Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эр бэлэг эрхтэн гэж юу вэ?

Эр бэлэг эрхтний дотор хэсэг нь төмсөг, төмсөгний дайвар, үр дамжуулах суваг, туслах  булчирхайнууд, гадар хэсэгт шодой, хушга зэрэг эрхтэн багтана.

Төмсөг
Эр бэлгийн булчирхайг төмсөг гэдэг. Хэлбэр нь зуувандуу, гадна гадаргуу нь нилээн гүдгэр, дотно гадаргуу нь хавтгайдуу, урд хойд гэсэн хоёр ирмэг, дээд доод гэсэн 2 төгсгөлтэй, урагшаа гадагшаа хазайсан тэнхлэгтэй эрхтэн юм. Төмсөгний урт 4-4.5см, өргөн нь 2.5-3.5 см, зузаан нь 2-3см, жин нь 20-30гр, нярайн эрт үед төмсөгний хэмжээ нь том байх боловч цаашид аажмаар өсөж жин хэмжээ нь нэмэгдэн бэлгийн хөгжил эхэлмэгц төмсөг, хушга нь түргэн томорч насанд хүрэгчдийн хэмжээнд хүрнэ. Хөгшрөлтийн үед хэвийн хэмжээ бага зэрэг буурна.
Төмсөгний дотоод  бүтэц
Төмсөгийг зүсэхэд юуны урьд эрхтний цуллаг эдийг харж болно. Төмсөг нь гадуураа уурган бүрхүүл хэмээх ширхэглэг холбогч эдээр бүрхэгдсэн байх ба тэр нь төмсөгний хойд ирмэгт төмсөгний цуллаг , эдрүү дотогшоо шаантлаг маягаар шигдэн орж голт гэж нэрлэгдэх бүтцийг үүсгэдэг.

Төмсөгний дайвар
Энэ нь хөгжлөөрөө биеэ даасан боловч үүрэг бүтцээрээ төмсөгтэй нягт холбоотой бүтэц юм. Төмсөгний дайвар жараахай хэлбэртэй дунд хэсэг болох их бие, дээд бүдүүрсэн хэсэг болох толгой, доод төгсгөлийг сүүл гэх бөгөөд сүүл нь гэдэргээ эргэж өөдөө өгсөхдөө үр дамжуулах суваг болж үргэлжилнэ. Төмсөгний уурган бүрхэвчийн гадуур гялтан бүрхүүл байх ба тэр нь төмсөгний уут болох хушгыг мөн дотроос нь хучиж байдаг.
Үр дамжуулах цорго
Үр дамжуулах цорго, төмсөгний дайврын цоргоноос эхлээд гэдэргээ эргэж өгсөх бөгөөд үрийн цэврүүний цорготой нийлж үр цацагч хоолой нэртэй болж түрүү булчирхайн ар гадна дээд талаас нэвтлэн шээдэг сүвний эхний хэсгийн ар хананд байх үрийн төвгөрийн хажуу бөөрөнд нээгдэнэ.

Үрийн цэврүү
Түрүү булчирхайн дээр шулуун гэдэс давсагны ёроолын хооронд зэргэлдээ гадна талд оршдог хос булчирхай юм. Барзгар 2 гадаргуутай, урд гадаргуу нь давсагруу хойт гадаргуу нь шулуун гэдэс рүү харна. Үрийн цэврүүний хэмжээ харилцан адилгүй өвөрмөц, гол төлөв насны байдал, дүүргэлт нөлөөлнө. Түүний урт нь 5см, өргөн нь 1см байна.

Түрүү булчирхай
Энэ нь шээдэг сүвийн эхний хэсгийн эргэн тойрон бөгжилж давсагны доод талд бага аарцгийн хөндийд орших улаан бууралдуу өнгөтэй хатуувтар нарийн бүтэцтэй хос биш эрхтэн юм. Хэмжээ хэлбэрээрээ каштан самартай адил, дээд талдаа хонхордуу суурьтай, урд хойд гэсэн 2 гадаргуутай хажуу ирмэг нь мохоо голоороо ховилтой үүгээр 2 хэсэг болон хуваагдана. Заримдаа дунд хэсэг тохиолдоно. Насанд хүрэгчдийн булчирхай дундаж урт нь 3 см, хөндлөн огтлол нь 4см, зузаан нь 2см, жин нь 20гр хүрдэг.

Куперийн булчирхай
Буурцагны хэмжээтэй гадаргуу нь барзгар бөөрөнхий шар бууралдуу өнгөтэй хатуувтар хос эрхтэн. Заримдаа үл мэдэгдэхүйц жижиг байдаг. Бие биеэсээ 2-6см зайтай шээсний сүвийн булцууны дээд хэсэгт оршино. Булчирхайн цорго нарийн 3-4см урт шодойн хөвсгөр биеийн булцууны хэсгээр дамжих шээсний сүвийн салст бүрхэвчийг нэвтлэн нээгддэг. Тиймээс шээсний сүвийн буюу булцууны булчирхай гэж нэрлэнэ.

Male genital organs
Шодой
Шодой нь шээсийг гадагш гаргах эр бэлгийн эсийг умайд дамжуулахад зохицсон эрхтэн юм. Шодойн уг нь хушга салтааны арьсаар хучигдах ба аарцаг яснаас бэхлэгдэх хэсгийг pars fixa гэнэ. Чөлөөт талын ихэнх хэсгийг их бие үзүүртээ бүдүүрсэн хэсгийг толгой гэнэ.

Хушга
Хушга, арьс, хальс булчингаас тогтсон уут хэлбэрийн эрхтэн бөгөөд урд талаараа шодой ар талаараа хушганы суурь, хажуу талаараа гуяны угтай нийлнэ. Хэвийн байдлаар агшсан үедээ атираатай хушганы арьс нимгэн уян ширхэгээр баялаг учир тэлэгдэхдээ сайн үс нь тархай хөлсний ба тосны булчирхайгаар баялаг. Хушга нь үндсэн долоон давхаргатай.

Эрэгтэй шээсний сүв
Эрэгтэй шээсний сүв нь урт нарийхан суваг бөгөөд шээсний сүвийн дотор нүхнээс эхэлж эр бэлэг эрхтний тээрхийн оройд шээсний сүвийн гадар нүх болон нээгдэнэ.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


2 сэтгэгдэл

  • emegtein trikotoi hxl haraad boov bosov

  • Sain baitsgaana uu? Eregtei hunii uriin suvag booh talaar helj uguuch boosnii daraa tumsug yah talaar .Miniih boolgosonii daraa tumsugnii hajuud jijig yum bi bolson ba ter jiijig zuil ih uvduh yum. Ene talaar helj uguuch.

Сэтгэгдэл үлдээх