Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Бигнүүр буюу жин тавих

JinTavihАливаа өвчин, гэмтлийн үед хэн хүнгүй л бүлээн эсвэл хүйтэн жин тавьдаг. Жишээ нь халуун юманд гараа хүргэсний дараа хамгийн түрүүнд чихнийхээ омгийг шүүрэн барьдаг нь хүйтэн жин тавьж байна гэсэн үг. Учир нь хүний чихний осог, хамрын үзүүр, өгзөг, эрэгтэй хүний төмсөг байнга хүчтэн байдаг болохоор тэр. Бас гар нь даарсан хүн гараа сугандаа хавчуулдаг нь мөн л бүлээн жин байх жишээтэй. Өргөн хэрэглэдэг нь бүлээн жин. Тавьсан хэсгийнхээ цусан хангамжийг сайжруулдаг учир өвчин намдаах, үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй. Тэрчлэн идээт үрэвсэл үүсээгүй өвдөлт эхэлсэн, эсвэл шар ус хуримтлагдсанаас болж үений хөдөлгөөн хязгаарлагдсан, хавдсан тохиолдолд халуун бүлээн жин сайн нөлөөлдөг. Эмнэлэгт ч өргөн хэрэглэгддэг ба гэрийн эмийн санд байх ёстой зүйлсийн жагассалтанд бигнүүрийн сав \ манайхан грелк гэж нэрлэж заншсан \ заавал ордог нь үүнийг илтгэнэ. Бигнүүрийн савыг ихэвчлэн резинээр хийдэг нь тавих газрынхаа хэлбэрт тохируулан биед наалдуулах боломжтой байдгаас тэр. Сүүлийн үед хуванцар материалаар ч хийх нь бий. Түүнээс гадна бигнүүрийн сав нэг литрээс эхлээд гурван литр хүртэл хэмжээтэй байдаг нь хүүхэд том хүнд зориулагдахаас гадна бигнүүр тавих хугацаа, байршилд тааруулсан гэж үзэж болно. Цэрэг дайчид болон уулын спорт,явган аялагчидад зориулсан тусгай савтай бигнүүр сүүлийн үед хэрэглэгдэх болсон. Химийн гэж нэрлэгдэх уг бигнүүр нь зөвхөн  дулаацуулах зориулалттай ч бүлээн жингийн оронд хэрэглэх боломжтой. Уг бигнүүрийг хэрэглэхийн өмнө хэд сайн нухаж хөдөлгөмөгч доторхи боисууд нь урвалд орж халуун болно. Зориулалтын бигнүүр байхгүй үед ус хийж болохоор сав ашиглаж болно. Эсвэл бүлээн усанд алчуур норгоод тавьдаг. Бигнүүр тавихын өмнө идээт үрэвсэл буй эсэхийг сайн магадлах хэрэгтэй. Ил харагдах хатиг, буглаанаас эхлээд хэвлийн хөндийн идээт үрэвслийн үед бүлээн жин тавьж болохгүй. Ялангуяа хэвлийгээр цочмог өвдсөн үед бүлээн жин бүр ч осолтой. Өвдөлт түр зуур намдах мэт санагдах боловч идээт бгалааг хагалж, хэвлийн хялтангийн хэсгийн ба түгээмэл үрэвсэл болгон хүндрүүлдэг. Энэ бүгдээс үүдээд жин тавихын өмнө эмчийн зөвлөгөө утсаар ч гэсэн авах хэрэгтэй. Харин халуун буулгах зорилгоор толгойд хүйтэн бигнүүр тавих нь халуунаас болж тэлэгдсэн судсыг агшаах үйлчилгээ үзүүлдэг. Бигнүүрийг зөвхөн ус бус зарим үед харьцангуй удаан дулаанаа хадгалдаг шавар, ургамал, элс, будаа, чулуу бүлээсгэн хэрэглэх нь бий. Ер нь бигнүүр тавихдаа шууд арьсан дээр биш даавуугаар жийрэглэх нь харшил өгөх, арьсыг түлэхээс сэргийлдэг. Сүүлийн үед их хэрэглэх болсон цахилгаан бигнүүр ашиглах бол хуурай даавуугаар заавал жийрэглэх нь зөв. Тог цохиж мэдэх учраас тэр. Хүүхэд том хүн гэлтгүй гэдэс базалж өвдсөн үед хэвлийд бүлээн жин тавих нь базлалтыг намжаах ач холбогдолтой. Бүлээн жингийн нөлөөгөөр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн жигдэрч өвдөлт илааршдаг. Гэхдээ л мухар олгойн үрэвсэл, цөсний чулуу, гэдэсний түгжрэл, өндгөвчний хурц үрэвсэл, умайн гадуурх жирэмслэлт гээд халуун бүлээн жин тавьж болохгүй олон өвчин хэвлийгээр өвдөж эхэлдгийг мартаж болохгүй. Дээр дурдсан эмгэгүүд байхгүй гэдгийг мэдэж байгаа тохиолдолд халуун, хүйтэн жин хамгийн сайн эмчилгээ мөн. Харин хүйтэн жин \ зарим үед мөсөн жин \ тавихаар бол арьсыг хөлдөөхөөс сэргийлэхээ мартав.

 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


1 сэтгэгдэл

  • Сайн байна уу?

    Солонгост эмчлүүлэх талаар холбогдохыг хүсвэл дараах и-мейлээр холбогдоорой.
    medikorea@yahoo.com

    Бид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хурдан шуурхай, найдвартай үйлчилнэ.

    Монголд: 9916-9726
    Солонгост: 010-2449-3575

Сэтгэгдэл үлдээх