БЗХӨ|(2014-01-23 15:43)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Трихомониаз

Тодорхойлолт

Trichomonias Vaginalis-аар  үүсгэгдэж  шээс бэлгийн замын хавтгай  хучуур  эсийг гэмтээн клиникт загатналт, өвдөлт, хорсох, салстын улайлтаар илэрдэг ялгадаст өвчин юм.

Тархалт

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 10% нь трихомониазын халдварт өртсөн гэсэн мэдээлэл байдаг бөгөөд уг өвчнөөр жил бүр ойролцоогоор 170 сая хүн өвчилдөг гэсэн байна. Ихэвчлэн бэлгийн идэвхитэй амьдралд байгаа эрэгтэй (15-39 нас ), эмэгтэй (18-39 нас ) хүмүүс өвчилдөг. Маш ховор тохиолдолд бэлгийн бус замаар халдварлаж болно. Trichomonias Vaginalis нь голчлон микоплазм, гонококк, гарднереллёз, уреаплазм, мөөгөнцөр, хламидтай хавсарч тохиолддог тул нарийн шинжлэх шаардлагатай.

Шалтгаан

Физиологийн шалтгаанууд:

1. Бэлгийн бойжил болон цэвэрших хүртлэх үе

2. Цэвэршилтийн, цэвэршилтийн дараах үе

3. Жирэмслэлт

4. Төрсөний дараах үе

5. Абортны дараах үе

6. Овуляци ба сарын тэмдэгийн үед орно.

Эмгэг шалтгаануудад:

1. Эмгэг гипоэстрогенея

2. Дотоод шүүрлийн өвчнүүд

3. Цусны өвчнүүд

4. Гипоавитаминозууд

5.  Дархлаа дутмагшил

6.  Бэлгийн болон бэлгийн буе гаралтай архаг үрэвсэлт өвчнүүд

7.  Хорт хавдарууд

8.  Цусны хамшинжүүд

9.  Шээс бэлгийн замын холимог болон хавсарсан халдварууд орно.

Нөлөөлөх хүчин зүйл :

Микроорганизмын зүгээс

•   Үүсгэгчийн тоо хэмжээ

•   Trichomonias Vaginalis-ын эмгэг төрегч болон хоруу чанар

Макроорганизмын зүгээс

•   Хэсгийн болон ерөнхий дархлааны байдал

•   Шээс бэлгийн замын хучуур эсийн хэвийн байдал, үтрээний рн,  микрофлоруудын бүрэлдэхүүн

 

Үүсгэгч

(Trichomoniasis Vaginalis)

uusgegchuusgegch2

  • Хүрээ – Protozoa
  • Анги – Flagella
  • Бүлэг – Trichomonadidae
  • Төрөл – Trichomonas
  • Хэлбэр – Trichomonias Vaginalis

Trichomonias Vaginalis-ын хүнд халдварладаг 3 төрлийн хэлбэр байдаг:

1. Trichomonias Tenax – амны хөндийн хэсэг

2. Trichomonias Hominis – ходоод гэдэсний замын хэлбэр

3. Trichomonias Vaginalis – шээс бэлгийн замд оршдог

Trichomonias Vaginalis-ын бүтэц

  • Зуyван дугуй хэлбэртэй
  • Урт нь 20-36 мкм, өргән нь 7 мкм, диаметр 200Нм
  • Цитоплазмдаа вакуоль, гольдежийн аппарат агуулдаг
  • Эсийн гадна нөхцөл болон орчны физик химийн өөрчлөлтөөс хамаарч хувирах чадвартай нэг эст эгэл биетэн юм.
  • Хэмжээгээрээ жижиг байх тусам хурц үрэвсэл үүсгэдэг
  • Шинж тэмдэггүй болон архаг үед том хэмжээтэй байна
  • Таван шилбүүртэй, 4 шилбүүр нь биеийн урд хэсэгт байрлан суурийн үрнээс 2 хоёроороо салбарласан байдаг. 5 дахь нь суурийн үрнээс 4 шилбүүртэйгээс перпендикуляр өнцөг үүсгэн салбарласан байх ба их биеийнхээ 1/3 -г бүрхэж уртассан (ундулирующий) мембраныг үүсгэнэ. Энэ нь дотор байрлаж намилзах хөдөлгөөнийг хангадаг.
  • Уртассан мембран нь спираль хэлбэртэй.хөндлөн зүсэж үзвэл мембраны төгсгөлд дугуй хэлбэртэй порус харагдана. Порус нь нарийн гуурсан хоолойтой. Уртассан   мембран нь 3 давхар плазман мембранаар хүрээлэгдсэн байна. Үүнийг пелликул гэнэ.  Пелликул нь перипласт, цитоплам 2-оос бүрдэнэ.
  • Шилбүүрийн хөндлөн зүсэлтээр 9 хос цагираг харагддаг. Үүний 2 нь төв хэсгээрээ  бусад  нь  захдаа  байна. Шилбүүрүүд бэхлэгдэх хэсэгт  Г-маягийн нугалаас үүсгэх    бөгөөд  үүнийг блефарбпласт гэнэ. Бпефаробласт нь хөдөлгөөнийг хангадаг бөгөөд      энэ нь  АТФ-аар хангагдаж байдаг,
  • Захын фибриль АТФ агуулдаггүй.

