Гэр бүл, Зөвлөгөө|(2013-12-03 11:07)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Нууц амрагууд ингэж зөвлөжээ

nuutsamragГэр бүлийн хүндээ үнэнч явах нь бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг гэвэл маргах хүн гарахгүй байх. Ядаж л нөгөө БЗХӨ тусна гэхгүй, баригдчихвал хэрүүл маргаан дэгдэнэ гэж стресст орохгүй. Гэвч хүн гэдэг амьтан ямагт байгаагаасаа илүү ихийг харж явдаг болохоор… Ингээд олон зүйл нуршилгүйгээр эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн сайт дээр гарсан асуулгаас сонирхуулъя.

Энэ сайт нь нөхрийгөө өөр хүнтэй “яваад байгааг” яаж мэдэх вэ гэсэн асуулга явуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг асуусангүй эхнэртэй эрчүүдтэй “явж” байсан “туршлагатай” бүсгүйчүүдээс туршлагаасаа хуваалцахыг хүссэн байна. Ингэхэд нь бүсгүйчүүд нэг иймэрхүү хариултууд өгсөн байх юм. Ямар нэг дүгнэлт хийх гэсэнгүй. Эрхэм та өөрөө нэгийг бодож, хоёрыг тунгаагаад сэтгэдэл, дүгнэлтээ бичнэ биз.

Гэнэтийн сулрал
Надтай явдаг байсан залуу эхнэртэйгээ унтана гэхээс залхаад байна гэж ярьдаг байсан. “Дандаа нэг янзаараа, уйдаж үхмээр” гэж ярьдаг байсан шүү. Тэгэхээр хэдий улиг болсон мэт санагдаж болох ч нөгөө ажлаа арай илүү сонирхолтой, кайфтай болгох гэж л эрчүүд нууц амрагтай болдог гэж санагддаг. Тэр залуу ч надтай нэг оронд орохоороо ёстой баллаж тавьдаг байсандаа. Гэртээ хариад эхнэрийнхээ өвөрт орохоороо юу ч чадахгүй болчихдог байсан гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Яах вэ, хамаг юмаа надад шавхаад үлдээчихдэг байсан юм чинь. Тэгэхээр миний бодлоор бол эхнэр нөхрийн харьцаанд секс цөөрөөд ирвэл нэг л биш байгаагийн шинж мөн.
А.26 нас.

Ажлыг нь шинж
Жинхэнэ нэр, хаягаа хэлэхгүйгээс хойш нуугаад яах вэ, надад эхнэртэй хоёр ч нууц амраг байсан. Эхнийх нь уран бүтээлч, урлагийн хүн. Эхнэр нь дөнгөж төрчихөөд байсны дээр, урлагийн хүн гэдгээрээ дандаа шинэ соргог юм мэдэрч байх ёстой байдаг юм гэсэн. Тэгээд ажлын амралтын өдрүүд гэлтгүйгээр чөлөөт цагаа бүхэлд нь надтай өнгөрүүлдэг байсан шүү. Эхнэртээ болохоор урлагийхантайгаа хаа нэгтэй уулзаад явж байна ойлгоорой гэж худал хэлдэг гэж байгаа. Нөгөө тэнэг нь түүнд нь итгэхийг нь яана. Нөхөр нь ч гэсэндаа хувиа хичээсэн өөдгүй амьтан. Тэгэхээр урлагийн хүн гэхээр нь зөвхөн уран бүтээл туурвих гээд л уран бүтээлч эрэл хайгуул хийгээд явдаг юм гэж тэнэгтэх хэрэггүй байх. Тэр уран бүтээлий эрэл хайгуул гэж юу байдгийг нь би сайн мэднэ. Тэгэхээр нөхрүүдийнхээ худал үгэнд итгэх биш харин ажил хэрэг, үр дүнг нь шалгах хэрэгтэй байх.

