Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Камасутра

Камасутра гэдэг нь Энэтхэгийн хайрын тухай өгүүлэл сексийн байрлал юм.Саяхан Энэтхэгийн эрдэмтэд нэгэн өвөрмөц судалгаа явуулжээ. Уламжлалт вариантаар Камасутрад 64 секс байрлал байдаг ба тэдгээрийг хийхийн тулд урьдчилан тусгай дасгал сургуулилт хийх хэрэгтэй байдаг гэнэ. Туршилтанд 7 хосыг хамруулж дээрх байрлалаар секс хийлгүүлжээ. Туршилтын дүнд орчин үеийн хүн нь дээрх  64 байрлалаас зөвхөн 40-ийг нь  хийх чадалтай байдаг нь гарчээ. Мөн Камасутраг сонирхогчид биеийн гэмтэл авдаг тухай мэргэжилтнүүд урьдчилан анхааруулж байна.

Идэвхтэй секс үр тогтолтыг бий болгодог

Үр хүүхэдтэй болохыг мөрөөддөг хосууддаа хандан эмч нар санаанд оромгүй зөвлөгөөг өгч байна.

Хэрэв та нар удаан хугацааны турш хүүхэдтэй болж чадаагүй бол зэрлэг ер бусын секс хийх хэрэгтэй. Яг л анх уулзаж байгаа мэт орон дотроо аашил гэж Америкийн эрдэмтэн зөвлөж байна.

Хурьцлыг ердийнхөөс удаан хийх, мөн хоёулаа зэрэг дур тавих үед  үрийн шингэний хэмжээ нэмэгдэж чанарлаг болдог байна. Мөн эмэгтэйн булчингийн агшилтуудын ачаар эр эсүүд умай руу хурдан нэвтэрдэг гэнэ.

Үр тогтдоггүй олон шалтгаан байдгийн дотор сексийн үеийн мэдрэмж  багтдаг. Хүүхэдтэй болохыг удаан мөрөөдсөөр зарим нь сексийг зөвхөн үр тогтоох хэрэгсэл болгож албан үүрэг мэт ханддаг гэнэ. Харин секс хичнээн чанарлаг байх тусам үр тогтох магадлал ихэсдэгийг эрдэмтдийн туршилтууд нотолжээ.

Сексийг хэдэн цагт хийх вэ?

Секслогочид хүн сексээс дур ханамж авах нь хоногийн цаг бүрт харилцан адилгүй болохыг эрт илрүүлжээ. Яг адилхан энхрийллийг бид цаг тутамд өөр өөрөөр хүлээн авдаг юм байна. Яагаад дэлхий дахинаараа албан ажлыг эрт эхэлж , эрт дуусгадаг юм бол. Хэрвээ та гэр бүлээ аз жаргалтай байлгая гэвэл хань тань хэдийд ямар байхыг мэдэж байх хэрэгтэй биздээ? Тиймээс та цагаа хараад тухайн мөчид хайртаасаа юу хүлээж  болох, та өөрөө юу өгч чадахаа бодож үзээд дурлалынхаа явдлыг төлөвлөөрэй. Та хоёрт аз жаргал хүсье.

6.00 – 8.00

Эмэгтэй: Сэрсэн боловч секст бэлэн биш. Цусан дахь нойрны даавар мелатонины  хэмжээ бага багаар буурах ч биеийн ерөнхий дулаан хэвийн хэмжээндээ ( унтаж байхад биеийн ерөнхий дулаан буурдаг) очоогүй үе. Гэхдээ секс  хийж эхлэхдээ сэрэх нь тун ч тааламжтай байдаг.  Харин эрэгтэй нь яаралгүй, бүсгүйгээ аажимхан, зөөлөн энхрийлэл дор сэрээх нь чухал

Эрэгтэй: Ихэнх эрчүүд яг энэ цагт сексийн эрч хүч  нь дээд цэгтээ хүрсэн байдаг. Учир нь тестостерон даавар эр хүний цусанд хамгийн ихээр ялгардаг байна. Тиймээс шинэ өдөртөө бэлдэж сэтгэл санаагаа өргөх, хүчээ хуримтлуулах хэрэгтэй үе юм. Гэхдээ эрчүүд энэ үед удаан үргэлжилсэн энхрийлэлд бэлэн биш. Энэ үед түүнээс шуурхай секс л хүлээх боломжтой.

8.00 – 10.00

Эмэгтэй: Бүрэн сэрж секс хийхэд бэлэн болно. Энэ үед эмэгтэй хүний цусанд баяр жаргалын даавар буюу эндорфин дээд цэгтээ хүрсэн байна. Тиймээс түүнийг өдөөхөд хялбар байх болно.

Эрэгтэй:Ажилдаа бүрэн бэлтгэгдсэн байна.  Цусан дахь тесторены хэмжээ буурч хэвийн хэмжээндээ орсон байна. Тиймээс энэ цагт эр хүнийг хөдөлгөх тун хэцүү.

10.00 – 12.00

Эмэгтэй энэ үед мэдрэхүйн бүх эрхтэн дээд цэгтээ ажиллана. Яг эн үед тэд аман сексээс дээд зэргийн таашаал авч чадна. Харин эрчүүд үүнд хэзээд бэлэн байдаг.

Эрэгтэй: Бодох чадвар дээд цэгтээ байна. Тиймээс тэд секс хийх биш маш сайн ярьж чадна. Гэхдээ эхэлж дуугарна гэж бараг үгүй. Харин ч чиний гаргасан санаачлагыг янз бүрээр задлан шинжилж үзээд гүнзгийрүүлсэн дүгнэлт гаргах вий.