Парабазальный аппарат нь бөөм болон аксосистилийн голд орших ба хөндлөн зүслэгээр 1 болон 2 эгнээгээр байрласан утаслагаас тогтоно. Парабазальный   аппарат   нь   ДНХ   агуулсан   мөхлөгтэй   ба   уургийн солилцоонд оролцдог. Осмос хооллолттой орчны тааламжгүй нөхцөлд амёб дүрст хэлбэрээс зуйван хэлбэрт шилжиж өөрийнхөө шилбүүрийг дотогшоо хумина. Энэ хэлбэрийг псеедоцист хэлбэр гэнэ . Шилбүүрийн карман   байдаг  үүгээрээ   фагоцитоз   хиинэ. Trichomonias Vaginalis-нь блефаробластаас эсийн төгсгөл хүртэл цитоплазмд орших нарийн утаслагыг тулгуурын аппарат буюу аксостил гэнэ. Энэ нь ШБЗ-ын эпительд бэхлэгдэх анхдагч бэхэлгээний үүрэгтэй. Блефаробласт нь эсийн өмнөд хэсэгт байх ба түүнээс шилбүүрүүд үүсдэг. Өөрөөр хэлвэл хөдөлгөөний аппаратыг зохицуулагч юм. Цитоплазм дотроо эндоплазмын ретикул ба лизосомтой. Ундулирующий мембран шилбүүртэйгээ холбогдож лизосомын тусламжтайгаар хоол тэжээлээ авдаг. Эндоплазмын ретикул нь хоол боловсруулах вакуоль болно.

  • Аксостиль   нь   суурийн мембранаас эсийн төгсгөл хүртэл үргэлжилдэг нарийн утаслаг бөгөөд үүгээрээ ШБЗ -ын хөвсгөр хучуур эдэд бэхлэгдэх анхдагч бэхэлгээний үүрэгтэй.
  • Өсөлт нь анаэроб орчинд уртаашаа хуваагддаг,
  • Хүний биед амьдрах чадвартай, гадаад орчинд амархан үхнэ.
  • Шээс, спермд 24 цаг байж чадна. Оптималь РН=5.5-6, температур нь+ 35-37.

Бөөм нь:

1. ДНХ агуулсан сфер хэлбэртэй.

2. Бөөм нь мембранаар хүрээлэгдэж их биенийхээ урд хэсэгт байрлана.

3. Бөөмийн бүрхүүл нь олон тооны нүхтэй хоёр нимгэн ялтаснаас бүтнэ.

4. Бөем нь бөөмхөнөөс тогтно.

5. Хромосомын диплойд бүрдэл нь 2n=6, хос хромосомын бүрдэл бүрд удамшлын мэдээлэл кодлогдсон байна

6. Гэрлийн микроскопоор устөрөгчийн молекул агуулсан мөхлөг харагддаг бөгөөд үүнийг гидрогеносом гэнэ.

Гидрогеносом нь:

Гидрогеносом 0,5-1мкм хэмжээтэй лийр хэлбэрийн бүтэцтэй.

•   Митохондритой төстэй бөгөөд гадуураа хоёр давхар мембранаар хүрээлэгдсэн байдаг.

•  Олон тооны бодисын солилцооны үйл ажиллагаа явагддаг. Энэ нь пируватыг исэлдүүлэх     замаар ферментийн субстратын фосфоржилтоор хагас карбогидратаас устөрөгчийг салгаж АТФ үүсгэдэг.

•   ДНХ, цитохром, крипт байдаггүй.

• Trichomonias Vaginalis нь  макромолекулыг (пурин,  пиримидин,  липид  гэх  мэт) нийлэгжүүлэх чадвартай. Тэжээлийн бодисоо шээс дамжуулах сүвийн микрофлор, нян, үтрээний ялгадсаас фагоцитозын замаар авдаг.

•   Гонококк, лактобацилл, стафилококк, стрептококк г.м нянг фагоцитозлоно. Өөхний хүчлийн эх булагаа эритроцитыг лизис болгож авна.

•  Trichomonias Vaginalis-ын өсгөвөрт орчинд амин хүчил, металл, өөхний хүчил, липид агуулсан цусны сийвэн шаардлагатай байдаг юм.

Гидрогеносом 2 хэлбэртэй.

1.  Паракосталь

2.  Паракостилярь

Паракостилярь нь аксостилийн хэсэгт 3 паралель эгнээгээр байрлах ба Trichomonias Vaginalis-ын бусдаас ялгагдах нэг хүчин зүйл нь болж өгдөг. Парабазальный аппарат нь бөөм болон аксостилийн хооронд орших ба нуклейн хүчил агуулсан мөхлөгтэй.

Уг аппарат нь уургийн солилцоонд оролцдог. Trichomonias Vaginalis нь митохондригүй ба энэ үйл ажиллагааг нь парабазаль аппарат, гидрогеносомууд гүйцэтгэнэ.

Гольджийн аппарат нь эндоплазмын ретикулын боловсруулсан бүтээгдэхүүнийг хуримтлуулах, лизосом үүсэхэд оролцоно.

Трихомонадууд бусад эукариотуудтай олон шинж чанараараа адил боловч энергийн метаболизмоороо ялгаатай.

