Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Галзуу

Галзуу өвчин нь өвчтэй адгуусан амьтдаас хүнд халдварладаг вирусын цочмог халдварт өвчин.Эмнэлзүйн хувьд төв мэдрэлийн системийг гэмтээсэнээс болж хөдөлгөөний төвийн сэрэл ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсч улмаар саажилт болж, богино хугацаанд үхлээр төгсдөг өвчин.
Эрдэмтэн Л.Пастер анх галзуугаас урьдчилан сэргийлэх вакциныг гаргасан билээ.
Үүсгэгч нь вирус байдаг. Галзуугийн вирус нь +58 хэмд 30 минут буцалгахад үхнэ.Ариутгах уусмалаас 0,1%-ийн формалин, 1:1000-ын сульмад амархан устана.Байгаль дээр вирусыг хадгалагч нь өвчтэй амьтан.Халдварлалт нь гол төлөв нохой, чоно, муурнаас, хааяа үхэр, адуу, гахай, хониноос халдварлана. Судалгаанаас үзэхэд нохойноос 87,1%, муурнаас 5,3% халддаг аж.
Өвчний нууц үе нь 12-90 хоног. Цөөн тохиолдолд 1 жил үргэлжилдэг байна.Эдгэрч сорвижиж эхэлсэн шарх орчимд бадайран чичигнэх ба хорсож, загатнана. Эхэн үедээ сэтгэл түгшиж юмнаас айж цочино. Зүрх дэлсэнэ.Ус, салхи, дуу чимээ, гэрэл зэргээс хоолой нь гэнэт бачуурах, багалзуур залгиурын булчин хүчтэй агших үзэгдэл ажиглагдана.
Шүлсээ гоожуулж, нулимах нь олон. Үе үе догширч бие сэтгэлийн хөөрөл нь улам даамжирна. Ухаан алдаж хэл, нүүр, булчин, гар хөл нь саажиж өвчтөн хөдөлгөөнгүй болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 1 = 5