Хоёр дахь “ну.а” залуу болохоор надтай хамт ажилладаг байсан. Өдөржин шөнөжин шахуу надтай хамт ажил дээрээ байж байгаад орой хонох гэж л харьдаг байсан. Тэр зуураа ажил дээр, эсвэл найзуудынх нь гэрийг илүүчилдэг байсан. Эхнэртээ болохоор амьдралынхаа төлөө мөнгө хийгээд ёстой нэг завгүй явна гэж донгоддог байсан. Тэгэхээр нөхрийн чинь ажил дандаа гэнэт яаралтай юм гараад, дандаа оройтоод байдаг болсон бол сэжигтэй шүү гэж эхнэрүүдэд хэлмээр байна. Юмыг яаж мэдэх вэ гээд ажил дээр нь “санамсаргүй” гэнэтийн шалгалтаар очиж үзэж байсан нь дээр шүү. Үнэхээр ажил ихтэй байвал сайн л биз. Үгүй бол харин…
Б. 32 нас

Шинэ үг
Би нууц амраг ч байж ч үзсэн, бас нөхөртөө араа тавиулдаг эхнэр ч байсан үзсэн. Нөхрийгөө намайр мэхэлдэг гэж зүүдлээ ч үгүй явж байгаад өөрийнхөө нууц амраг залуугийн яриаг сонсож байгаад гэнэт ойлгосон гэх үү дээ. Яасан бэ гэхээр нууц амраг залуу маань намайг дагаад миний хэргэлэдэг үгсийг хэлдэг болчихсон байхыг гэнэт анзаарсан байхгүй юу. /Би өөрөө дизайнер мэргэжилтэй л дээ. /

Харин нөхөр маань болохоор гэнэт сүүлийн хэдэн сар дан хууль зүйн үг хэллэг ашигладаг болчихсон байсан юм. Тэгээд яах вэ юу билээ энэ чинь гэж бодож байгаад тандсан чинь… яг байдаг байхгүй юу. Нууц амраг эмэгтэй нь хуульч, компанийх нь хуулийн зөвлөх хийдэг байсныг нь олж мэдсэн дээ… Бас нээрээ нууц амраг залуугаа эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхыг нь хараад нэг сонин юм ажигласнаа хэлье. Юу вэ гэхээр тэр явж байхдаа дандаа эхнэрээсээ нэг ахлам, хагас алхам хэртэй зайнд түрүүлж алхах гээд байсан. Хөндлөнгөөс харахаар өөрийн мэдэлгүй эхнэрээсээ зай аваад байгаа нь нүдэнд тусч байсан шүү. Дараа би нөхрөө харсан чинь бас яг тэгэж байсан.
Э.27 настай.

Гөлөгнөөд ирвэл…
Би эхнэртэй гурван ч эртэй явж үзсэн. Бүгд л сайхан гэр бүлтэй. Маш нямбай гэдгээрээ хоорондоо адилхан гэмээр юм уу даа. Үс, үнэр энэ тэр гээд ямар ч ул мөр үлдээдэггүй байхыг хичээдэг. Уулзах болохоороо ямар ч үнэртэй ус энэ тэр хэрэглэхгүй байхыг гуйдаг байсан. Би ч гэсэн хэзээ ч өөрөө тэдэн рүү залгадаггүй, мессеж энэ тэр бичдэггүй байсан.
Нэг нь намайг ийш тийш ажлаар, томилолтоор явах болохоороо авч явдаг. Тэгэхдээ эхнэртээ болохоор манай ажлын мэргэжлийн зөвлөх гэж хүн надтай хамт явна гэж хэлдэг. Юмыг яаж мэдэх вэ гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь тэр. Тэгээд ч тэр үү эхнэрүүдэд нь нэг ч удаа баригдаж байгаагүй. Гэхдээ хачирхалтай нь гэвэл эхнэр нь утсаар ярихаар л жинхэнэ “гөлөг” болно доо. Яах вэ ийх вэ, яасан ийсэн, миний хайр майр энэ тэр гээд л утсаа барьчихаад л утсаа бараг л долоохоо шахдаг байсан. Тэгэхээр миний бодлоор бол нөхрүүд чинь гэнэт утсаар ярихдаа гөлөгнөөд ирвэл сэжигтэй шүү. Юмыг яаж мэдэх вэ …

Д. 30 настай.