Trichomonias Vaginalis нь сарын тэмдгийн үед ялгарсан цуснаас төмрийн ионыг өөртөө хуримтлуулан авч хавсаргад тэсвэртэй байдлаа нөхцөлдүүнэ. Төмрийн ион нь микроорганизмын гадаргуу дахь хавсаргын С3 бүрдэлийг задалдаг протеаз уургийн экспрессыг идэвхжүүлдэг. Trichomonias Vaginalis нь нейроаминидаза, амилаза, гиалуронидаза, эсийн салгах хүчин зүйл (клеточный разъдиняющий фактор – крф), протеаз, цистейнпротейназа ялгаруулдаг. Протеаз нь үтрээний шингэн дэхь IgA,M,G-ийг задлах чадвартай. Цистейнпротейназа нь IgA,G-г задалдаг. Эсийн протейназа нь эритроцитыг гемолиз болгох чадвартай. Мән эсийн протеазын идэвхижил нь Trichomonias Vaginalis эпитель эсэд холбох нэмэлт үүргийг гүйцэтгэдэг. Иим учраас трихомониазын эмчилгээнд эсийн протеазагийн ингибитор болох Na тиозил-L-лизин хлорметил HCL кетоны тусламжтайгаар эпитель эсэд холбогдох чадварыг нь багасгана. Trichomonias Vaginalis нь

өөрийнхөө гадаргууд цусны уургуудыг ( антиген, мимикрия ) наалдуулан дархпааны       эсүүдэд танигдахгүй нөхцлийг бүрдүүлнэ. Иймээс трихомониазын халдварын үед дархлааны мэдэгдэх хариу урвал илэрдэггүй.  Трихомониазаар дахин өвчилсөн хүний сийвэнгийн шүүрлийн антитөль нь өвчин даамжирсан үед дөнгөж үүсдэг. Энэ нь организмд байнгын дархпааг тогтоож чаддаггүй юм. Иймд трихомониазтай өвчтөн бүрэн эдгэрсэний дараа дахин халдвар авах (реинфекци) боломжтой.Trichomonias Vaginalis нь өсгөвөрт эмгэгшүүлэх нөлөө үзүүлнэ. Энэ нь 1 давхар эсийн гадаргад холбогдсон 200к D масстай гликопротейн юм. Үүнийг Крф гэж нэрлэсэн. Крф нь оптималь РН=6.5, РН=5-8.5-д идэвхгүйжнэ. РН=4.5 доош задарна. Трихомониазын үед үтрээний РН ихэсдэг нь эмгэг жамын гол үзүүлэлт юм. Крф-ын нийлэгжилт эстроген хамааралтай. In vitro бетта-эстерадиолтой нөхцөлд Крф-Н концөнтраци буурдаг. Бетта-эстерадиолын дээд хэмжээ 10 -7, 10-8 зэрэгт хүртэл буурахад клиникийн ач холбогдолтой.  Хүнд энэ эстрогений хэмжээ их байдаг. Энэ нь сарын тэмдгийн үед эстрогений хэмжээ буурсан байдгаас эмнэл зүйн шинж тэмдэг ихэсдэг нь энэ өвчний явцыг тайлбарлах       баталгаа  болно. Эстрадиол агуулсан бэлдмэл хэсэг газар хэрэглэхэд субъектив шинж тэмдэг нь ихэснэ. Хэвийн үед үтрээнд хавсаргын агууламж бага хэмжээтэй байдаг. Зөвхөн сарын тэмдгийн цус нь үтрээний хавсаргын уургийн эх булаг болдог. Сонирхолтой нь сарын тэмдгийн цусан дах хавсаргын идэвхижил нь венийн цусныхаас 2 дахин бага байдаг. Сарын тэмдгийн цусны 1/3-д хавсаргын идэвхи бараг байдаггүй байна. Trichomonias Vaginalis-ээс хамгаалах цитотоксический үйлчлэл нь хавсаргатай холбоотой. Энэ үед бэлгийн замын шимэгчийн концентраци буурдаг. Харин үтрээн дэх трихомониазын тоо хэмжээ хоруу чанар нь сарын тэмдгийн үед ихэсдэг нь орчны төмрийн хэмжээтэй холбоотой. Сарын тэмдгийн төгсгөл үед өвчин хүндэрдэг.

Хооллолт: Trichomonias Vaginalis нь суурийн хэсэгтээ завсартай ба үүгээрээ хуурамч хөл үүсгэн хоол тэжээлээ хүрээлж мембраныхаа хамт цитоплазмдаа оруулан лизосом вакуолын хамтаар боловсруулдаг. Тэжээлийн бодисоо ШБЗ-ын хэвийн микрофлор, нян (стафиллококк, стрептококк, гонококк г.м) үтрээний ялгадасаас фагоцитозын замаар авна.

Өсөлт үржил: Trichomonias Vaginalis нь анаэроб нөхцөлд хөндлөн хуваагдаж сайн үржинэ. Идэвхитэй өсөж үржих таатай нөхцөл нь 35-360С дулаан, РН=5,5-7,5 орчин байдаг. Trichomonias Vaginalis-г өсгөвөрлөхөд цусны сийвэн онцгой чухал учир нь сийвэн нь липид, амин хүчил, тосны хүчил, металлыг агуулж байдаг. Сийвэн байхгүй бол эукариот эсийг ашиглана.

Тэсвэрт чанар: Trichomonias Vaginalis нь орчны РН=5,0-7,5-ын хэлбэлзэлд тэсвэртэй бөгөөд ус, шээс, үрийн шингэнд 24 цаг амьдрах чадвартай, 400С дээш температур, хүйтэн нөхцөл, антисептикууд, нарны шууд үйлчлэлд (цист үүсгэдэггүй) амархан үхдэг.

Антиген шинж: Гадна бүрхүүл болон шилбүүр нь антиген шинжтэй.

