу зохиомлоор цөсний гэрийн агшилтыг нэмэгдүүлж, ялгаран гарах хугацааг богиносгон дээд гэдсэнд цөс түрэн орох үйлдлийг түргэсгэн улмаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээр гүйлгэж эхлэхийг цөс угаах гэнэ.

Энэ нь цөсний гэрийн цөс бүрэн суллагдах бололцоог бүрдүүлж байгаа хэрэг юм. Цөсийг угааснаар өөх тосны солилцоо зөв явагдаж цөсний зогсонгишлыг бүрэн арилгаж шар усны зохицуулалт хэвийн явагдсанаар өнгө зүс сайжирна. Монголчууд цөсийг хэд хэдэн аргаар угаадаг. Шар сүү ээдэм, дасгал хөдөлгөөн, зондоор угаах зэрэг арга бий. Сүүлийн үед хэрэглэж буй рашаанаар угаах аргыг зөвлөе.

Цөсийг угаахдаа урд өдөр нь хөнгөн шингэн хооллож маргааш өглөө нь босоод бие засч, амаа сайтар угаах хэрэгтэй. Дараа нь өлөн элгэн дээрээ буюу 7-8 цагийн хооронд угаана. 200 гр “Кука курортная” эсвэл “Оргил” рашааны аль нэгэнд магни сульфат хийж хутгаж найруулаад гашуун амтыг амтлахгүйгээр том балгаж ууна. Араас нь 500-600 гр рашаан ууж баруун хажуугаараа буюу цөсний хүүдий оршдог талаар баруун хөлийг нугалж баруун хавирганы нуман дагуу бүлээн жин тавьж 30-40 минут нумарч хэвтэнэ.

Цөс угаасны дараа 3-7 хоног өөх тостой хайрсан, хуурсан, хоносон хоол идэхгүй эмчийн зааврын дагуу 5-7 хоногт давтан угааж болно. Улирал бүр жилд хоёроос доошгүй удаа цөсөө угааж байх нь таны эрүүл аж төрөхөд тустай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


6 сэтгэгдэл

  • Цес дэлуу 2 оо ялгахгуй хунээс зевелгее авах нь хэр бол?

  • end hemjee ereesee bicheegui baina heden gr usand hedii hemjeenii magniz sulpat hiihiir bicheegui bna

  • Сайн байцгаана уу?
    Цөс угаах арга нь уламжлалт анагаах ухаанд их тодорхой заасан байдаг. Цөс угаах гэдэг нь дангаараа эмчилгээ бус. эмчилгээний нэгээхэн хэсэг юм. Эмчилгээний явц дунд нь угаадаг. өөрөөр хэлбэл шарын халууныг арилгах гол засал юм. Цөсийг намар угаавал их зохино. өвөл хүйтний улиралд ер угаадаггүйг санах хэрэгтэй. Дээрх арга нь эмгүй газарт зориулагдсан юм. ардын арга юм уу даа. Зөв угаавал ертөнцийн бүх өвчний гуравны нэгийг хаадаг юм шүү. Номоор нь угаалгаарай. ханш нээснээс хойш угааж эхэлж болох юм, яарч байвал. 99260108. Би эмч хүн тул надаас асууж болно шүү.

  • аяганы талаар рашаанд 1 уут магни сульфат хийж найруулж уугаад, араас нь үлдсэн рашаанаа уудаг юм аа. эмч нарын хэлдэгтэй яг адил л юм байна шд. хавар 3 сараас эхлээд хүүхнүүд маань угааж эхлэдэг шдээ, царай зүс ч гайгүй болдог шүү

  • магни сульфатаар ухаахад ходоодонд маш муу гж сонссон. шар сүүгээр угаавал үр дүн муу байдаг юмуу. уул нь сөрөг нөлөө бага юм шиг байнлээ

  • цөс маань энэ зурган дээр гарсан шиг зуун талд байдаг юм уу. тэгээд зос байдаг баруун талаар хэвт гэх шиг,ойлгодогуй ээ

Сэтгэгдэл үлдээх