12 .00 – 14.00

Эмэгтэй: Сексийнхээс бусад бүх зүйлд идэвх нь дээд цэгтээ байна. Энэ үед тэд биеэ суллаж сексэд анхаарлаа хандуулна гэж үгүй.  Гэхлээ хэрвээ хайртай хүнээ сексийн ухаанд сургахаар шийдсэн бол үүнээс нь бүү татгалзаарай гэж зөвлөе.

Эрэгтэй: Тоглоомын сэтгэхүй давамгайлах үе. Харин одоо баяр жаргалын даавар  болох эндорфин тэдний цусанд дээд цэгтээ байна.  Тийм болохоор тэд ямар нэгэн онцгой зүйл хүсэмжилж, чиний ямар ч фантазыг хүлээн авахад бэлэн байх болно.

14.00 – 16.00

Эмэгтэй: Үр тогтоох чадвар хамгийн өндөр байна. Гэвч удаан үргэлжилсэн энхрийлэлд бэлэн биш. Түргэн бүр ялимгүй хатуу, бүдүүлэг секс түүнд хэрэгтэй. Энэ үед үнэрлэх мэдрэмж дээд цэгтээ байх тул эр хүнээс таалагдах, сэрэл хүслийг нь хөдөлгөхөд нөлөөлөх үнэр ханхалж  байх нь чухал.

Эрэгтэй: Өдрийн 4 цагийн орчимд эр хүнд хамгийн чанартай, сайн эр бэлгийн эс боловсордог. Тиймээс үр хүүхдийн талаар төлөвлөсөн бол энэ цаг хамгийн тохиромжтой.

16.00 – 18.00

Эмэгтэй: Эрч хүч сулар сексийн онц чадваргүй байна.  Гэхдээ тэр хайртынхаа хүслийг хүлээн авахаас татгалзахгүй. Тиймээс эрчүүд хүсээд зүтгэвэл бүсгүй зогсоох гэж  оролдохгуй.

Эрэгтэй: Бэлэн. Гэхдээ удаан үргэлжилсэн хайр энхрийлэл өгч чадахгүй. Харин секс хийж ядаргаа, өдрийн турш хуримтлагдсан сөрөг энергийг сэгсэрч хаях нь түүнд чухал байдаг.

18.00 – 20.00

Эмэгтэй: Дутагдаж буй эрч хүчийг нөхөхийн тулд хооллох цаг мөнөөс мөн. Энэ үед сонсох эрхтнүүдийн чадвар дээд цэгтээ байна. Тиймээс ямар ч магтаал, хайр дурлалаа илчлэх яриаг удаанаар таашаан сонсож чадна.

Эрэгтэй: Сексийн ямар ч чадваргүй үе. Гагцхүү өлсгөлөнгөө дарах тухай болон хоолны дараа яажшуухан амрах вэ гэдгээ л бодож байдаг. Бүх л хүч чадал нь сая идсэн хоолоо боловсруулахад зориулагдана.

20.00 – 22.00

Эмэгтэй: Урт удаан хугацаагаар дурлалын тоглоом тоглоход бэлэн байна.Эрч хүч дүүрэн (ялангуяа оройн хоол идсэн бол) бүх санаачлагыг гартаа авсан ч чадна. Орондоо янз бүрийн туршилт хийхэд хамгийн тохиромжтой үе.

Эрэгтэй: Тулаанд уухай хашгиран дайран орж, эмэгтэй ямар ч хүслийг биелүүлэхэд бэлэн байна. Чухам л энэ эрэгтэй, эмэгтэйчүүдийн дур хүсэл бүрэн дүүрэн нийцдэг ганц үе юм.

22.00 – 24.00

Эмэгтэй: Шөнө дунд дөхөх тусам цусан дахь мелатонины хэмжээ эрс нэмэгдэнэ. Хэдийгээр орой унтаж сурсан байлаа ч биемахбод нь аажмаар нойрсч эхлэх үе. Сексийн мэдрэмж ч буурна. Гэхдээ хүрэлцэхүйн мэдрэмжүүд хүчтэй ажиллах учир зүгээр л гар барилцах, тэврэлдэх, үнсэлцэх нь илүүтэй таалагддаг.Үүнээс илүү зүйл хүсэлтгүй.

Эрэгтэй: Биемахбод дээд зэргээр суларна. Тийм болохоор галзуу секс биш, харин удаан үргэлжилсэн энхрийллийг хүлээн авахдаа бэлэн. Бөх унтаж сайн амрахын тулд үлдэгдэл эрч хүчээ нэг мөсөн дуусгах хэрэгтэй. Тиймээс хурц хүчтэй биш секс тоглоомоор наадаж болно.

00.0  – 06.00

Эмэгтэй: Биемахбод амрах шаардлагатай. Гэхдээ хагас унтаа байдалд секс хийхэд болохгүй юмгүй. Харин ч олон бүсгүй энгийн үедээ дур ханадаггүй атлаа шөнө дунд хагас унтаа байдалд сексээс ханамж авах чадвар дээд цэгтээ байдаг. Энэ нь нойрсож байхдаа бие нь бүрэн суларч , юуханд ч биеэ барихгүй болдогтой холбоотой.

Эрэгтэй: Бөх унтаж байна түүнийг сэрээнэ гэдэг бараг бүтэхгүй шүү.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 8 = 11