Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ?

Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдэд маань өсөлтгүй жирэмслэлт маш ихээр тохиолдох болжээ. Хааяахан нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгээр ороход жирэмсэн эмэгтэйчүүдээр дүүрсэн байх юм. Даанч тэдний дийлэнхэд нь энэхүү өсөлтгүй жирэмслэлт гэгч нь тохиолдох юм. Эмч нар хүртэл уулга алдаж өсөлтгүй жирэмслэлттэй байгаа эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурьдах юм. Эмч нар өсөлтгүй жирэмслэлтийг янз бүрийн зүйлтэй холбон тайлбарладаг. Жишээлбэл: агаарын бохирдол, тухайн эмэгтэйн эрүүл мэндийн байдал, архи тамхи хэрэглэх, амны хөндийн эрүүл мэнд муу гэх мэтчилэн олон зүйлүүд бий. Гэвч бид өсөлтгүй жирэмслэлт гэж юу болох, яагаад тохиолддог болохыг бид мэддэггүй. Эмч нарч тийм сайн зөвлөж хэлж өгдөггүй шүү дээ. Тийм ч учраас миний бие та бүхэнд өсөлтгүй

жирэмслэлтийн талаар тодорхой тайлбарлаж бичихийг хүслээ.

Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ?

Өсөлтгүй жирэмслэлт гэдэг маань дээрх зурган дээр харагдаж байгаачилан эхэс хэвийн өсч томорч байгаа боловч үр хөврөл байхгүй байгааг хэлнэ. Энэ нь ерөнхийдөө хромсомны асуудалтай холбоотой байдаг. Үр хөврөлд хэвийн бус хромсом байвал цаашид хэвийн болон эрүүл хүүхэд болох боломжгүй болдог. Үүнээс болж эс хуваагдаж чадахгүй болох эсвэл чанар муу эр бэлгийн, өндгөн эснээс шалтгаалж өсөлтгүй жирэмслэлт үүснэ.

Энгийн жирэмслэлт (дээрх зурагтай харьцуулан хараарай)

Өсөлтгүй жирэмслэлттэй байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Өсөлтгүй жирэмслэлт нь жирэмсний эхэн үед ургын өсөлт зогссны улмаас үүсдэг. Өсөлтгүй жирэмслэлт болсон ч жирэмсний эхэн үеийн шинж тэмдгүүд үзэгдсээр байх боловч дааврын түвшин буурсны дараагаар шинж тэмдгүүд үзэгдэхээ больж хэвийн болно. Өсөлтгүй жирэмслэлтийг хэвлий базлах, доошоо бор өнгийн зүйл гарах болон цус гарах зэрэг шинж тэмдгээр мэдэх боломжтой. Өсөлтгүй жирэмслэлтийн эхэс хэвийн ажиллагаатай өсч томрох боловч үр хөврөл байдаггүй. Өсөлтгүй жирэмслэлттэй болсон нь 8 долоо хоног эсвэл түүнээс доош тогтоогддог байна.

Өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх ямар ч боломж байхгүй. Өсөлтгүй жирэмслэлт нь ихэнхдээ нэг л удаа тохиолддог бол ихэвчлэн хоёр дахь болон түүнээс дээш жирэмслэлтэд тохиолддог байна.

Хэзээ дахин жирэмслэж болох вэ?

Таны сарын тэмдэг цэвэрлүүлсний дараагаар 4-6 долоо хоногын дараагаар ирэх болно. Зарим эмч түүний дараагаас жирэмслэх боломжтой хэмээн үздэг. Гэвч бусад эмч нар цэвэрлүүлсний дараагаар 6 сарын дотор жирэмсэлж болохгүйг сануулж жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн зүйл хэрэглэхийг санал болгодог. Тийм учраас тэрхүү хугацаанд биеэ сайн тордож эмнэлэгт үзүүлж эмчлүүлж 6 сарын дараа дахин жирэмсэлж болно.

Өсөлттгүй жирэмслэлтэй тулгарсан бол дараа дахин жирэмслэхэд зулбах үйл явдал болох уу?

Энэ нь таны сэтгэл санааны байдлаас шалтгаалах ба хэрэв таны бие организм жирэмсэн болоход бэлтгэгдсэн ч сэтгэл санаа түгшүүртэй байгаа бол та сэтгэлийн бэлтгэлтэй байж дахин жирэмслэх нь чухал юм. Сэтгэл санааны тогтворгүй байдал нь муу үр дүн дагуулдаг. Хэрвээ таньд зулбалт хоёроос гурван удаа давтагдсан тохиолдолд эмнэлэгт хандаж учир шалтгааныг олох нь зүйн хэрэг.

Нэмэлт

Нэгэн эмэгтэй өсөлтгүй жирэмслэлттэй тулгарсан боловч түүнд гайхамшиг буюу ид шид гэмээр зүйл тохиолдсон талаар бичихийг хүслээ. Энэхүү эмэгтэй маань америк хүн бөгөөд түүний энэхүү түүхийг жирэмсэн эхчүүдийн сэтгэгдэлээ хуваалцдаг форумаас сийрүүлэн бичсэн болно.

Түүнийг Кэй гэдэг. Тэрээр 6 долоо хоногтой байхдаа эмчтэйгээ уулзаж эхо-д харуулахад эмч нь түүнд өсөлтгүй жирэмслэлт байх магадлалтай байна гээд нилээд хэд хоногын дараагаар дахин ирж үзүүлэхийг зөвлөжээ. Тэгээд бүсгүй 7-8 долоо хоногтойдоо очиж үзүүлтэл эмч нь түүнд яахын аргагүй өсөлтгүй жирэмслэлттэй байгааг нь хэлж, эхэс дотор үр хөврөл харагдахгүй байгааг харуулжээ. Гэсэн ч уг эмэгтэй маань сэтгэлээр уналгүй 9 долоо хоногтой болохынхоо өмнөхөн дахин үзүүлжээ. Тэгтэл түүнд гайхамшигтай зүйл тохиож эхо-д үр хөврөл харагдсан төдийгүй хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонссон байна.

Иймэрхүү байдлаар яагаад өсөлтгүй жирэмслэлт биш болсон нь тодорхойгүй гайхамшигт тохиолдлууд нилээд их байдаг юм байна лээ. За ингээд энэ удаагын нийтлэл маань өндөрлөж байна.

Монголын үрс маш олон болтугай.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


25 сэтгэгдэл

  • sain bna uu.enehuu zowlogoo niitleliig bichsen emch tanid bayarlala. bi odoo 2 sartai jiremsen turuun tanii bichsen tsusarhag shingen mon bor ongotei yum garsan.ehod haruulahad urag zugeer bna gesen.gehdee l joohon aidastai l bna.

  • bayrlalaa heregtei medeelel bn.bi usultgui jiremslelt gj tseverluuleed 10honojino.emch nar nadad tailbarlaj ughgui bsan harin endees oilgoloo

  • sain bna uu
    bi odoo 40 hureh gej bna 27 yastai baihdaa huu gargasan tegeed sprail taviulaad 12 jiliin daraa avhuulsan chin huuhedtei bolohgui yumaa. emchid uzuulsem chin horgui havdar bna gesen tennisnii bumbug shig uuniig yah vee emegtei chuudiin emnelegt uzuulsen hun hun l uur uur yum helchih yumaa. zarim ni zugeer geh yum

  • mmm. uneheer manaid ene osoltgui jiremsen gdg asuudal maash elbeg bson. tehdee urd ni iim bgaagui biz dee. uchir shaltgaaniig ni olj togtoomoor ym. emehteichuud l bie setgeleeree hohirood uldej bn. bi hurtel neg udaa osoltgui jiremsen bolj uzsen. husej huleej bsan huuhed tegchiheer sethel sanaagaar unaad hetsuu ym bilee. suuliin ued arai l ih bolood bn daa

  • ene medeellig oruulsand ih bayarlalaa. bi yag ene sedvig haij yavad olloo. bi 3 sard bas usuktgui ged tseverluulsen, teged bas odoo olchood bna. bas l evgui bolood, shanalad suuj baina. uuniig erdemten sudlaach nar shaltgaanig n togtoovol zugeer yum daa.