Хоруу чанар: Трихомонад нь гадаргуугын фибронектин-гликопротейдоороо хавтгай эпительтэй холбогдоно. Сарын тэмдгийн үед гадагшлах цуснаас төмрийн ионыг өөртөө хуримтлуулж хавсрагын СЗ бүрдлийг задалдаг өөрийн протеаз уургийн экспрессийг идэвхжүүлнэ. Ингэснээр хавсрага хамааралт дархлалын хариу урвалаас хамгаалагддаг. Эзэн эсийн матриксын уураг, гликопротейнтой лиганд рецепторын механизмаар холбогдож өөрийн адгезин молекулаа (АР66, АР51, АР33, АР23) нийлэгшүүлнэ. Трихомонад нь хэвийн үед грамм сөрөг флор, анаэроб бактер, стафиллакокк, стрептококк, дефтройд зэрэгт симбиозлон амьдрах ба тохиромжтой нөхцөл бүрдмэгц эмгэг шинж чанартай болж өвчин үүсгэнэ

Фермент: Крф (эсийн салгах хүчин зүйл) Протеаз нь IgA,M,G-г задлах чадвартай. Цистейнпротейназа нь IgA,G-г мfн эритроцитыг задлана.

Онцлог шинж:

1.   Эпитель эсийн хоорондох нарийн завсраар нэвтрэн орох буюу эзэн эстэй хавьтах

2.  Өөрийнхөө гадаргуу дээр их хэмжээний антитрепсин бий болгосноор организмаас үзүүлэх гэмтээх үйлчлэлээс өөрийгөө хамгаалдаг

3.   Хоруу чанар нь цус задлах идэвхээс шууд хамааралтай

4. Trichomonias Vaginalis-ын гадаргуу протеолитик ферментийг (гиалуронидаза, амилаза, каталаза, цистеин протейназа) ялгаруулдаг.

6. Өөрийн гадаргууд фибронектин гликопротейд байх ба үүгээрээ лейкоцит, эпитель, эритроцитод холбогдоно.

7.   Trichomonias Vaginalis нь эс дотор нэвтэрч ордоггүй

8.   Токсин ялгаруулдаггүй

9.   Тогтвортой дархлаа үүсгэдэггүй.

Трихомониазын өвчин үүсгэх шинж чанар

1. Шээс дамжуулах замын трихомонад нь өөрийнхөө гадаргуу дээр их хэмжээний антитрепсинийг бий болгосноор фагоцитозоос өөрийгөө хамгаалдаг.

2.  Trichomonias Vaginalis-ын хоруу чанар нь цус хайлуулах идэвхээс шууд хамааралтай.

3. Trichomonias Vaginalis-ын гадаргууд фибронектин -гликопротейд байх бөгөөд үүгээрээ лейкоцит, эпитель эсэд холбогдоно.

4. Протеолитик ферментүүд (гиалуронидаза, амилаза, каталаза, цистейн протейназа)-ийг ялгаруулдаг.

5.   Гадна бүрхүүлд агуулагдах ЛПС болон шилбүүр антиген шинж чанартай.

Трихомониазын өвчин тэсвэрт чанар ба гадаад орчин

Trichomonias Vaginalis нь анаэроб нөхцөлд хооллох бактери нь байвал сайн үрждэг. Өсөх тохиромжтой РН =5.5-7,5, температур нь 35-370С, 400С-өөс дээш температур нарны гэрлийн үйлчлэлээр шууд үхдэг. Мөн хөлдөлт, уусмалд тэсвэр муутай.

.

Ангилал

Үрэвслийн процессын илрэлийн зэргээр нь:

1.   Хурц

2.   Архаг

3.   Нууц хэлбэр

Үрэвслийн процессын байрлалаар нь:

1.  Шээс бэлгийн замын доод хэсгийн трихомониаз

  • Вульвит,
  • Кольпит,
  • Экто ба эндоцервицит
  • Уретрит,
  • Бартолинит,
  • Баланопостит

2.  Бага аарцаг болон шээс бэлгийн замын бусад хэсгүүдийн трихомониаз

  • Эндомиометрит
  • Сальпингит
  • Сальпингоофорит
  • Эпидидимит
  • Цистит
  • Простатит
  • Везикулит

Олон улсын аравдугаар ангиллаар:

  • Хүндэрсэн ШБЗ-ын трихомониаз
  • Хүндрээгүй ШБЗ-ын трихомониаз

Нас, хүйс, эмнэлзүйд илрэх шинж тэмдгээр нь:

  • Эрэгтэйн трихомониаз
  • Эмэгтэйн трихомониаз
  • Охидын трихомониаз
  • Хүүхдийн трихомониаз гэж ангилна.

 Халдварлах зам

1. Бэлгийн зам:

  • Үтрээний бэлгийн харьцаа
  • Оральный болон анальный бэлгийн харьцаа

2. Бэлгийн бус буюу хүрэлцэхүйн зам:

  • Төрөх үед төрөх замаар урагт халдана
  • Трихомониазтай өвчтөний үтрээний ялгадас, сперм, цустай шууд харьцах
  • Алчуур, халад, дотуур хувцас, орны цагаан хэрэглэл, чийгтэй эд зүйлсээр нь халдана. Шимэгч нь хуванцар суултуурын гадаргууд ойролцоогоор 2 цаг амьдрах чадвартай.