Урвагчтай нялагнах хэрэггүй
Эхнэрүүдээ эх гэсэн нэрнээс гадна эмэгтэй хүн, бүсгүй хүн гэдгээ мартах хэрэггүй. Эрчүүд худал ярьдаг ч эцсийн эцэст баригддаг л байхгүй юу. Хэрэв сэжиг төрсөн бол эд баримтыг нь олох хайр хэрэгтэй. Өөр дугаартай болчоод симээ сольж хийгэд байна уу гэдгийг шалга. Оройтож ирдэг болсон бол хармаа энэ тэрийг нь ухаад үз. Ямар дотуур хувцас өмсөж байна, ажилдаа ирэх, явахдаа гэнэт дандаа усанд ордог болчихсон бол ялангуяа нэгжиж үзэх хэрэгтэй. Мессежийг нь унш, мэйлийг нь шалга.
Ажлаас ирэх, явахад нь үнсэх гэхээр бултаад байна уу? Сэжигтэй шүү. Хоёр долоо хоногоос илүү хугацаагаар унтахгүй байна уу? Бас л сэжигтэй шүү. Яаралтай арга хэмжээ ав. Урвагч, мэхлэгч хүнтэй нялагнаад байх хэрэг юу байна. Бүр үнэрлээд үзэж болно шүү дээ. Өөр эмэгтэй хүний үнэртэй усны үнэр гэдэг маш содон байдаг. Нуушаад яах вэ, би өөрөө ч гэсэн олон эрчүүдтэй явж үзсэн эмэгтэй. Тийм ч болохоор хэлж байгаа юм. Харин мэхэлж байгааг нь гадарлаад байгаа мөртлөө баримт олохгүй яваад байгаа бол мэдсэн ч мэдээгүй дүр эсгэх нь танд ашигтай байгаа хэрэг.
Э. 45 настай.

Бүдүүлэгтэж байгаа бол
Миний нууц амраг залуугийн эхнэр нь компьютер, интернэтийн талаар ямар ч мэдлэггүй байсан нь их сайн хэрэг болсон гэх үү дээ. Далимдуулаад хоёулаа бараг дэргэд нь шахуу мессенжердээд, мэйл бичилцээд суудаг байсан гэх үү дээ. Надад ямар гоё уран үгтэй мэйл бичдэг байсан гээч… Тэгсэн мөртлөө эхнэртэйгээ утсаар ярихаараа бараг эхнэрийнх нь өмнөөс уур хүрмээр байдаг байсан. Аймаар муухай бүдүүлэг ярьна. Бараг л дандаа яах гээд байгаа юм, хуц п… шахуу үг хэлнэ.

Тэгэхээр миний бодлоор бол нөхөр чинь элдэв заваан үг хэрэглээд бүдүүлэгтээд эхэлсэн бол нэгийг бодох хэрэгтэй шүү. Би тэгээд нэг удаа тэсэлгүй тэр залуугаа эхнэр чинь чамайг гадарлахгүй байна уу гээд асууж үзсэн. Тэгсэн чинь би сексийн тал дээр бүрэн хангаад байдаг болохоор сэжиг авдаггүй юм. Тэгээд дээр нь намайг төрөлхийн тийм бүдүүлэг зантай гэж бодоод сурчихсан байхгүй юу гэж хариулсан. Би л лав эхнэр нь байгаад намайг тийм үгээр надтай ярьдаг байсан бол тэсэхгүй ээ…
Г.24 настай.