  • mash heregtei niitlel bn bayrlalaa hamgiin gol ni setgel sanaanii bdal ih nolooldog ym bilee bas biyee sn emchlvvlj ervvl bh heregtei shvv bvsgvichvvdee

  • bayrlalaa yag medehgiig husej haij bsan sedevee olj unshlaa

  • dahij huuhedtei bolohod yun deer anhaarah talaar helj uguuch hool nemelt vitamin geh met er ni bied sain yu hereglevel zugeer ve

  • bayarlalaa. ene medeelel uneheer heregtei medeelel bn. bi ungursun 5 sard usultgui gesen shaltgaanaar tsevereluulsen. gehdee bvvr 2 udaa, yagad tgsen be gesen chin bi usultgvi bolsnoo medelgvi 1 sar garui yavsan bsan tgd garahgvi bn ged 2 udaa tseverlsen, bi gehdee 1 yumand ih gomdoltoi bdg bi usultgvi bolsnoo 4d ehod haruulaad medsen bvvr 8-n 7 honog 3 honogtoidoo gesen hariu sonsson bi bayangol dvvrgiin 7r tuv deer yag 8-n 7 honogtoidoo hyanaltand orj emchese 1 laa avj hereglesen tgd hereglesen udruus hoish 2 honogiin daraagaas shuud doosh gardag tsagaan yumnui ungu shuud uurchilugdsun tgher n bi laa n garj bn gej oilgoson tgd ter emchdee eniig helsen chin laanaas boloogvi gej helsen gehdee bi itgeegvi. bas er n emch nar usultgvi boloh magadlal bn gej meddeggvi yum bolu? dunguj hyanaltand orsnii 3han honogiin daraa zvrh n zogsson. tghed hyanaltiin emch zver bnaa l gesen tiim yum bh bolomjtoi yu? helj tus boloch. bi odoo dahij jiremsleh yum bol ulsiin emnelegt dahij handahgvi gej boddog bolson

  • bi dongoj neg sar hurj bga jirmsen emchid uzulsen osolgui gesen. osoltgui gedegig im johon bhad ni medeh bolomjtoi baidag ym u.dosho ym garagui. zaval ym garah estoi yu.

  • Usultgui jiremseni daraa yaaj huuhedtei boloh talaar l sain bichij ugnu uu

  • Yaasan hetsvv yum be bi odoo yaahiin be:( 3honogiin umnu Exo.d haruulsan 4w5day jiremsen gehdee usultgvi Bn gesen(huviin embelegt 4d exo.d), daraa ni dvvrgiinhee hyanaltiin emchid vzvvlsen chine:zvgeer Sanaa zovoltgvi polivitamin uu,14honogiin daraa Exo.d dahiad haruul gesen,shunu ch noir hvrehgvi setgel tvgsheed hetsvv Bn yamar ih Hvsej hvleesen hvvhed geech muu yum betgii tohioldoosoi,hamgiin gol ni bi 7hongogiin dotor 4kg tursan,53 bsnaa 49boltson bsn mash ih edej bgaach gesen turaad Bn,bas huh chinej,dotor muuhairch bsn svvliin 7honog ogt teghee bsn huh hvrtel butsaad shalchiichlaa. Nuhur Maani ih hicheeh yumaa namaig taivan amraah geel Hool und geel,bi Bvr ajilaasa garsan,hvvhed Maani l zvgeer baigaasai

  • bayarlalaa ih heregtei medeelel bna

  • yunii omno enehuu medeelliig oruulsan emchde bayarlalaa. bi 11-12 7honogtoi bhad doosho bor bas tsusarhag zuil garaad uzuultel osoltgui bna gsen onoshtoi 10sariin 22nd tsewerluulsen. gtel emch maani shinjilge ogolgui emchilge hiilge geh yum. ter emchilgee n dandaa sudsaar (dusal, taria) ene n zow yum bolowu ug n minii bodloor shinjilgee ogch yag yunaas bolsniig n medej bj emchilgee hiih yum shig sanagdah yum. ta bolomjtoi bol uunii talaaar iluu delgerengui emchilgee zergiig n helj ogch tuslaach

  • bi Koread baidag.odoo 8n 7 honogtoi jiremsen.Gevch usultgui, zurhnii tsohilt sonsogdohgui bna gene.dahiad 1-2 doloo honog huleevel yaadag bol.