Эмгэг жам

   Трихомониазтай өвчтөн ба зөөвөрлөгчтэй бэлгийн хавьтал хийх үед Трихомонад нь гадаргуу дахь фибронектин – гликопротейд бүтцээрээ үтрээний салстын хавтгай эпительтэй наалдана. Улмаар эс завсарт гиалуронидаза фермент ялгаруулж эд эсийг хөөлгөснөөр эс хоорондын завсраар нян чөлөөтэй нэвтрэн идэвхитэй үржих нөхцөлийг бүрэлдүүлнэ. Мән эс завсарт амилаза, каталаза фермент ялгаруулан эпителийн бүтцийг алдагдуулна. Гэмтсэн эпителээс хүчиллэг гидролаза, протеаза фермент ялгарч эрүүл эд эсээ гэмтээнэ. Trichomonias Vaginalis-ын шилбүүр болон гадна бүрхүүл антигенлаг шинж чанартай ба үүгээрээ хавсаргыг идэвхижүүлнэ. Хавсаргын СЗА, С5А болон идэвхижсэн салстын макрофагаас ялгарах цитокины нөлөөгөөр нейтрофил, плазмоцит, лимфоцит эсүүд халдварын голомтонд нүүдэллэн ирнэ. Мән салстад орших базофил ШМЭ-ийн мөхлөгөөс серотонин, гистамин, простогландин их хэмжээгээр ялгарна. Эдгээрийн нөлөөгөөр судас өргөсч нэвчимхий чанар нь ихсэн салстад сийвэн гадагшилна. Простогландин, хүчиллэг гидролаза ферментийн нөлөөгөөр чөлөөт мэдрэлийн төгсгөл цочирч эмнэл зүйд загатнах, хорсох шинж илэрнэ. Трихомонад нь өөрийн бодисийн солилцооны хорт бүтээгдэхүүнийг ялгаруулан исэлдсэний улмаас нүүрс хүчлийн хий их хэмжээгээр үүснэ. Үрэвслийн голомтон дахь задарсан лейкоцит эвдэрсэн хучуур эсүүд болон үүсгэгч зэрэг нь нүүрс хүчлийн нөлөөгөөр хөөсөрхөг болсноор эмнэл зүйд үтрээнээс цагаан хөөсөрхөг ялгадас гарна. Trichomonias Vaginalis нь салстад нэвтэрч ороход салстын IgA-ийн титр ихсэж хэсэг газрын хамгаалах урвал явагдана. Trichomonias Vaginalis -ын протеаз фермент нь IgA-г задалсанаар титр нь багасна. Тодорхой хугацааны дараа гадны биетийг саармагжуулахаар IgM-ийн хэмжээ ихэсдэг байна.

 

Эмнэл зүй

Trichomonias Vaginalis-ын халдвар авсан тохиолдолд эд эрхтэнд морфологийн өвөрмөц өөрчлөлт илэрдэггүй ба эмнэлзүйд хурц буюу тод, өвчний явц нь бага буюу шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч болно. Эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд шээс дамжуулах замын эмгэг төрөгч  нян  болон  биеийн дархлааны хариу урвал чухал ач холбогдолтой.

Өвчний явцын онцлогоор нь:

  • Шинэ халдвар авсан – халдвар авснаас хоёр сар хүртэлх хугацаа. Энә үеийг явцаар нь хурц, хурцавтар, балархай гэж ангилна.
  • Архаг хэлбэр – халдвар аваад 2-оос дээш сар болж байгаа үе бөгөөд шинж тэмдэг бүдэг удаан явцтай.
  • Халдвар тээгч (далд хэлбэр) – өвчний шинж тэмдэг илэрдэггүй, бодит үзлэг,    асуумжаар оношлох боломжгүй. Архаг хэлбэрийн трихомониазын үед өвчний хурцдал явагдаж байдаг. Бэлгийн сэрэл үүсэх, архи хэтрүүлэн хэрэглэх, биеийн эсэргүүцэл сулрах, сарын тэмдэг ирэх үед эмнэлзүйн шинж тэмдэг нь илэрч байдаг. Энә үед эмчлүүлэлгүй удаан явбал өвчин даамжирч эмнэл зүйн шинж тэмдэг тодорно.
  • PH=4 орчинд трихомониаз нь эмгэг төрөх шинж чанараа алдаж задарч цаашлаад Trichomonias Vaginalis-ын бодисын солилцооны бүтээгдэхүүнээр үтрээний салст бүрхэвч цочрохгүй болсноор өвчтөнд бэлэг эрхтэний орчимд загатнах, хорсох, үтрээнээс ялгадас гарах зовиур илэрдэггүй. Харахад үрэвсэлгүй болсон байдаг. Trichomonias Vaginalis нь ихэвчлэн хучуур эсийн давхаргад шимэгчилдэг ба зарим үед хучуур эсийн доорх давхаргад нэвтрэн салст бүрхүүлийн талаас харахад үрэвслийн анхны шинж тэмдэг илэрэхгүй байж болно. Халдвар тээгч нь өөрийгөө халдвар авсан гэдгээ мэдэхгүйн улмаас бэлгийн хамтрагчаа халдварлуулж байна.

Үндсэн шинж тэмдгүүд:

  • Бэлгийн замаас элбэг, шингэвтэр,  хөөсөрхөг, цайвар ногоон эсвэл сааралдуу өнгийн ялгадас гарах (50-75%)
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх (10-15%)
  • Шээсний ялгаралт хямрах (35%)
  • Гадна бэлэг эрхтэн болон үтрээ загатнах (25-40%)
  • Шээхэд хорсох
  • Бэлгийн ажлийн үед өвдөх(диспареюни)
  • Гадан бэлэг эрхтэний арьс ба үтрээний салст улайж, хавдах
  • Халдвар авсан эмэгтэйчүүдийн 10%-д үтрээний салст ба умайн хүзүүн дээр бэржгэр тууралт эсвэл “гүзээлзгэний толбо” үүснэ
  • Эвгүй үнэр гарах (20%) тохиолдоно.

