Эрэгтэйчүүд|(2013-12-04 17:44)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эрчүүдийн бэлгийн сулрал бүрэн эмчлэгддэг

Хосууд сексийн харьцаанаас илүү ихийг хүсдэг. Тэрхүү хүсэн хүлээж буй зүйл тэр бүр биелэлээ олдоггүй болохыг өнөөгийн гэр бүл салалтын шалтгаан төвшинөөс харж болно. Танд заримдаа сексийн хүндрэл тохиолддог. Аль эсвэл зүгээр л сексээс илүү их таашаал авахыг хүсдэг бол доорох зүйлс таны анхаарлыг татна.Эрчүүдийн бэлгийн амьдралын хүндрэл бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх, хөвчирсөн ч дорхноо буух, хэт түргэн дур тавих, эсвэл дур тавихад үүсэх хүндрэл зэргийг нэрлэж болно. Гэхдээ сексийн хувьд хүндрэл байна уу, хэт түргэн эсвэл удаан дур тавьж байна уу гэдгийг ямарваа нэг гадны хэмжүүрээр бус бэлгийн харьцаанд орж буй хүмүүс өөрсдөө тодорхойлдог.

Олонхи эрчүүдийн хувьд хөвчрөлтийн хүндрэл, түргэн эсвэл удаан тавих нь ердөө л хэвийн үзэгдэл. Энэ нь дахин дахин гарах тохиолдолд хосуудын хэн нэг нь “хүндрэл” үүслээ хэмээн үздэг. Эрэгтэй хүний бэлэг эрхтэн хөвчрөхгүй хөвчирсөн боловч түргэн буух үзэгдэлийг хөвчрөлтийн хүндрэл гэнэ. Хэвийн эр хүнийг секс суперментэй хольж хутгаж болохгүй. Түүнээс гадна олон эрчүүд сексийн дуршил багатай байх нь бий. Яг л эмэгтэйчүүдийн адил хань ижлийнхээ хэт их бэлгийн амьдралын дур хүслээс болж сэтгэл санааны дарамтанд орох ямар хүнд байдгийг олон эрчүүд сайн мэднэ. Дээрх хүндрэлүүд нь төрөл бүрийн өвчин эмгэг, эм тариа, гэмтэл, согог зүйн янз бүрийн асуудлуудаас болж үүсж болно. Тухайлбал сэтгэл санааны хямралаас болж ихэнх эрчүүдийн хувьд ямар нэгэн хэмжээгээр хөвчрөлтийн хүндрэл учирдаг.

Сэтгэл санааны хямрал байнга давтагдваас секс хийх болоход сэтгэцийн цочролд орж улмаар хөвчрөлт саадахад хүрнэ. Зарим эрчүүдийн хувьд тодорхой нэг нөхцөл байдалд, эсвэл тодорхой нэг хүмүүстэй хамт байх үед хөвчрөлийнн хүндрэл үүсдэг. Гэр бүлийн дотор хэрүүл тэмцэлтэй байх үед хөвчрөлийн хүндрэл үүсэх боловч тухайн орчноосоо хол байхад зүгээр байх тохиолдол бий.

Ядаргаа нь хөвчрөлтийн хүндрэл үүсэх нийтлэг шалтгааны нэг. Ядаргаа дан ганц бие махбодийн хямрал бус түүнчлэн сэтгэл санааных байдаг. Цөөн бус тохиолддог асуудлын нэг нь бэлгийн хавьтлыг жигшин зэвүүцэх үзлээс үүддэг. Энэ нь бага насандаа хүчирхийлэлд өртсөн хатуу чанга шашний хүрээнд өссөн зэрэг шалтгаантай байх нь түгээмэл. Түүнчлэн олон төрлийн эм тариа, ялангуяа цусны даралт хянах эм бэлдмэлүүд, эстрогенүүд хорт хавдрын эсрэг эмүүд, седатив, тайвшруулах эмүүд кокайн зэрэг нь хөвчрөлтийн хүндрэл болдог шалтгаан болдог.

Хэрэв эрэгтэй хүний бэлэг эрхтэн өмнө нь байнга хэвийн хөвчрөлттэй байсан атал гэнэт хөвчирхөө больвол энэ нь мэдрэлийн болон дааврын хямрал, цусны эргэлтийн асуудал, эсвэл архи, тамхи, эм бэлдмэл хэрэглэсэнтэй шууд холбоотой байж болох талтай. Харин бэлэг эрхтэн чинь хөвчирч байгаа боловч урьд өмнөхийн адил хатуу, урт хугацааных биш байвал энэ нь яах аргагүй цусны эргэлттэй холбоотой.