  • heregtei medeelel tavisand bayarlalaa.emch nar sain tailbarlaj ogohgui yumaa.osoltgui bolchihooroo hordlogiin shinj temdeg ni bhgui bolchihdog yumbn le.ur hovrol bhgui gedgiig ni oilgosongui.anh togtchihood yagad bhgui bolchihdog yum boloo.bi bas sayahan tseverluulsen.yag yunaas bolsniig ni yaj medeh ve.ihevchlen neg udaa tohiolddog gej bn unen boluu.

  • nadad bas iim zuil tohioldson, bas neg zuiliig ih gaihaj bn urag bhgui bn gesnee zurh n tsohilohgui bn gdg chin odoo yu gj bgaan be? bhgui haragdahgui zuilin zurh tsohilohgui bgaag yunaas n haraad bga yumb? ene talaar emch narin medleg mash muu bn sain sudalgaa hiij tarhia tsenegleh heregteishd

    • emchde bishe ene niitlelig bichij bga hun l ugin alda gargaj bga bhgui yu urgin zurhni tsohilt 2sartaida tsohilj ehelne. eho-d harahad 2sar garchad bhad zurh ni tsohilohgui bgag urag osoltgui bollo gj helj bgan tuunes urag bol hir tomorson ter hemjegeri bj l bna harin udval hortoi tim uchras hurdan tseverlulj emchilge hiilgeh heregtei

  • sn bnu ta bvhend ene udriin mend bi odoo 23nastai bi 2013 8n 13nd usultgvi gd tsewerlvvlsen odo 8sar bolj bn erduusu jiremslehgvi yum jiremsnees hamgaalah yuch heregleegvi my anhni jiremslelt bsan yum yahaa mededgvi nadad tuslaach.

    • 0523 aa chi bid 2 adilhan yum bn aa yahaa ch medehgui bn aa odoo eroosoo jiremsen boldoggui ee bi odoo 35tai hugtsaa aldaad jiremsen boloh bolomj min bagsaan uneheer aigaad bn aa yah we zondoo emlegeer ywsan bolnoo l gedeg tegsen hernee l bolohgui bn aa bid 2t tuslaach humuusee.

    • 0523 aa chi bid 2 adilhan yum bn aa yahaa ch medehgui bn aa odoo eroosoo jiremsen boldoggui ee bi odoo 35tai hugtsaa aldaad jiremsen boloh bolomj min bagsaad uneheer aigaad bn aa yah we zondoo emlegeer ywsan bolnoo l gedeg tegsen hernee l bolohgui bn aa bid 2t tuslaach humuusee.

    • This is just the pecerft answer for all of us

  • сайн байцгаана уу
    Надад зөвөлгөө өгч туслаач
    Миний арын тэмдэг анх ирсэн цагаасаа л алдагдалтай ирж байна. Одоо болтол алдагдалтай ирээд заримдаа хагас жилээр алга болёих юм. Эмчид үзүүлэээд доривтой юм хэлэхгүй юм жирэмсэн болж хүүхэд гаргамаар байна гэтэл биений юм нь алга болчих юм нанад туслаач би одоо яах вэ юу хэрэглэхээ ч мэдэхгүй байна зөвөлгөө өгөөч

  • Сайн байн уу?
    Би 12-21 цэвэрлүүлсэн одоо 6сард жирэмслэх төлөвлөгөөтэй бие бэлдэж байгаа.Torch шинжилгээ өгөөд вирусын эсрэг эм уу гэсэн,Вирусын шинжилгээ заавал өгөх хэрэгтэй юм байна лээ,Тэр нь их үнэтэй ч хүүхдийнхээ төлөө дахин эрсдэлд орохгүйн тулд шинжилгээ өгч эмийг нь уух хэрэгтэй үүний дараа болж болно гэсэн.
    Бүсгүйчүүд минь сэтгэлээр уналгүй дархлаагаа сайжруулаж бие сэтгэлээ бэлдээрэй.
    Хөөрхөн хүүхэдтэй болоод аз жаргалтай эргээд холбогдоно

Сэтгэгдэл үлдээх