Эмэгтэйчүүдийн трихомониазын шинж тэмдэг

Байрлал – үтрээ, шээсний сүв, умайн хүзүүний салст, бэлгийн их уруул,

Батоловын булчирхайг гэмтээж үрэвсүүлдэг.

  • Хурц болон хурцавтар хэлбэрийн үед үтрээнээс их хэмжээний шаргал ногоовтор хөөсөрхөг ялгадас гараад үтрээний арын хүнхрээнд хуримтлагдана. Үтрээний шүүрлийн РН=4.5 болно. Гадна бэлэг эрхтэн, салтаа улайж хавагнана. Шээх, бэлгийн харьцааны үед хорсоно. Хэвлийн доогуур, ууцны доод хэсгээр доошоо унжиж өвдөнө. Өгсөх замаар   эндометри, сальфингит, өндгөвчний үрэвсэл, уйланхай үүсэж хүндрэнэ.   Ховор тохиолдолд үрэвслийн процесс нь шээс ялгаруулах системийн эрхтэн, шулуун гэдэсны цүлхэнг хамарч үрэвсүүлдэг.
  • Вульвит,вистивулит – Гадна бэлэг эрхтэн халуун оргин, хорсож загатнана, шингэн ялгадас гарна. Бэлгийн их, бага уруул үүдэвчийн салст хавагнаж улайсан ялгадас наалдсан байна. Энэ үед гуяны дотор гадаргууд дерматидын шинж тэмдэг илрэнэ.
  • Уретрит – Цагаан ялгадас гарна, загатнах хорсох шинж тэмдэг илрэхгүй. Үтрээг дурандахад улайлттай, шээсний сүвийн булчирхай улайж хавагнасан, дизурийн шинж гарна.
  • Бартолинит – Бэлгийн дээд уруулын доод гуравны нэг нь улайж хавдана. Булчирхайн цоргын салст бүрхэвч улайсан, шингэн идээрхэг ялгадастай байна. Хаван нэвчдэсээс болоод булчирхайн цорго битүүрч хуурамч буглаа үүсгэдэг. Энә үед халуурч булчирхай орчим өвчтэй болно.
  • Эндоцервицит – Умайн хүзүү үрэвсэж, улайж, хавагнасан сувгаас ялгадас гарсан байна. Хөөмийн арын хананд шалбархай харагдана.

trichomoniasWoman 

Эрэгтэйчүүдийн трихомониазын шинж тэмдэг

Байрлал – шээсний сүв. Эрэгтэй шээсний сүв бортгон хучуур эсээр хучигдсан байдаг тул эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг байдаг. Иймээс эрэгтэйчүүд Trichomonias Vaginalis-ыг зөөгчийн үүрэгтэй.

  • Хурц хэлбэрийн үед шээсний сүвээс их хэмжээний идээ гарч, бага зэрэг загатнана.
  • Хурцавтар үед шээсний сүвээс саарал буюу саарал шар өнгийн шингэн ялгарах ба шээс ихэнхдээ бага зэрэг булингартай, ялзмагтай гарна.
  • Архаг удаан үргэлжилсэн трихомониазын үед эрэгтэйн шээсний сүвээс бага зэрэг идээрхэг ялгадас гарна. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. Өглөө шээс гарах нь    саадтай мән шээс цусны хольцтой, сперм цусны судалтай гарна. Бэлэг эрхтэний арьсан дээр шарх шархлаа үүсч болно.

trichomoniasMAN 

Трихомониазын явцын онцлог:

1. Хүүхэд насанд :

Шилжилтийн (12-16) насанд хамгийн их өртөмхий байна. Энэ үед ихэвчлэн

бэлгийн бус замаар халдварлах бөгөөд, мән хувь хүний эрүүл ахуйн дэглэм

алдагдсаны улмаас халдварлаж трихомониазын вульвовагинит үүсдэг бөгөөд

өвчний явц нь хурц үрэвслийн шинж тэмдгээр илэрнэ. Эхээс төрөх замаар халдварлана. Охидуудад гадна бэлэг эрхтний орчимд хорсох, загатнах, үтрээнээс ялгадас гарах гэх мэт. Харахад вульвин салст бүрхэвч улайсан хавагнасан байна. Нярайд болон 1-2 насанд

илрэх нь төрөх замаар халдвар авсантай холбоотой.

2. Сарын тэмдгийн үед :

Энэ үед дархлаа буурсанаас өвчний эмнэл зүйн шинж тэмдэг бүдгэрэн багасаж  шинж  тэмдэггүй   явцтайгаар богино  хугацаанд  хүндрэл  үүсгэнэ. Сарын тэмдгийн өмнөх болон дараах үед трихомониазын халдвартай өвчтөнд

зовиур огт үүсдэггүй.