Юу ч байлаа, урьд өмнө эрэгтэйчүүдийн бэлгийн хүндэрлийг эмчлэх цаг маш бага байсан цаг өнгөрч олон шинэ арга хэрэглэдэг болж. Хөвчрөлтийн хүдрэлтэй асуудлыг эмчлэхийн тулд мэс заслийн аргаар силикон болон вакуум насос суулгах, бэлэг эрхтэндээ эм тарих нь зэрэг нь тэгтлээ хүсээд байх зүйл хэдийнээ биш болсон байна. Өнөөдөр хөвчрөлтын хүдрэл түргэн дур тавилт, хэт удаан дур тавилт зэргийн аль аль нь бүрэн эмчлэгдэх асуудал болжээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн эм бэлдмэл, эмчилгээний техникийн дэвшил нь бэлэг эрхтний хөвчрөлийн хүндрэлийн 90 гаруй хувийг шийдвэрлэж чадах болжээ. Бүсгүйтэйгээ зөвлөж байгаад өөрийн онцлог, нөхцөлд тохируулан сэрэл хөдлөгдөг гол цэгүүдийг урьдчилан мэдсэний үндсэн дээр хэрхэн илж таалах хайртай бүсгүйнхээ хувцасыг хэрхэн тайлах /бүрэн нүцгэлэх үү эсвэл…/ сонгоорой.

Хувцсыг бэлгийн ажлийн өмнө хагас тайлсан байх нь тухайн хүний сэрлийг илүү хөдөлгөдөг. Мөн харилцан бие биенийхээ хувцасыг тайлвал нэг их муугүй санагдаж мэднэ. Өрөө тасалга, хэвтэх ороо аль болох аятайхан романтик байдлаар засахыг хичээ. Бүдэг гэрэл сэрэл илүү хөдлөгдөг гэдгийг санахад илүүдэхгүй биз. Мөн хурцалын байрлалаа үе үе сольж байх хэрэгтэй. Хамгийн гол нь эрчүүдэд онцгой нөлөөлөх хүн бол бүсгүйчүүд тийм учраас бэлгийн ажилд хамтрагчаасаа илүү санаа тавьдаг, итэвхтэй, чин сэтгэлээсээ ханддаг байгаарай.

Эрчүүдийн хамгийн мэдрэмтхий хэсэг болох бэлэг эрхтнийг илж таалж байгаа байдал чинь албадмал шинжгүй, харин ч өөрчт чинь аятайхан санагдаж байгаа гэдгийг сексийн хамтрагчдаа мэдрүүлбэл сайн. Хурьцлын үед эрчүүд биеэ чагнахгүй байж бүх анхаарлаа бүсгүйдээ хандуулаарай.

Бэлгийн ажлыг хийхдээ урьдчилан цаг хугацаа товлох хэрэггүй. Орой оронд орох үедээ ч гэдэг юм уу урьдаас төлөвлөх нь “амжилтгүй болох вий дээ, яадаг бол” гэх зэрэг сэтгэлийн дарамт үүсгэдэг тал бий. Нэг удаа амжилтгүй боллоо гэхэд нөхрөө, эрэгтэйгээ битгий буруутгаж бухимдаарай. Чухам ийм үед нь л бүсгүй таны ухаалаг, хүлээцтэй байдал, халуун дулаан үг хамгаас чухал шүү.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


9 сэтгэгдэл

  • haana ochij buren emchleh we? sulralttai bolchihson ym shig bnaa bi 24 zaluu hurdan tavidag bolchihson odoo yah we zuvulguu uguuch emch naraa Haldwart deep shinjilgee uguhuur haldwar uwchinbhgvi bn geeed bhiin oodoo bi yah we?

  • яааг хийх гэхээр буучаад байхимаа сонирхолгүй болоод байгаму яаагд бган 2р 3н удаа ингэлээ аймар хэцүү бнаа одоо биз 22тай эрүүл чийрэг залуу.тгтэл буучаад байх юм яаах вээ

  • хаана очиж үзүүлэх вэ

  • сайн байна уу? би сүүлийн 4 өдөр даралт бууруулах буюу Инап 5 уусан. Тэгээд бэлэг эрхтэний хөвчрөлт байхгүй болчихлоо. Одоо яах вэ? эмээ уухаа зогсоох уу? Би өөрөө хол хөдөө аймагт ажилладаг болохоор асуудал их байнаа хариулт өгөөч

  • 100% үргамлын гаралта америкаас ирсэн бүтээгдэхүүн зарна.клиникийн судалгаагаар хэрэглэсэн хүмүүсийн 84% хувь эр бэлгэ эрхтэний хөвчрөл хөвчрөлөө барих чадвар сайжирсан байна.эмийн хамааралтай болгохгүй утас:9700-0030

  • sain bnuu emegtei hvntei hiiheer hurdan tawchaid bhiin ene yuniih we

Сэтгэгдэл үлдээх



4 + 7 =