Гэнэт аз жаргалаар гийгээд ирвэл…
Би найз хүүхнийхээ нөхөртэй нь явдаг байсан. Хүмүүсийн хэлдгээр өөдгүй гичий л байсан байсан гэхүү дээ. Гэхдээ нуугаад яах вэ, би үнэхээр тэр залууд хайртай, тэр ч надад байсан. Гэвч тэднийх гурвын гурван хүүхэдтэй байсан болохоор салж нийлэх хэрэггүй гэж шийдэцгээсэх л дээ. Харин найз хүүхэн маань бид хоёрын талаар огт сэжиг авалгүй яваад байсанд би одоо хүртэл гайхдаг юм. Яагаад вэ гэхээр бид хоёр үе үе “факталдаг” байсан. Жишээлэхэд, би өөрөө цав цагаан дэлбээтэй цэцгэнд дуртай л даа. Тийм болохоор нөгөө залуу маань байсхийгээд л надад цэцэг бэлэглэнэ.

Гэхдээ эхнэрээ мэхэлж байгаа гэдэг утгаараа сэтгэл нь зовоод эхнэртээ бас яг адилхан цэцэг аваад бэлэглэчихдэг. Тэгсэн чинь нэг удаа найз хүүхэн маань надад ярьдаг байгаа “Манай хүн юу болчихоод байгаа юм бол оо. Би цагаан өнгөтэй цэцгэнд дургүй гэдгийг мэддэг мөртлөө байсхийгээд л тийм цэцэг барьж ирдэг болчихлоо. Сэтгэл гаргаад цэцэг аваад ирж байхад нь ямар би сарнай цэцгэнд дуртай, яваад солиод ир гэлтэй нь биш гэж бодоод дуугүй л аваад байгаа. Дээр нь сугалаагаар саяыг хожчихсон юм шиг аз жаргалаар гийгээд, талимайраад л явах болсон” гэж.. Тэгэхээр хүндэт эхнэрүүд минээ нөхөр чинь та хоёрын өнгөрсөн амьдралын чинь нарийн ширийн зүйлсийг гэнэт мартаад ирвэл андуураад байгаагийн шинж шүү гэж хэлмээр байна. Дээр нь гэнэт аз жаргалаар гийгээд тальмайраад яваа бол бүр ч…
С.37 настай.

Өө 
Миний нууц амраг залуу шууд л ил цагаан худал хэлдэг байсан. Надтай уулзмаар болохоороо эхнэрээсээ элдэв өө хайгаад, хэрүүл нэхээд эхэлдэг байсан. Тэгэж байгаад хэрүүл дэгдээд ирэхээр хүн амар тайван байлгүй, энд чинь байж суух арга алга гээд хаалгаа саваад гардаг. Эхнэр нь хаачих гэж байхыг нь асуухаар “Нууц амрагийндаа очлоо” гэчихдэг. Ийм хариулт сонссон эхнэр нь хачирхалтай нь тайвшраад үнэхээр нууц амрагийнх руугаа явж байна гэж боддоггүй байсан шүү. Зальтай эр байгаа биз? Ер нь миний бодлоор нөхөр нь зальтай байх тусам эхнэрүүд нь гэнэн, итгэмтгий байдаг юм шиг ээ. Тэр бүү хэл миний үс машиных нь суудлын бүрээс дээр наалдаад үлдчихсэн байсан чинь “Юу дэмийрээд хий хараад байгаа юм” гэж улаан цагаан загнаж, уурласаар байгаад зөв зүгээр мултарчихсан гэж надад ярьж байсан гээд л бодчих.
Д.32 настай.

Шинэ байрлал туршаад эхэлвэл…
Би сексийн тал дээр тун гарамгай гэмээр нэг залуутай явдаг байлаа. Эхнэртэй залуу. Орон дотор элдэв юм туршихыг нь зөвшөөрдөг байсан. Би ч бас хүн юм болохоор тэр тал дээр өөрийн гэсэн стильтэй, зуршилтай гэмээр юм уу даа. Тэгсэн чинь нэг удаа миний стилийг авгайтайгаа туршиж үзсэн гэж надад хэлдэг байгаа. Миний айсан гэж. /Би өөрөө ч гэсэн нөхөртэй хүн болохоор тэр залууг эхнэрээс нь салгаж хэрүүл энэ тэр дэгдээхийг хүсдэггүй байсан юм./ Шууд л “Тэнэг юм уу, эхнэр чинь өөр хүнтэй болсон гэдгийг чинь мэдчихнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн харин больсон гэж дараа нь хэлж байсан. Тэгэхээр эхнэрүүдээ, нөхөр чинь гэнэт нөгөө ажлынхаа стиль энэ тэрийг өөртэй чинь ярилцаж, зөвшилцөлгүйгээр өөрчлөөд эхэлвэл сэжигтэй шүү… Бас нэг юм нэмж хэлэхэд бид хоёр долоо хоногт гурван удаа яг тогтсон цагт уулздаг “журамтай” байлаа. Мань эр ч яг тэр өдрүүдийн, тэр цагт чухал ажилтай гээд эхнэрээ сургачихсан. Тэгсэн чинь нэг удаа би яагаад ч билээ уулзаж чадахаа байчихсан чинь мань хүн харин эхнэртээ сэжиг төрүүлэхгүйн тулд гэртээ харихын оронд энэ тэрүүгээр хэсч цаг барж байгаад харьсан гэсэн.
М.29 настай.

Эцэст нь дахиад сануулахад эхнэртээ үнэнч явна гэдэг эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм шүү.

 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


110 сэтгэгдэл

  • Unen shuu.gehdee nuhruu uvurtuu togooh chadvargui huuhnuud uursduu l buruutai archaagui bolhoor nuhuruud uur hun sonirhoj bga shde.bi uuruusuu 15 duu zaluutai 8 jil yavaldlaa.trr nadaas uidaagui.gevch ehneree avch duugaad udagui l nadaar solison.uruvdultei ch ym shig tiim huuhnuud

  • gaihuulah yuma olhiima bas…..emegtei ta nar oorsdooch magadgvi ter ailiin gergii shig hezee neg odor huurtaj ywahiig vgvisgehgvil de yrn tegeedch eregtei hvn ymarch goe saihan,sain sex hiideg blaach gsn ywj bsan yg tsagaa tulhaar bvr bvleel songodiishdee Ta bol zvgeer Zugaan bolool duusna

  • Nuhur uur emegtei sonirhohod yagaad dandaa ehneruud byryytai gej,yagaad zaaval ter banzal zavhai,bugsnii ajilaar ger bulee solison huniig torgooj barih yostoi gej,horvood sain saihan zuw bodoltoi,yavdaltai erchuud zunduu l bna shuude,zavhai archaagui,hylchgar,hyvia bodson erchuud l ger bulee,hania,huuhde zovooj yavdag bhgui yu,tedniig yychlaad yah yum,

  • Eregtei hvmvvs yag nohoi shig sanagddag. Nohoi l haa taarsan emegchin bolgoniihoo bugsiig ochij vnerledeg biz de

  • yaag vnen vg helle nohoinuudshig amidrlaar amidarch bna erchvvd haa taarsan gazra untchihdag haa yawsan gazraa nzuudtaiga zolbintoj yawj haa yawsan gazra gudmand hvrtel hiihees naaguuur bdg yag nuhoinuud shvv yag vnen

  • bi ehnertei zaluutai ehnertei gdgiin medelgui yavaldaj bgaad medsen hoinoo ohiniign orovdood salsiin.gtl tr t1 zaluu minii ch ehneriihee ch hairiig daagaagui. oor huuhentei untaad jiremsen bolgoodl tuunteigee suuchihsan. tr huuhenteigee suugaadch zasraagui bainga l yavdaltai bsan tuhaigaa suuld nadtai taaraldahdaa yarisiin. tr uedn bi horvoogiin hamgiin saihan ertei gerlesen chmtai zuuraldaal yavj bsan bl odiid zovj amidrah bj ntr geedl horon ugeer ideed bsan chin tanai nohorch adilhan chi huuhed toruulsen l bl tr gam barih ntr hugatsaand chin er hun yaj tesdgiin chi l genen odoo hurtel huuhdeeree bga bhgui yu genee. tgdl gnt har avaad nohroo arai oor ontsgoos harj hardaj ehellee ur dundn – odoo yamarch hariltsaagui bgaa nmg uuchlaarai ahij tegehgui gdg ugiig sonsoodl nud haranhuilaadl yavchihsan.

  • Манай нөхөр гэрлээд жилийн дараа янхантай унтаад бзхө болсон байсныг би халдвар авч 6сарын дараа аягүй муухай ногоон зүйл гарч мазок шинжилгээ өгөөд трихоманиаз ч билүү тийм өвчтэй болж тэрнээсээ болсон уу 3сартай жирэмсэн байсан зулбаж маш их ядарсан даа.тэр өвчин бүрэн эдгэхгүй зөндөө явсан бараг 3жил шахуу.би одоо бодохдоо ямар ч тэнэг байснаа бодоод галзуурах дөхдөг.одоо тэрэнтэй хамт амьдарсаар байгаа ч зүрх сэтгэлдээ бүрэн уучилж чадаагүй л байна.асуухад тэр үед би согтуу байсан юмаа гэж хариулсан.ийш тийшээ их явдаг ингэж мэхлүүлсээр байгаад дуусах байх даа би гэдэг хүн

  • Buzar amitad minee ta nar gudamjnii nohoinoos ch ilvv amitad yumaa yamar ichih nvvrgvi yum be sain bodoood vzdegch boloosoi gants oldoh amidraldaa ingej zawaarch amidrah chini saihan gejvvaraichdee heleh muu vg oldohguine ta nart

  • ханидаа хайртай, бүхнийг уучилдаг.Нэг харамсмаар нь өөрөө зүв зүгээр байж байгаад элдвийн өвчин авах.Яавал эрчүүдийг өвчин авхуулахгүй байлгах вэь хүүхнүүдээ туслаач

  • Эр эм хүмүүс үр хүүхдийхээ хувь заяаг буруу тийш залахыг хүсвэл сүүлэрч болноо.

  • amidrald ynz buriin ym baidagch hani ijil ch bai hundlungiin ch bai erchuudiigee nohoitoi zuirlrej arai ch bolohguishde emegteichuud bid uursduu iim handlagaar erchuudde handaad baibal bur l araaraa tabiulna baihda.hairaas hair urgadag bizde.2talaasaa l uhaantai huleetstei baisan amidral tubshin bn gej bodoj bnda

  • Нууц амрагаа санаж байна шүү

  • Nuuts amrag chin boloe call 99051556

  • bi sexh hiimeer bna

  • bi sexh hiimeer bna xartdag gej bicheed dugaaraa bicheerei

  • erdene suvdaa yg emegte yu

  • Сайн уу
    Миний нэр, Matina юм би АНУ-аас байна, би маш том намайг зээл авах туслах Ohio Scot зээлдүүлэгчид баярлалаа гэж хэлмээр байна, би 5 удаа scammed байсан, би бид хэзээ ч алдартай маш олон зээлдүүлэгч зээл авах гэж оролдсон одоо ч гэсэн би Ohio Scot Бурханы 50,000.00-аас $ нь зээл авах хүсэлт гаргасан хүртэл дээр дэлхийн хамгийн сайн хүн байх нь надад зээл авах туслах зээлдүүлэгч Ohio Шотландын адислах, би та бас зээлдүүлэгч Ohio Scot и-мэйл зээл авч болно гэж маш итгэлтэй байна : ohioloans85@gmail.com

Сэтгэгдэл үлдээх



+ 3 = 8