З. Жирэмсэн үед :

Жирэмсний явцад үрэвслийн процессууд нь ерөнхийдөө хурц явагдах ба хэрэв архаг бол сэдрэх хандлагатай байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд трихомониазын халдвар нь олон голомттой явагддаг. Жирэмсэн үед бие махбодид ургийг өгсөх халдвараас хамгаалах зорилгоор эхийн дархлааны үйл ажиллагаа огцом нэмэгдэнэ. Жирэмсний эхэн хугацаанд

умайн хүзүүний салс өтгөрч умайруу нян орох нөхцөлийг бүрдүүлдэггүй. 16 долоо хоногтойгоос умайн хүзүүний дотор хөөмийг тагласан хорион амнионы бүрхүүл үүсэж халдвар орохоос урьдчилан сэргийлнэ. Энэ бүрхүүл үүсэхээс өмнө умайд халдвар орвол эндометрит үүснэ.

4. Абортын дараах болон төрсөний дараах үед :

Энэ үед халдвар нь бага аарцгын эрхтэнд халдварлаж хурдан хүндэрдэг. Энэ

нь хоёр нөхцлөөр үүснэ.

  1. халдвар орох физиологын үүд хаалга: төрсний дараах үед децидуал бүрхүүлийн ховхрол, абортын дараах үед зөөлөн эдийн гэмтэл
  2. ерөнхий болон энгийн эсэргүүцэл бүрэн алдагдахад хүргэдэг биемахбодын мэдрэл шингэний зохицуулгын физиологын хямрал

•      Умайн амсар нээлттэй байх

•      Организмын мэдрэл шингэний зохицуулгын тэнцвэр алдагдсанаар биеийн дархлаа сулрах

5. Охидод

Эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг, балархай явагддаг ба аажимдаа архагт шилжих боломжтой.

  • Үтрээний орчим саармаг байдаг. РН-7.0
  • Үтрээний холимог микрофлортой байдаг
  • Үтрээний эпителийн хөгжил дутмаг учир гликогений агууламж бага ба сүүний хүчил үүсгэн хамгаалах чадвар нь бага байдаг
  • Үтрээ нь цлиндр эпителтэй байдагтай холбоотой

6. Цэвэршилтийн үеийн трихомониаз

Цэвэршилтийн үед өвөрмөц бус тэвчилт чанар буурч дархлаа дутмагшдаг онцлогтой. Энэ нь үрэвслийн явц яаж явагдахыг тодорхойлно. Цэвэршилтийн аль ч үе нь трихомонадын халдвар нь эмнэлзүйн шинж илрэлгүйгээ явагддаг. Цөөнгүй тохиолдолд лаборатор шинжилгээгээр тогтоодог. Гэмтлийн байрлал нь ихэнхдээ уретр, давсаг, шулуун гэдэсний ампулд байдаг. Бөөр, умай. Умайн дайвар зэргийн үрэвслийг цагт нь оношлох зорилгоор бага аарцгын эрхтнүүдийг нягт шинжлэх шаардлагатай.

Оношлогоо

1.   Өвчтөний анамнез

2.   Клиник шинж тэмдэг

3.   Бодит үзлэг

4.   Лабораторын шинжилгээ

Лаборотороор оношлохдоо доорх аргаар судална.

•    Энгийн арга – Үтрээний ялгадаснаас цэвэр тавиур шилэн дээр түрхээд дээр нь 1-2 дусал 0.9-ын давсны уусмал дусааж бүрхүүл шил тавьж бичил харуурын бага өсгөлтөөр харж шинжилхэд трихомонад нь зуйвандуу дугуй хэлбэртэй, хэмжээгээрээ лейкоцитоос арай том тулах маягын хөдөлгөөн шилбүүрийнхээ тусламжтай хийж байх нь харагдана.

•    Өнгөт арга – Үтрээний ялгадаснаас цэвэр тавиур шилэн дээр түрхээд агаарт хатааж спиртэн дэн дээр бэхжүүлсний дараа метиллен хөхөөр будаж микроскопоор харахад янз бүрийн хэлбэр дүрстэй ирмэг нь тод бөөм нь захдаа байрласан бичил биетэн харагдана. Бэлдмэлээ Гимз-Рамонновский, Лейшманийн аргаар будаж харахад трихомонадын биөийн бүтэц илүү тодорно. Шилбүүр гадна мембран тодорно.

•    Өсгөвөрлөх арга – Үтрээнээс арчдас авч цустай тэжээлт орчин бэлтгээд умайн хүзүүний арчдас авч тэжээлт орчиндоо зурна. Агааргүй орчин үүсгэж вазелин дусааж 36 хэмийн термостатанд 5 хоног байлгана. 5 хоног ургалт өгсөн бол эерэг, ургаагүй бол сөрөг гэнэ.

  • Иммунологийн шинжилгээ – Цусны сийвэн бэлгийн замаас авсан шингэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээг РСК, РПГА, РИФ-ийн тусламжтайгаар хийнэ. Латиөкс аглюутинац – 98-99%-д илрүүлж чадна. Үүнийг ялангуяа шинж тэмдэг тод бус трихомонадад хэрэглэнэ.
  • Оношлогооны экспресс арга гэдэг нь үтрээний трихомонадаас авч урвалд тавихад

92-100% илрүүлнэ. Орчин үед РСК-ын аргаар Trichomonias Vaginalis-ын ДНХ-ын нуклеотидын дарааллыг тодорхойлж байна.

Сорьц авах арга

Эмэгтэй хүнээс сорьц авахдаа үтрээнд толь тавьж арын хүнхрээг ил гаргаж ариун савхаар арын хүнхрээний ялгадаснаас авна.

Эрэгтэйд тусгай савх буюу гогцоогоор шээсний сүврүү 2 см орчим гүн оруулж арчдас авна.

Оношийг эмнэл зүйн бүх шинж тэмдэг, шинжилгээний материалд үндэслэнэ. Зөв оношлохын тулд доорх зарчмыг баримтална.

