Харшил, арьс|(2014-01-22 14:50)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Вирусийн гаралтай үү

Үү үүсэх шалтгаан

Үү нь вирусын гаралтай арьсны хоргүй ургалт юм. Үү нь нүүр, шуу болон хуруу зэрэг биеийн аль ч хэсгүүдээр гарч болно. Үү нь жижиг, хар бор өнгийн барзгар гадаргуутай байна.Биеийн даралтанд өртдөг хавтгай гадаргуу бүхий алга тавхайнд хавтгай хэлбэрийн үү илэрдэг. Тавхайнд гарсан үү нь дотогшоо ургах бөгөөд явах болон зогсоход шахагдаж өвдөлт илэрдэг. Үү нь тархмал байх нь байнгын сэтгэл зовоож байдаг. Хэрэв үү нь гэмтсэн тохиолдод цус гардаг. Үү нь хорт хавдарт бараг шилждэггүй. Үү нь халдвартай бөгөөд биеийн нэг хэсгээс нөгөөд тархаж болдог. Яагаад зарим хүмүүст үү гардаг яагаад заримд нь гардаггүй болохыг өнөөдөр шинжлэх ухаан нотлоогүй байна. Үүнээс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга байхгүй. Үү нь өөрөө аяндаа алга болдог тохиолдол ч бий. Ялангуяа бага насны хүүхдэд. Том хүүхэд болон насанд хүрэгчдэд ингэж өөрөө аяндаа алга болох нь ховор байдаг.
Бэлгийн замын үү нь голдуу бэлгийн хавьтлын улмаас үүсдэг.

Эмчилгээ

Үүний төгс эмчилгээ хараахан алга байна. Үү ургаж байгаа хэсгийн арьсны гадна өнгөн давхаргыг устгах эмчилгээ голчлон хийгдэнэ. Энэ нь голдуу мэс заслын аргаар /карбон диоксидын лазер/, цахилгаан эмчилгээ /сул цахилгаан орноор/, хөлдөөх /шингэн азот/ эсвэл салицилын хүчил, 5 флоуроурациол болон имикумойд зэрэг химийн бодисоор түлж хөлдөөж эмчилдэг. Эмчилгээний эдгээр аргаас сонгохдоо үүний байршил, хэмжээ зэргээс хамаардаг. Зарим тохиолдолд эмчилгээ хийгдсэн газар дахин үү үүсдэг. Үү нүдэнд харагдахуйц хангалттай том хэмжээтэй болсон хойно эмчилгээг хийх шаардлагатай. Дээрхи эмчилгээний алийг нь хийснээс үл хамаарч үү нь устаж алга болдог боловч хэдэн долоо хоног, сарын дараа дахин илэрч гарч болдог. Дахин гарсан тохиолдолд санаа зовох зүйлгүй бөгөөд арьсны эмчдээ хандаж дахин давтан хийх эмчилгээний талаар зөвлөх хэрэгтэй. Эмчилгээг давтаж хийж болох бөгөөд эсвэл эмчилгээний аргаа солихыг эмчтэйгээ зөвлөнө.
Шингэн азотын эмчилгээ
Шингэн азотын эмчилгээ нь үүний эмчилгээний хамгийн түгээмэл арга юм. Үү болон түүний эргэн тойроны арьсыг маш хүйтэн бодис болох шингэн азотоор хөлдөөж эмчилж болно. Шингэн азотыг хэрэглэх үед түлэгдэлттэй адил цэврүү үүсэж болно.  Энэ үед үү нь өргөгдөх бөгөөд цэврүү хатаж алга болоход үү нь ховхорч унадаг. Магадгүй бага зэргийн өвдөлт мэдрэх боловч өвчин намдаагчид өвдөлт амархан дарагддаг.
Хэрэв цэврүү хагарсан тохиолдолд түүнийг боох хэрэггүй юм. Гэхдээ энэ цэврүү нь том хэмжээтэй санаа зовоож байвал ариутгасан зүүгээр хатгаж болно. Дараа нь энгийн хуурай ариун бөмбөлөгөөр дарна.
Та арьсны эмчийн зөвлөөгүй тос, кремүүдийг түрхэхээс зайлсхийнэ.
Хэрэв цэврүү үүсэхгүй бол эмчилгээни й үр дүнг багаар бодоход долоо хоног хүлээх хэрэгтэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


3 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх