Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Ивэрхий

iverhiiЕрөнхий

Ивэрхий гэдэг нь хэвлийн хөндийн эрхтэн, эсвэл өөх нь хэвлийн хананы согогоор дамжин арьсан дор орохыг хэлнэ. Гарсан эрхтэн нь ивэрхийн уутанд байрлах бөгөөд бүрхүүл нь хэвлийн хананы дотор бүрхүүлээс үүсдэг (хэвлийн гялтан хальс). Хэвлийн хананы ивэрхий нь нэлээд түгээмэл өвчин бөгөөд манай дэлхийн хүн амын 2-4% нь өвчилдөг.

Ивэрхий нь байрлалаасаа хамаарч цавины, гуяны гэх мэтчилэн янз бүр байдаг.

Шалтгаан

Ивэрхий үүсэхэд дараах зүйлс нөлөөлнө:

  • Хэвлийн хананы бүтцэд оролцдог эдийн согог
  • Хэвлийн хананы гэмтэл
  • Илүүдэл жин ба туйлийн эцэнхий, туранхай байдал
  • Биеийн хүчний эрчимтэй ачаалал
  • Жирэмслэлт
  • Хүнд юм өргөх
  • Архаг ханиалгалт. Жишээлэхэд, тамхичны ханиалгалт.
  • Байн байн илэрдэг найтаалгалт. Жишээлэхэд, харшлаас үүдэлтэй.
  • Өтгөнөөр бие засах болон шээх үеийн (түрүү булчирхайн томролт, үрэвсэл) байнгын дүлэлт,

Явц

Хүчтэй биеийн хүчний ачаалал, эсвэл булчингийн удаан хугацааны суналт үүсэхэд хэвлийн хананд  булчингын таралт, эсвэл суларсан зай үүсдэг. Улмаар гэдэсний гогцоо, эсвэл өөхөн эд нь хэвлийн ханын дотор бүрхүүлийг нь шахан түлхсээр ивэрхийн уутанцрыг үүсгэнэ. Энэ үед хүн тэр хэсэгт нь загатнаж хорсохыг эс тооцвол өөр ямар ч зүйл мэдэрдэггүй.

Харин ивэрхийн уут руу гэдэсний гогцоо түрэн орж ирэхэд харагдахуйц овгор үүснэ. Эхний үедээ хэвтэх үед гэдэсний гогцоо хэвлийн хөндийд гулсан орох тул овгор нь алга болно. Ийм ивэрхийг засагддаг ивэрхий гэж нэрлэх ба мэс заслын эмчилгээ шаардана.

Хэрэв хагалгааг цаг тухайд нь хийлгэхгүй бол цаашид дараахь хоёр замаар өрнөдөг.

  1. Хүнд ачаалал авах үед хэвлийн булчин агшиж ивэрхийн уутанд байсан гэдэсний гогцоо, /сэмж, эсвэл давсагны хэсэг) хавчигддаг. Овгор нь биеийн байрлалыг өөрчлөөд ч алга болохгүй болно. Ингэхэд хавчигдсан хэсэг үхжин богино хугацаанд халдвар авдаг тул яаралтай мэс засал хийх шаардлагатай.
  2. Ивэрхийний уутанд удаан хугацаагаар байснаас гэдэсний гогцоо нь (эсвэл сэмж ба давсагны хэсэг) ивэрхийн нүхний хананд наалддаж ургадаг. Ийнхүү засагддаггүй ивэрхий үүснэ. Засагдаггүй ивэрхий нь хавчигдахдаа амархан байдаг бөгөөд мөн л мэс заслын эмчилгээг шаардана.

Шинж тэмдэг

Ивэрхийн анхны шинж нь:

  • Хуухнаг, цавь, хэвлийгээр хорсож, халуу оргин даралт мэдрэгдэнэ,
  • Хэвлий, цавь, хуйхнагт булдруу, овгор үүсч тэр нь ханиах үед үүсч хэвтэх үед алга болно,
  • Хүнд юм өргөх, ханиах, дүлэх үед өвдөх.

Хэрэв эвэрхийд дараах өөрчлөлт гарвал “түргэн” дуудаж, эсвэл яаралтай эмнэлэг очих хэрэгтэй:

  • Дээр нь дарах, хэвтэхэд арилахгүй байх
  • Цавь, гуя гээд ивэрхий байрлах хурдан тархсан өвдөлт үүсэх
  • Бөөлжих, дотор муухайх,
  • Өтгөн цустай гарах,
  • Өтгөн ба хий гарахгүй болсон бол.

Оношлогоо

Хэвлийн хананы ивэрхийг эмч үзлэгийн үед оношлоно. Зарим тохиолдолд нэмэлт шинжилгээ шаарддагддаг. Энэ үед хэвлийн рентген тойм зураг авах, хэвлийн хөндийн эрхтнүүдийн тодрогч бодистой рентген зураг авах.