- Оношлогооны арга барилын бүхий л хэлбэрийг ашиглах

- Судлах болон шинжилгээгээ хэд хэдэн удаа хийх

- Судлах зүйлээ өвчтөний шээс болон ШБЗ-ын эрхтэн бүрээс ( шээсний сүв,

давсаг, бэлгийн уруулын салст, үтрээ, үүдэвчийн булчирхайн суваг) материал авна.

Эмчилгээ

Үтрээний трихомониаз бол эмэгтэй хүний үтрээ, эрэгтэй хүний шээс дамжуулах гуурсын салстад байрлан үтрээний болон шээс дамжуулах гуурсын үрэвсэл үүсгэнэ.Трихомониазыг эмчлэх эмийн зүйлд трихопол, тинидазол, трихомонацид, нитазол зэрэг бэлдмэлүүд орно. Нитромидазолын бүлгийн эмийг өргөн хэрэглэдэг бөгөөд энэ нь трихомоносыг үхүүлэх үйлчилгээтэй.

  1. Аминитрозол (нитазол) – шахмал, хэсэг газарт хэрэглэх аэрозоль хэлбэрээр үйлдвэрлэгдсэн байдаг. 0,1гр-аар хоногт 3 удаа хоолны дараа уулгана. Аэрозолийг хоногт 2 удаа цацдаг. Нийт 15 хоног хэрэглэнэ. 1-2 долоо хоногийн дараа курс эмчилгээг 2-3 удаа давтан хийдэг.
  2. Метронидазол (трихопол, орвагил, флагил, клион, медазол)

Нитроимидазолын уламжлалын эгэл биетний эсрэг нөлөөлөх өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл.

Трихопол Trichomonias Vaginalis, Giardia intestinalis, Entamoeba histolytica, Lamblia болон Bacteroides spp, Fusobacterium spp зэрэг зарим спор үүсгэдэггүй анаэробный бактер ба бусад бичил биетнүүдийн үржил, өсөлтийг саатуулна. ДНХ-ын бүтцийг нь өөрчлөх замаар бичил биетний эсрэг нөлөөлнө. Энэ эм нь шахмал, суспензи, судсанд хийх тарилга, үтрээний лаа хэлбэрээр байдаг. 0,25-0,5гр-аар хоногт 2 удаа долоо хоног хоол идэх үед ууна. Эмэгтэйчүүдэд үтрээний лааг хамт хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Метронидазол нь Trichomonias Vaginalis-ын гидрогеносомд идэвхтэй нитрорадикаль болон хувирна. Энэ нь пируватферродоксин оксиредуктазаг шууд задлах үйлчлэлтэй. Мөн Цитотоксический Нитрорадикалийн ионы интермедиат нь Trichomonias Vaginalis-ын ДНХ-тэй холбогдож нуклейн хүчлийн нийлэгжилтийг саатуулдаг. Метронидазолыг жирэмсэн болон хөхүүл эмэгтэй хэрэглэхийг хориглоно.

Жирэмсэн үеийн эмчилгээ

Жирэмсний эхний 3 сард Метронидазол 2 гр долоо хоног.

Хүүхдийн эмчилгээ

1-5 хүртэлх насны хүүхдэд Метронидазол 0.0250мг-р хоногт 2-3 удаа

6-10 насны хүүхдэд Метронидазол 0.125мг-г хоногт 3 удаа

11-15 насны хүүхдэд 0.250мг-г хоногт 2 удаа 7 хоногийн турш уулгана.

  1. Ниморазол (наксоджин) – 0,5гр шахмалыг хоногт 2 удаа нийт 6 хоног эсвэл 2гр шахмалыг хоногт 1 удаа, нийт 1-2 хоног уулгана.
  2. Тинидазол (Фасижин, орнидазол, тиберал) – 0,5гр шахмалыг хоногт 2 удаа нийт 5 хоног эсвэл 1гр-аар 1 удаа үтрээний лаатай хамт хэрэглэнэ. Тинидазол нь мөн адил эгэл биетний эсрэг сайн үйлчилдэг бөгөөд метронидазолыг бодвол үйлдэл нь удаан үргэлжилнэ. Цус тархины хоригийг нэвтэрдэг онцлогтой.

Эмэгтэй – Трихомонацид ( үтрээний лаа хэлбэрээр 0.05гр) орой унтахын өмнө 10 хоногийн турш үтрээндээ хийнэ.

Эрэгтэй – Шээсний сүвэнд трихомонацидын 1%-н 10мл  уусмалыг шахаж 10-15 минут байлгана. 1 курс эмчилгээ 5-6 хоног үргэлжлэх ба 10-20 хоногийн дараа дахин явуулна.

  1. Тенонитразол (атрикан) - кандидын төрлийн мөөгөнцөр, трихомоносын эсрэг үйлчилгээтэй. 2 ширхэгээр 4 хоног уулгадаг.
  2. Клотримазол үтрээний лаа 100мг орой 6-12 хоногийн турш үтрээнд хийнэ.

Хүндрэл

   Эрэгтэйд

  • Простит
  • Везикулит
  • Эпидидимит
  • уретрийн нарийсал
  • цистит

   Эмэгтэйд

  • 46% нь метроэндометрит
  • 54% нь аднексит
  • периметрит
  • эндометрит
  • сальпенгит
  • оофорит
  • Бага аарцгийн хөндийн идээт үрэвсэл

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + 8 =