Ивэрхий нь дотроо олон янз байдаг гэж дээр өгүүлсэн. Юуны өмнө ивэрхий нь дотоод ба гадаад гэж байдаг. Гадаад ивэрхийтэй үед дотор эрхтэн нь хэвлийн хөндийн дотоод хана болон эдгээр эрхтнүүдийг бүрхэж байдаг тусгай бүрхэвчийн хамт арьсан доогуур гардаг. Харин дотоод ивэрхийн үед арьсан доогуур гадагш бус харин цээжний хөндий, эсвэл хэвлийд би болсон нугалаас зэрэг рүү ордог.<

Гадна ивэрхий нь хэвлийн хөндийд эзэлсэн байрлалаасаа шалтгаалн хэд хэдэн янз байна. Үүнд:

  1. Цавины ивэрхийХэвлийн хөндий нь цавины орчимд тусгай нарийхан завсартай бөгөөд үүнийг нь цавины суваг гэдэг.  Эрэгтэйчүүдийн цавины сувагт үр шингэний унжуурга байрладаг бол эмэгтэйчүүдийн умайн дугуй холбоос нь энд байрладаг. Цавины ивэрхий нь гол төлөв баруун талд нь үүсдэг. Цавины суваг нь хэвлийн хананы хамгийн сул хэсгийн нэг нь болохоор цавины эвэрхий нь хамгийн элбэг таардаг. Эрчүүд нь энэ өвчнөөр эмэгтэйчүүдээс 25 дахин их өвддөг.
  2. Гуяны ивэрхийЭнэ тохиолдолд ивэрхий нь хэвлийн хөндийнөөс гуяа түрэн орж ирсэн байдаг. Энэ төрлийн ивэрхий нь нийт тохиолдлын 5-8% эзэлдэг бөгөөд гол төлөв эмэгтэйчүүдэд үүсдэг.
  3. Гэдэсний цагаан шугамны ивэрхийЭнэ нь гадна ивэрхийн нийт тохиолдлын 3% нь ажиглагддаг. Гэдэсний голын цагаан шугамны дагуу, булчин сунасны үр дүнд үүсдэг. Гэдэсний булчин султай, том гэдэстэй махлах хүмүүст тохиолддог.
  4. Хүйн ивэрхийХүйг тойрон байрладаг бөгөөд хүйс, нас ялгалгүй үүсдэг. Хүй нь хэвлийн ханан дээрх сул газар нь байх мэдээж. Хүнд жин, хүчтэй ханиалгах, жирэмслэлт зэргээс үүдсэн хэвлийн хөндийн өндөр даралтын улмаас үүсдэг.
  5. Хагалгааны дараах ивэрхийХагалгаа хийсэн сорвины орчимд, хагалгаанаас долоо хоног, сар, эсвэл бүр хэдэн жилийн дараа бий болдог. Хагалгааны шархны эдгэрэлт удааширсан, шарх гүйцэд эдгэрч амжаагүй байхад спортоор хичээллэх, илүүдэл жин зэргээс үүддэг.

Эмчилгээ

Ивэрхийг зөвхөн мэс заслын эмчилгээгээр эмчилнэ. Хэрэв ивэрхийг эмчлэхгүй бол тэр нь өөрөө зүгээр болохгүй, хэмжээгээрээ томроод, тлүү өвдөлттэй болдог. Ямар ч ивэрхий ноцтой хүндрэл өгч цаашлаад амь насанд аюултай учир цаг тухайд нь эмчлэх хэрэгтэй. Хүндрээгүй ивэрхийтэй өвчтөн төлөвлөгөөт журмаар хагалгаанд орно.одоо үед ивэрхийн мэс засал эмчилгээнд хэд хэдэн хандлага гарсан.

Сонгодог арга

Эдийг сунгаж татдаг ивэрхийн хагалгаа. Хэсгийн мэдээ алдуулалт болон наркозтой хийнэ. Хагалгааны явцад мэс засалч хэвлийн хөндийг ивэрхийн хэсгээр нээж, хэвлийн хөндийгөөр гарсан эдийг буцаан хийж хэвлийн ханыг оёж, ивэрхий гарсан хэсэгт бэхэлгээ оёдол хийнэ. Одоо энэ аргыг хүүхдэд болон жижиг хэмжээний ивэрхийний үед хэрэглэдэг. Энэ аргын дутагдалтай тал нь хагалгааны дараах сэргэх хугацаа удаан (4-6 долоо хоног) ба ивэрхий дахин үүсэх магадлал өндөр байдаг(10-15%).

Орчин үеийн арга

Нийлэг протез хэрэглэн нөхөн сэргээх хагалгаа хийх. Нийлэг протез нь ивэрхий гардаг хэсэгт ”нөхөөс”-ний үүрэг гүйцэтгэгч тусгай нөхөн сэргээх тор юм. Дахин ивэрхий үүсэх эрсдэл нийлэг протез хэрэглэсэн үед харьцангуй бага байдаг. Хавчигдсан ивэрхийний эмчилгээ нь хавчигдсан эрхтний эдийг (жишээ нь гэдэсний гогцоо) авах нийлмэл хагалгаа байдаг. Ийм хагалгааны сэргэх хугацаа нь удаан, хүнд байдаг.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх